| 2024 07 31 | 184/ШШ2024/03946 | | Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ******* хороо, Blue sky зочид буудлын зүүн талд Гранд оффис 6 давхар **** тоот хаягт байрлах, *********** ББСБ ХХК /РД:6********/-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, ********* дугаар гудамж, 70 тоотод оршин суух, Хотгойд овогт ***********ын *********** /РД:********/-д холбогдох, Зээлийн гэрээний үүрэгт 2,527,028 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч *********** ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...*********** ББСБ ХХК нь *********** овогтой ***********тэй 2023.11.02-ний өдөр 20231102-15831 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2023 оны 11 сарын 3-ны өдөр 1,960,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай 4.9 хувийн хүүтэй Z000040408 тоот зээлийг ХААН банк дахь 5167930790 тоот дансанд, Дээрх зээлүүдийг зээлдэгч Т.*********** нь шилжүүлэн авсан. Хариуцагч Т.*********** нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024.04.22-ний өдрийн байдлаар Z000Q40408 тоот зээл 2024 оны 01 сарын 02-ны өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 1,960,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 171 хоног /зээлийн гэрээний 60 хугацаа хэтэрсэн 111/-ийн хүү 547,428 төгрөг, шимтгэл 19,600 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 547,428, Нийт дүн 2,527,028 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү. гэжээ. Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ... *********** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 2,527,028 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 631,757 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 631,757 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 631,757 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 631,757 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч *********** ББСБ ХХК нь хариуцагч Т.***********т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,527,028 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.*********** нь нэхэмжлэлийн шаардлага 2,527,028 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 04 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл сар бүр 631,757 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн С-1/1026 дугаартай итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ. Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна. Иймд *********** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Т.***********т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,527,028 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар *********** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т.***********т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,527,028 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 631,757 төгрөг, мөн оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 631,757 төгрөг, 10 дугаар сарын 20-ны өдөр 631,757 төгрөг, 11 дүгээр сарын 20-ны өдөр 631,757 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55,383 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч Т.***********ээс 27,691.5 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 27,691.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *********** ББСБ ХХК-д олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай. ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ | | |