Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 184/ШШ2024/03947

 

 

 

 

 

 

 

 

2024 07 31

 

 

 

 

 

 

184/ШШ2024/03947

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ***********, Дунд дарь-эх, ********* тоот хаягт оршин суух, Боржигин овогт *********** *********** /РД:*********/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ***********, ****** гудамж, 33 тоотод оршин суух, ********** овогт *****гийн *********** /РД:**********/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 2,180,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.*********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... С.*********** миний бие нь 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Ч.***********п 1,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлүүлсэн хүү нь 360,000 төгрөг. Мөнгөө төлөөгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд өдрийн 0,5%-иар алданги тооцохоор гэрээ байгуулсан. Нийт 1,360,000 төгрөг болсноос нэг ч төгрөг төлөөгүй үүний алданги нь 680,000 төгрөг болно. Зээлийн хугацаа дууссан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Ч.***********ээс 2,040,000 төгрөг, Ч.***********ийг эрэн сурвалжлахад гарсан зардал 140,400 төгрөг нийт 2,180,400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ... С.***********ын нэхэмжлэлтэй Ч.***********д холбогдох 2,180,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 200,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 200,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 200,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 200,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 200,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 200,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 200,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 200,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 200,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 200,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 180,400 төгрөгөөр тус тус С.***********т төлж барагдуулахаар харилцан тохиролцов. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.*********** нь хариуцагч Ч.***********д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,180,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.*********** нь нэхэмжлэлийн шаардлага 2,180,400 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 09 дүгээр сарын 01-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сар бүр 200,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 180,400 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

Иймд С.***********ын нэхэмжлэлтэй Ч.***********д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,180,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар С.***********ын нэхэмжлэлтэй, Ч.***********д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,180,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 200,000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 01-ний өдөр 200,000 төгрөг, 11 дүгээр сарын 01-ний өдөр 200,000 төгрөг, 12 дугаар сарын 01-ний өдөр 200,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 200,000 төгрөг, мөн оны 02 дугаар сарын 01-ний өдөр 200,000 төгрөг, 03 дугаар сарын 01-ний өдөр 200,000 төгрөг, 04 дүгээр сарын 01-ний өдөр 200,000 төгрөг, 05 дугаар сарын 01-ний өдөр 200,000 төгрөг, 06 дугаар сарын 01-ний өдөр 200,000 төгрөг, 07 дугаар сарын 01-ний өдөр 180,400 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49,900 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч Ч.***********ээс 24,950 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 24,950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.***********т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ