Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2017/ШЦТ/167

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Н.Баасанбат, Ч.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй,      

Улсын яллагч: Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа,

Иргэдийн төлөөлөгч: Ж.,

Шүүгдэгч , түүний өмгөөлөгч Н.Энхжаргал, П.Өлзийбаяр,

Шүүгдэгч , түүний өмгөөлөгч Х.Мөнхбаатар,

Шүүгдэгч , түүний өмгөөлөгч Д.Мэндээ,

Шүүгдэгч , түүний өмгөөлөгч Л.Батбаяр, Р.Уранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т зааснаар , , мөн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-т зааснаар , нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох тоот эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.                    

                                         Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1.Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, овогт / /

2.Монгол Улсын иргэн, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт , //

3.Монгол Улсын иргэн,  овогт / /

4.Монгол Улсын иргэн,  овогт //

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч нь Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргаар ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан 2013 оны 04 сарын 19-ний өдөр 40 тоот захирамж гарган “Биеийн тамир спорт цогцолбор” барьж байгуулах тендерт сонгон шалгараагүй компани болох "*******" ХХК-тай шууд гэрээ байгуулж, мөн “Иргэний танхимын барилга, дээврийн засварын халаалтын засварын ажил гүйцэтгэх” тендерт оролцсон " ******* " ХХК-ийг үнэлгээний хорооны гишүүд татгалзсан байхад " *******" ХХК-тай шууд гэрээ байгуулах эрхийг олгож,  оос 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 2000000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 4000000 төгрөг нийт 6000000 төгрөгийн хээл хахуулийг 5239001428 дугаарын дансаар, мөн “" хоршоотой хийсэн трактор нийлүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 4800000 төгрөгийг шилжүүлэхгүй 2000000 төгрөг өгвөл үлдэгдэл төлбөрийг чинь шилжүүлье гэж хясан боогдуулах замаар 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “” хоршооны захирал өөс 1000000 төгрөгийн хээл хахуулийг гийн хувийн 5239011415 тоот дансаар давтан үйлдлээр авсан,

Шүүгдэгч нь Заг сумын засаг дарга т 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Заг сумын ЗДТГ-ын нярав гийн хувийн дансаар дамжуулан 1000000 төгрөгийн хээл хахууль өгсөн,

Шүүгдэгч нь “Биеийн тамир спорт цогцолбор” барьж байгуулах, “Иргэний танхимын барилга, дээврийн засварын халаалтын засварын ажил гүйцэтгэх” тендерийг тус тус авахын тулд 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 2000000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 4000000 төгрөг нийт 6000000 төгрөгийн хээл хахуулийг 5239001428 дугаарын дансаар өгсөн,

Шүүгдэгч нь ыг Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдаа урвуулан 2013 оны 04 сарын 19-ний өдөр 40 тоот захирамж гарган “Биеийн тамир спорт цогцолбор” барьж байгуулах тендерт сонгон шалгараагүй компани болох "*******" ХХК-тай шууд гэрээ байгуулж, мөн “Иргэний танхимын барилга, дээврийн засварын халаалтын засварын ажил гүйцэтгэх” тендерт оролцсон " ******* " ХХК-ийг үнэлгээний хорооны гишүүд татгалзсан байхад "*******" ХХК-тай шууд гэрээ байгуулах эрхийг олгож, оос 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 2000000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 4000000 төгрөг нийт 6000000 төгрөгийн хээл хахуулийг 5239001428 дугаарын дансаар авсан мөнгийг хувийн дансандаа авч хадгалсан,

Мөн ын “” хоршоотой хийсэн трактор нийлүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 4800000 төгрөгийг шилжүүлэхгүй 2000000 төгрөг өгвөл үлдэгдэл төлбөрийг чинь шилжүүлье гэж хясан боогдуулах замаар 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “” хоршооны захирал өөс авсан 1000000 төгрөгийн хээл хахуулийг хувийн 5239011415 тоот дансаар авч давтан үйлдлээр тай бүлэглэн хээл хахууль авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

      ...Трактор нийлүүлэх тендерийг шалгаруулах үнэлгээний хороог миний бие Засаг даргын захирамж гаргаж томилсон. Уг тендерт 48.8 сая төгрөгөөр "" хоршооны захирал шалгарсан байсан. Уг тендерээр бид хог түрэх зориулалт бүхий хүчин чадал сайтай трактор авъя гэж төлөвлөж байсан. Гэтэл тус хоршооны нийлүүлсэн трактор нь хүчин чадлын хувьд санаанд хүрсэн трактор байгаагүй. Тухайлбал түрдэг механизм-д нь зориулалтын бус төмөр гагнуулсан байсан. Тэгээд би уг трактороор хэд хэдэн газрын дэрс, овгор шороог түрүүлж үзэхэд санаанд хүрэхээргүй байсан. Тэгэхээр нь би үнэлгээний хороог тэр чигээр нь томилж дүгнэлт гаргуулахаар болсон. Энэ нь та нарын шалгаруулсан трактор мөн үү биш үү гэдгийг үзэж шалга гэсэн утгатай байсан. Тэгтэл тэд үзэж шалгаад бидний шалгаруулсан трактор мөн байна гэж хариу ирүүлсэн. Тийм болохоор нь үнэлгээний хороо нэгэнт ингэж байгаа юм бол хүлээж авъя гэж шийдээд хүлээж авах комисс томилж, тракторыг хүлээлцсэн. Энэ үеэр би т хандаж чиний трактор бол хүчин чадал муу трактор байна. Чи эндээс ашигтай ажилласан байж таараа, энэ трактороор бид хог түрнэ, газар ухна, тэгэхээр чи шатахуун авахад 2000000 төгрөгөөр туслаач гэхэд тэр зөвшөөрсөн юм. Тэгээд 1000000 төгрөг нь удалгүй манай няравын данс руу шилжиж ирсэн. Тэгээд няравын дансанд байж байгаад трактороор хог түрэх ажилд зарцуулагдсан. Би уг мөнгийг хувьдаа авч хэрэглээгүй. Сумынхаа ой болох гэж байгаатай холбогдуулан өнгө зүсийг нь сэргээх, хогноос нь салгая гэж л бодсон юм. нь үлдсэн 1000000 төгрөгөөр өгөөгүй. Миний хувьд түүнээс шаардахад боломжгүй байна гээд байгаа юм. Түүнээс биш хясан боогдуулсан асуудал байхгүй. Мөн миний захирамжаар Биеийн тамир, спортын цогцолбор барих тендерийн үнэлгээний хороог томилсон. Үнэлгээний хорооноос тус тендерт оролцсон ************** ХХК-ийг шалгаруулж ирүүлсэн байсан. Миний хувьд тендер сонгон шалгаруулалтын материалтай танилцаж байхад тус компаний барилгын ажил эрхлэх тусгай зөвшеөрөл нь 2013 оны 06 сарын 20-ны өдөр дууссан байсан. Мөн санал болгосон үнэ нь “*******" ХХК-иас илүү байсан. Мөн урьд хэлсэнчлэн Гантуул. Төмөрхуяг нар нь ************** ХХК-ий захиралтай ах дүү, хамаатан садангийн холбоотой байсан тул зориуд тусгай зөвшөөрөл нь дууссан компанийг шалгаруулсан байна гэж үзээд "*******" ХХК-нитай шууд гэрээ байгуулсан. Үүнд би дахиж тендер зарлаагүй гэдэгтээ алдсан байж магад. Энэ ажил нь шинэ хэрэгжсэн ажил учир туршлага дутсан байх. Түүнээс биш зориуд ийн компанийг шалгаруулсан асуудал байхгүй. хоршооны дарга нь өөрөө ирээд үлдэгдэл мөнгөө авъя гэхээр нь би трактор чинь муу трактор байна. Чи 2000000 төгрөгөөр туслаач гэхэд тэр би үлдэгдэл мөнгөө аваад шилжүүлье гэсэн. Тэгээд манайхаас мөнгийг нь шилжүүлсэн. Угаасаа үлдэгдэл мөнгийг нь шилжүүлэх гэж байсан юм. Би хэзээ ч худал ярихгүй. Төмөрбаатар худал ярьж байна. Тэр өөрөө надад байраа зарна гэж байгаад зарахаа байсан. Тэр өөрөө энэ байшинг авчих хүн байвал мэдэж байгаарай гэж хүртэл захиж байсан... гэх мэдүүлэг/1-р хх-ийн 192-194/

Шүүгдэгч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...“" хоршоог 2013 оны 02 сард үүсгэн байгуулаад намайг даргаар нь томилсон. 2013 оны 05 сард Заг сумын Засаг даргын тамгын газраас "Трактор худалдан авах" тендер зарлагдсан байсан. Тэгэхээр нь манай хоршооноос тендерт оролцох материалыг нь 20000 төгрөгөөр худалдаж аваад холбогдох материалыг нь бүрдүүлж тендерт оролцсон юм. Энэ тендерт манай хоршооноос гадна хоёр ч газар оролцсон бөгөөд одоо би нэрийг нь санахгүй байна. Тендерийн үнэлгээний хороо манай хоршоог шалгаруулаад гэрээ байгуулахаар болсон. Тэгээд сумын Засаг дарга тай 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдөр трактор нийлүүлэх 48800000 төгрөгийн гэрээг байгуулсан юм. Энэ гэрээний дагуу манай хоршоо гэрээний 90 хувь болох 44000000 төгрөгийг авахаар болсон бөгөөд 2013 оны 05 сарын 10-дын үед даргыг Улаанбаатар хотод байхад нь трактор нийлүүлэх мөнгөө авъя манай хоршооны дансанд хийчих гэж хэлээд хоршооны дансаа өгсөн боловч Төрийн санд бүртгэлгүй байна мөнгө шилжүүлж болохгүй байна гээд миний Голомт банкны 6100009515 тоот харилцанд дансанд 44000000 төгрөгийг шилжүүлсэн юм. Мөнгөө авсны дараа БНХАУ-ын Эрээн хот руу явж тракторыг очиж үзэж, захиалаад тракторыг нь Улаанбаатар хотод авчируулаад 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын тамгын газрын трактор хүлээн авах комиссын гишүүдэд хүлээлгэн өгсөн юм. Гэрээний дагуу үлдэгдэл төлбөр болох 10 хувь 4800000 төгрөгийг авъя гэж Засаг дарга т хэлсэн. Тэгтэл Засаг дарга нь трактор нийлүүлнэ гэдэг чинь ашигтай л байж таараа чи 2000000 төгрөгийг нь түлшний мөнгө болгоод өгчих гэж надад хэлсэн. Миний хувьд гэрээний дагуу үлдэгдэл төлбөрөө авахын тулд Засаг дарга т за тэгье гэж хэлсэн юм. Тэгээд үлдэгдэл төлбөр болон 4800000 төгрөгөө 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдөр аваад Засаг даргаас нөгөө мөнгийг чинь ямар дансанд хийх юм бэ? гэж асуусан чинь нярав д өгчихөөрэй гэж хэлсэн. Тэгээд би тай уулзаж дансны дугаарыг нь аваад маргааш нь гийн "Хаан" банкин дахь дансанд 1000000 төгрөгийг хийсэн юм. Тэгтэл Засаг дарга нь надаас чи үлдэгдэл 1000000 төгрөгөө өгөөч гэж байнга нэхдэг бөгөөд би боломж байхгүй гэж хэлсэн ...гэх мэдүүлэг

   ....т мөнгө өгсөн нь миний буруу өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, /6-р хх-ийн 189-190/

 

Шүүгдэгч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

..Миний хувьд 2007 онд компаниа нээчихээд 2008 онд Засаг дарга болоод хүүхдийнхээ нэр дээр шилжүүлсэн. Ингээд 2013 оны 07 сараас хойш ажилгүй байсан учир компаниа буцаагаад нэр дээрээ авсан юм. Хүү хот руу ажилтай байсан тул тэр бүр дуудаж гарын үсэг зуруулах хүндрэлтэй болсон. 2013 оны 04 сард билүү, 06 сард намайг Улаанбаатар хотод байхад Заг сумаас зарласан Иргэний танхимын засвар, халаалтын ажил гүйцэтгэх, Спорт цогцолбор барьж байгуулах 2 тендерт манай хүү нь материал бүрдүүлэн орж Спорт цогцолборын тендерийг эхний ээлжид авсан байсан. Дараа нь Иргэний танхимын засвар халаалтын тендер шалгаруулалт явагдаж мөн шалгарсан байсан. Ингээд гэрээ хийе гэж дуудсаны дагуу хүү очиж гэрээ байгуулсан бөгөөд тухайн үед хүү захирлаар нь байсан юм. Ингээд гэрээнд заагдсаны дагуу санхүүжилтийн эхний 30 хувийг авч үйл ажиллагаа эхлэсэн. Миний хувьд хүүхэд хот руу явсан учир өөрөө гардаж бүх ажпыг хариуцаж хийлгэсэн. Манай компани бусад сумдуудад мөн тендерт шалгарч ажил хийж байсан юм. Иргэний танхимын засварын халаалтын ажил гүйцэтгэх тендерт оролцож шалгарсаны дараа гэрээ байгуулах явцад Засаг дарга болон тамгын газрын дарга нарын зүгээс уг ажпын хүрээнд төсөвлөсөн 50000000 төгрөгнөөс 8000000 төгрөгөнд нь Эрдэнэцогт сумын засаг дарга Төмөрбаатарын дэлгүүрийн барилгыг буудал зориулалтаар авна, танай компани засна гэж байсан. Учир нь Орон нутгийн хөгжүүлэх сангаас буудал зориулалтаар мөнгө гаргаж болохгүй байна гэж тайлбарлаж байсан. Ингээд Төмөрбаатар нь ч дэлгүүрээ зарахаа байсан учир би мөнгөө ав манайх 42000000 төгрөгөндөө тендерт заасан техникийн тодорхойлолтонд заасан ажлаа хийж гүйцэтгээд явъя, буудлаа өөрсдөө шийд гээд мөнгийг нь 2 удаагийн байдлаар ын дансанд би өөрөө банкнаас шилжүүлсэн.Нийт шилжүүлсэн 6600000 төгрөгнөөс 600000 төгрөг нь манай ажилчид Заг суманд ажиллах хугацаандаа ын эхнэрийн дэлгүүрээс зээлээр хүнсний бүтээгдэхүүн авдаг байсан бөгөөд уг төлбөрт өгсөн. Харин нийт 8000000 төгрөгөөс үлдэх 2000000 төгрөгөнд вакум цонх, дүүжин тааз зэргийг өгөхөөр төлөвлөж байгаа. Учир нь буудлынх нь засварт зориулж аваачихсан юм.

...Тендерийн техникийн тодорхойлолтонд буудал гэж заасан байгаа. Тийм учраас уг ажлыг давхар гүйцэтгэ гэж шахаж байсан. Хүүхэд гэрээ байгуулахад хүртэл ингэж хэлж байсан гэдэг. Буудлын ажил хийх талаар тендерийн материалд тусгасан байсан гэж үнэлгээний хорооны хүмүүс хэлж байсан.Тендер сонгон шалгаруулалтын үйл явцыг би мэдэхгүй. Ямар ч байсан гэрээ байгуулъя гэж дуудахаар нь хүүгээ явуулсан. Бид т тендер шалгарсаны хөлс гэж хахууль өгөөгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 199-200/

 

Шүүгдэгч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2013 оны 07 сард Засаг дарга намайг дуудаад өөс 2000000 төгрөг чиний цалингийн харилцах дансанд орох ёстой гэж байсан. Тэгээд 10-20 хоногийн дараа буюу 2013 оны 07 сарын 04-ний өдөр миний цалингийн харилцах дансанд "" ХХК-ий захирал өөс 1000000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн байсан. Ингээд би 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдөр уг 1000000 төгрөгийг өөрийн данснаас гаргаж 300000 төгрөгийг нь засаг дарга т бэлнээр өгсөн. Үлдсэн мөнгийг би хог зайлуулах ажилд авч зарцуулсан. 2014 оны 01 дүгээр сарын 09-нд миний цалингийн харилцах дансанд 6000000 төгрөгийн орлогын гүйлгээ "*******" ХХК-ниас орсон байсан. Энэ мөнгийг засаг дарга тайлбарлахдаа ЗДТГ-т буудал барих зориулалттай мөнгө орж байгаа юм гэсэн. Ингээд би уг мөнгийг гаргаж хувийн хадгаламжийн дансандаа шилжүүлж хийсэн. Энэ мөнгө одоог хүртэл уг дансанд хадгалаатай байгаа. Жилийн эцэс болж байна төрийн сангийн дансанд орчихвол буцаагаад татчихдаг юм. Тийм учраас чиний дансаар авч байгаа юм гэж Засаг дарга болон төрийн сангийн төлөөлөгч хэлж байсан. 3асаг дарга надад хандаж гаднаас орж орох мөнгийг чиний хувийн хадгаламжийн дансанд хиймээр байна өөр ямар данс байна гэж байсан. Харин бол данс нээх бол буруу юм байгаан, нэг бол чи өөртөө хадгалж бай эсхүл гэртээ хадгалж бай гэхээр нь би татгалзсан. Ингээд өөрийн хадгаламжийн дансаар хүлээн авч байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 127-130 /,

“Буудал барих талаар ямар нэг шийдвэр батлагдсан төсөв байхгүй. Би буудлын талаар урьд нь сонсож байгаагүй. Хэрэгт шалгагдаж эхэлснээс хойш буудал барих байсан буудлын мөнгө гэж дарга хэлсэн. Барилгын материалын хувьд Иргэний танхимын ажлыг хийхдээ бараа материал татаж авчирсан бөгөөд засвар дууссаны дараа 2 ширхэг вакум цонх, 25 кг-ын ууттай шохой, 3 хайрцаг шалны пилта зэрэг болон бусад материалд үлдсэн. Энэ материал нь манай агуулахад байдаг. 2015 оны 12 сарын үед ийн компаниас үлдсэн бараа материал чамд байгаа юм байна тэрийг буудалд хэрэглэх гэж байсан юм гэж надад хэлсэн. 2 вакум цонх нь Төмөрбаатарын байшингийн цонхтой таарахгүй жижиг цонх байгаа юм. Дарга надад хэлэхдээ авилгатай тэмцэх газраас чамайг дуудаж юм асуувал ийн компианаас үлдсэн бараа материалыг буудлын засварт хэрэглэх гэж байсан материал гэж хэлээрэй. 2 цонх байгааг чи мэдэж байгаа гэсэн. Дарга намайг дансандаа байлгаж бай гээд мөнгө дансанд хийсэн болохоор байлгаж байсан. Тэрнээс юуны мөнгө гэдгийг мэдэхгүй. Би үнэхээр хээл хахуулийн мөнгө гэдгийг мэдээгүй. Дарга хэлж үүрэг өгсөн болохоор би үүргийг биелүүлсэн...” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 144-146 /

 

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Тендерт материал ирүүлсэн оролцогч компаниудын материалтай танилцахад шалгарсан “Баянлүн хайрхан” хоршоо "*******-*******" ХХК-иудын тендер шаардлагад нийцэхгүй, ..."Баянлүн хайрхан" хоршооны үнийн санал нь "******* *******" ХХК-ийн үнийн саналаас даруй 4000000 төгрөгөөр илүү байсан.Цэнгэлдэх хүрээлэн барих тендерийн материалаасдараахи зөрчил дутагдал илэрсэн. Үнэхээр ашиг сонирхол үүссэн нь тогтоогдсон тохиолдолд захиалагч нь шууд гэрээ байгуулахгүйгээр үнэлгээний хорооны гишүүдийг дахин томилж, тендер шалгаруулалтыг дахин явуулах шаардлагатай байсан. Шууд гэрээ байгуулсан нь буруу. Иргэний танхимын дээвэр засах ажльн тендерийн материалтай танилцахад тус тендерт "*******" ХХК дангаар материалаа ирүүлснийг үнэлгээний хорооноос үнэлж үзээд санхүүгийн тайлангаас харахад 2012 оны жилийн эцсийн байдлаар 17.9 сая төгрөгийн өртэй байсан тул тендерээс татгалзаж, дахин зарлах зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн боловч Засаг дарга "*******" ХХК-тай шууд гэрээ байгуулсан. ТБОНӨХБАҮХАТХ-ийн 33.4.8 дэхь хэсэгт зааснаар бол харьцуулалтын тендер амжилтгүй болсон тохиолдолд захиалагч гэрээ шууд байгуулж болох хэдий ч шаардлага хангаагүй тендерт ирүүлсэн компанитай шууд гэрээ байгуулсан нь буруу гэж үзэж байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 143-144 /

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Миний бие Засаг даргын захирамжаар "Биеийн тамир спорт цогцолбор барьж байгуулах" тендерийг сонгон шалгаруулах үнэлгээний хороонд гишүүнээр орж ажилласан. Үнэлгээний хорооноос хуульд заасан хугацаанд тендерийг нээж үнэлгээ хийхэд үнийн саналын хувьд "Баян шар *******" ХХК-ийн үнийн санал нь 40000 гаруй мянган төгрөгөөр илүү боловч " ******* " ХХК-ийн өмнө гүйцэтгэсэн ажил нь муу, мөн түүнчлэн аймгийн компани байсан тул сумын компаниа дэмжих зорилгоор "**************" ХХК-нийг шалгаруулж зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн. Гэтэл Засаг даргын зүгээс ******* ******* ХХК-ийн барилгын ажил үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөл дууссан гэдэг үндэслэлээр тус компанитай гэрээ байгуулалгүйгээр “*******“ ХХК- тай шууд гэрээ байгуулсан байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 165 /

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2013 онд Засаг даргын захирамжаар сумын Цэнгэлдэх хүрээлэн барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороонд гишүүнээр томилогдсон Үнэлгээний хорооны гишүүд хуралдаад Алагийн компанийг 100 хувийн саналаар ялагчаар тодруулаад гэрээ байгуулахаар Засаг даргад хүргүүлсэн. Үүнээс хэд хоногийн дараа засаг дарга дуудаж байна гээд өрөөнд нь яваад орсон чинь засаг даргын захирамжийг танилцуулсан. Уг захирамжаар ийн компанийг ялагчаар тодруулан гэрээ байгуулах тухай заасан байсан... гэх мэдүүлэг  /1-р хх-ийн 160 /

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Миний бие 2013 оны 04 сард Засаг даргын захирамжаар Трактор нийлүүлэх тендерийн үнэлгээний хороонд орж ажилласан. Уг тендерийн төсөвт өртөг нь 50000000 төгрөг байсан бөгөөд тендерийг харьцуулалтын аргаар зохион байгуулсан. Үнэлгээний хорооноос “Баянлүн хайрхан” хоршоотой гэрээ байгуулах зөвлөмжийг засаг даргад хүргүүлсэн ...гэх мэдүүлэг  /1-р хх-ийн 122-124 /

 

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... Миний өмчлөлд бүртгэлтэй Заг сумын төвд 60 метр квадрат талбай бүхий чулуун ханатай, дэлгүүрийн зориулалттай барилга байдаг. Энэ барилгыг 1994 онд Худалдаа бэлтгэлийн хувьчлалаар хувьчилж авч байсан. Түүнээс хойш дэлгүүрийн зориулалтаар ашиглаж байгаад Эрдэнэцогт суманд томилогдохдоо орхиод явсан. 2013 оны зуны сүүл сард Заг сумын засаг дарга над руу ярьж танай барилгад цемент хураая гэхээр нь худалдаж авбал ав, түүнээс биш юм хадгалуулахгүй гэж хэлсэн. Ингээд үүнээс хойш тай уг байрны талаар холбогдоогүй. Миний хувьд объектоо 7000000 төгрөгөөр нутгийн хүмүүст зарах санаатай байгаа. Хэрэв нь 8000000 төгрөгөөр худалдан авах гэж байсан бол шууд зарах байсан. Бидний хооронд тийм яриа огт болоогүй. Заг суманд захиргааны дэргэд буудал болгож ашиглана гэж огт сонсоогүй... гэх мэдүүлэг  /1-р хх-ийн 141 /

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Трактор худалдан авах тендер нь 50000000 төгрөгийн төсөвт өртөгтэйгээр аймгаас эрх шилжиж ирсэн. Үүний дагуу сумын Засаг дарга ын 2013 оны 03 сарын хэдэнд гэдгийг нь нарийн сайн мэдэхгүй байна захирамжаар үнэлгээний хорооны даргаар Төрийн сангийн төлөөлөгч , гишүүдэд , , , нар томилогдон ажилласан...Тендерийн үнэлгээний хороо хуралдаад ирүүлсэн тендерийг үнэлж удирдамжийн бичиг баримтын шаардпага хангасан, төсөвт өртөгт багтаан 48800000 төгрөгийн үнийн санал ирүүлсэн "" хоршоог шалгаруулж үнэлгээний хороо захилагчид гэрээ байгуулах зөвлөмжийг хүргүүлсэн. Захиалагч гэрээ байгуулж "" хоршоо хугацаандаа трактораа авч ирж ирсэн. Одоо энэ трактор хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. Иргэний танхимын засвар халаалтын өргөтгөлийн ажил хийх гүйцэтгэгчийг шалгаруулах тендер нь 50400000 төгрөгийн төсөвт өртөгтэйгээр аймгаас эрх шилжиж ирсэн...үнэлгээний хорооны шийдвэрийг зөрчиж захиалагч өөрөө дур мэдэн компаниудыг шалгаруулсан асуудал байгаа.. гэх мэдүүлэг /1-р хх-ийн 152- 154 /

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Төв цэнгэлдэх хүрээлэн барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороонд гишүүнээр сумын Засаг даргын захирамжаар томилогдсон. Уг тендер нь 50000000 төгрөгийн төгрөгийн төсөвт өртөгтэй байсан бөгөөд тендерийг харьцуулалтын аргаар зохион байгуулсан. Бид нарыг үнэлгээний хорооны хурал хийхэд "" ХХК, "**************" ХХК-иудаас үнийн санал болоод тендер ирүүлсэн. Миний хувьд "**************" ХХК-ийн дэмжсэн учир нь энэ компани нь манай суманд цагдаагийн кобан, 3 дугаар багийн багийн төвийг тохижуулах ажлыг чанартай сайн хийж гүйцэтгэсэн. Харин нөгөө ""ХХК нь өмнө нь энд мал угаалгын байр барихдаа нилээн хугацаа сунгаж хийж гүйцэтгэсэн. Мөн чанар муутай ажил хийсэн байсан болохоор тэднийхийг дэмжээгүй. Тэгээд үнэлгээний хороо шийдвэрээ гаргаж "**************" ХХК-нийг 100 хувь дэмжиж ялагчаар тодруулан захиалагчид гэрээ байгуулах зөвлөмжийг хүргүүлсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 163 /

Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн

....Сумын худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдаагүй ажлыг төлөвлөгөөнд тусгагдсан өөр ажлын гэрээний дүнд шингээх байдлаар мөнгийг гаргасан асуудал нь орон нутгийн хөгжүүлэх сангийн журмыг зөрчиж байна. Аливаа төр, төсвийн байгууллага нь арилжааны банкинд төсвөөс гадуур данс нээж огт болохгүй. Харин Сангийн яамны Төрийн сангийн газрын зөвшөөрлөөр тодорхой тохиолдолд нээж болно. Засаг даргын тамгын газрын няравын хувийн дансаар байгууллагын касс хуримтлалыг дамжуулан захиран зарцуулж болохгүй. Журмаараа орон нутгийн хөгжүүлэх сангийн хөрөнгийг буцааж татахгүй. Тийм учраас уг мөнгийг гаргаж, хувийн дансаар шилжүүлж болохгүй. Ийм асуудал угаасаа байж болохгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 146-147/

Гэрч С.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

....Манай эцэг нь хэсэг хугацаанд ажилгүй байх үедээ компанийг түр хариуцаж байсан. Компаниас гүйлгээ хийх эрхийг эцэг эзэмшиж байсан. Манай компани Тендерт орохдоо буудлын засвар, барилгын ажил хийнэ гэж мэдээгүй. Сүүлд нь ийм ажил нэмэгдэж гарч ирсэн. Энэ талаар дарга сайн мэдэх байх... гэх мэдүүлэг  /1- р хх-ийн 149-150 /

Гэрч *******  мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Манай сумын сургуулийн дотуур байрны гал тогооны зүүн талд байсан балгасны шороог зайлуулж цэвэрлэсэн. хоршооноос авсан мөнгөөр дээрх ажлыг хийсэн гэж сонссон. Энэ тухай албан ёсоор Засаг дарга тайлбарлаж хэлж байгаагүй, би мэдэхгүй байна. Ямар учиртай дээрх хоршооноос мөнгө орж ирсэн тухай ч мэдэхгүй байна. Сумын ЗДТГ-ын иргэний танхимын засвар, буудал барих гэсэн 2 ажил 50000000 төгрөгөөр хамт хийгдэхээр тендер зарлагдсан. Энэ асуудалд үнэлгээний хороо шалгаруулалт хийсэн. Засаг дарга Э " ******* " ХХК-тай гэрээ байгуулан ажлыг гүйцэтгүүлсэн. Гэтэл буудлын засварыг тусад нь хийнэ гэж дээрх компаниас мөнгийг нь бэлнээр авсан байсан. нь " ******* " ХХК-тай хувиараа ярилцаад буудлын мөнгийг авсан байсан ....гэх мэдүүлэг  /2-р хх-ийн 110 /,

ЗДТГ-ын арын овоолсон шороо, уурын зуухны гадна талын нурсан хашлага, хуучин буулгасан сургуулийн хог зэргийг *******, нар зөөгөөд байсан. Би хаанаас ямар зардлаар зөөж байгаа гэхэд нь дарга тооцоог нь хийж байгаа гэж хэлсэн. Энэ талаар баримт байхгүй. гийн хувийн данснаас мөнгө аваад шатахуун түгээх станцид өгчихсөн гэсэн... гэх мэдүүлэг, /6-р хх-ийн 5-р хуудас/

Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2013 оны 07 сард сумаас 4 км зайтай хогийн цэгт хогийг түрж булсан. Сумын төвийн уурын зуухны хажуу талын хундаамыг зөөсөн. Нярав ачааны цэнхэр машин бариад би трактор бариад хамт ажлыг хийсэн. Машин болон тракторын шатахууныг нярав хийж байсан... гэх мэдүүлэг / 7-р хх-ийн 7/,

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2013 оны 08 дугаар сард "Загийн хөгжил" нэртэй ТББ байгуулсан. Тус байгууллагын нэр дээр Хаан банк, Төрийн банкинд хандивын данс нээж 170 гаруй сая төгрөг цугларсан байсныг ойн зардалд зарцуулсан. Тайлан тооцоо нь бүгд санхүүгийн анхан шатны баримттай бөгөөд ой дууссаны дараа Баянхонгор аймгийн Аудитын газраас аудитын шалгалт орж ямар нэгэн зөрчил, дутагдалгүй ажилласан талаар дүгнэсэн. 2012 оны 07 сарын 10-даар нярав нь сумын төвийн хогийг трактороор цэвэрлэж эхэлсэн. Тэгэхээр нь нярав гаас энэ ямар мөнгөөр хог цэвэрлээд байгаа юм гэж асуухад өөс хандив 1000000 төгрөг өгсөн юм тэр мөнгөөр хог цэвэрлэж байна гэсэн. Энэ мөнгө нь төрийн сангаас гараагүй,  мөн "Загийн хөгжил" нэртэй ТББ-ын хандивын дансаар дамжаагүй учраас аль аль тайланд нь тусгагдаагүй. Би тухайн үед сумын ЗДТГ-ын нягтлан бодогчоор ажиллаж байсан тул энэ тайлангуудыг өөрөө гаргасан. Энэ мөнгийг Засаг дарга өөс авсан байна. Энэ мөнгөний талаар би сайн мэдэхгүй. надад хандив өгсөн талаараа хэлээгүй. Би няраваас л мэдсэн. Засаг дарга ч надад өөрөө хэлээгүй. Засаг дарга ын авсан гээд байгаа 1000000 төгрөгийн зарцуулалтын тайлан нь нярав д өөрт нь байдаг юм билээ. Сумын төвийн хог цэвэрлэхэд төсвөөс мөнгө гаргаагүй.  2013 онд хог зайлуулахад батландсан төсөв ч байгаагүй... гэх мэдүүлэг, / 7-р хх-ийн 227/

              Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

              ...Заг сумын ЗДТГ-ын нярав ажилтай нь надаас хэзээ асуусан гэдгийг нь санахгүй байна. Ямартай ч ажилчдын дундын сангийн мөнгийг хаана хадгалах вэ гэдгийг асууж байсан. Дундын сан нь ажилчин албан хаагчдаас сайн дурын үндсэн дээр хуримтлал бий болгож ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, өвчин зовлон тохиолдох үед тусламж болгож өгөх, эмнэлэгт хэвтсэн нэгнийгээ эргэж тойроход зарцуулахаар үүсгэсэн. Энэ мөнгийг Засаг даргын тамгын газрын дарга зарцуулдаг. Энэ мөнгө нь төсвийн мөнгө биш учраас төсвийн дансанд байршуулж болохгүй юм. нь өөс авсан 1000000 төгрөгийг төсвийн дансанд хийх талаар надаас асууж байгаагүй. Би энэ мөнгөний талаар танай байгууллагаас шалгаж байх үед мэдсэн. Нэг өглөө ажилдаа ирэх үед Авлигатай тэмцэх газраас ирээд шалгаж байсан. Сумын төвийн хог зайлуулсан гээд байгаа ажилд төсвийн хөрөнгөөс болон ЗДТГ-ын үйл ажиллагааны зардлаас мөнгө гаргаагүй. Ямар мөнгөөр тухайн үед тэр ажлыг гүйцэтгэсэн талаар мэдэхгүй байсан... гэх мэдүүлэг / 7-р хх-ийн 228 /

Тендерийн үнэлгээний хорооны хурлын 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ...9 үзүүлэлтээс ******* ******* ХХК нь 9 үзүүлэлтээс 8, МВS- АС ХХК нь 9 үзүүлэлтээс 5 үзүүлэлт илүү байгаа учир ******* ******* ХХК-ийг тендерийн үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар шалгаруулав гэх  тэмдэглэл /1-р хх-ийн 05 /

Тендерийн үнэлгээний хорооны 2013 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн

...  9 үзүүлэлтээс “******* ******* ХХК 8, BBS-AC ХХК 5 үзүүлэлт илүү гэсэн үнэлгээ авсан бөгөөд “Баян шар *******” ХХК 9 үзүүлэлтээр илүү гарсан байна.  “******* булан” ХХК-тай хуулийн хугацаанд багтааж гэрээ байгуулан, хяналтын комисс байгуулж, ажлын явцад сайн хяналт тавьж ажиллуулахыг  тендерийн үнэлгээний комиссоос зөвлөж байна... гэх зөвлөмж /1-р хх-ийн 06 /

Заг сумын Засаг Даргын 2013 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 101 дугаартай

...Сумын биеийн тамир спортын цогцолбор цэнгэлдэх хүрээлэн барьж байгуулах ажлыг С. захиралтай ХХКомпаниар гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулахыг худалдан авах ажиллагаа хариуцсан ажилтанд даалгах… гэх захирамж /1-р хх-ийн 08 /

3аг сумын Засаг даргын тамгын газрын үнэлгээний хорооны 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн  хурлын...Санхүүгийн тайлангаас харахад оны жилийн эцсийн байдлаар 17.9 төгрөгийн өртэй, дансандаа 24.8 мянган төгрөгтэй байгаа нь тендерийн ажлын 30 хувийн хөрөнгөөр ажил гүйцэтгэх нь эргэлзээтэй гэж дүгнэж уг тендерийг шаардлага хангасангүй гэж үзэж захиалагчид дахин тендер зарлуулахыг зөвлөж байна... гэх тэмдэглэл./ 1-р хх-ийн 12-13 /

3аг сумын Засаг Даргын 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 102 дугаартай...Иргэний танхимын халаалт өргөтгөл дээврийн засварын ажлыг С. захиралтай МВЗ-АС ХХКомпаниар гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулахыг худалдан авах ажиллагаа хариуцсан ажилтанд даалгах… гэх захирамж /1-р хх-ийн 20/

Хаан банкны депозит 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Эн Би Эс Эй Си ХХК буцаан төлөлт 4300000 орлого ...дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 55 /

Хаан банкны депозит 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Эн Би Эс Эй Си ХХК-с буудпын барилгын үнэ 2.300.000 орлого ....дансны дэлгэрэнгүй хуулга... /1-р хх-ийн 56 /

Хаан банкны депозит  2013 оны 01дүгээр сарын 09-ний өдөр 6000000 орлого. дансны дэлгэрэнгүй хуулга.. /1-р хх-ийн 30 /

Сангийн яамны мэргэжилтний шинжээчээр гаргасан дүгнэлт / 6-р хх-ийн 162-168-р хуудас/,

-Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол/1-р хх-ийн 2/, гийн дансны дэлгэрэнгүй хуулга/1-р хх-ийн 30, 61/, ын дансны дэлгэрэнгүй хуулга/1-р хх-ийн 55-56/, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл/1-р хх-ийн 100-111/, 2012 оны 12 дугаар сарын 13-ны №472 Баянхонгор аймгийн Засаг даргын захирамж/2-р хх-ийн 188//, 2014 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол/2-р хх-ийн 131/, Тендерийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл/3-р хх-ийн 1-3/, трактотрын тендер шалгаруулалтын үнэлгээний хуудас/3-р хх-ийн 4-8/, хоршооны тендерийн материал/3-р хх-ийн 9-13/, Баянхонгор аймгийн Заг сумын засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 1/60 захирамж/3-р хх-ийн 14/, трактор нийлүүлэх гэрээ/3-р хх-ийн 15-18/, үнийн санал, тракторын тодорхойлолт /3-р хх-ийн 19-21/, техник хүлээлцсэн акт/3-р хх-ийн 26/, үнэлгээний хороо байгуулах тухай 2013 оны 04 дүгээр сарын 19-ний 1/40 тоот Заг сумын засаг даргын захирамж/3-р хх-ийн 29- 30/, 2013 оны 05 дугаар сарын 06-ны 1/62 тоот Заг сумын засаг даргын захирамж/3-р хх-ийн 31/, Баянхонгор аймгийн Заг сумын засаг даргын тамгын газрын үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл/3-р хх-ийн 34-35/, 2013 оны 08 дугаар сарын 02-ны Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын Тэрээ байгуулах эрх олгох тухай” 102 тоот захирамж /3-р хх-ийн 37/, иргэний танхимын барилгын дээврийн засвар, халаалтын засварын ажлын гэрээ/3-р хх-ийн 38-40/, тендерийн үнэлгээний хорооны тэмдэглэл /3-р хх-ийн 55/, үнэлгээний маягт /3-р хх-ийн 50/, Баянхонгор аймгийн Заг сумын засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 26-ны 1/448 тоот захирамж/3-р хх-ийн 58/, Баянхонгор аймгийн Заг сумын засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 26-ны “гэрээ байгуулах тухай “ 101 тоот захирамж/2-р хх-ийн 59/, Биентамир спорт цогцолбор барьж байгуулах ажлын гэрээ /3-р хх-ийн 60-62/, Баянхонгор аймгийн Заг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны тэмдэглэл/3-р хх-ийн 67-86/, Заг 90-н жил хандивын данс/депозит дансны дэлгэрэнгүй хуулга/, /3-р хх-ийн 88-89/, 2014 оны 06 дугаар сарын 27-ны Заг сумын төсөвт байгууллагуудын 2012, 2013 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай мэргэжлийн хяналтын газрын танилцуулга/3-р хх- ийн 91-100/, 2014 оны 06 дугаар сарын 27-ны Улсын мэргэжлийн хяналтын ахлах байцаагчийн албан шаардлага/3-р хх-ийн 101-104/, Баянхонгор аймгийн мэргэжлийн хяналтын газар, газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын шинжээчдийн дүгнэлт/3-р хх-ийн 240- 4-р хх-ийн 1-18/, 1980 оны 04 дүгээр сарын 07-ны №21 таслан шийдвэрлэх тогтоол /2-р хх-ийн 214-216/, 1989 оны 12 дугаар сарын 01-ний №183 магадлал/2-р хх-ийн 219/, иргэний үнэмлэхний лавлагаа/1-р хх-ийин 210/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/1-р хх-ийн 219/ шүүгдэгч ийн иргэний үнэмлэхний лавлагаа/хх-ийн 218/, шүүгдэгч ийн иргэний үнэмлэхний лавлагаа/1-р хх-ийн 217/, , шүүгдэгч гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/8-р хх-ийн 30/ болон хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.

     Хээл хахууль авах гэмт хэрэг нь хахууль авагч тал нь өөртөө ашиг олох, өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн, авах, өгөх хоёр талын сонирхлын үүднээс асуудлыг шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нийгмийн шударга ёсыг зөрчсөн байдаг. Энэ гэмт хэрэг нь албан тушаалтан хууль бус үйлдлээ хийж, бодит хор уршиг бий болгосон эсэхийг харгалзахгүй. Хээл хахууль авснаар бүрдэл төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт хамаарагддаг.

Шүүгдэгч нь Заг сумын засаг дарга т 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Заг сумын ЗДТГ-ын нярав гийн хувийн дансаар дамжуулан 1000000 төгрөгийн хээл хахууль өгсөн,

Шүүгдэгч нь “Биеийн тамир спорт цогцолбор” барьж байгуулах, “Иргэний танхимын барилга, дээврийн засварын халаалтын засварын ажил гүйцэтгэх” тендерийг тус тус авахын тулд 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 2000000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 4000000 төгрөг нийт 6000000 төгрөгийн хээл хахуулийг 5239001428 дугаарын дансаар өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 269 дугаар зүйлийн 269.1-д заасан хээл хахууль өгөх гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тус тус хангаж байгаа нь хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь ыг Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдаа урвуулан 2013 оны 04 сарын 19-ний өдөр 40 тоот захирамж гарган “Биеийн тамир спорт цогцолбор” барьж байгуулах тендерт сонгон шалгараагүй компани болох "*******" ХХК-тай шууд гэрээ байгуулж, мөн “Иргэний танхимын барилга, дээврийн засварын халаалтын засварын ажил гүйцэтгэх” тендерт оролцсон " ******* " ХХК-ийг үнэлгээний хорооны гишүүд татгалзсан байхад "*******" ХХК-тай шууд гэрээ байгуулах эрхийг олгож, оос 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 2000000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 4000000 төгрөг нийт 6000000 төгрөгийн хээл хахуулийг 5239001428 дугаарын дансаар авсан мөнгийг хувийн дансандаа авч хадгалсан,

Мөн ын “” хоршоотой хийсэн трактор нийлүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 4800000 төгрөгийг шилжүүлэхгүй 2000000 төгрөг өгвөл үлдэгдэл төлбөрийг чинь шилжүүлье гэж хясан боогдуулах замаар 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “” хоршооны захирал өөс авсан 1000000 төгрөгийн хээл хахуулийг хувийн 5239011415 тоот дансаар авч давтан үйлдлээр тай бүлэглэн хээл хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь Авлигын эсрэг хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.2-д заасан”...төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч…” гэж хамрагдах этгээдийг хуульчилсан бөгөөд шүүгдэгч нь тухайн үед Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын тамгын газрын няраваар ажиллаж байсан нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан гэж үзэх үндэслэлтэй ба Авилгын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарахгүй этгээд тул шүүгдэгч д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн № 82 дугаартай шүүхийн тогтоолоор шүүгдэгч д холбогдох үйлдэлд эрх зүйн дүгнэлтийг зөв хийж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байгаа эсэхийг шалгаж тогтоох, мөрдөн байцаалтын ажиллагааг нэг мөр бүрэн гүйцэд хийлгэхээр буцаасан боловч түүнд   2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т зааснаар хэргийн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй / объект, субъект, объектив тал, субъектив талын заавал байх шинжийг зарим нь, эсхүл бүхэлдээ байхгүй/   байхад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байна.

  Харин  шүүгдэгч нь Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргаар ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан 2013 оны 04 сарын 19-ний өдөр 40 тоот захирамж гарган “Биеийн тамир спорт цогцолбор” барьж байгуулах тендерт сонгон шалгараагүй компани болох "*******" ХХК-тай шууд гэрээ байгуулж, мөн “Иргэний танхимын барилга, дээврийн засварын халаалтын засварын ажил гүйцэтгэх” тендерт оролцсон " ******* " ХХК-ийг үнэлгээний хорооны гишүүд татгалзсан байхад " *******" ХХК-тай шууд гэрээ байгуулах эрхийг олгож,  оос 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 2000000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 4000000 төгрөг нийт 6000000 төгрөгийн хээл хахуулийг 5239001428 дугаарын дансаар, мөн “" хоршоотой хийсэн трактор нийлүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 4800000 төгрөгийг шилжүүлэхгүй 2000000 төгрөг өгвөл үлдэгдэл төлбөрийг чинь шилжүүлье гэж хясан боогдуулах замаар 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “” хоршооны захирал өөс 1000000 төгрөгийн хээл хахуулийг гийн хувийн 5239011415 тоот дансаар давтан үйлдлээр хахууль авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д ... оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ... гэж заасныг баримтлан... гэж зааснаар шүүгдэгч т аймгийн прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т зааснаар ял сонсгож, зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 5 болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч  ыг хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Мөн  шүүгдэгч т Аймгийн Прокурорын газраас  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-д заасан хээл хахууль авах гэмт хэргийг давтан үйлдлээр үйлдсэн гэж  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба  Эрүүгийн хуульд  гэмт хэрэг давтан үйлдэх гэж хуульчлаагүй болно

  Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа  хүлээн зөвшөөрсөн, Баянхонгор аймгийн Заг сумын 4-р баг 10-р гудамж 31 тоотод байх 993 м2  газрын хөрөнгөтэй талаар мэдүүлсэн байх тул үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, түүний хувийн  болон өмчлөлд байгаа эд хөрөнгийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж , түүнчлэн шүүгдэгчийн  хөрөнгө , бусад орлого олох боломж зэргийг харгалзан торгохыг ялыг  хоёр жилийн хугацаанд тэнцүү хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-д  ... оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.... гэсэн заалтыг үндэслэн болгон шүүгдэгч , нарыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасныг журамлан мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч , нарт оногдуулсан ялыг өршөөн хэлтэрүүлж, тэдгээр холбогдох хэргийг  тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч , , нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул тэдгээрийг анх удаа  гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч , , нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно. 

Хэргийг учир шүүгдэгч долоо /7/хоног,  шүүгдэгч    тавин зургаан /56/ хоног тус тус цагдан хоригдсон, шүүгдэгч ,  , , нар  бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,  уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн тэмдэглэлийн дэвтрийг устгуулахаар Шүүхийн тамгын газарт шилжүүлэв.

Харин шүүгдэгч ын энэ хэргийн учир цагдан хоригдсон долоо хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасч шийдвэрлэж, шүүгдэгч ын торгох ялын биелэлтийг хангахын тул шүүгдэгчийн дундын өмчлөлийн Баянхонгор аймгийн Заг сумын 4-р баг 10-р гудамж 31 тоотод байх 993 м2  газрыг битүүмжилсэн 2014 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, шүүхээс тогтоосон хугацаанд хохирол төлөгдөөгүй тохиолдолд худалдан борлуулж улсын орлого болгох, торгох ял биелэгдсэн тохиолдолд битүүмжилсэн эд зүйлсийг эзэмшигч т буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох гийн  хувийн 5239011415 тоот дансанд байгаа 6000000 төгрөгийг хураан авч, улсын орлого болгох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулж шүүгдэгч , , , нарт урд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож  шийдвэрлэлээ.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8,  36.10-д заасныг удирдлага болгон

                                                                                                                        ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

3.Шүүгдэгч ыг хахууль авах, шүүгдэгч , нарыг хээл хахууль өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч ыг нийтийн албанд томилогдох эрхийг нэг жилээр  хасаж, арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 төгрөгөөр торгох ялаар,

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-д зааснаар шүүгдэгч ийг 1 жилийн  хугацаагаар , шүүгдэгч ийг нэг жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

5.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасныг журамлан мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч ид оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг,  шүүгдэгч т оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг тус тус өршөөн хэлтэрүүлж, тэдгээрт холбогдох хэргийг тус тус  хэрэгсэхгүй болгосугай.

 6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар  шүүгдэгч 56 хоног , шүүгдэгч 7 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч , нар цагдан хоригдсон хоноггүй болохыг  тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч ын энэ хэргийн учир цагдан хоригдсон долоо хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас хассугай.

8.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний  торгох ялыг хоёр жилийн хугацаанд тэнцүү хувааж, хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

9.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч ын эзэмшлийн 000143809 дугаартай Баянхонгор аймгийн Заг сумын 4 дүгээр баг 10 дугаар гудамжны 31 тоотоод байх 993 мкв газрыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн тэмдэглэлийн дэвтрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй. 

12.Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох гийн  хувийн 5239011415 тоот дансанд байгаа 6000000 төгрөгийг хураан авч, улсын орлого болгосугай.

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар шүүгдэгч , , , нар бусдад  төлөх төлбөргүй  болохыг дурдсугай.

14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч , , , нар нарт урд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

15.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

16.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай

17.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч , , , нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА

                  ШҮҮГЧИД Н.БААСАНБАТ

                                    Ч.БАЙГАЛМАА