Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 184/ШШ2024/03949

 

2024 07 31

 

 

 

 

 

 

184/ШШ2024/03949

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ***********хороо, Ажилчдын гудамж, 12/1 тоот хаягт байрлах***********ХХК /РД:**********/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ***********хороо, 53-4 тоот хаягт оршин суух*********** /РД:***********/-д холбогдох,

Гэрээний үүрэгт 198,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ***********ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Тус байгууллага нь гадаад харилцаа, бараа бүтээгдэхүүн борлуулалт. түгээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг билээ. Хариуцагч *********** нь 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 195 350 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг захиалан авсан ба төлбөр тооцоог өнөөдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч ***********гаас бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоо 195,350 төгрөг, нэхэмжлэл гаргахтай холбоотой нотариатын зардал 3,500 төгрөг, нийт 198,850 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч ***********ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ:

*********** нь 198,850 төгрөгийг төлж барагдуулсан үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ***********ХХК нь хариуцагч ***********д холбогдуулан гэрээний үүрэгт 198,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж 198,850 төгрөгийг нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзалыг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.

Иймд ***********ХХК-ийн нэхэмжлэлтэй, ***********д холбогдох гэрээний үүрэгт 198,850 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ***********ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***********д холбогдох гэрээний үүрэгт 198,850 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,620 төгрөгийг улсын орлогод үлдээн, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 3,310 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ***********ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ