| 2024 07 31 | 184/ШШ2024/03950 | | Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Цагдаагийн гудамж хаягт байрлах, "*******" ХХК /РД:*********/-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******** хороо, ******** дугаар гудамж, 13 тоот оршин суух, ***** овогт ************ын *********** /РД:**********/- холбогдох, Гэрээний үүрэгт 490,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч ***********ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Мажигжамба овогтой ********* нь ***********ХХК-ийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2021 оны 09 дүгээр сарын 03-ны едөр дараа төлборт Homemedia үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган 25825 дугаартай гэрээ байгуулсан. Гэтэл ******** нь гэрээний үү'ргээ үл биелүүлэн 2024 оны 05 дугаар сарын байдлаар 490.000 төлбөрийг төлөөгүй байгаа гул хэрэглэгчийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт заасны дагуу үйлчилгээг хаасан. Бид төлбөр толөхийг удаа дараа сануулан мэдэгдлийг егч байсан боловч өдийг хүртэл төлеегүй байна. Иймд хэрэглэгч нь Homemedia үйлчилгээний хэрэглэгчтэй байгуулсан гэрээний үүргээ зөрчсөн тул Монгол Улсын Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт заасны дагуу ***********ХХК-ийн зүгээс хугацаа хэтрүүлснээс үүдэлтэй хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй гэж үзэж байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж улсын тэмдэгтийн хураамжид төлсен 15,350 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү.гэжээ Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ... ***********ХХК-ийн нэхэмжилсэн ********* холбогдох 370,000 төгрөг гаргуулах хэрэгт 270,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч уг төлбөрийг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 67,500 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 67,500 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 67,500 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 67,500 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 270,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч ***********ХХК нь хариуцагч М.***********д холбогдуулан гэрээний үүрэгт 490,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.*********** нь 370,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор сар бүр 67,500 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүлээн зөвшөөрч эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 01/175 дугаартай итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ. Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна. Иймд ***********ХХК-ийн нэхэмжлэлтэй М.***********д холбогдох гэрээний үүрэгт 490,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ***********ХХК-ийн нэхэмжлэлтэй, М.***********д холбогдох гэрээний үүрэгт 490,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас 370,000 төгрөгийг харилцан тохиролцож, 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 67,500 төгрөг, мөн оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 67,500 төгрөг, 10 дугаар сарын 01-ний өдөр 67,500 төгрөг, 11 дүгээр сарын 01-ний өдөр 67,500 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулна гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,350 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч М.***********гээс 7,675 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 7,675 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ***********ХХК-д олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай. ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ |