| 2024 07 31 | 184/ШШ2024/03951 | | Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ****** хороо, ******* гудамж,****** тоотод оршин суух, ******* овогт *********ийн *********** /РД:*********/-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ********* хороо, *********** дугаар гудамж, 4 тоотод оршин суух, ******* овогт *********ын *********** /РД:***********/-д холбогдох, Зээлийн гэрээний үүрэгт 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Б.*********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие ********* хүсэлтээр 2023.07.24-ний өдөр 1,000,000 төгрөгийг 3105148884 дугаартай Голомт банкны дансруу зээл гүйлгээний утгатай шилжүүлсэн. Хэрэгтэй үед нь эргүүлээд өгнө гэж гуйгаад шилжүүлэн авсан. Дараагаар мөнгөө эргүүлэн авах гэтэл утсаа авдаггүй, авах болохоор өр зээл ихтэй гэж хэлсэн болчихоод утсаа салгаад алга болсон. Иймд Э.***********ас удаа дараа хохироож байгаа ба зээлүүлсэн мөнгийг минь өгөлгүй бүтэн жил болсон тул 1,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ... ***********ээс зээлсэн 1,000,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төлж барагдуулна. гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Б.*********** нь хариуцагч Э.***********д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.*********** нь нэхэмжлэлийн шаардлага 1,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ. Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна. Иймд Б.***********ийн нэхэмжлэлтэй Э.***********д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар Б.***********ийн нэхэмжлэлтэй, Э.***********д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 10 дугаар сарын 06-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,550 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч Э.***********ас 14,275 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 14,275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.***********д олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай. ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ |