Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 184/ШШ2024/03953

 

2024 07 31

 

 

 

 

 

 

184/ШШ2024/03953

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд амарын гудамж, ***********ны байр хаягт байрлах, *********** ХК /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 40 дүгээр хороо, Баянхошуу 32 дугаар гудамж, 90 тоотод оршин суух, ************ овогт *********ийн *********** /РД:******/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 7,349,711 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *********** ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Иргэн С.*********** нь ***********тай 2023 оны 02 сарын 28-ны өдөр 1530090959 тоот зээлийн гэрээ байгуулан 7,400,000 төгрөгийг 365 хоногт 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээ зориулалтаар зээл авсан. Банк нь 2023 оны 02 сарын 28-ны өдөр 1530090959 тоот зээлийн гэрээний дагуу 7,400,000 төгрөгийг зээлдэгч С.***********ийн *********** дахь дансанд шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд 1530090959 тоот зээлийн үндсэн зээлд 1,233,333.30 төгрөг, зээлийн хүүнд 415,651.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,105.58 төгрөг төлсөн. Гэтэл зээлдэгч нь 1530090959 зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлгүй нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 330 хоног хугацаа хэтрүүлээд байна. *********** нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.2 дахь заалт болон 1530090959 тоот үндсэн зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр 6,166,666.7 төгрөг, 2024 оны 06-р сарын 19-ний өдрийн байдлаарх хүү 1,135,258.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 47,785.34 төгрөг нийт 7,349,711 төгрөгийг С.***********аас гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ... *********** ХК-ийн нэхэмжлэлтэй, С.***********ад холбогдох 7,349,711 төгрөг гаргуулах иргэний хэрэг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 749,711 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *********** ХК нь хариуцагч С.***********ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,349,711 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.*********** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сар бүр 600,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 749,711 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 183/759 дугаартай итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

Иймд *********** ХК-ийн нэхэмжлэлтэй С.***********ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7,349,711 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар *********** ХК-ийн нэхэмжлэлтэй, С.***********ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7,349,711 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч. Уг төлбөрийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, мөн оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 10 дугаар сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 11 дүгээр сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 12 дугаар сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, мөн оны 02 дугаар сарын 28-ны өдөр 600,000 төгрөг, 03 дугаар сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 04 дүгээр сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 05 дугаар сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 06 дугаар сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, 07 дугаар сарын 30-ны өдөр 749,711 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 132,546 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч С.***********аас 66,273 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 66,273 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *********** ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ