| 2024 07 31 | 184/ШШ2024/03954 | | Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд амарын гудамж, ***********ны байр хаягт байрлах, *********** ХК /РД:********/-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******** хороо, ******* гудамж, ******* тоотод оршин суух, ******** овогт ********ийн *********** /РД:********/-д холбогдох, Зээлийн гэрээний үүрэгт 2,333,371.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч *********** ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Б.*********** нь 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 2,593,000 төгрөгийг 2010087769 зээлийн гэрээгээр жилийн 19.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар, онлайн зээлийг цахим хэлбэрээр авсан. Банк эрх бүхий этгээдийн мөнгөн, хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 ."Банк, эрх бухий хуулийн этгээд энэ хуулийн 9 дугээо зуйлд заасны дагүу бичгээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжуулэг, зээлийн уйлчилгээг цахим хэлбэрээо узуулж болно",7.2-1 Энэ хуулийн 7.1 -д заасны дагуу цахим хэлбэрээр уйлчилгээ узуулэхэд нууцлалын шааодлага хангасан нууц уг. нууц код. цахим гарын усэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээо хийсэн шилжуулэг. зээлийн гэрээ. бусад хэлиэлд зурсан гарын усэгтэй адилтгаж узнэ" гэж тус тус заасны дагуу зээлдэгчид цахимаар зээл олгосон. Банк нь 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр зээлдэгч Б.***********ын ***********ин дахь 5001306293 тоот дансанд 2,593,000.00 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлдэгч нь үндсэн зээлд 407,866.98 төгрөг, зээлийн хүүд 213,817.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,098.27 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 2010087769 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг удаа дараа хоцрогдуулж төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 124 хоног хугацаа хэтрүүлээд байна. *********** нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс 80747444 дугаарт холбогдон шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон 2010087769 дугаартай зээлийн гэрээний холбогдох заалтын дагуу гэрээг цуцалж төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 2,185,133.02 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн байдлаарх хүү 145,537.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,700.67 төгрөг, нийт 2,333,371.16 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ. Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ... ***********ны нэхэмжилсэн 2,333,321.16 төгрөгөөс 515,000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэх 1,818,371.16 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 818,371.16 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч *********** ХК нь хариуцагч Б.***********од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,333,371.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.*********** нь нэхэмжлэлийн шаардлага 2,333,371.16 төгрөгөөс 515,000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэх 1,818,371.16 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сар бүр 500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 818,371.16 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 147/1026 дугаартай итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ. Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна. Иймд *********** ХК-ийн нэхэмжлэлтэй Б.***********од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,333,371.16 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар *********** ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.***********од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,333,371.16 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч 2,333,321.16 төгрөгөөс 515,000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэх 1,818,371.16 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 818,371.16 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53,000 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч ********* 62,572 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 62,572 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *********** ХК-д олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай. ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ | | |