Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2017/ШЦТ/175

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа, Улсын яллагч Д.Цогжавхлан, Шүүгдэгч Л.Бүрэнбаяр нарыг оролцуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Бүрэнбаярт холбогдох эрүүгийн 1714001050045 тоот хэргийг 2017 оны 09 гээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн Харчин овогт Лхагвын Бүрэнбаяр / ВЙ91033115/

Үйлдсэн хэргийн талаар: Шүүгдэгч Л.Бүрэнбаяр нь 2017 оны 08 сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугар багийн нутаг дэвсгэр 6-9-15 тоотод Б.Сангирагчааг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад Шүүгдэгч Л.Бүрэнбаяр хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2 ...2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр надтай цэрэгт хамт алба хаасан Б.Сангирагчаа нь манайд ирсэн. Бид хоёр нэг нэг лааз шар айраг хувааж уусан. Тэгээд найз Наранбаатарынд Сангирагчаа бид хоёр очсон. Бид шар айраг ууж байгаад цаг нилээд аажуу болсон ба Б.Сангирагчаа гараад нойл орж бөөлжөөд хиймэл шүдээ унагаачихсан, шүд аваад өг гээд над руу дайраад байсан. Тэрнээс болоод бид хоёр маргалдсан. Би гараараа Сангирагчаагийн баруун нүд рүү нь нэг удаа цохиж гэмтээсэн. Бид хоёр барилцаж авахад Наранбаатар салгасан... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,

Хохирогч Б.Сангирагчаагийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн ...2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Л.Бүрэнбаяр манайд ирээд бид хоёр түүний найз Нараагийн гэрт очсон. Л.Бүрэнбаяр, Нараа бид гурав 2 том шар айраг уусан. Тэгээд Л.Бүрэнбаяр бид хоёр архи уусандаа болоод хоорондоо маргалдсан. Тэгээд Л.Бүрэнбаяр миний баруун нүд рүү гараараа цохьсон. Тэгсэнээ дараа нь толгой руу цохиж байсан. Нараа Бүрэнбаярыг хорьж салгасан... гэх мэдүүлэг /хх-ийн 8-12/

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 390 дугаартай 1.Б.Сангирагчаагийн баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун дээд доод зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 2.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ердийн хөдөлмөр чадвар алдалтанд тогтмол нөлөөлөхгүй 3.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэх дүгнэлт /хх-ийн 24-25/

-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол / хх-ийн 1/, эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулах тогтоол, тэмдэглэл / хх-ийн 7-9 / шүүгдэгч Л.Бүрэнбаярын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 36/, Бяанхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн Засаг даргын 2017.09.06-ны өдрийн 2/876 тоот тодорхойлолт /хх-ийн 37/, шүүгдэгч Л.Бүрэнбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/ зэрэг нотлох баримтууд болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэрэг бүртгэлтийн шатанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв. Шүүгдэгчийн тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна. Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай 3 байх бөгөөд аймгийн прокурорын газраас Л.Бүрэнбаярт

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Л.Бүрэнбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож , ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Л.Бүрэнбаяр нь хохирогч Б.Сангирагчаагийн биед хөнгөн хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогчоор өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсож байна. Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

Шүүгдэгч Л.Бүрэнбаярт үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний өмчлөлд байгаа эд хөрөнгийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж , түүнчлэн шүүгдэгчийн хөрөнгө , бусад орлого олох боломж зэргийг харгалзан торгохыг ялыг гурван сарын хугацаанд тэнцүү хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Уг хэрэгт шүүгдэгч Л.Бүрэнбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзмшлийн 5 тооны эм хонийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, шүүхээс тогтоосон хугацаанд хохирол төлөгдөөгүй тохиолдолд худалдан борлуулж улсын орлого болгох, торгох ял биелэгдсэн тохиолдолд битүүмжилсэн эд зүйлсийг эзэмшигч Л.Бүрэнбаярт буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5, 36.1 зүлийн 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Харчин овогт Лхагвын Бүрэнбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Л.Бүрэнбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Л.Бүрэнбаярт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд тэнцүү хуваан хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8- д зааснаар шүүгдэгч Л.Бүрэнбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэч Л.Бүрэнбаярын эзэзмшлийн 5 тооны эм хонийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, шүүхээс тогтоосон хугацаанд хохирол төлөгдөөгүй тохиолдолд худалдан борлуулж улсын орлого болгох, торгох ял биелэгдсэн тохиолдолд битүүмжилсэн эд зүйлсийг эзэмшигч Л.Бүрэнбаярт буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бүрэнбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА