Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 184/ШШ2024/03955

 

2024 07 31

 

 

 

 

 

 

184/ШШ2024/03955

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ********* хороо, ******* амарын гудамж, ***********ны байр хаягт байрлах, *********** ХК /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******** хороо, *******, ************ тоотод оршин суух, ***** овогт************рын *********** /РД:*********/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 13,532,954.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *********** ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Иргэн Отгонбаяр овогтой *********** нь ***********тай 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 1090090792 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 14,500,000 төгрөгийг 365 хоногт 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр зээлдэгч О.***********гийн ***********ан дахь 5001901577 тоот дансанд 14,500,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 2,084,445.80 төгрөг, зээлийн хүүнд 962,244.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,096.64 Нэг мянга ерөн зургаан төгрөг жаран дөрвөн мөнгө/ төгрөг, нийт 3,047,787.29 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нь Банктай байгуулсан 1090090792 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хугацаа хэтрүүлж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 178 хоног хугацаа хэтрүүлээд байна. *********** нь удаа дараа зээлдэгчтэй утсаар ярьж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгчээс амаар шаардаж, бичгээр мэдэгдэж байсан боловч зээлдэгч гэрээний үүргээ гүйцэтгэлгүй өдийг хүрээд байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон 1090090792 дугаартай Зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр болох 12,415,554.20 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн байдлаарх хүү 1,090,667.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,733.46 төгрөг, нийт 13,532,954.95 төгрөгийг хариуцагч О.***********гаас гаргуулж өгнө үү. гэжээ.

Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ... *********** ХК-ийн нэхэмжлэлтэй, О.***********д холбогдох 13,532,954.95 төгрөг гаргуулах иргэний хэрэг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,353,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,353,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,353,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,353,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,353,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,353,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 1,353,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,353,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,353,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,355,954.95 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *********** ХК нь хариуцагч О.***********д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,532,954.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.*********** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сар бүр 1,353,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,355,954.95 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 73/1176 дугаартай итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

Иймд *********** ХК-ийн нэхэмжлэлтэй О.***********д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 13,532,954.95 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар *********** ХК-ийн нэхэмжлэлтэй, О.***********д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 13,532,954.95 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч. Уг төлбөрийг уг төлбөрийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,353,000 төгрөг, мөн оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,353,000 төгрөг, 10 дугаар сарын 30-ны өдөр 1,353,000 төгрөг, 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,353,000 төгрөг, 12 дугаар сарын 30-ны өдөр 1,353,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,353,000 төгрөг, мөн оны 02 дугаар сарын 30-ны өдөр 1,353,000 төгрөг, 03 дугаар сарын 30-ны өдөр 1,353,000 төгрөг, 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,353,000 төгрөг, 05 дугаар сарын 30-ны өдөр 1,355,954.95 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 225,616 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч О.***********гаас 112,808 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 112,808 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *********** ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ