Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 184/ШШ2024/03983

 

2024 08 01

 

 

 

 

 

 

 

184/ШШ2024/03983

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ******* хороо, *******, МПМ Цогцолбор хаягт байрлах, *********** ББСБ ХХК /РД:******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ********угаар хороо, ******* тоот хаягт оршин суух, ********овогт ********ийн *********** /РД:**********/-д холбогдох,

Гэрээний үүрэгт 827,919 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *********** ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... А.*********** нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн авч 2021 оны 08 сарын 26-ны өдөр Мобиком Корпораци ХХК-ны 99629511 дугаар дээр зээлийн эрх нээлгэх хүсэлт гарган 140000657662 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. А.*********** нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 06 сарын 01-ний өдөр сарын 3.0% хүүтэй 570,000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлээр авсан. Хариуцагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалт болон Зээл, зээлийн эрх нээх гэрээ-ний 5 дугаар зүйлийн 5.2.2-5.2.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн бөгөөд манай байгууллагаас зээлдэгчийг хуульд болон гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, Анхааруулах хуудас илгээсэн боловч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. А.*********** цэг 2024 оны 06 сарын 24-ний өдрийн байдлаархи 2023 оны 06 сарын 01-ний өдөр авсан үндсэн зээлийн үлдэгдэл 570,000 төгрөг, зээлийн хүү 217,826 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40,093 төгрөг нийт 827,919 төгрөг байна. Иймд А.*********** 2021 оны 08 сарын 26-ны өдрийн 140000657662 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ-ний үндсэн төлбөр 570,000 төгрөг, зээлийн хүү 217,826 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40,093 төгрөг нийт 827,919 төгрөг нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Зохигчдийн эвлэрлийн гэрээнд:

...Хариуцагч нь *********** ББСБ нэхэмжилсэн 827,919 төгрөгийг хүлээн зөвшөөөрч, уг төлбөрийг 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 400,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 427,919 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *********** ББСБ ХХК нь хариуцагч А.***********эд холбогдуулан гэрээний үүрэгт 827,919 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 400,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 427,919 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 24/2570 дугаартай итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

Иймд *********** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.***********эд холбогдох гэрээний үүрэгт 827,919 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар *********** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй А.***********эд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 827,919 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 400,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 427,919 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч *********** ББСБ ХХК-д төлж барагдуулна гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,854 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч А.***********ээс 24,421 12,210.5 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 12,210.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *********** ББСБ ХХК -д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ