Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2024/03391

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2024/03391

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг,  дугаар давхарт байрлах, М ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг,  3 дугаар давхарт байрлах, Э ХХК,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Засгийн газрын 14-р байранд байрлах, Я холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Чингэлтэй дүүрэг,  байранд байрлах, Х ,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Чингэлтэй дүүрэг,  байранд байрлах, С,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 60,616,891,336 төгрөг гаргуулж, зээлийн төлбөрийг улсын төсөвт үе шаттайгаар суулгахыг даалгах тухай нэхэмжлэлтэй хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, Д.О

Хариуцагч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б,

Хариуцагч  Я ны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, Б.Н,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч М к ХХК нь хариуцагч Я , Э ХХК-д холбогдуулан 60,616,891,336 төгрөг гаргуулж, улсын төсөвт үе шаттайгаар суулгахыг даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тайлбарласан байна. Үүнд:

М ХХК нь Э төслийг санхүүжүүлэх зорилгоор Я , Э ТӨХХК-д холбогдох гэрээ хэлцлийн дагуу дараах санхүүжилтийг олгосон. Үүнд: Я болон Я тай 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 3-УЦ-Б 2013-187 дугаартай Төсөл санхүүжүүлэх гэрээний дагуу 491,740 ам.долларын зээлийг жилийн 5.125 хувийн хүүтэйгээр 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаатай олгосон.

Талууд харилцан тохиролцож уг гэрээнд 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсны дагуу дахин 6,890,254 ам.долларын зээл олгож нийт 7,381,994 ам.долларын зээлийг жилийн 5.125 хувийн хүүтэйгээр олгосон.

С болон Я тай 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан 3-УЦ-Б 2015-24 дугаартай Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээний дагуу Э төслийн үйл ажиллагаа, судалгаа шинжилгээ, зөвлөхийн төлбөрийн санхүүжилтэд зориулж 116,240.97 ам.долларын зээлийг жилийн 5.125 хувийн хүүтэйгээр 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаатай олгосон.

С болон Я тай 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан 51/3-УЦ-Б 2016-12/ЭХА-002/16 дугаартай Төсөл санхүүжүүлэх ерөнхий нөхцөлийг тохиролцох гэрээний дагуу 1,633,293,254.7 төгрөгийн зээлийг 4.7917 хувийн хүүтэйгээр 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаатай олгосон.

Я , Т газар болон Э ТӨХХК-тай 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан ТС-ЭГ-ЗҮ 2017/131 дугаартай Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээээр өмнө Я анд олгосон зээлүүдийг нэгтгэн, дээрх гэрээнүүдээр хүлээсэн зээлдэгчийн эрх, үүргийг Я наас Э ТӨХХК-д шилжүүлэн, Зээлдэгчийн төслийн бэлтгэл ажлын үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх зориулалтаар нэмж 776,841.75 ам.долларын зээл олгож нийт 10,599,013.62 ам.долларын зээлийг жилийн 9.75 хувийн хүүтэй, 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаатай олгосон.

ТС-ЭГ-ЗҮ 2017/131 дугаартай Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээний 7.3-т Төсөлд хөрөнгө оруулагч нараас хөрөнгө орж ирэх тохиолдолд зээлдэгч нэн тэргүүнд М ны зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн хамт барагдуулах, 7.4-т Гэрээний 7.3-т заасан нөхцөл хангагдаагүй тохиолдолд зээлийн нийт төлбөрийг зээлдэгч болон захиалагч нь улсын төсөвт тусгуулан гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу банканд эргэн төлнө, 10.1-д Захиалагч Я дараах үүрэгтэй гэж, 10.1.4-д Зээлийн нийт төлбөрийг 7.3-т заасан нөхцөл хангагдаагүй тохиолдолд гэрээнд заасны дагуу улсын төсөвт тусган банканд эргэн төлөх, зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллах гэж заасан. Гэрээний дээрх зохицуулалтууд болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.8-д Зээлийн гэрээнд зааснаар гэрээний үүргийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээх үүрэг бүхий этгээдийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэнэ гэж зааснаар зээлдэгч Э ТӨХХК, захиалагч Я нь зээлийн гэрээний төлбөрийг улсын төсөвт тусгуулан М канд эргэн төлөх үүргийг хамтран хариуцна. Зээлдэгч Э ТӨХХК болон захиалагч Я нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар ТС-ЭГ-ЗҮ 2017/131 дугаартай Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээний үндсэн зээлийн төлбөр, үндсэн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй байна. Уг зээлийн гэрээний хугацаа 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр дууссан.

Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээний төлбөрийн үлдэгдэл 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээл 10,599,013.62 ам.доллар, үндсэн хүү 6,724,800.09 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 630,801.02 ам.доллар нийт 17,954,614.73 ам.доллар байна.

Мөн хариуцагч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс үүдэн энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргах зорилгоор хавсралтад заасан баримтыг нотариатаар батлуулан М кнаас 137,000 төгрөгийн нотариатын зардал гарсан.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, талуудын хооронд байгуулсан ТС-ЭГ-ЗҮ 2017/131 дугаартай Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээний 7.3, 7.4, 7.5, 7.6, 10.1.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТС-ЭГ-ЗҮ 2017/131 дугаартай Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээний төлбөрт 17,353,257.94 ам.доллар буюу Монгол банкны 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ханшаар 1 ам.доллар 3,376.11 төгрөгт хөрвүүлж нийт 60,616,754,341.97 төгрөг, нотариатын зардал 137,000 төгрөг нийт 60,616,891,341.97 төгрөгийг зээлдэгч Э ТӨХХК болон захиалагч Я наас гаргуулж, зээлдүүлэгч М ХХК-д олгож, ТС-ЭГ-ЗҮ 2017/131 дугаартай Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээний 7.3, 10.1.4 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний дээрх төлбөрийг улсын төсөвт үе шаттайгаар суулгаж М канд эргэн төлөхийг хариуцагч нарт даалгахаар шаардаж байна гэжээ.

 

2.Хариуцагч Я нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ... 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 3-УЦ-Б 2013-187 дугаартай Төсөл санхүүжүүлэх гэрээг нэг талаас Я, нөгөө талаас Я , гуравдагч талаас М нар харилцан тохиролцож байгуулсан. Тус гэрээний Х ны эрх, үүрэг 5.1 дэх хэсгийн 5.1,2-т Зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хавсралтад заасан хуваарийн дагуу улсын төсөвт тусган банканд төлөх гэж, мөн гэрээний 6.1-т Гэрээний ерөнхий нөхцөл, гэрээнд заасан үүрэг бүрэн биелэгдэж, Зээлдэгч зээлийн төлбөрийг барагдуулснаар дуусгавар болно гэж тус тус заасан. 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 3-УЦ-Б 2013-187/1 дугаартай гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг нэг талаас ..... яам, нөгөө талаас Я , гуравдагч талаас М нар харилцан тохиролцож байгуулсан. Тус гэрээний 9-д Х ны эрх, үүрэг 5.1 дэх хэсгийн 5.1.2 дахь заалтыг Зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг 2.1-д заасан нөхцөлийг хангаагүй тохиолдолд гэрээнд заасны дагуу улсын төсөвт тусган банканд эргэн төлнө гэж өөрчилсөн, мөн гэрээний 2.2-т гэрээний 2.1-д заасан нөхцөлийг хангаагүй тохиолдолд зээлийг хуримтлагдсан хүүгийн хамт Зээлдэгч болон Я нь улсын төсөвт тусгуулан Гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу банканд төлнө гэж тус тус заасан. 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3-УЦ-Б 2015-24 дугаар Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах гэрээг нэг талаас С, нөгөө талаас Я , гуравдагч талаас М нар харилцан тохиролцож байгуулсан. Тус гэрээний 4.2-т Гэрээний 4.1-д заасан нөхцөл хангагдаагүй тохиолдолд зээлийг хуримтлагдсан хүүгийн хамт Зээлдэгч болон Төлбөр гүйцэтгэгч С нь 2016, 2018 оны улсын төсөвт тусгуулан Гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу банканд төлнө гэж, мөн гэрээний Сны үүрэг 7.1.1-т Зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг гэрээний 4.1-д заасан нөхцөл хангагдаагүй тохиолдолд гэрээний 4.2-т заасны дагуу улсын төсөвт тусган Банканд эргэн төлөх гэж, гэрээний 8.1-т Гэрээний нөхцөл, гэрээнд заасан үүрэг бүрэн биелэгдэж, Зээлдэгч болон Төлбөр гүйцэтгэгч зээлийн төлбөрийг барагдуулснаар эсвэл гэрээний 4.1, 4.3-т зааснаар дуусгавар болно гэж заасан. 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 51/3-УЦ-Б2016-18/ЭХЯ -002/16 дугаартай Төсөл санхүүжүүлэх ерөнхий нөхцөлийг тохиролцох гэрээг нэг талаас С, нөгөө талаас Я , гуравдагч талаас М нар харилцан тохиролцож байгуулсан. Тус гэрээний Сны үүрэг 5.1.1-т Энэхүү гэрээнд заасан төслийг санхүүжүүлсэн үндсэн болон хүүгийн төлбөрийг М канд эргэн төлөх хуваарийн дагуу Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөлд тусгаж, эргэн төлөх гэж, 5.1.3-т Төсөвт тусгаагүй үндсэн төлбөр, хүүгийн эргэн төлөлтийг тухайн оны төсвийг тодотгол, эсхүл дараа оны төсвийн төсөлд тусгуулах арга хэмжээ авах гэж, мөн гэрээний 9.3-т Энэхүү гэрээний 3.2.1-т заасан төлбөр төлөгдөж, Талууд харилцан төлбөр тооцоогүй болсныг нотолсноор энэхүү гэрээ дуусгавар болно гэж тус тус заасан байна. 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн ТС-ЭГ-ЗҮ 2017/131 дугаар Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах гэрээг нэг талаас Я , нөгөө талаас Төрийн өмчийн бодлого, төлөвлөлтийн газар, гуравдагч талаас Э ТӨХХК, дөрөвдөгч талаас М нар харилцан тохиролцож байгуулсан болно. Тус гэрээний 7.4-т Гэрээний 7.3-т заасан нөхцөл хангагдаагүй тохиолдолд зээлийн нийт төлбөрийг Зээлдэгч болон Захиалагч нь улсын төсөвт тусгуулан гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу банканд эргэн төлнө гэж заасан хэдий ч тус гэрээний нийтлэг үндэслэл хэсэгт дурдсан шийдвэрүүд болон тус 2017 оны гэрээнд өмнөх онуудад байгуулсан гэрээг хүчингүй болгох тухай дурдаагүй байна. Иймд дээрх 2013, 2014, 2015, 2016 оны гэрээнүүдэд Я болон Сыг зээлийг хуримтлагдсан хүүгийн хамт улсын төсөвт тусгаж, эргэн төлөхөөр, мөн гэрээний ерөнхий нөхцөл, гэрээнд заасан үүрэг бүрэн биелэгдэж, төлбөр төлөгдөж, Талууд харилцан төлбөр тооцоогүй болсныг нотолсноор гэрээ дуусгавар болохоор заасан байх тул Я, С нь М канд зээл төлөх үүргийг хамтран хариуцахаар байна. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 375 дугаар тогтоолоор Э төслийг барих эхний ээлжид шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг М кнаас санхүүжүүлэхээр шийдвэрлэж, төслийн хүрээнд 2013-2018 онд нийт 10,599,013.62 ам.долларын санхүүжилт авч төслийн техник, эдийн засгийн үндэслэл болон холбогдох бусад судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн. Төсөл хэрэгжих явцад ОХУ-аас Дэлхийн өвд бүртгэгдсэн Байгал нуурын экосистемд Сэлэнгэ мөрний сав газарт Монгол Улсын барихаар төлөвлөж буй усны барилга байгууламжийн төслүүд сөргөөр нөлөөлөх тухай асуудлыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хороонд гаргасан. Үүний дагуу Дэлхийн өвийн хорооны 39-42, 44 дүгээр чуулганаас эдгээр төслийн байгаль орчны үнэлгээнүүд болон Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын биологийн олон янз байдалд ЭГУЦС төслийн үзүүлэх нөлөөллийн нэмэлт судалгааг хийх шийдвэр, зөвлөмжийг гаргасан. Дэлхийн өвийн хорооны 39-42, 44 дүгээр чуулганы шийдвэрүүдэд тусгагдсан Э төслийн Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын биологийн олон янз байдалд үзүүлэх нөлөөллийн нэмэлт судалгааны ажлыг Франц Улсын БРЛи компани болон Монгол Улсын Престиж инженеринг ХХК, Санни трейд ХХК-ийн түншлэл хийж гүйцэтгэсэн. Тус судалгааны тайланг 2023 оны 01 дүгээр сард .....яамаар уламжлуулан Дэлхийн өвийн төвд хүргүүлсэн. Цаашид Дэлхийн өвийн хорооны 39-42, 44 болон 45 дугаар ээлжит чуулганаас гарсан шийдвэрийн хүрээнд Сэлэнгэ мөрний сав газар, Байгал нуурыг хамруулан хил дамнасан бүс нутгийн байгаль орчны үнэлгээг ОХУ-тай хамтран хийж, тус үнэлгээг Дэлхийн өвийн хороонд хүргүүлж холбогдох шийдвэр гаргуулсны дараа төслийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах ажлыг хийхээр төлөвлөж байна. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050, Шинэ сэргэлтийн бодлого-ын Эрчим хүчний сэргэлтийн бодлогод тусгагдсан эрчим хүчний шинэ эх үүсвэр барих төслүүдийн нэг болох Э нь төвийн бүсийн эрчим хүчний системийн оргил ачааллын үед горим тохируулга хийх, найдвартай ажиллагааг хангах, импортын эрчим хүчний хараат байдлыг бууруулах, цэвэр усны нөөц бүрдүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад чиглэсэн стратегийн чухал ач холбогдол бүхий төсөл бөгөөд М кнаас авсан зээлийн хүү, хуримтлагдсан хүү жилээс жилд өсөж байгаа нь төслийн өртгийг нэмэгдүүлж байгаа тул зээлийн хүүгийн төлбөрийг зогсоож өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч Э ХХК нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050, Шинэ сэргэлтийн бодлогын Эрчим хүчний сэргэлтийн бодлогод тусгагдсан эрчим хүчний шинэ эх үүсвэр барих төслүүдийн нэг болох Э нь төвийн бүсийн эрчим хүчний системийн оргил ачааллын үед тохируулга хийх, найдвартай ажиллагааг хангах, импортын эрчим хүчний хараат байдлыг бууруулах, цэвэр усны нөөц бүрдүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад чиглэсэн стратегийн ач холбогдол бүхий төсөл юм.

Засгийн газрын 2013 оны 375 дугаар тогтоолоор Эыг барих шийдвэр гарч Эрчим хүчний сайдын 2013 оны 171 дүгээр тушаалаар Э төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгуулсан. Засгийн газрын 2017 оны 42, 117 дугаар тогтоолын дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 132 дугаар тогтоолоор уг төслийн нэгж нь тусгай зориулалтын Э төсөл хэрэгжүүлэх төрийн өмчит компани болон өөрчлөн байгуулагдсан.

Засгийн газрын 2018 оны 335 дугаар тогтоолын дагуу тус компанийн хувьцааны 70 хувийг Я , 30 хувийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар эзэмшихээр шийдвэрлэсэн. Хөрөнгийн эх үүсвэрийг М кнаас санхүүжүүлэхээр шийдвэрлэж, 2013-2018 онд 10,599,013.62 ам.долларын санхүүжилтийг авч, төслийн техник, эдийн засгийн үндэслэл болон холбогдох бусад судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн. Төсөл хэрэгжих явцад ОХУ-аас Дэлхийн өвд бүртгэгдсэн Байгал нуурын экосистемд Сэлэнгэ мөрний сав газарт Монгол Улсын барихаар төлөвлөж буй усны барилга байгууламжийн төслүүд сөргөөр нөлөөлөх тухай асуудлыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хороонд гаргасан. Үүний дагуу ДӨХ-ны 39-42, 44 дүгээр чуулганаас эдгээр төслийн байгаль орчны үнэлгээнүүд болон Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын биологийн олон янз байдалд ЭГУЦС төслийн үзүүлэх нөлөөллийн нэмэлт судалгааг хийх шийдвэр зөвлөмжийг гаргасны дагуу 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гэрээ байгуулж судалгааны ажлыг эхлүүлсэн. М кнаас 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэрээр төслийн санхүүжилтийг зогсоосноор дээрх судалгааны ажил болон компанийн үйл ажиллагаа зогссон.

Дээрх судалгаа, шинжилгээний ажлуудыг гүйцэтгэснээр хөрөнгө оруулалтыг шийдэх, улмаар 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн М ктай байгуулсан ТС-ЗГ-ЗҮ 2017/131 дугаартай Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээний 7.3-т заасан Төсөлд хөрөнгө оруулагч нараас хөрөнгө орж ирэх тохиолдолд зээлдэгч нэн тэргүүнд М ны зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн хамт барагдуулах гэсэн хөрөнгө оруулагчийн асуудал шийдвэрлэгдэх боломжгүй болсон. Уг төсөл 2019-2021 он хүртэл 2 жил зогсож 2021 онд .............н хэмнэлтийн зардлаас, 2022 оноос ....... сайдын багцын урсгал зардлаас буюу бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний төлбөр хураамжийн зардлаас санхүүжиж байна. Я ны захиалгаар ажил үйлчилгээ явуулдаг. Нэмэгдэл үйл ажиллагаа явуулж, орлого олдоггүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х шүүхэд гаргасан тайлбартаа: Тус яам нь Яны эрх залгамжилсан этгээд биш тул 2013.12.05-ны өдрийн 3-УЦ-Б 2013-187 дугаар Төсөл санхүүжүүлэх гэрээний үүргийг хүлээхгүй.

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 375 дугаар тогтоолоор Усан цахилгаан станц барих тухай 375 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт Эыг барих төслийн санхүүжилтийн эхний ээлжид шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг санхүүжүүлэхийг ............ сайд Н.Бт даалгаж шийдвэрлэсэн тул Я болон М ктай 2013 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 3-УЦ-Б 2013-187 дугаар Төсөл санхүүжүүлэх гэрээг байгуулсан байна.

Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн нэмэлт, өөрчлөлтөөр Яыг татан буулгаж, түүний чиг үүргийг С, .... яам болон холбогдох бусад яамдад шилжүүлсэн.

Засгийн газрын 2014 оны 402 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан Сны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн 2.7.6.2, 2.7.10.2, 3.3.6, 3.3.10-т зааснаар М кны хөрөнгөөр санхүүжсэн хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, санхүүжилтийн эрхийг нээх чиг үүрэг шилжсэн бөгөөд тус яам нь одоог хүртэл хэрэгжүүлж байна. Харин одоогийн Х нь Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн нэмэлт, өөрчлөлтөөр байгуулагдсан бөгөөд Засгийн газрын 2022 оны 12 дугаар тогтоолоор Х ны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг баталж, 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор шинэчлэн баталсан бөгөөд тухайн яамны үйл ажиллагааны стратегид санхүүжилтийн эрх нээх, М кны эх үүсвэрээр хэрэгжүүлэх төсөлд хяналт тавих чиг үүрэг байхгүй.

Дээр дурдсан үндэслэлээр одоогийн Х нь тухайн үеийн (2013-2014) Яны чиг үүргийн эрх залгамжлагч биш тул тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох хууль зүйн үндэслэлгүй болно.

Мөн хариуцагч нар нэхэмжлэлийн нийт үнийн дүнг нь хүлээн зөвшөөрч байна. Хамгийн сүүлийн 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн шинэчилсэн гэрээнээс өмнөх нийтдээ 4 удаагийн гэрээг хийсэн байгаа. Энэ 4 удаагийн гэрээ 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн гэрээ байгаа. Үүн дээр дээр ам.доллароор хийгдсэн байгаа. 491,740 ам доллар, 2014 оны 01 дүгээр сарын 16-ны гэрээ байгаа. Үүн дээр 7381,994 ам.доллар гээд энэ нь өөрөө хэдэн төгрөгтэй тэнцэх вэ гэдгийг нь төгрөгөөр илэрхийлээд тавьсан байгаа. Үүн дээр 12,964,998,000 төгөрг байгаа. 2015 оны гэрээн дээр 3,454,000,000 ам.доллар, төгрөгөөр илэрхийлэгдэх дүн нь гэрээн дээр тодорхой тусгасан байгаа. 6,820,000,000,000 төгрөг гэдгээр бичсэн. 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрий 22,355,300,000 төгрөг гээд ам.доллароор биш төгрөгөөр хийсэн байна. Эдгээр баримтуудаас дүгнээд ам.долларыг төгрөгт шилжүүлээд тооцсон дүнгээр тооцох юм бол гэрээний нийт дүн 60 тэрбум төгрөг болохгүй байгаа. Үүнээс гадна энэ 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 17/131 гэдэг шинэчилсэн гэрээн дээр 11,890,986.83 ам доллароор тооцсон. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ задаргаагаа ирүүлэхдээ үндсэн зээлийг нь 10,599,013 гэж зөрүүтэй ирүүлсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан өдрийн ханшаар тооцсон юм байна. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт ханшийн зөрүүг яаж тооцохтой холбоотой зохицуулсан. Үүрэг үүсгэх үеийн ханш буюу 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн ханш нь ам.доллар 2,450 төгрөг байгаа. 2,450 төгрөгөөр тооцвол нийт 40 гаруй тэрбум төгрөг гарахаар байна гэжээ.

 

5.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С шүүхэд гаргасан тайлбартаа: М ны хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчийн хувьд тус банкны зээлийн өр төлбөрийг барагдуулах ажлыг шат дараатай зохион байгуулсан бөгөөд энэ хүрээнд М наас олгосон зээлийн өр төлбөрийг барагдуулах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 220 дугаар тогтоол батлагдсан. Тус тогтоолын 1.8 дахь хэсэгт Э ТӨХХК-ийн төслийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулах зориулалтаар тус компанид олгосон 10,599,014.0 ам.долларын зээлийн үндсэн төлбөр, гэрээний дагуу тооцсон үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн нийт дүнг барагдуулах арга хэмжээний санал боловсруулж, хэлэлцүүлэхийг .... сайд Н.Тд даалгасугай гэж заасан болно. Дээрх тогтоолын хүрээнд Я наас Э төслийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан санал авахаар ирүүлсэн. Тус яамнаас тогтоолын төсөлд дараах саналыг хүргүүлсэн болно. Үүнд:

М тай байгуулсан Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээний 7.4-т Гэрээний 7.3-т заасан нөхцөл хангагдаагүй тохиолдолд зээлийн нийт төлбөрийг Зээлдэгч болон Захиалагч нь улсын төсөвт тусгуулан Гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу банканд эргэн төлнө гэж, мөн 10.1.4-т Зээлийн нийт төлбөрийг 7.3-т заасан нөхцөл хангагдаагүй тохиолдолд Гэрээнд заасны дагуу улсын төсөвт тусган Банканд эргэн төлөх, зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллах гэж тус тус заасан байна. Дээрх гэрээний дагуу зээлдэгч нь Э ТӨХХК, захиалагч нь Я гэж тодорхойлогдсон бөгөөд уг зээл болон зээлийн хүү, торгуулийг төлөх үүрэг Э ТӨХХК, Я анд байх тул тогтоолын төслийн 2 дахь заалтаас .... сайд Б.Ж, гэснийг хасах; Түүнчлэн, тус гэрээний 7.3-т Төсөлд хөрөнгө оруулагч нараас хөрөнгө орж ирэх тохиолдолд зээлдэгч нэн тэргүүнд МУХБ-ны зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн хамт барагдуулах гэж заасан бөгөөд энэхүү нөхцөл хангагдаагүй тохиолдолд улсын төсөвт тусгаж зээлийн өр төлбөрийг барагдуулахаар гэрээний 7.4 болон 10.1,4-т тус тус заасан байна. Иймд уг төслийг цаашид үргэлжлүүлэх талаар тогтоолын төслийн 1 дэх заалтад тусгагдсан арга хэмжээний хэрэгжилт, үр дүнг харгалзан М ны зээлийн өр төлбөрийг улсын төсвөөс төлж барагдуулах асуудлыг гэрээний дээрх зохицуулалттай уялдуулах замаар эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна. Дээр дурдсан Засгийн газрын 220 дугаар тогтоол болон Я ны боловсруулсан Засгийн газрын тогтоолын төсөлд өгсөн саналыг хавсралтаар хүргүүлж байна гэжээ.

 

6.Хэрэгт нэхэмжлэгчээс мемориалын баримт /хх-ийн 9/, 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн төсөл санхүүжүүлэх гэрээ /хх-ийн 10-14/, 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн төсөл санхүүжүүлэх 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн З-УЦ-Б 2013-187 дугаартай гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ /хх-ийн 15-18/, 2013-2014 онд хийгдэх ажлын төлөвлөгөө /хх-ийн 19-27/, 2013, 2014 оны үйл ажиллагааны зардлын төсөв /хх-ийн 28/, 2014 оны үйл ажиллагааны зардлын төсөв /хх-ийн 29/, 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээ /хх-ийн 30-37/, төслийн хүрээнд 2015 онд хийгдэх ажлын төлөвлөгөө /хх-ийн 38-40/, 2015 оны үйл ажиллагааны зардлын төсөв /хх-ийн 41/, 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн төсөл санхүүжүүлэх ерөнхий нөхцөлийг тохиролцох гэрээ /хх-ийн 42-47/, 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээ /хх-ийн 48-59/, 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б-ЭГ-ИХ 2017/132 дугаартай барьцааны гэрээ /хх-ийн 60-65/, 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б-ЭГ-ХХ 2017/133 дугаартай барьцааны гэрээ /хх-ийн 66-71/, 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн БГ-ЭГ-ГЭ 2020-24 дугаартай газар эзэмших эрх барьцаалах гэрээ /хх-ийн 72-76/, 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн БГ-ЭГ-ГЭ 2020-25 дугаартай газар эзэмших эрх барьцаалах гэрээ /хх-ийн 77-81/, 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн БГ-ЭГ-ГЭ 2020-26 дугаартай газар эзэмших эрх барьцаалах гэрээ /хх-ийн 82-86/, зээлийн тооцоолол /хх-ийн 87-92/, зээлийн дансны хуулга /хх-ийн 93-102/, харилцагчийн дансны хуулга /хх-ийн 103-107/, М ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2/918 тоот албан бичиг /хх-ийн 108/, Монгол улсын Эрчим хүчний сайдын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн а/256 тоот албан бичиг /хх-ийн 109/, М ХХК-ийн албан бичгүүд /хх-ийн 110-114/, Монгол улсын Эрчим хүчний сайдын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн а/529 тоот албан бичиг /хх-ийн 115/, М ХХК-ийн албан бичгүүд /хх-ийн 116-120/, Монгол улсын Эрчим хүчний сайдын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн а/40 тоот албан бичиг /хх-ийн 121/, Э ТӨХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 01/29 тоот албан бичиг /хх-ийн 122,123/, М ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2/913 тоот албан бичиг /хх-ийн 124/, Э ТӨХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01/78 тоот албан бичиг /хх-ийн 125/, Э ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 126,127/, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 132 дугаар тогтоол /хх-ийн 128/, Э ХХК-ийн дүрэм /хх-ийн 129-136/, Э ТӨХХК-ийн зохион байгуулалтын бүтцийн схем /хх-ийн 137/, Э ТӨХХК-ийн албан тушаалын жагсаалт /хх-ийн 138/, М ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 139/, хариуцагчаас Э ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 150/, Монгол улсын Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 175 дугаар тогтоолын хуулбар /хх-ийн 153/, Монгол улсын Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 80 дугаар тогтоолын хуулбар /хх-ийн 154/, Монгол улсын Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 80 дугаар тогтоолын хуулбар /хх-ийн 154/, Монгол улсын Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 261 дугаар тогтоолын хуулбар /хх-ийн 155/, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 42 дугаар тогтоолын хуулбар /хх-ийн 156,157/, Монгол улсын Засгийн газрын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 117 дугаар тогтоолын хуулбар /хх-ийн 158/, Монгол улсын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 335 дугаар тогтоолын хуулбар /хх-ийн 159/, Монгол улсын Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 160/, Монгол улсын Эрчим хүчний сайдын 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 171 дугаар тушаалын хуулбар /хх-ийн 161, 162/, Э барих төслийн нэгжийн бүрэлдэхүүний хуулбар /хх-ийн 163/, Төслийн удирдах хорооны бүтэц /хх-ийн 164/, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 132 дугаар тогтоол /хх-ийн 165/, Монгол улсын Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 375 дугаар тогтоол /хх-ийн 169/, Монгол улсын Засгийн газрын 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 215 дугаар тогтоол /хх-ийн 170/, Монгол улсын Засгийн газрын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 42 дугаар тогтоол /хх-ийн 171,172/, Монгол улсын Эрчим хүчний сайдын 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн а/3298 тоот албан бичиг /хх-ийн 173/, .... яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр /хх-ийн 196-207/, Сны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр /хх-ийн 208-230/, Сны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр /хх-ийн 231-2хх-ийн 11/, Х ны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр /2хх-ийн 12-22/, зээлийн тооцоолол /2хх-ийн 42/, Монгол банкны ханшийн мэдээлэл /2хх-ийн 43/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч М ХХК нэхэмжлэлийн үндэслэлээ ...М ХХК нь Э төслийг санхүүжүүлэх зорилгоор Я , Э ТӨХХК-д холбогдох гэрээ хэлцлийн дагуу дараах санхүүжилтийг олгосон. Үүнд:

Я болон Я тай 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 3-УЦ-Б 2013-187 дугаартай Төсөл санхүүжүүлэх гэрээний дагуу 491,740 ам.долларын зээлийг жилийн 5.125 хувийн хүүтэйгээр 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаатай олгосон.

Талууд харилцан тохиролцож уг гэрээнд 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсны дагуу дахин 6,890,254 ам.долларын зээл олгож нийт 7,381,994 ам.долларын зээлийг жилийн 5.125 хувийн хүүтэйгээр олгосон.

С болон Я тай 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан 3-УЦ-Б 2015-24 дугаартай Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээний дагуу Э төслийн үйл ажиллагаа, судалгаа шинжилгээ, зөвлөхийн төлбөрийн санхүүжилтэд зориулж 116,240.97 ам.долларын зээлийг жилийн 5.125 хувийн хүүтэйгээр 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаатай олгосон.

С болон Я тай 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан 51/3-УЦ-Б 2016-12/ЭХА-002/16 дугаартай Төсөл санхүүжүүлэх ерөнхий нөхцөлийг тохиролцох гэрээний дагуу 1,633,293,254.7 төгрөгийн зээлийг 4.7917 хувийн хүүтэйгээр 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаатай олгосон.

Я , Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон Э ТӨХХК-тай 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан ТС-ЭГ-ЗҮ 2017/131 дугаартай Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээээр өмнө Я анд олгосон зээлүүдийг нэгтгэн, дээрх гэрээнүүдээр хүлээсэн зээлдэгчийн эрх, үүргийг Я наас Э ТӨХХК-д шилжүүлэн, Зээлдэгчийн төслийн бэлтгэл ажлын үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх зориулалтаар нэмж 776,841.75 ам.долларын зээл олгож нийт 10,599,013.62 ам.долларын зээлийг жилийн 9.75 хувийн хүүтэй, 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаатай олгосон.

ТС-ЭГ-ЗҮ 2017/131 дугаартай Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээний 7.3-т Төсөлд хөрөнгө оруулагч нараас хөрөнгө орж ирэх тохиолдолд зээлдэгч нэн тэргүүнд М ны зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн хамт барагдуулах, 7.4-т Гэрээний 7.3-т заасан нөхцөл хангагдаагүй тохиолдолд зээлийн нийт төлбөрийг зээлдэгч болон захиалагч нь улсын төсөвт тусгуулан гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу банканд эргэн төлнө, 10.1-д Захиалагч Я дараах үүрэгтэй гэж, 10.1.4-д Зээлийн нийт төлбөрийг 7.3-т заасан нөхцөл хангагдаагүй тохиолдолд гэрээнд заасны дагуу улсын төсөвт тусган банканд эргэн төлөх, зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллах гэж заасан. Зээлдэгч Э ТӨХХК болон захиалагч Я нь гэрээний үндсэн зээлийн төлбөр, үндсэн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй байна. Уг зээлийн гэрээний хугацаа 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр дууссан.

Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээний төлбөрийн үлдэгдэл 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээл 10,599,013.62 ам.доллар, үндсэн хүү 6,724,800.09 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 630,801.02 ам.доллар нийт 17,954,614.73 ам.доллар байна. Хариуцагч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс үүдэн энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргах зорилгоор хавсралтад заасан баримтыг нотариатаар батлуулан М кнаас 137,000 төгрөгийн нотариатын зардал гарсан. ТС-ЭГ-ЗҮ 2017/131 дугаартай гэрээний төлбөрт 17,353,257.94 ам.доллар буюу Монгол банкны 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ханшаар 1 ам.доллар 3,376.11 төгрөгт хөрвүүлж нийт 60,616,754,341.97 төгрөг, нотариатын зардал 137,000 төгрөг нийт 60,616,891,341.97 төгрөгийг зээлдэгч Э ТӨХХК болон захиалагч Я наас гаргуулж, зээлийн гэрээний дээрх төлбөрийг улсын төсөвт үе шаттайгаар суулгаж М канд эргэн төлөхийг хариуцагч нарт даалгахаар шаардаж байна гэж тайлбарласан.

 

3.Хариуцагч Я нэхэмжлэлд ...2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 3-УЦ-Б 2013-187 дугаартай Төсөл санхүүжүүлэх гэрээг нэг талаас ...... яам, нөгөө талаас Я , гуравдагч талаас М нар харилцан тохиролцож байгуулсан. 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 3-УЦ-Б 2013-187/1 дугаартай гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг нэг талаас ..... яам, нөгөө талаас Я , гуравдагч талаас М нар харилцан тохиролцож байгуулсан. 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3-УЦ-Б 2015-24 дугаар Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах гэрээг нэг талаас С, нөгөө талаас Я , гуравдагч талаас М нар харилцан тохиролцож байгуулсан. 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 51/3-УЦ-Б2016-18/ЭХЯ -002/16 дугаартай Төсөл санхүүжүүлэх ерөнхий нөхцөлийг тохиролцох гэрээг нэг талаас С, нөгөө талаас Я , гуравдагч талаас М нар харилцан тохиролцож байгуулсан. 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн ТС-ЭГ-ЗҮ 2017/131 дугаар Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах гэрээг нэг талаас Я , нөгөө талаас Төрийн өмчийн бодлого, төлөвлөлтийн газар, гуравдагч талаас Э ТӨХХК, дөрөвдөгч талаас М нар харилцан тохиролцож байгуулсан болно. Тус гэрээний 7.4-т Гэрээний 7.3-т заасан нөхцөл хангагдаагүй тохиолдолд зээлийн нийт төлбөрийг Зээлдэгч болон Захиалагч нь улсын төсөвт тусгуулан гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу банканд эргэн төлнө гэж заасан хэдий ч тус гэрээний нийтлэг үндэслэл хэсэгт дурдсан шийдвэрүүд болон тус 2017 оны гэрээнд өмнөх онуудад байгуулсан гэрээг хүчингүй болгох тухай дурдаагүй байна.

Иймд дээрх 2013, 2014, 2015, 2016 оны гэрээнүүдэд Я болон Сыг зээлийг хуримтлагдсан хүүгийн хамт улсын төсөвт тусгаж, эргэн төлөхөөр, мөн гэрээний ерөнхий нөхцөл, гэрээнд заасан үүрэг бүрэн биелэгдэж, төлбөр төлөгдөж, Талууд харилцан төлбөр тооцоогүй болсныг нотолсноор гэрээ дуусгавар болохоор заасан байх тул ..... яам, С нь М канд зээл төлөх үүргийг хамтран хариуцахаар байна. гэж тайлбарласан.

 

4.Хариуцагч Э ХХК нэхэмжлэлийг зөвшөөрч Засгийн газрын 2018 оны 335 дугаар тогтоолын дагуу тус компанийн хувьцааны 70 хувийг Я , 30 хувийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар эзэмшихээр шийдвэрлэсэн. Хөрөнгийн эх үүсвэрийг М кнаас санхүүжүүлэхээр шийдвэрлэж, 2013-2018 онд 10,599,013.62 ам.долларын санхүүжилтийг авч, төслийн техник, эдийн засгийн үндэслэл болон холбогдох бусад судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн. Төсөл хэрэгжих явцад ОХУ-аас Дэлхийн өвд бүртгэгдсэн Байгал нуурын экосистемд Сэлэнгэ мөрний сав газарт Монгол Улсын барихаар төлөвлөж буй усны барилга байгууламжийн төслүүд сөргөөр нөлөөлөх тухай асуудлыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хороонд гаргасан. Үүний дагуу ДӨХ-ны 39-42, 44 дүгээр чуулганаас эдгээр төслийн байгаль орчны үнэлгээнүүд болон Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын биологийн олон янз байдалд ЭГУЦС төслийн үзүүлэх нөлөөллийн нэмэлт судалгааг хийх шийдвэр зөвлөмжийг гаргасны дагуу 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гэрээ байгуулж судалгааны ажлыг эхлүүлсэн. М кнаас 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэрээр төслийн санхүүжилтийг зогсоосноор дээрх судалгааны ажил болон компанийн үйл ажиллагаа зогссон. Дээрх судалгаа, шинжилгээний ажлуудыг гүйцэтгэснээр хөрөнгө оруулалтыг шийдэх, улмаар 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн М ктай байгуулсан ТС-ЗГ-ЗҮ 2017/131 дугаартай Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээний 7.3-т заасан Төсөлд хөрөнгө оруулагч нараас хөрөнгө орж ирэх тохиолдолд зээлдэгч нэн тэргүүнд М ны зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн хамт барагдуулах гэсэн хөрөнгө оруулагчийн асуудал шийдвэрлэгдэх боломжгүй болсон. Уг төсөл 2019-2021 он хүртэл 2 жил зогсож 2021 онд Эрчим хүчний сайдын багцын хэмнэлтийн зардлаас, 2022 оноос Эрчим хүчний сайдын багцын урсгал зардлаас буюу бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний төлбөр хураамжийн зардлаас санхүүжиж байна.

Я ны захиалгаар ажил үйлчилгээ явуулдаг. Нэмэгдэл үйл ажиллагаа явуулж, орлого олдоггүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбар гаргасан.

 

5.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х тайлбартаа ...Тус яам нь Яны эрх залгамжилсан этгээд биш тул 2013.12.05-ны өдрийн 3-УЦ-Б 2013-187 дугаар Төсөл санхүүжүүлэх гэрээний үүргийг хүлээхгүй.

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 375 дугаар тогтоолоор Усан цахилгаан станц барих тухай 375 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт Эыг барих төслийн санхүүжилтийн эхний ээлжид шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг санхүүжүүлэхийг .... сайд Н.Бт даалгаж шийдвэрлэсэн тул Я болон М ктай 2013 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 3-УЦ-Б 2013-187 дугаар Төсөл санхүүжүүлэх гэрээг байгуулсан байна.

Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн нэмэлт, өөрчлөлтөөр Яыг татан буулгаж, түүний чиг үүргийг С, ............ яам болон холбогдох бусад яамдад шилжүүлсэн.

Одоогийн Х нь тухайн үеийн (2013-2014) Яны чиг үүргийн эрх залгамжлагч биш тул тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох хууль зүйн үндэслэлгүй болно. Мөн хариуцагч нар нэхэмжлэлийн нийт үнийн дүнг нь хүлээн зөвшөөрч байна. Хамгийн сүүлийн 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн шинэчилсэн гэрээнээс өмнөх нийтдээ 4 удаагийн гэрээг хийсэн байгаа. Энэ 4 удаагийн гэрээ 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн гэрээ байгаа. Үүн дээр дээр ам.доллароор хийгдсэн байгаа. 491,740 ам доллар, 2014 оны 01 дүгээр сарын 16-ны гэрээ байгаа. Үүн дээр 7381,994 ам.доллар гээд энэ нь өөрөө хэдэн төгрөгтэй тэнцэх вэ гэдгийг нь төгрөгөөр илэрхийлээд тавьсан байгаа. Үүн дээр 12,964,998,000 төгөрг байгаа. 2015 оны гэрээн дээр 3,454,000,000 ам.доллар, төгрөгөөр илэрхийлэгдэх дүн нь гэрээн дээр тодорхой тусгасан байгаа. 6,820,000,000,000 төгрөг гэдгээр бичсэн. 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрий 22,355,300,000 төгрөг гээд ам.доллароор биш төгрөгөөр хийсэн байна. Эдгээр баримтуудаас дүгнээд ам.долларыг төгрөгт шилжүүлээд тооцсон дүнгээр тооцох юм бол гэрээний нийт дүн 60 тэрбум төгрөг болохгүй. Үүнээс гадна энэ 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 17/131 дугаар шинэчилсэн гэрээнд 11,890,986.83 ам.доллароор тооцсон. Нэхэмжлэгч үндсэн зээлийг 10,599,013 гэж зөрүүтэй ирүүлсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан өдрийн ханшаар ам.долларын ханшаа тооцсон. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар үүрэг үүсгэх үеийн ханш буюу 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн ханш 2,450 төгрөг байгаа. 2,450 төгрөгөөр тооцвол нийт 40 гаруй тэрбум төгрөг гарахаар байна гэжээ.

 

6.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С тайлбартаа: ...М ны хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчийн хувьд тус банкны зээлийн өр төлбөрийг барагдуулах ажлыг шат дараатай зохион байгуулсан бөгөөд энэ хүрээнд М наас олгосон зээлийн өр төлбөрийг барагдуулах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 220 дугаар тогтоол батлагдсан. Тус тогтоолын 1.8 дахь хэсэгт Э ТӨХХК-ийн төслийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулах зориулалтаар тус компанид олгосон 10,599,014.0 ам.долларын зээлийн үндсэн төлбөр, гэрээний дагуу тооцсон үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн нийт дүнг барагдуулах арга хэмжээний санал боловсруулж, хэлэлцүүлэхийг ....... сайд Н.Тд даалгасугай гэж заасан болно.

Тогтоолын хүрээнд Я наас Э төслийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан санал авахаар ирүүлсэн.

Дээрх гэрээний дагуу зээлдэгч нь Э ТӨХХК, захиалагч нь Я гэж тодорхойлогдсон бөгөөд уг зээл болон зээлийн хүү, торгуулийг төлөх үүрэг Э ТӨХХК, Я анд байх тул тогтоолын төслийн 2 дахь заалтаас .... сайд Б.Ж, гэснийг хасах; Түүнчлэн, тус гэрээний 7.3-т Төсөлд хөрөнгө оруулагч нараас хөрөнгө орж ирэх тохиолдолд зээлдэгч нэн тэргүүнд МУХБ-ны зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн хамт барагдуулах гэж заасан бөгөөд энэхүү нөхцөл хангагдаагүй тохиолдолд улсын төсөвт тусгаж зээлийн өр төлбөрийг барагдуулахаар гэрээний 7.4 болон 10.1,4-т тус тус заасан байна гэжээ.

 

7.Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

7.1.Я, Я , М ХХК-ийн хооронд 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 3-УЦ-Б 2013-187 дугаартай Төсөл санхүүжүүлэх гэрээ байгуулагдаж, гэрээгээр Э төслийг хэрэгжүүлэх нэгжийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд 491,740 ам.долларын зээлийг жилийн 5.125 хувийн хүүтэйгээр, 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаатай олгохоор тохиролцсон байна. /хх-ийн 10-14/

 

7.2.Талууд харилцан тохиролцож дээр дурдсан гэрээнд 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Төсөл санхүүжүүлэх 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 3-УЦ-Б 2013-187 дугаартай Төсөл санхүүжүүлэх гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг байгуулж, гэрээний 2.1.1 дэх заалтыг 12,964,998,000 төгрөгтэй тэнцэх 7,381,994 ам.доллар болгон өөрчилсөн байна. /хх-ийн 15-18/

 

7.3.Мөн С, Я нь М ХХК-тай 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 3-УЦ-Б 2015-24 дугаартай Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээ байгуулж, гэрээгээр Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 375 дугаар тогтоолын дагуу Э төслийн үйл ажиллагаа, судалгаа шинжилгээ, зөвлөхийн төлбөрийн санхүүжилтэд зориулж 6,820,875,931.41 төгрөгтэй тэнцэх 3,454,920.06 ам.долларын зээлийг жилийн 5.125 хувийн хүүтэйгээр 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд төлөхөөр тохиролцсон байна. /хх-ийн 30-41/

 

7.4.С, Я нь Монгол Улсын Хөжглийн банк ХХК-тай 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 51/3-УЦ-Б 2016-12/ЭХА-002/16 дугаартай Төсөл санхүүжүүлэх ерөнхий нөхцөлийг тохиролцох гэрээ байгуулж, гэрээгээр 22,355,300,000 төгрөгийн зээлийг жилийн 4.7917 хувийн хүүтэйгээр 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-ийн 42-47/

 

7.5.Я , Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Э ТӨХХК, М ХХК-ийн хооронд 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ТС-ЭГ-ЗҮ 2017/131 дугаартай Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээ байгуулагдаж, гэрээний 3.1-т зээл олгох нөхцөлийг дараах байдлаар тохиролцжээ. Үүнд:

1-т ЭХЯ-нд олгосон 7,381.994 ам.доллар, 116,240,97 ам.долларын зээлийг ЭГУЦС ТӨХХК-д холгох өдөр хүртэл хурамтлагдсан хүүгийн төлбөрийн нийлбэр дүнгээр,

2-т ЭХЯ-нд олгосон 1,633,293,254.7 төгрөгийн зээлийг ЭГУЦС ТӨХХК-д олгох өдөр хүртэл түүнд хурамтлагдсан ний хүүгийн төлбөрийн нийлбэр дүнг мөн өдрийн ам.долларын ханшаар хөрвүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр,

3-т Үйл ажиллагааны зардалд нэмж олгох 2,500,000 ам.долларын зээлийн нийлбэр дүнгээр тус тус тооцож, зээлийг ам.доллараар тооцож, зээлийг жилийн 9.75 хувийн хүүтэй, 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр эргэн төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-ийн 48-58/

 

7.6.Дээрх гэрээний дагуу Э ХХК-ийн дансанд 2017.09.26-ны өдөр 9,822,171.87 ам.доллар, 2018.01.23-ны өдөр 134,443.41 ам.доллар, 2018.05.03-ны өдөр 162,254.82 ам.доллар, 2018.07.06-ны өдөр 183,469.64 ам.доллар, 2018.10.25-ны өдөр 296,673.88 ам.доллар шилжүүлж, нийт 10,599,013.62 ам.доллар олгосон болох нь М ин дахь Э ХХК-ийн эзэмшлийн 3600004149, 3600004679, 3600005358, 3600002473, 3600002738 тоот дансны хуулга, М ин дахь Э ХХК-ийн Харилцагчийн дансны хуулгаар нотлогдож байна.

 

7.7.Талуудын хооронд дээрх гэрээнүүд байгуулагдсан, хэлцэл хүчин төгөлдөр бөгөөд гэрээгээр тохиролцсоны дагуу зээлдэгч Э ХХК-ийн дансанд дээрх хугацаанд 5 удаагийн шилжүүлгээр нийт 10,599,013.62 ам.долларын зээл шилжүүлж, зээлийн төлбөрөөс эргэн төлөлт хийгдээгүй, Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээний төлбөрийн үлдэгдэл 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээл 10,599,013.62 ам.доллар, үндсэн хүү 6,724,800.09 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 630,801.02 ам.доллар нийт 17,954,614.73 ам.долларыг Монгол банкны 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ханшаар 1 ам.доллар 3,376.11 төгрөгөөр тооцож нийт 60,616,754,341.97 төгрөг, нотариатын зардал 137,000 төгрөг бүгд 60,616,891,341.97 төгрөгийг төлөх үүрэг үүссэн тухайд нэхэмжлэгч М ХХК, хариуцагч Я , Э ХХК зөвшөөрч маргаагүй.

 

7.8.Харин зээлийн төлбөрийг улсын төсөвт үе шаттайгаар суулгаж М канд эргэн төлөлт хийх асуудлаар Я наас Санд санал хүргүүлсэн боловч улсын төсөвт суулгах асуудал шийдвэрлэгдээгүй учир зээлийг төлөх боломжгүй байгаа гэж тайлбарласан.

 

7.9.Талуудын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан ТС-ЭГ-ЗҮ 2017/131 дугаартай Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний зохицуулалтад хамаарахаар байна.

 

7.Тус 10.ЭГ-ЗҮ 2017/131 дугаар гэрээний 3.1.4-т зээлийн хүү жилийн 9.75 хувь, 3.1.6-д зээлийн эргэн төлөлтийн хуваарьт тусгасны дагуу үндсэн зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд зөрчил үүссэн үндсэн зээлийн дүнгээс үндсэн хүүгийн 20 хувиар төлбөрийн зөрчлийг арглах хүртэл хугацаанд тооцож нэмэгдүүлсэн хүү тооцох, 3.1.7-д гэрээний хугацаа 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 7.4, 8.1.2, 10.1.4-т зээлийн нийт төлбөрийг зээлдэгч болон захиалагч нь улсын төсөвт тусгуулан гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу банканд эргэн төлөхөөр тохиролцсон байна.

 

8.Иргэний хуулийн 451, 453 дугаар зүйлд зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, хугацаа хэтрүүлсний хариуцлага нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Хуулийн дээрх зохицуулалт, гэрээний тохиролцооны дагуу нэхэмжлэгч 2024 оны 04 сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд:

- 2017.09.26-ны өдөр олгосон зээл 9,822,171.87 ам.доллар, зээлийн хүү 2,920,212.43 ам.доллар, хэтэрсэн хугацааны хүү 3,36,246.67 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 584,567.23 ам.доллар бүгд 16,693,198.20 ам.доллар,

- 2018.01.23-ны өдөр олгосон зээл 134,443.41 ам.доллар, зээлийн хүү 39,971.13 ам.доллар, хэтэрсэн хугцааны хүү 41,802.69 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 8,001.41 ам.доллар бүгд 224,218.64 ам.доллар,

- 2018.05.03-ны өдөр олгосон зээл 162,254.82 ам.доллар, зээлийн хүү 48,239.69 ам.доллар, хэтэрсэн хугацааны хүү 46,115.93 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 9,656.61 ам.доллар бүгд 266,267.05 ам.доллар,

- 2018.07.06-ны өдөр олгосон зээл 183,469.64 ам.доллар, зээлийн хүү 54,547.03 ам.доллар, хэтэрсэн хугацааны хүү 49,009.01 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 10,919.21 ам.доллар бүгд 297,944.89 ам.доллар,

- 2018.10.25-ны өдөр олгосон зээл 296,673.88 ам.доллар, зээлийн хүү 88,203.58 ам.доллар, хэтэрсэн хугацааны хүү 70,451.92 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 17,656.57 ам.доллар бүгд 472,985.96 ам.доллар нийт 17,954,614.73 ам.доллар шаардах эрхтэй.

 

9.Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1, 218 дугаар зүйлийн 218.1-д мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэх, төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлөхөөр зохицуулсан. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Монгол банкны ханшаар 1 ам.долларыг 3,376.11 төгрөгөөр тооцож 17,954,614.73 ам.доллар буюу 60,616,754,341.97 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй.

 

10.Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой нотариатын зардал 137,000 төгрөг гарсан болох нь нотариатын зардал төлсөн баримтаар нотлогдож байна. /хх-ийн 9/

 

12.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно.

 

13.Мөн нэхэмжлэгч нь зээлийн төлбөр 60,616,891,341.97 төгрөгийг улсын төсөвт үе шаттайгаар суулгахыг хариуцагч нарт даалгах шаардага гаргасан.

 

14.Талуудын хоород байгуулагдсан гэрээнд эргэн төлөх хуваар, үе шатыг тодорхойлоогүй бөгөөд Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.9-д зааснаар Улсын Их Хурал жилийн төсвийн төслийг хэлэлцэн жил бүрийн намрын ээлжит чуулганаар хэлэлцэн 11 дүгээр сарын 15-ны дотор батлна. Улсын төсөвт зээлийн төлбөрийг үе шаттайгаар суулгах эрх хариуцагч нарт хуулиар олгогдоогүй.

 

15.Иймд хариуцагч Я , Э ХХК-аас 60,616,891,341.97 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлээс зээлийн төлбөрийг улсын төсөвт үе шаттайгаар суулгахыг хариуцагч нарт даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцэнэ гэж дүгнэв.

 

16.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.16-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч нар төсвийн байгууллага байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь заалтыг баримтлан хариуцагч Я , Э ХХК-аас 60,616,891,341.97 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлээс зээлийн төлбөрийг улсын төсөвт үе шаттайгаар суулгахыг хариуцагч нарт даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.16, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч М ХХК нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн, хариуцагч Э ХХК, Я нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР