Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 00108

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

            Нарийн бичгийн дарга                           Б.Ариунсанаа

 Улсын яллагч                                         Э.Энхбат 

             Шүүгдэгч                                                 Б.Баярчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Баярчимэгт холбогдох 1732000210018 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                             

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1976 оны 09 сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Инженер, хүний нөөцийн менежер мэргэжилтэй, “Спирт Бал Бурам” ХХК-д хүний нөөцийн менежер ажилтай, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р баг, Спиртийн 08-219 тоотод оршин суух хаягтай. Урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, Мэргэд овогт Баярсайханы Баярчимэг РД:/М376091062/

 

Тодорхойлох нь:

 

Шүүгдэгч Б.Баярчимэг нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р багийн нутаг дэвсгэр, "Элит” нэртэй хүнсний дэлгүүрийн арыч тев бетон замд 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Митсибүши Пажеро маркын 11-22 СЭҮ улсын дугаартай тэзврийн хэрэгслийг жолоодон явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас Б.Бат-Уулын жолоодон явсан Хайрхан загварын 10-53 СЭЗ улсын дугаартай мотоциклийг мөргөж, Б.Бат-Уулын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Баярчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Өөрийн холбогдсон хэргийн гэм буруугийн асуудал дээр маргах зүйл байхгүй, хүлээн зөвшөөрч байгаа. хохирол төлбөрийн хувьд мотоциклийн эвдрэл болон өмгөөлөгчийн хөлс, хохирогч Баттуул, Энхжаргал нарын эмчилгээ, оншилгооны зардал зэрэгт 2,256,000 төгрөгийг төлсөн байгаа. Мөн Бат-Уулын эмчилгээ гүйцэт дуусаагүй байгаа. Хөл нь хадаастайгаа байгаа ба жилийн дараа авахуулна гэсэн. Цаашид ардын эмчилгээгээр эмчлүүлнэ гэсэн болохоор би хохирогч нартайгаа өчигдөр ярилцаад ирээдүйд гарах эмчилгээний зардал болгож 1,500,000 төгрөгийг бэлнээр нотариат дээр хүлээлгэн өгч баримтжуулсан байгаа. Ингээд нийт 3,756,000 төгрөгийг хохирол төлбөрт өгсөн. Мөн би Монгол даатгалд жолоочийн хариуцлагын албан даатгалд хамрагдсан байсан. Тэр даатгалаас орж ирэх  хохиролын мөнгийг  хохирогчийн дансанд шилжүүлэхээр тохирсон гэв.

Хохирогч Н.Бат-Уул мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 07 сарын 18-ны өдөр өөрийн эхнэр Энхжаргалын хамт 10-53 СЭЗ улсын дугаартай Хайрхан загварын мотоцикльтой Элит-2 дэлгүүрийн замд ертөнцийн зүгээр баруун хойд талын төв зам дээр явж байхад гэнэт нэг жийп автомашин ирээд зүүн талаас мөргөөд би урд талд Энхжаргал явган хүний зам руу шидэгдээд унасан. Миний зүүн талын хөлний дунд чөмөг хугарсан...Гомдолтой байна, ажил төрөл хийж чадахгүй, хүүхэд цэцэрлэгт орох гээд энхэр хүүхэд хоёроо тэжээж чадахгүй байна...Ослын улмаас хичнээн төгрөгний хохирол гарсаныг мэдэхгүй байна...Гомдолтой байна, эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 15-17-р тал/

Гэрч Б.Энхжаргал мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”. “...манай нөхөр Н.Бат-Уул бид хоёр 10-53 СЭЗ улсын дугаартай Хайрхан загварын мотоциклийг унаад Хараагийн гудамжнаас гараад Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн чигт бетон зам дээр мотоцикльтой явж байтал эсрэг урсгалаас ирж явсан Жийп машин гэнэтхэн зүүн гар талруугаа эргээд манай нөхөр Бат-Уул бид хоёрыг мотоцикльтой минь хамт мөргөед унагаачихсан юм. Тэр жийп. машиныг нэг эмэгтэй хүн жолоодоод явж байсан. Осол хэргийн улмаас манай нөхөр Н.Бат-Уулын зүүн хөлийн дунд чөмөг зерүүтэй хугарсан байна гэж эмч нар оношилсон. Миний хувьд хугарсан яс байхгүй, зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэсэн... Би ослын улмаас хөнгөн гэмтсэн. Иймээс эмчилгээнд гарсан болон. цаашид гарах зардлаа нэхэмжилнэ ” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 19-20-р тал/

Иргэний нэхэмжлэгч Х.Баатарын “...2017 оны 07 сарын 18-ны өдөр 18 цаг өнгөрч байхад Н.Бат-Уулыг осолд орсон талаар мэдсэн. Уг өдөр би мотоциклио гэртээ үлдээсэн байсныг Н.Бат-Уул аваад явсан байсан. Би мотоциколийг 2013 онд 1.3 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Үнзлгээний газраас гаргасан үнэлгээг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 22-23-р тал/

            Техникийн шинжэзчийн №41 дугаартай “...Митсибүши Пажеро загварын 11-22 УБС улсын дагаартай тзэврийн хэрэгслийн жолооч Б.Баярчимэг нь Монгол Улсын Замын хедөлгөөний дүрмийн 12.10-д заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалт зөрчсөн. Зам тээврийн осол хэрэг жолооч Б.Баярчимэг Замын хедөлгөөний дүрмийн заалт зөрчсөнөес үйлдэгдсэн” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 39-р тал/

            Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт №159 дугаартай " ...Бат-Уулын биед зүүн хөлийн дунд чөмөгт ясны хугарал, гуянд цус хуралт; зүүн хөлийн ташаа, өвдөгний үений дээд хэсэгт хагалгааны шарх гэмтзл тогтоогдлоо.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 32-р тал/

            Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт №160 дугаартай “....Энхжаргалын биед зүүн хөлийн шилбэнд цус хуралт, зулгаралт, хуйх, шилбэнд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зэаснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 35-р тал/, Б.Баярчимэгийн иргэний үэнмлэхний хуулбар /хх-ийн 56-р хуудас/,Б.Баярчимэгийн жолооны үнэмлэхний хуулбар /хх-ийн 59-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 61-р хуудас/, тээврийн хэрэгсэнлийн гэрчмилгээ /хх-ийн 62-63-р хуудас/, хохиролын баримтууд /хх-ийн 71-79-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар Б.Баярчимэг нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р багийн нутаг дэвсгэр, "Элит” нэртэй хүнсний дэлгүүрийн арыч тев бетоион замд 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Митсибүши Пажеро загварын 11-22 СЭҮ улсын дугаартай тэзврийн хэрэгслийг жолоодон явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас Б.Бат-Уулын жолоодон явсан Хайрхан загварын 10-53 СЭЗ улсын дугаартай мотоциклийг мөргөж, Б.Бат-Уулын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Баярчимэг нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа.

             Прокурор шүүгдэгч Б.Баярчимэгийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял сонсгосон ба шүүгдэгч уг гэм буруугаа болон сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Бат-Уулын эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт №159 дугаартай " ...Бат-Уулын биед зүүн хөлийн дунд чөмөгт ясны хугарал, гуянд цус хуралт; зүүи хөлийн ташаа, өвдөгний үений дээд хэсэгт хагалгааны шарх гэмтзл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд хохирогч Н.Бат-Уул нь гомдол саналгүй шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн байх тул шүүгдэгч нь хохирогч нарт 3,756,000  төгрөгний хохирол төлж байрагдуулсан, шүүхээр хэлэлцэгдэх  хохирол, төлбөргүй болно.Иймд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрэн тогтоогдож байна гэж үзэн, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1.Шүүгдэгч Мэргэд овогт Баярсайханы Баярчимэгийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Баярчимэгийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгугай.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Баярчимэг нь 450.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын дотор хэсэгчлэн төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Баярчимэг нь торгох ялыг шүүхээс тогтоосон 03 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Б.Баярчимэг нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгө эд зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Баярчимэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Б.АЛТАНЦЭЦЭГ