Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2024/03614

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2024/03614

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг,  тоот хаягт оршин суух, Гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, өөрийн байранд байрлах, Н газарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  

1.Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Н газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Төлбөр төлөгч Д.Г, Д.У, Г.Э бид нар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 20- ны өдрийн 2466 дугаар шийдвэрээр Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан-д 171.212.732 төгрөг төлөхөөр болсон билээ. Бид төлбөрийг хэсэгчлэн төлж байгаа бөгөөд цаашид төлж дуусгах талаар хичээж байгаа боловч үйл ажиллагаа маань доголдсоны улмаас саатсан билээ. Гэтэл Н газраас Д.Гийн өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2-р хороолол, Алтай хотхоны тоотод байрлах 51.70 м.кв байрыг маань 145.679.500 төгрөгөөр, Чингэлтэй дүүргийн тоотод байрлах 360 мжв газрыг 23.617.200 төгрөгөөр, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Уяачидын тоот тус бүр 700 м.кв газрыг 27.440.000 төгрөгөөр үнэлж дуудлага худалдаанд оруулах болсон тухай 4-171/5698, 4-171/5700, 4-171/5702 тоот мэдэгдлийг 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авлаа. Дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд гэр бүлийн гишүүд нийлсэн 10 гаруй хүн амьдран суудаг бөгөөд зах зээлийн ханшаас илтэд доогуур үнэлж олон хүний эрх ашгийг хохироосон байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь заалтыг үндэслэн гомдол гаргаж байна гэжээ.

 

2.Хариуцагч нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/02466 дугаар захирамжаар Д.Г, Д.Уянга, Г.Энхтуул нараас 171.212.732 төгрөгийг гаргуулж санд-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 23250920 дугаар тогтоолоор эхлүүлэн явуулж байна. Төлбөр төлөгч Д.Гийн барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүрэг,  тоот хаягт байрлах эрхийн улсын  дугаарт бүртгэлтэй 360 м.кв талбайтай өмчлөлийн газар, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо,  тоот хаягт байрлах эрхийн улсын дугаартай 70 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эзэмших эрхийн  нэгж талбарын дугаартай тус бүр 700 м.кв талбайтай, Хан-Уул дүүргийн  хаягт байрлах газар зэрэг барьцаа хөрөнгүүдийг 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 01/23250920, 02/23250920, 03/23250920 битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 04/23250920 хураах тогтоолоор Баянгол дүүрэг,  тоот хаягт байрлах эрхийн улсын  дугаартай 51.70 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хураан авч үнийн санал авахад төлбөр төлөгч Д.Г 220.000.000 төгрөгөөр үнэлсэн, мөн өдрийн 05/23250920 дугаартай тогтоолоор Чингэлтэй дүүрэг,  тоот хаягт байрлах эрхийн улсын дугаарт бүртгэлтэй 360 м.кв талбайтай өмчлөлийн газрыг хураан авч төлбөр төлөгчөөс үнийн санал авахад 50.000.000 төгрөгөөр үнэлсэн, мөн өдрийн 06/23250920 дугаартай хураах тогтоолоор эзэмших эрхийн  нэгжталбарын дугаартай тус бүр 700 м.кв талбайтай, Хан-Уул дүүргийн  тоот,  хаягт байрлах газрыг хураан авч төлбөр төлөгчөөс үнийн санал авахад нэг бүрийг 15.000.000 төгрөг буюу нийт 30.000.000 төгрөгөөр тус тус үнэлсэн бол төлбөр авагч  сангаас үнийн саналыг эс зөвшөөрч шинжээч томилуулах саналыг 2024 оны 02 дугаар сарын 22- ны өдрийн 1/194 тоот албан бичгээр ирүүлсэн болно. Шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2/73 тоот шинжээчийн тогтоолоор шинжээч Б.Э нь Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол,  тоот хаягт байрлах эрхийн улсын  дугаартай 51.70 м.кв талбайтай орон сууцны зориулалтгай үл хөдлөх хөрөнгийг шинжээч 145.679.500 /нэг зуун дөчин таван сая зургаан зуун далан есөн сая таван зуун төгрөг/ төгрөгөөр, Чингэлтэй дүүрэг тоот хаягт байрлах эрхийн улсын  дугаарт бүртгэлтэй 360 м.кв талбайтай өмчлөлийн газрыг 23,617,200 төгрөгөөр, эзэмших эрхийн  нэгж талбарын дугаартай тус бүр 700 м.кв талбайтай, Хан-Уул дүүргийн  тоот, 3-1-88а хаягт байрлах газрыг 27,440,000 төгрөгөөр буюу нэг бүрийг 13,720,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна. Үнэлгээний талаарх мэдэгдлийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 4-171/5698, 4-171/5700, 4-171/5702 дугаар тоот албан бичгүүдээр мэдэгдсэн байна. Иймд төлбөр төлөгч Д.Гийн барьцаа хөрөнгүүдэд хийгдсэн үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Н газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 4-171/5699 тоот албан бичиг /хх-ийн 5/, Н газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 4-171/5698 тоот албан бичиг /хх-ийн 6/, Н газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 4-171/5700 тоот албан бичиг /хх-ийн 7/, хариуцагчаас 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 102/ГХ2023/01053 дугаар гүйцэтгэх хуудас /хх-ийн 17/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/02466 дугаар захирамж /хх-ийн 18,19/, 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол /хх-ийн 20/, 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 21/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 22/, 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 23/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 24/, 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 25/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 26/, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх-ийн 27/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 28/, Д.Гийн хүсэлт /хх-ийн 29/, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх-ийн 30/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 31/, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх-ийн 32/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 33/, Жижиг, дунд үйлдвэрийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1/194 тоот албан бичиг /хх-ийн 34/, 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн шинжээч томилох тухай тогтоол /хх-ийн 35/, М Үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан №06Ш-1 /хх-ийн 36-76/, М Үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан №06Ш-3 /хх-ийн 77-112/, М Үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан №06Ш-4 /хх-ийн 113-149/, Н газрын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 4-171/5698, 4-171/5699, 4-171/5700, 4-171/5702 тоот албан бичгүүд /хх-ийн 150,151/ зэрэг баримтууд бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...Шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх ажиллагаа явагдаж, хөрөнгийн үнэлгээг М ХХК-аар хийлгэхэд Д.Гийн өмчлөлийн Баянгол дүүрэг, тоот хаягт байрлах 51.70 м.кв орон сууцыг 145,679,500 төгрөгөөр, Чингэлтэй дүүргийн  тоот хаягт байрлах 360м.кв газрыг 23,617,200 төгрөгөөр, Хан-Уул дүүрэг, тоот болон 88а тоот газрыг тус тус 13,720,000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур байх тул үнэлгээг зөвшөөрөхгүй гэж тодорхойлсон.

 

3.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч татгалзаж буй үндэслэлээ ...Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/02466 дугаар захирамжаар Д.Г, Д.У, Г.Э нараас 171,212,732 төгрөг гаргуулж  санд олгохоор шийдвэрлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 23250920 дугаар тогтоолоор эхлүүлэн явуулж байна. Төлбөр төлөгчийн өмчлөлийн Баянгол дүүрэг,  тоот хаягт байрлах 51.70 м.кв орон сууц, Чингэлтэй дүүргийн  тоот хаягт байрлах 360м.кв газар, эзэмшлийн Хан-Уул дүүрэг,  тоот болон  тоот газрыг тус тус хураан авч, алдадан дуудлага худалдаанд оруулах үнийн санал авахад төлбөр авагч нь төлбөр төлөгчийн өгсөн саналыг эс зөвшөөрч шинжээч томилуулах санал гаргасан. Шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 02 сарын 22-ны өдрийн 2/73 тоот шижнээчийн тогтоолоор шижнээч томилж, дээрх хөрөнгөд хөрөнгийн үлэлгээ тогтоосон. Үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж тайлбарласан.

 

4.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/02466 дугаар Зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь хариуцагч Д.Г, Д.У, Г.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 170,133,912 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн зохигч эвлэрч, хариуцагч Д.Г, Д.Уянга, Г.Энхтуул нар нь нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санийн нэхэмжилсэн 170,133,912 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дотор 5,000,000 төгрөгийг төлж, үлдэх 172,133,912 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохирч, тохиролцсон хугацаанд зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд барьцааны зүйл болох хариуцагч Д.Гийн өмчлөлийн Баянгол дүүрэг,  тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн  дугаартай 51.70 м.кв талбайтай орон сууц, хариуцагч Г.Э өмчлөлийн Баянгол дүүрэг,  дугаар орц зоорийн давхрын 3 тоот,  улсын бүртгэлийн дугаартай, 30м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, хариуцагч Д.Гийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, тоот хаягт байрлах сын бүртгэлийн дугаартай 360 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний өмчлөлийн газар, хариуцагч Д.Гийн эзэмшлийн Хан-Уул дүүрэг,  тоот хаягт байрлах  нэгж талбарын дугаартай 700м.кв 13 жилийн хугацаатай гэр бүлийн хэрэгцээний эзэмшлийн газар, хариуцагч Д.Гийн эзэмшлийн Хан-Уул дүүрэг,  хороо, Уяачид  тоот хаягт байрлах  нэгж талбарын дугаартай 700м.кв талбайтай 13 жилийн хугацаатай эзэмшлийн газар зэрэг хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд харилцан тохиролцож, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

5.Дээрх шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй учир Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 26-ны өдрийн 102/ГХ2023/01053 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн Н газрын 2023 оны 06 сарын дугаар 23-ны өдрийн 23250920 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн явуулжээ.

 

6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.Гийн өмчлөлийн Баянгол дүүрэг, тоот хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 51.70 м.кв талбайтай орон сууц, Чингэлтэй дүүрэг, тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 360м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний өмчлөлийн газар, Д.Гийн эзэмшлийн Хан-Уул дүүрэг,  тоот хаягт байрлах  нэгж талбарын дугаартай, 700м.кв 13 жилийн хугацаатай гэр бүлийн хэрэгцээний эзэмшлийн газар, Хан-Уул дүүрэг,  тоот хаягт байрлах  нэгж талбарын дугаартай, 700м.кв талбайтай 13 жилийн хугацаатай эзэмшлийн газрийг 2023 оны 11 сарын 09-ний өдрийн 01/23250920 дугаар тогтоолоор битүүмжилж, мөн өдрийн , 02/23250920, 03/23250920, 04/23250920, 05/23250920 дугаар тогтоол гарган хураан авсан байна. Улмаар хөрөнгийн талаар төлбөр төлөгчийн гаргасан үнийн саналыг төлбөр авагч эс зөвшөөрч, хөрөнгийн үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасан учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 2/73 дугаар Шинжээч томилох тухай тогтоолоор М ХХК-ийг шинжээчээр томилон, шинжилгээ хийхээс татгалзах болон оролцож болохгүй нөхцөл байдал байгаа эсэхийг тодруулж, хууль сануулсан байна. /хх-ийн 17-35/

 

7.Шинжээч хөрөнгийн үнэлгээний М ХХК нь 2024 оны 03 дугаар сарын 01-ийн өдөр 06Ш-1, 06Ш-3, 06Ш-4 тоот үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайланг шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүлээлгэн өгчээ. /хх-ийн 137-148/

 

8.Шинжээчийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзвэл Шинжээч хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо зах зээлийн хандлага, өртгийн хадлагын үнэлгээ хийж, олон улсын стандартын гажилт гарах нөхцөл байдал байгаа эсэхийг шалган харьцуулж, Зах зээлийн харьцуулсан жиших аргын үнэлгээ тооцож, мэдээлэл судлан үзэж, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, үнэлгээний олон сулын стандартыг баримтлан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон байна. Үүнд:

Шинжээчийн 06Ш-1 тоот дүгнэлтээр

Баянгол дүүрэг, тоот хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 51.70 м.кв талбайтай орон сууцны зах зээлийн үнэ, цэнийн суурь илэрхийлгдэх дүнг 145,679,500 төгрөг,

 

Шинжээчийн 06Ш-3 тоот дүгнэлтээр

Чингэлтэй дүүрэг, тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 360м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний өмчлөлийн газрын зах зээлийн үнэ, цэнийн суурь илэрхийлгдэх дүнг 23,617,200 төгрөг,

 

Шинжээчийн 06Ш-3 тоот дүгнэлтээр

Хан-Уул дүүрэг, тоот хаягт байрлах нэгж талбарын дугаартай, тус бүр 700м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний эзэмшлийн газрын зах зээлийн үнэ, цэнийн суурь илэрхийлгдэх дүнг тус бүр 13,720,000 төгрөг, нийт 27,440,000 төгрөг гэж тогтоосон байна.

 

9.Ийнхүү шинжээч хөрөнгийн зах зээлийн үнэлгээг холбогдох дүрэм, журам, тооцоололд үндэслэн гаргасан нь хөрөнгийн үнэлгээний тайланд тусгасан байна. Иймээс хөрөнгийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хууль зөрчсөн эсхүл нийцээгүй, зах зээлийн үнээс хэт доогуур тогтоосон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

10.Шийдвэр гүйцэтгэгч 2024 оны 03 сарын 03-ны өдрийн 4-171/5608, 4-171/5699, 4-171/5700 тоот үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгчид 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр танилцуулан тэмдэглэл үйлдсэн байна.

 

11.Нэхэмжлэгч үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг шүүхэд 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй.

 

12.Иймд шинжээч М ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 06Ш-1, 06Ш-3, 06Ш-4 тоот хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Д.Гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.

 

13.Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Н газарт холбогдох М ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 06Ш-1 тоот дүгнэлтээр Баянгол дүүрэг, тоот хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 51.70 м.кв талбайтай орон сууцны зах зээлийн үнэ, цэнийн суурь илэрхийлгдэх дүнг 145,679,500 төгрөгөөр, 06Ш-3 тоот дүгнэлтээр Чингэлтэй дүүрэг, тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 360м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний өмчлөлийн газрын зах зээлийн үнэ, цэнийн суурь илэрхийлгдэх дүнг 23,617,200 төгрөгөөр, 06Ш-3 тоот дүгнэлтээр Хан-Уул дүүрэг, тоот хаягт байрлах нэгж талбарын дугаартай, тус бүр 700м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний эзэмшлийн газрын зах зээлийн үнэ, цэнийн суурь илэрхийлгдэх дүнг тус бүр 13,720,000 төгрөг, нийт 27,440,000 төгрөгөөр тогтоосон үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Д.Гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР