Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2022/ДШМ/01

 

А.*******, Г.******* нарт холбогдох хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүхуралдааныг шүүгч Б.Ариунбаяр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж, Прокурор Н.******* Яллагдагч А.******* Яллагдагч А.*******ийн өмгөөлөгч Б.******* Д.******* Улаанбаатар хотоос /ZOOM/-р Ц. Яллагдагч Г.******* Яллагдагч Г.*******ийн өмгөөлөгч Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүхуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр А.*******, Г.******* нарт холбогдох 2123000000087 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1970 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын баг, байрны тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, овгийн *******н *******. РД: *******.

Монгол Улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газарт Эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагч ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын баг, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, овгийн *******ийн *******. РД: *******.

Яллагдагч А.******* нь Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байхдаа буюу 2020 оны 11 дүгээр сараас 12 дугаар сарын хооронд нийтийн албан тушаалтны хувиар хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд буюу иргэн Г.*******ийн тус газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагчийн жинхлэгдсэн албан тушаалд томилохын тулд 2.500.000 төгрөгийн хахууль өгөхийг хясан боогдуулах аргаар буюу мэргэжлийн бус, ажлаа хийж чадахгүй байна, ажлаас хална, чөлөөлнө, оронд чинь өөр хүн томилно зэргээр шаардан авч, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/47 дугаартай ажилд томилох тухай тушаал гаргасан, Яллагдагч Г.******* нь Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн албан тушаалд томилогдох зорилгоор 2020 оны 11 дүгээр сараас 12 дугаар сарын үед тус газрын дарга ажилтай яллагдагч А.*******ид албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2.500.000 төгрөгийг хахууль өгч, А.*******оор 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/47 дугаартай ажилд томилох тухай тушаал гаргуулсан гэмт хэрэг тус тус холбогджээ. Анхан шатны шүүх: 1. Завхан аймаг дахь Прокурорын газрын ерөнхий прокурорын орлоН.*******аас яллагдагч А.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, яллагдагч Г.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт ирүүлсэн эрүүгийн 2123000000087 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасугай. 2. Хэргийг прокурорт очтол яллагдагч А.*******ид авсан Монгол Улсыхийлээр гарахыг хязгаарлах, албан үүргээ биелүүлэхийг хязгаарлах, Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газар очих, гэрч Ч.Цолмонтуяа, Д., Л., Г., Б.а, Г., Ц.оо, М., Б., И., яллагдагч Г.******* нартай уулзахыг хориглох, яллагдагч Г.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 3. Хэрэгт эд мөрийн баримтаар Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нягтлан бодогчоор ажиллаж байсан гэрч И.ын ажил үүрэгтэй холбоотойгоор бичиж тэмдэглэж байсан хувийн кассын дэвтэр /2-р хх-ийн 113-115-р хуудас/-ийн хуулбар, Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус газрын дарга А.*******ийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/47 дугаартай Г.*******ийг ажилд томилох тухай тушаал /2-р хх-ийн 35-р хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд хавсаргаж, мөрдөх байгууллагад гарган өгсөн СД диск 1 ширхэг тус тус хэргийн хамт ирснийг прокурорт хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.т даалгасугай. 4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. Прокурор Н.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Завхан аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Н.******* би, яллагдагч А.*******, Г.******* нарт холбогдох эрүүгийн 2123000000087 дугаартай хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн, 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд шүүгчийн 2 дугаар захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ. Шүүх яллагдагч А.*******ийн өмгөөлөгч Д.Эрдэнэтуяа мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр М.мааг асуулгах, 2020 оны 12 сараас 2021 оны 03 сарын хугацаанд Өргөө зочид буудал, зоогийн газарт үүссэн өрийг шийдвэрлүүлэхээр Мэргэжлийн хяналтын газраас Завхан аймгийн Засаг даргад хүргүүлж байсан удаа дараагийн албан бичгийг аймгийн Засаг даргын тамгын газар болон Мэргэжлийн хяналтын газраас гаргуулах зэрэг хүсэлт гаргасныг мөрдөгч 2021 оны 06 дугаар сарын 18, 26-ны өдрүүдэд хүсэлтийг хангах тогтоол гаргаж байсан хэдий ч уг ажиллагаанууд хийгдээгүй байна. М.маа мөрдөн шалгах ажиллагаанд тайлбар ирүүлсэн байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тайлбар нь нотлох баримтад хамаарахгүй байх тул М.маад хууль сануулан гэрчээр мэдүүлэг авах нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байна. Мөн прокуророос мөрдөгчийн “Засаг даргын тамгын газраас баримт, мэдээлэл гаргуулан авах тухай” тогтоолыг 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр явуулсан боловч үүнтэй холбоотой нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Хавтаст хэрэгт хуулбарлан хавсаргасан яллагдагч Г.*******ийн нөхөр Н.ы тэмдэглэл хөтөлсөн дэвтэрт хуульд заасан журмын дагуу үзлэг хийж, уг тэмдэглэлтэй нь холбогдуулан түүнийг гэрчээр асуух нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байна. ... яллагдагч Г.*******ийн хувийн байдалтай холбоотой төрийн албан хаагчийн хувийн хэргийг хэрэгт хавсаргах болон түүнийг Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн албан тушаалд ажиллахад хууль, дүрэм, журамд заасан болзол шалгуурыг хангасан эсэх, эсхүл заавал тусгай шалгалт өгөх ёстой байсан уу гэдгийг Төрийн албаны салбар зөвлөл болон холбогдох эрх бүхий байгууллагаас тодруулах нь зүйтэй гэж дүгнэсэн байна. Шүүгчийн захирамжийг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж гаргана. Шүүх хуралдаан даргалагч зөвлөлдөх тасалгаанд санал хураах, шийдвэр гаргах ажиллагааг удирдан явуулж, олонхийн саналаар шийдвэр гаргана гэж, мөн хуулийн 36.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Шүүх хуралдаан даргалагч шүүхийн шийдвэрийн агуулга, тогтоох хэсгийг уншиж сонсгох ба шаардлагатай бусад асуудлыг тайлбарлаж дууссаны дараа шүүх хуралдааныг хаана гэж тус тус хуульчилсан байна. Анхан шатны шүүхээс хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж, холбогдох журмын дагуу зөвлөлдөх тасалгаанд ороод гарч ирэхдээ хэргийг прокурорт буцаасан талаар танилцуулж, хэлэлцүүлгийг дуусгасан болно. Гэвч хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.3 дахь хэсэгт заасан үндэслэлүүдийн аль үндэслэлээр нь буцааж байгаа талаар огт дурдаагүй, захирамжийн агуулгыг огт тайлбарлалгүйгээр шүүхийн хэлэлцүүлгийг дуусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүх хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж хэргийг прокурорт буцаахдаа ямар үндэслэлээр буцаасан болохоо танилцуулж, шийдвэр гаргах болсон үндэслэлийн талаараа тайлбарлаагүй ба прокурорын хувьд захирамж хүлээн авах үедээ л уг буцаасан үндэслэлүүдтэй танилцлаа. Энэ нь шүүх хэргийг зөвхөн зөвлөлдөх тасалгаанд шийдвэрлэнэ гэсэн заалт зөрчигдсөн гэж үзэхээр байна. Учир нь шүүгчээс тухайн үед хэрэг прокурорт буцаасан гэсэн ойлголт авсан боловч ямар үндэслэлээр буцаасан болохыг мэдэхгүй байгаа нь шүүгч хэргийг зөвлөлдөх тасалгаанаас гарснаас хойш бичсэн гэж хардах хардлагыг төрүүлж байна. Зөвлөлдөх тасалгаанд хэргийг прокурорт буцаасан талаар захирамж гаргасан гэх боловч түүнийг оролцогчид тайлбарлаж таниулаагүй тул уг шийдвэр зөвлөлдөх тасалгаанд бичигдсэн эсэхэд эргэлзэх үндэслэл болох юм. Дээрх зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дугаар зүйлд заасан “Шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол” гэснийг зөрчсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил болжээ. Шүүх ямар шийдвэр гаргасан болохоо илтэд тайлбарлалгүй тухайн шийдвэрийн үндэслэл, агуулгыг гардаж авах үедээ мэдсэн тул уншиж сонсгосон шийдвэр нь гардуулсан хэсгээс зөрүүтэй байна гэж дүгнэж болохоор байна. ...Иймд Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив... гэжээ. Прокурор Н.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг хэлэлцээд 2021 оны 10 дугаар сарын 22-нөдрийн 2 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг гаргасан байгаа. Анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаах тухай захирамж, шийдвэрийг гаргах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэдэг үндэслэлээр эсэргүүцэл бичсэн байгаа. Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг хэлэлцээд шүүгч шийдвэрээ уншиж танилцуулахдаа ямар үндэслэлээр хэргийг прокурорт буцааж байгаа. Аль эсвэл урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх, прокурорт буцааж нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хүсэлт гаргасан талууд хэргийн оролцогч нарын хүсэлтийг хангаж байгаа эсэх ямар ажиллагаа хийх нь тодорхойгүй байдлаар шийдвэрийг уншиж танилцуулсан. Миний хувьд агуулгын хувьд хэргийг прокурорт буцааж, нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх шаардлагатай юм байна гэж ойлгосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүх хуралдаан дээр уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг, талуудад гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй нөхцөл байдал тогтоогдох юм бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэхээр байгаа. Энэ үндэслэлээр шүүхийн шийдвэр нь өөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж гарсан гэж үзэж байна. Нөгөө талаараа шүүх шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд гаргах ёстой гэтэл шүүх бүрэлдэхүүн нь зөвлөлдөх тасалгаанаас гарсан шийдвэрийн агуулга, үндэслэлийг талуудад бүрэн дүүрэн гүйцэт танилцуулалгүйгээр хэргийг прокурорт буцаах тухай захирамжийн заалтуудыг уншиж танилцуулсан. Захирамж бичгээр ирсний дараа дотор нь олон төрлийн агуулга, ажиллагаа бүхий зүйлсийг дурдсан байгаа нь шүүхийн шийдвэр гаргах зарчим нь хуулийн хүрээнд явагдсан эсэх дээр эргэлзээ төрж байгаа юм. Хэргийг прокурорт буцаах тухай захирамжид хэд хэдэн үндэслэл нөхцөл байдлуудыг дурдсан байгаа. Энэ нь өөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчгаргасан шийдвэр учраас уг шийдвэрийг хүчингүй болгож зөвтгөж засуулахаар давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн гэв. Яллагдагч А.*******ийн өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8 дахь заалтад “шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй” гэсэн заалтыг яриад байгаа. Тэгвэл энэ нь шүүх хуралдаан биш урьдчилсан хэлэлцүүлэг, шүүхийн шийдвэр биш шүүгчийн захирамж, энэ захирамжид тогтоох хэсэг болон захирамжлах хэсэг байгаа. Тэгэхээр шүүх хуралдаанд гаргасан гэм буруу юм уу? цагаатгах тогтоолын тогтоох хэсэгтэй прокурор нь андуураад ийм тайлбар, ноцтой зөрчсөн гэдэг асуудлыг гаргаж ирж байгааг ойлгохгүй байгаа. ...Тийм учраас прокурорын эсэргүүцлийг манай тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа. А.*******ийн өмгөөлөгч нарын зүгээс таслан сэргийлэх арга хэмжээтхолбоотой хүсэлт гаргасан байгаа. Прокурорын эсэргүүцэл нь шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэр мөн, биш гэдэг дээр маргаагүй. А.******* гэдэг хүнийг 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн захирамжаар таслан сэргийлэх арга хэмжээ авч тодорхой албан тушаал эрхлэх хугацааг нь 3 сарын хугацаатай түдгэлзүүлэн өөрөөр хэлбэл Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллах эрхийг 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 3 сарын хугацаатай буюу 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд эрхэлж болохгүй гэж хязгаарлалт тавьчихсан. Тэгээд одоо 3 сарын хугацаа өнгөрсөн байгаа учраас мөрдөгчид “албан тушаал эрхлэх хэрэгтэй байна” гэж хэлэхэд захирамжлах хэсэг дээрээ Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газарт очихыг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээг хоёрыг зөрчилдүүлээд давхар хэрэглэсэн. Мөн 3 сарын хугацаанд 12 хүнтэй уулзахыг хориглосон байдаг. ...Гэтэл одоо энэ 12 хүнээс 4 хүн нь Мэргэжлийн хяналтын газарт ажиллаж байгаа. Иймд манай талаас гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв. Яллагдагч А.*******ийн өмгөөлөгч Д.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэж байна. Прокурдүгнэлт хэлсэнтэй холбоотой дараах тайлбарыг гаргаж байна. Зөрүүтэй буюу хүсэлт шийдвэрлэх асуудлыг шүүх шийдвэрлээд өгсөн учраас тухайн зөрүү арилсан гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцлийг хүлээж авах боломжгүй байгаа. Прокурорын эсэргүүцэл дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10.2 дахь заалтыг зөрчсөн гэдэг зүйлийг хэлж тайлбарлаад байгаа боловч шүүгчийн захирамж агуулга хэсгийг тайлбарлаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10.2 дахь заалтыг огт зөрчсөн зүйл байхгүй байна... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтын дагуу таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл нь манай үйлчлүүлэгчид хязгаарлалт тогтоож, тодорхой үйл ажиллагаа эрхлэхийг нь түдгэлзүүлсэн байгаа. Тийм учраас миний үйлчлүүлэгчийн хөдөлмөрлөх эрх буюу Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон .2 дахь заалт нь одоо болтол зөрчигдөж байгаа. Энэ хүний гэм буруугийн асуудлыг шүүх шийдвэрлэнэ. Миний үйлчлүүлэгч нь насаараа Завхан аймагт ажилласан хүн байгаа. Гэтэл яг энэ таслан сэргийлэх арга хэмжээнээс болж Үндсэн хуулийн .2 дахь заалт ноцтой зөрчигдөж байгаа. Үүнтэй холбоотой ямар хор уршиг гарах вэ? гэхээр “нийгмийн даатгал төлөгдөхгүй, хүн амын орлогын албан татвар тасалдах“ зэргүүд байгаа. Тэгээд тэтгэвэрт гарахад нь миний үйлчлүүлэгчид хор уршигтай. Иймд А.*******ид авсан таслан сэргийлэх арга хэмжээнд өөрчлөлт оруулж өгнө үү гэв. Яллагдагч А.*******ийн өмгөөлөгч Ц./Улаанбаатар хотоос ZOOM/-р давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Энэ хүн тэтгэврийн насанд ойртож байгаа тул уг авсан таслан сэргийлэх арга хэмжээ нь хохиролтой байгаад байна. Тийм учраас 2 өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг дэмжиж байна гэв. Яллагдагч А.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгчийн захирамжтай холбоотой өмгөөлөгч нарын гаргасан саналыг дэмжиж байна. Урьдчилсан хэлэлцүүлэг дээр миний хэргийн талаар яриад манай өмгөөлөгч нарын гаргасан саналыг үндэслэж, дахин шалгах талаар маш ойлгомжтой шүүгч тайлбарлаж өгсөн. Харин шүүгчийн захирамж нь бүх хүнд ойлгогдохоор байсан. Надад авсан таслан сэргийлэх арга хэмжээнд өөрчлөлт оруулж өгнө үү гэв. Яллагдагч Г.*******ийн өмгөөлөгч Б. давж заалдах шатны шүхуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Эрүүгийн хэрхянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасныг ноцтой зөрчсөн зүйл байхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв. Яллагдагч Г.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Саналгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн шийдвүндэслэлтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй байна. Гэтэл хэрэгт А.*******ийн өмгөөлөгч Д.Эрдэнэтуяа мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр М.мааг асуулгах, аймгийн Засаг даргын тамгын газар болон Мэргэжлийн хяналтын газраас бичиг баримт гаргуулах хүсэлт гаргасныг мөрдөгч 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдрүүдэд хүсэлтийг хангах тогтоол гаргасан атлаа уг ажиллагааг хийж гүйцэтгээгүй байна. Мөн хэрэгт ач холбогдол бүхий зарим ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй байна гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Тухайлбал, яллагдагч Г.*******ийн нөхөр ы тэмдэглэл хөтөлсөн дэвтэрт үзлэг хийх, уг тэмдэглэлтэй холбогдуулан түүнийг гэрчээр асуух, Г.******* нь Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл, ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн албан тушаалд ажиллахад хууль, дүрэм, журамд заасан болзол шалгуурыг хангасан эсэх, тусгай шалгалт өгөх ёстой байсан эсэх зэргийг Төрийн албаны салбар зөвлөл болон холбогдох эрх бүхий байгууллагаас тодруулах нь хэрэгт ач холбогдолтой гэж анхан шатны шүүх дүгнэснийг үндэслэлтэй гэж үзлээ. Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ хангалттай биелүүлээгүй, хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт хэргийг хянан шийдвэрлэхэд хангалтгүй, шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг хийж гүйцэтгэх нь хэргийн үйл баримтын талаар бодитой дүгнэлт хийхэд ач холбогдолтой гэж анхан шатны шүүх дүгнэж хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасныг буруутгах үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . 2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлын талаар хангалттай шалгаагүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах шаардлагатай нөхцөл байдал үүссэн гэж үзэхээр байна. Түүнчлэн шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, шүүх хэргийг шийдвэрлээд шийдвэрийнхээ агуулгыг товч тайлбарлан, тогтоох хэсгийг уншиж танилцуулсан талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх ба энэ нь хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах тухай шүүгчийн захирамжийн тогтоох хэсэгтэй нийцсэн байна. Шүүх шийдвэрийг зөвлөлдөх тасалгаанд гаргана гэсэн хуулийн заалтыг зөрчөөгүй, шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг талуудад гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүгүй байна. Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна. Харин шүүх яллагдагч А.*******ид 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдЗавхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан үүргийг биелүүлэхийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг авсан байх бөгөөд энэ хугацаа 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр буюу хэрэг прокурорын хяналтанд байх хугацаанд /хэрэг шүүхэд шилжиж ирээгүй байхад/дууссан, тухайн үед нь прокурор уг таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах, өөрчлөх талаар ямар нэгэн санал хүсэлт шүүхэд гаргаагүй байхад шүүх А.*******, Г.******* нарт холбогдох хэргийг 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ яллагдагч А.*******ид албан үүргээ биелүүлэхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хугацаа заалгүйгээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчсөн, хэзээ, хэний, ямар шийдвэрээр, ямар албан үүрэг биелүүлэхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэхээр шийдвэрлэж байгаа нь тодорхойгүйн улмаас биелэгдэх боломжгүй, яллагдагч А.*******ийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гэж үзэхээр байна. Тиймээс анхан шатны шүүхийн энэхүү алдааг давж заалдах шатны шүүхэзөвтгөж, шүүгчийн захирамжийн А.*******ийн албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ үргэлжлүүлэх хэсгийг хасч, шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрийн бусад зүйл заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 -т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь.

1. Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2 дугаартай шүүгчийн захирамжийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “албан үүргээ биелүүлэхийг хязгаарлах” гэснийг хасч шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Ж.БАТТОГТОХ