Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 155/ШШ2024/00853

 

 

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 155/ШШ2024/00853

Хөвсгөл аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

  

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн *********** оршин суух, Б.Г,

хариуцагч: Хөвсгөл аймгийн ************ оршин суух, Т.М,

Нэхэмжлэлийн шаардлага: 6,500,000 (зургаан сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай 155/2024/00724/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Нэхэмжлэгч Б.Г ,

Хариуцагч Т.М (цахим) нар оролцлоо.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Г  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Т овогтой М *********** байшин бариулахаар урьдчилгаанд 3 удаа нийт 5,000,000 (таван сая) төгрөгийг төлсөн боловч байшин барьж өгөөгүй 3 жил болсон тул мөнгөө гаргуулж авах хүсэлтэй байна.

Иймд миний өгсөн 5,000,000 төгрөгийг 3 жил ашигласан тул 1 жилийн 500,000 төгрөгийн хүү тооцож нийт 3 жил 1,500,000 төгрөгийг миний өгсөн 5,000,000 төгрөг дээр нэмж нийт 6,500,000 төгрөгийг Т.М* гаргуулж өгнө үү.

...Би өмнө нь хариуцагчаар торх бариулж байсан учраас дахиж нэг торх бариулах гээд ********* торхыг 5,000,000 төгрөгөнд бариулахаар тохиролцсон боловч хариуцагч торхны урьдчилгаа мөнгөө аваад алга болчихсон. Тэгээд залгахаар утсаа авахгүй, гэрт нь очихоор гэртээ байхгүй байгаад байсан учраас би шүүхэд хандсан. Түүнээс биш бид хоёр шүүхээр яваад байх харилцаатай хүмүүс биш юм.

Би 6,500,000 төгрөгийг хариуцагч Т.М* гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Одоо хариуцагч Т.М нь 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 4,000,000 төгрөгийг надад өгөхөөр болж, би нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,500,000 төгрөгийг Т.М* гаргуулахаас татгалзаж бид хоёр эвлэрч байна. Улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг хуульд заасны дагуу шийдвэрлүүлэх саналтай байна гэв.

Хариуцагч Т.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь надаас 6,500,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Би 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгч Б.Г ад 4,000,000 төгрөгийг төлөхөөр болсон. Мөн нэхэмжлэгч 2,500,000 төгрөгийг надаас гаргуулахаас татгалзаж эвлэрч байна. Миний бие мөн адил улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг хуульд заасны дагуу шийдвэрлүүлэх саналтай байна гэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг, хариуцагчаас хариу тайлбар, гэрэл зургийн хуулбар зэргийг тус тус шүүхэд гарган өгсөн байна.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Г  нь Т.М* холбогдуулан, 6,500,000 (зургаан сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай  шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд эвлэрэх эрхтэй бөгөөд энэ эрх нь зөвхөн нэхэмжлэгч Б.Г , хариуцагч Т.М нарт хадгалагддаг болно.

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд зохигч дээрх хуульд заасан эрхээ эдэлж, нэхэмжлэгч Б.Г  нь хариуцагч Т.М* 2,500,000 (хоёр сая таван зуун мянга) төгрөгийг гаргуулахаас татгалзаж, хариуцагч Т.М нь 4,000,000 (дөрвөн сая) төгрөгийг *****-ны өдрийн дотор нэхэмжлэгч Б.Г ад төлөхөөр нэхэмжлэгч Б.Г , хариуцагч Т.М нар эвлэрсэн байна.

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Б.Г ын ********* өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 118,950 (нэг зуун арван найман мянга есэн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 4,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 78,950 төгрөгийн тал хувь болох 39,475 (гучин есэн мянга дөрвөн зуун далан тавтөгрөгийг хариуцагч Т.М* гаргуулан нэхэмжлэгч Б.Г ад олгохоор тогтов.

Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Т.М нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Г ын нэхэмжлэлтэй, хариуцагч Т.М* холбогдох, 6,500,000 (зургаан сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Б.Г  нь хариуцагч Т.М* 2,500,000 (хоёр сая таван зуун мянга) төгрөгийг гаргуулахаас татгалзаж, хариуцагч Т.М нь 4,000,000 (дөрвөн сая) төгрөгийг 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгч Б.Г ад төлөхөөр нэхэмжлэгч Б.Г , хариуцагч Т.М нар нь эвлэрсэн тул зохигчийн эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Б.Г ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,950 (нэг зуун арван найман мянга есэн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.М* улсын тэмдэгтийн хураамж 39,475 (гучин есэн мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Г- ад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д энэхүү захирамжийг хариуцагч Т.М нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      С.ОЮУНЖАРГАЛ