Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 143/ШШ2024/00244

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор ******* аймгийн******* сумын ******* багийн төв дээр зохион байгуулагдах багийн иргэдийн нийтийн 2-р хуралд нэхэмжлэгч *******ийг байлцуулан нийт иргэдийн өмнө нэр төрийг нь сэргээж, залруулга хий гэж захирамжилсныг сайн дураар үл биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

3. Нэхэмжлэгч ******* нь сэтгэл санааны хохирол 3 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагаас татгалзсан болохыг дурдсугай.

 

4. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ийн нэр төрд халдаж олон нийтийн өмнө буруу мэдээлэл тараасныхаа төлөө түүнээс биечлэн Уучлаарай. Миний буруу. Эгч нь алдаа гаргасан байна гэж хэлж хэлснээр уучлалт гуйхыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 56 дугаар зүйлийн 56.4, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 68 975 төгрөг, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 68 975 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.  

 

6. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ  Б.ОТГОНСҮРЭН