Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Будын Отгонсүрэн |
Хэргийн индекс | 143/2024/00090/И |
Дугаар | 143/ШШ2024/00249 |
Огноо | 2024-06-17 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 143/ШШ2024/00249
2022 оны 06 сарын 17 өдөр Дугаар 143/ШШ2024/00249 ******* сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж, шүүгч *******, шүүгч ******* нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* овогт *******ын ******* /РД: *******/, ******* аймаг, ******* сум, 5 дугаар баг, , 1-р гудамж, 3 тоот
Хариуцагч: овогт гийн /РД: /, ******* аймаг, сум, 3 дугаар баг, Мандал, Шинэ 1 давхар
Гэм хорын хохиролд 5 110 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, хариуцагчийн өмгөөлөгч , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд , иргэдийн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: гийн нь 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 09 цагийн үед ******* аймаг, ******* сум, 4 дүгээр багийн нутагт байрлах 7-34 тоотод хашааны баруун талын шороон зам дээр улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ ын жолоодон явсан улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн байх бөгөөд Д. нь одоог хүртэл шалтаг тоочин, утсаа авалгүй зугтаагаад байна. Иймд Д.ээс машины төлбөр болох 5 110 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д. нь 2023 оны 10 сарын 20-ны өдрийн хавьцаа ******* аймгийн ******* сумын д миний машиныг унаж яваад мөргөлдөж 5 110 000 төгрөгийн хохирол учруулсан. Мөн утсаа авахгүй, холбоо барихгүй, зугтаагаад байгаа учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Машины өмчлөгч нь би. Тухайн үед би тай хот руу ажлаар явсан байсан. нь манай машинаар явъя, машинаа үлдээгээд явчих гээд т машинаа үлдээгээд явсан. Гэтэл найздаа шилжүүлсэн гэх утгатай юм ярьсан. Тэгээд хотоос гарах гэж байхад машин мөргөлдүүлсэн гэж хэлсэн. бид нар найзууд байсан. нь ын дүү. Би т машины түлхүүрээ хүлээлгэж өгөөд явсан. ахынхаа машиныг бариад явдаг байсан. Тэгээд би жолооны үнэмлэхтэй, насанд хүрчихсэн гэж бодон машинаа үлдээсэн. Тухайн үед унаж явсан гэдгээр нь Д.ээс нэхэмжилсэн. Хохирол, мөнгөө барагдуул гэхэд өгөхгүй байсан. Би машинаа авсныхаа дараа мөнгөний хэрэг гарч ******* капитал ББСБ-д зээлийн барьцаанд тавьсан гэв.
2. Хариуцагч Д. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ******* аймгийн ******* сумын 5-р багийн нутагт Г.*******ын эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа авто осолд орж ын эзэмшлийн 67-71 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж гэмтэл учруулсан. 92-85 улсын дугаартай тээврийн хэрэгслийг анх жолоодохдоо Г.*******ын эзэмшлийн машин гэж мэдээгүй. гэх танил тэр машиныг унаж явсан. Хамт явж байхдаа миний нойр хүрээд байна гэж яриад надад жолоогоо шилжүүлсэн. 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан. Би тээврийн хэрэгсэл жолоодох сургалтад хамрагдаж байгаагүй. Осолд орсны дараа маргаан үүсч байхад Г.******* гэх хүний машин унаж явсанаа мэдсэн. Би зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодоогүй, тухайн машиныг унаж явсан гэх залуу надад машин унахыг зөвшөөрсөн.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах талаар зохицуулсан байдаг. Үүнд: 499.1. Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй. 499.4. Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.
Дээрх зохицуулалтуудаас үзвэл миний бие машинуудад учирсан хохирлыг хариуцах үүрэггүй. Хохирлыг автомашины эзэмшигч Г.******* өөрөө хариуцах ёстой гэж ойлгож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г.******* нь Д.д холбогдуулан 5 110 000 төгрөгийн гэм хорын хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагчийн хүсэлтээр тухайн хэрэгт ыг гуравдагч этгээдээр татсан. Өмгөөлөгчийн зүгээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар Г.*******д учирсан гэм хорын хохирлыг хэрвээ нөхөн төлүүлэхээр бол гэм буруутай этгээдээс гадна мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ гэж заасны дагуу хохирлыг бууруулах боломжтой байна гэж үзэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт дараах үндэслэл тогтоогдох эсвэл шүүх хуралдааны явцад илэрвэл хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн. Үүнд 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол гэж заасан. Ийм үйл баримт өнөөдрийн шүүх хуралдаанаас тогтоогдож байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тухайн тээврийн хэрэгсэл ******* капитал банк бус санхүүгийн байгууллагын өмчлөлд 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр бүртгэгдсэн гэсэн тэмдэглэлтэй байна. Нэхэмжлэгч өөрөө уг тээврийн хэрэгслийг миний өмчлөлийн машин гэж хэлээд байгаа боловч энэ талаарх нотлох баримтуудаа шүүхэд гаргаж өгөөгүй. Шүүхэд өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлох нь зохигчийн өөрийн хүлээх үүрэг байдаг. Тэгэхээр шүүх зөвхөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх учраас хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бүрдсэн гэж үзэж байна. Хэрвээ 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гэм буруугийн хохирлыг шаардахаар бол гэм буруу байгаа эсэх, гэм бурууд учирсан гэм хортой шалтгаант холбоотой эсэхийг тодруулбал зохино. Гэтэл зам тээврийн ослыг Д. унаж яваад, иргэн Г.*******ын өмчлөлийн дугаартай автомашинд гэм хор учруулсан гэх шалтгаант холбоо, гэм бурууг нотолсон нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч асуултуудад хариулахдаа мөн зөрүүтэй тайлбарууд өгч байна. Хэдийгээр эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлийг нэхэмжлэгч өөрөө гаргаж өгсөн боловч хэргийн шийдвэрлэлтийн талаар ямар нэгэн нотлох баримтыг гаргаж өгөөгүй байна. Хэрвээ өөрөө олж авах боломжгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн журмаар гаргуулан авах боломж өөрт нь байсан. Тэгэхээр нэхэмжлэгч тал өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хангалттай баталж чадаагүй байна. Ийм учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх саналыг гаргаж байна гэв.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед Д.д манай эгчийн машин гэдгийг сайн тайлбарлаж хэлсэн. Тэгээд өөрөө гуйгаад машин барьсан. Гэтэл намайг машин бариулсан мэт тайлбарлаж байгаад санал нийлэхгүй байна. Тухайн үед Г.*******аас машиныг нь ахыг иртэл ээжийгээ ажлаас нь авч, хүргэж өгөх зорилготой авсан. нь миний төрсөн ах. Г.******* нь манай ахын найз. Д. тухайн үед үнэмлэхтэй, үнэмлэхээ алга болгосон, цахимаар шалгуулж явдаг гэж байсан. Тухайн үед Д. маш олон удаа гуйсан бөгөөд би үнэмлэхтэй гэж бодсон учраас жолоог шилжүүлсэн. Тэгээд тухайн өдөр түр зуур л жолоо шилжүүлсэн. Би 2023 оны 04 дүгээр сард жолооны үнэмлэхээ авсан гэв.
4. шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Г.******* нь иргэний үүргээ биелүүлээгүй байна. Насанд хүрээгүй, жолоодох эрхгүй хүүхдэд жолоогоо шилжүүлсэн гэдгээрээ буруутай гэж үзэж байна. Мөн хэргийн материал нь тодорхой бус байна гэв.
5. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл 1 хуудас, ******* салбарын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн тулгуур эд ангийн оношилгоо хийсэн төлбөрийн баримт, ачилтын хөлс, журмын хашааны төлбөр төлсөн бэлэн мөнгөний орлогын баримтууд, үнэлгээний хураамж төлсөн баримт, ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1581 дугаартай автомашин техникийн үнэлгээний дүгнэлт, фото зургууд,
Хариуцагчаас Д., нарын хооронд байгуулагдсан хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Д.д холбогдуулан гэм хорын хохирол 5 110 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгч Г.******* дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Д. нь 2023 оны 10 сарын 20-ны үед ******* аймгийн ******* сумын д миний улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ 67-71 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж миний автомашинд 5 110 000 төгрөгийн хохирол учирсан. Тухайн үед тээврийн хэрэгслийг унаж явсан гэдгээр нь Д.ээс нэхэмжилсэн гэж тайлбарладаг.
3. Хариуцагч Д. нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
2023 оны 10 сарын 27-ны өдөр Г.*******ын эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа авто осолд орж ын эзэмшлийн 67-71 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж гэмтэл учруулсан. 92-85 улсын дугаартай тээврийн хэрэгслийг анх жолоодохдоо Г.*******ын эзэмшлийн машин гэж мэдээгүй. Батбаяр гэх танил тэр машиныг унаж явсан. Батбаяр миний нойр хүрээд байна гээд надад жолоогоо шилжүүлсэн. 2023 оны 10 сарын 27-ны өдрийн байдлаар би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан. Би зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодоогүй. Миний бие машинд учирсан хохирлыг хариуцах үүрэггүй. Хохирлыг автомашины эзэмшигч Г.******* өөрөө хариуцах ёстой гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ татгалзлын үндэслэлийг ...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар Г.*******д учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэхээр бол гэм буруутай этгээдээс гадна мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт заасны дагуу хохирлыг бууруулах боломжтой байна гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, энэ нь шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж тайлбарладаг.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Нэхэмжлэгч Г.******* шүүх хуралдаанд ...би машин авсны дараа мөнгөний хэрэг гарч ******* капитал ББСБ-д зээлийн барьцаанд тавьсан. Миний өөрийн эзэмшлийн автомашин гэж; хариуцагч Д.ийн өмгөөлөгч ...нэхэмжлэгч тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлийнх гэж хэлээд байгаа боловч энэ талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй, тухайн тээврийн хэрэгсэл ******* капитал ББСБ-ын өмчлөлд бүртгэгдсэн тул нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж тус тус тайлбар гаргадаг.
4.2 Хохирол учирсан гэх улсын дугаартай -ZE2 маркийн суудлын зориулалттай тээврийн хэрэгслийн өмчлөгч ******* капитал ББСБ ХХК болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн дугаартай, 2023 оны 09 сарын 26-ны өдөр бүртгэгдсэн техникийн тодорхойлолтоор тогтоогдож байна.
4.3 Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна гэж заасны дагуу тухайн тээврийн хэрэгслийг бодитойгоор эзэмшилдээ байлгаж байгаа шууд эзэмшигч нь нэхэмжлэгч Г.******* байх ба тэрээр эзэмших боломжоо бусдад олгосон байх тул хариуцагч Д.ийг тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч гэж үзэхгүй.
4.4 Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг эзэмшигч нь хариуцан арилгах үндэслэлийг тусгайлан заасан.
4.5 Иймд нэхэмжлэгч Г.******* тухайн тээврийн хэрэгслийг бодитойгоор эзэмшилдээ байлгаж байгаа шууд эзэмшигч болох нь талуудын тайлбараар нотлогдож, энэ талаар талууд маргаагүй тул Г.*******ыг нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзэв.
5. Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан ба нэхэмжлэгчид учирсан гэх хохирол хариуцагчийн гаргасан гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой тохиолдолд нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэл бүрдэнэ.
Энэхүү зохицуулалтаар хариуцагчид үүрэг ногдуулахын тулд бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан хариуцагчийн үйлдэл /эс үйлдэхүй/-ээр илэрхийлэгдсэн буруутай хууль бус үйл ажиллагаа тогтоогдсон байх учиртай. Уг гэм хор болон үйл баримт хоорондоо шалтгаант холбоотой байж, эцэст нь үүнээс болж бусдад бодит хохирол учирсан тохиолдолд гэм хорын хариуцлага хүлээх үндэслэл болно.
2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлд ...2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 09 цагийн үед Д. нь улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ 67-71 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн гэх үйл баримт тэмдэглэгдсэн байх боловч уг зам тээврийн осолд хэн буруутай, нэхэмжлэгчийн эзэмшлийн автомашинд хэн, хэзээ, хэдэн төгрөгийн хохирол учруулсан эсэх нь тус тус тодорхойгүй байна.
Мөн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан ба талуудын тайлбараар нэхэмжлэгч Г.******* нь өөрийн эзэмшлийн автомашиныг найз ын дүү гуравдагч этгээд т шилжүүлсэн өгч эзэмших боломжоо бусдад олгосноос үүдэлтэй учирсан гэм хорыг эзэмшигч Г.******* өөрөө хариуцах үүрэгтэй байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч Г.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Гэтэл нэхэмжлэгч Г.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд 2023 оны 11 сарын 22-ны өдөр, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт 2023 оны 10 сарын 20-ны үед зам тээврийн осол болсон гэх зэргээр сар, өдрийг зөрүүтэй тайлбарладаг ба мөн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний дүгнэлтээр улсын дугаартай автомашинд 5 110 000 төгрөгийн эвдрэл, хохирлын үнэлгээ тогтоогдсон байх ба тухайн дүгнэлтэд эзэмшигчийн нэр, үзлэг хийхэд байлцсан, эзэмшигчийг төлөөлж, танилцаж зөвшөөрсөн гэх хэсгүүдэд гэж бичигдсэн зэргээр гэм хорын хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй буюу түүнийг нэхэмжлэлийн үндэслэлээ нотолж чадахгүй байна гэж үзлээ.
7. Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хохирол нь хариуцагч Д.ийн үйлдлээс учирсан гэх шалтгаант холбоо тогтоогдоогүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотолж чадахгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
8. ын Г.******* нь иргэний үүргээ биелүүлээгүй байна. Насанд хүрээгүй, жолоодох эрхгүй хүүхдэд жолоогоо шилжүүлсэн гэдгээрээ буруутай гэж үзэж байна... гэх дүгнэлт нь тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг эзэмшигч нь хариуцан арилгах гэм хорын эрх зүйн үндсэн зарчимд нийцэж байх тул дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзлээ.
9. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96 710 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
10. Хариуцагч Д.д шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх ба нэхэмжлэгч Г.******* түүний эзгүйд шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж зааснаар хариуцагч Д.ийн эзгүйд шийдвэрлүүлэх тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.д холбогдох гэм хорын хохирол 5 110 000 төгрөг гаргуулах тухай Г.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96 710 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН
ШҮҮГЧИД Р.УРАНЧИМЭГ
Д.УРАНЧИМЭГ