Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2022/ДШМ/02

 

Ц.*******, Т.******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Ж.Баттогтох лж, шүүгч Б.Ариунбаяр, Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй хийж, аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Доржбал лж шийдвэрлэсэн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр болон шүүгдэгч Ц.*******н давж заалдах гомдлоор Ц.*******, Т.******* нарт холбогдох 2023000550099 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд нарийн бичгийн ар М.Пүрэвдорж, прокурор Н.Баасанжав, шүүгдэгч Ц.******* түүний өмгөөлөгч Б., шүүгдэгч Т.******* түүний өмгөөлөгч Д.*******, ******* ******* ******* *******, ******* ******* Ц./ZOOM/-р, нар оролцов.

1. Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дугаар сарын 31-ний өдөр аймгийн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, халх, боловсролтой, , , мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдүүдийн хамт аймгийн сумын багийн тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, сумын *******ил, албан тушаал хашдаг, овогт ******* /Регистрийн дугаар: ИР/,

2. Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 07-ны өдөр аймгийн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, халх, боловсролтой, , мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдүүдийн хамт аймгийн сумын тоотод түр оршин суух хаягтай, сумын *******илтай, овогт ******* /Регистрийн дугаар: ИЮ/,

Шүүгдэгч Т.******* нь аймгийн сумын оор *******илл******* байхдаа өөрийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Ш. Үлийн цагаан оготнотой байгаль орчинд халгүй аргаар тэмцэх *******лын 10.150.000 төгрөгийн төсөвтэй *******лын гэрээг Ц.*******гээр дамжуулан байгуулж, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр *******, ******* ******* *******, ******* ******* яамнаас олгосон 7.105.000 төгрөгийн санхүүжилтээс 7.080.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн санхүүжилтээс 2.640.000 төгрөгийг өөрийн болон бусдын дансанд шилжүүлэн авч “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг үйлдсэн, Шүүгдэгч Ц.******* нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигл*******, тус сумын Т.*******ийн төрөл садны хүн болох Ш. Үлийн цагаан оготнотой байгаль орчинд халгүй аргаар тэмцэх 10.150.000 төгрөгийн төсөвтэй *******лын гэрээг байгуулах үүргийг Б. өгч, Ш.Эрхэмбаярт давуу байдал олгож “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигл*******, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх т заасан гэмт хэрэгт холбогджээ. аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор 1. Шүүгдэгч овогт *******, шүүгдэгч овогт ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх т заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх т заасныг баримтлан шүүгдэгч Ц.*******, Т.******* нарын нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр 3 жилийн хугацаагаар хас*******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүр 1 жил 5 сарын хугацаагаар тэнсэж, 3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь , 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ц.*******, Т.******* нарт тэнссэн хугацаанд оршин суух газар, *******лаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, 4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь т зааснаар шүүгдэЦ.*******, Т.******* нар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарл*******, 5. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь т зааснаар шүүгдэгч Ц.*******, Т.******* нарын нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, 6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэзааснаар шүүгдэгч Ц.*******, Т.******* нарыг тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жил 5 сарын хугацаанд тэдэнд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалг*******, 7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар 9.720.000 төгрөгийн нэхэмжлэлээс зориулалт бусаар сумын засаг тамгын газрын төсөвт зарцуулсан 2.550.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, оготно устгах *******илд зарцуулсан 2.407.700 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.*******гээс 2.381.150 төгрөгийг, шүүгдэгч Т.*******оос 2.381.150 төгрөгийг тус тус гаргуулж *******, ******* ******* ******* ******* ******* хөтөлбөр арга хэмжээ санд олгож, 8. Шүүгдэгч Т.*******, Ц.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүтэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх *******иллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурд*******, 9. Шүүгдэгч Т.*******, Ц.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслсэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурд*******, 11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйзааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны , өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарл*******, 12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь т зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ. Шүүгдэгч Ц.*******гийн давж заалдах гомдлын агуулга: “... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гарг******* байна. Шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн Т.*******, Ц.******* нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн боловч гэмт хэргийн сэдэлт, зорилго ямар байсан гэдэгт дүгнэлт өгч чадаагүйд гомдолтой байна. ... сум орон нутгаа өөд татах гэж яваад гэмт хэрэгтэн болно гэж санасангүй үнэ мөнөөр шүүж өгөхийг хүсч давж заалдах гомдол гарг******* байна. Иймд 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатг******* өгнө үү гэжээ. Прокурор Н.Баасанжав давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх т зааснаар "Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хун гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол.." тухайн зүйл заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болохоор хуульчилсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг ойлголтод шүүгдэгч чин санаанаасаа гэмшиж, өөрийн үйлдлийн бурууг ухамсарл*******, учруулсан хор уршигт хэрхэн ханд******* буй хандлага чухал ба энэ нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөх, хохирол, хор уршигийг арилгах, эсвэл энэ талаар хүсэл зоригоо илэрхийлэх зэргээр илэрдэг. Шүүх хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэх явцад шүүгдэгч Ц.*******. Т.******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа огт хүлээн зөвшөөрөөгүй ба тэд гэм буруугийн шүүх хуралд өөрсдийгөө цагаатгуулах байр суурьтайгаар оролцсон. Мөн шүүгдэгч нар нь төрд учруулсан хохирол, хор уршигийн байдалд марг*******, учруулсан хохирлоо нөхөн төлөх, нөхөн төлөхөө илэрхийлээгүй ба энэ нь шүүх хуралдааны бичлэг, шүүхийн хуралдааны тэмдэглэл, шүүхийн шатанд цугларсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдоно. Гэтэл шүүхээс шүүгдэгч Ц.*******, Т.******* нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх т заасан зохицуулалтыг хэрэглэж, шүүгдэгч нарт ял оногдуулахгүйгээр тэнссэн нь үндэслэлгүй байна. Иймд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2021/шЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив гэжээ. Шүүгдэгч Ц.*******, түүний өмгөөлөгч Б. нар давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа, Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2021/шЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатг******* өгнө үү гэжээ. Шүүгдэгч Т.*******, түүний өмгөөлөгч Д.******* нар давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа, Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ. ******* ******* ******* *******, ******* ******* Ц./ZOOM/-р давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хохиролыг нөхөн төлүүлэхээр гаргасан шийдвэрийг давж заалдах шатны шүүх анхаарч үзэхийг хүсэж байна. ******* ******* ******* *******, ******* ******* яаманд учруулсан хохирлоо бүрэн хэмжээгээр нөхөн төлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч Ц.*******гийн дазаалдах гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь т зааснаар хэргийн бүх *******иллагаа, шийдвэрийг хянав. Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.*******, Т.******* нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна. аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.*******, Т.******* нар нь аймгийн сумын , ар *******илл******* байх хугацаандаа “Үлийн цагаан оготнотой байгаль орчинд халгүй аргаар тэмцэх” *******лын 10.150.000 төгрөгийг санхүүжилтийн *******лыг малчид, малчдын хоршоогоор дамжуулан хэрэгжүүлэх байтал Т.*******ийн ээжийн төрсөн дүү Ш. хуурамч гэрээ байгуулж, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ******* ******* ******* *******н яамнаас олгосон 7.105.000 төгрөгийн санхүүжилтээс 70.080.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн санхүүжилтээс 2.640.000 төгрөгийг өөрийн болон бусдын дансанд шилжүүлэн авч “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах “ гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ. Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.*******, Т.******* нарыг Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх т заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх т заасныг баримтлан шүүгдэгч Ц.*******, Т.******* нарын нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр 3 жилийн хугацаагаар хас*******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх т заасан хорих ял оногдуулахүйгээр тус бүр 1 жил 5 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь , 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ц.*******, Т.******* нарт тэнссэн хугацаанд оршин суух газар, *******лаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн байна. Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ххэмжээг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийсний үндсэн дээр ялыг хөнгөрүүлэх эсэхээ шийдвэрлэдэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх т заасна“Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршигийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол...”тухайн зүйл заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болохоор хуульчилсан байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь шүүгдэгчийн өөрийн үйлдэлдээ хандбуй субъектив байдлын цогц илрэл бөгөөд өөрийн гэм бурууг ойлгож чин санаанаасаа гэмших, учруулсан хор уршигтаа хэрхэн ханд******* буй байдлаар түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх хүсэл зоригийг бий болгодог нийгэмд ашигтай сэтгэл зүйн хандлага гэж үзэж хуулиар ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэлд тооцсон гэж тайлбарладаг. Гэтэл шүүгдэгч Ц.*******, Т.Юнрэндорж нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугбодитойгоор хүлээн зөвшөөрөөгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар марг******* байгаа нь хэрэгт авагдсан баримтууд, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, давж заалдах гомдол, тайлбараас харагд******* байна. Анхан шатны шүүх шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлнөхөн төлсөн гэж хэт явцуу дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийгн 1 дэх т заасан зохицуулалтыг хэрэглэж, хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэхээр байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буца*******, прокурорын энэ талаар бичсэн эсэргүүцлийг ханг******* байна. Шүүгдэгч Ц.******* анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн гэмт хэргийн сэдэлт, зорилго, ямар байсан гэдэгт дүгнэлт өгч чадаагүй, тухайн санхуужилтыг Хаврын баяр,спорт урлагийн тэмцээн, бараа материалд зарцуулсан байхад гэмт хэрэг үйлдсэн гэж шийтгэж байгаад гомдолтой байна гэжээ. Анхан шатын шүүхээр хэргийг дахин хэлэлцэх учир шүүгдэгч Ц.*******н гэбуруугийн талаар гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 118 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буца*******, шүүгдэгч Ц.*******н давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж, прокурорын эсэргүүцлийг хангасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх , мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарл******* хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР

Б.НАМХАЙДОРЖ