Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 00105

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

            Нарийн бичгийн дарга                           Б.Ариунсанаа

 Улсын яллагч                                         Э.Энхбат 

             Шүүгдэгч                                                 Ч.Дэлгэрцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ч.Дэлгэрцэцэгт холбогдох 1732000000022 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                            

Биеийн байцаалт: Монгол Ул.сын иргэн, 1987 оны 04 сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, ам бүл 4 нөхөр хүүхдүүдийн хамт амьдрах, Тусгай дунд боловсролтой, Бага эмч мэргэжилтэй, Эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р баг, Баян-Арцатын 26 тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй. Тэрэгчин овгийн Чулуунхүүгийн Дэлгэрцэцэг РД./М387040165/

 

Тодорхойлох нь:

 

Шүүгдэгч Ч.Дэлгэрцэцэг нь Сэлэнгэ амйгийн Мандал сумын 1-р багийн нутаг дэвсгэр 50-р байрны гадаа 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр иргэн Г.Болоржаргапыг өөрийн нөхөр Н.Баттогтохтой хардаж маргасаны улмаас түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Дэлгэрцэцэг мэдүүлэхдээ: ... 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр би Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р багийн нутаг дэвсгэр 50-р байрны гадаа Болоржаргалтай таарсан. Баттогтох бид хоёр гэр бүл болоод 10-аад жил болж байгаа 2 хүүхэдтэй бага нь 06 сартай том нь 07 настай юм. Манай нөхөр Баттогтох Болоржаргал гэх эмэгтэйтэй уулзаад 3-4 жил болж байгаа. Би өмнө нь удаа дараа энэ хоёрын явдлыг хүн амьтанаас сонсож байсан. Би өдий хугацаанд их тэссэн. Намайг ээлжтэй байхад хүртэл энэ хоёр уулзаж цуг хонодог байсныг мэдсэн. Тэгээд би Болоржаргалыг чи машинд суучих Баттогтох дээр очиж асуудлаа шийдье, та хоёрын явдал үнэн бол би та хоёрт зайгаа тавьж өгье гэхэд өөдөөс юу гээд мэдрэлтэйд байгаа юм, битгий тэнэгтээд бай тэнэг хүүхэн минь гээд намайг хэл амаар доромжилсон. Тэгээд би машиндаа суулгаад түлхэхдээ цээжрүү нь 2 удаа цохичихсон. Тэгээд машинд суулгах гээд чирж гулдарсан. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна гэв.

               Мөрдөн байцаалтанд хохирогч Г.Болоржаргал мэдүүлэхдээ: ...2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ажил дээрээ байхад Дэлгэрцэцэг гэх эмэгтэй мииий утас руу залгаад "гараад ир” гэхээр нь чадахгүй гэсэн Тэгээд гэртээ цайгаа уугаад ажил руугаа явах гээд гараад ирсэн чинь миний машиныг хаагаад зогсчихоод өөрийнхөө машин руу “суу” гээд гараа атгаж байгаад цээж рүү цохиод өшиглөед “суу” гээд татаж чангаагаад машин руугаа оруулаад миний хувцаснаас татаад үснээс зулгаагаад толгой руу хэд хэдэн удаа цохьсон. Дэлгэрцэцэг машинаа асаагаад хөдлөхөөр нь би машинаас нь буугаад гэрлүүгээ зугтаасан Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Нөхөр болох Баттогтох нь манай ажилд 2010 онд орсон хардаад байдаг юм шиг байна лээ. Энэ асуудлыг хурдан түргэн шийдэж өгнө үү...эмчилгээнд хэрэглэсэн эм тариа, урсан хувцсыг төлж өгнө биз” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 6-7-р тал/

Мөрдөн байцаалтанд шүүгдэгч Ч.Дэлгэрцэцэг мэдүүлэхдээ:  ...Баттогтох бид хоёр гэр бүл болоод 10 аад жил  болж байна гэр бүлийн баталгаатай 2 хүүхэдтэй бага нь 06 сартай том нь 07 настай юм. Болоржаргал гэх эмэгтэйтэй уулзаад 3-4 жил болж байгаа. Манай нөхөр хэлэхдээ намайг согтсон байхад ирээд авсан байсан тэгээд Болоржаргалынд очсон байна лээ гэж хэлээд байдаг. Би өдий хугацаанд их тэслээ тэгээд тэсвэр алдаад л цохиж зодоод гэмтээчихлээ гэх мэдүүлэг.

Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт N2178 дугаартай “....Болоржаргалын биед зүүн чихний дэлбэн, цээж, баруун, зүүн гарын бугалганд цус хуралт, хүзүүнд зулгаралт, зүүн чихний дэлбэнд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дэзрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт” хамаарна гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 11-р тал/

            Шүүгдэгч Ч.Дэлгэрцэцэг хувийн байдлыг тогтоосон баримт иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 30-34р хуудас/, ял шалгах  хуудас /ХХ-ийн 35-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар:     

           

            Шүүгдэгч Ч.Дэлгэрцэцэг нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р багийн нутаг дэвсгэр 50-р байрны гадаа 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр иргэн Г.Болоржаргапыг өөрийн нөхөр Н.Баттогтохтой хардаж маргасны улмаас түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.Сум дундын Прокурорын газраас Ч.Дэлгэрцэцэгт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлэн ирүүлсэн байна.  

             Хохирогч Г.Болоржаргалын биед зүүн чихний дэлбэн,цээж, баруун, зүүн гарын бугалганд цус хуралт, хүзүүнд зулгаралт, зүүн чихний дэлбэнд зөөлөн эдийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Ч.Дэлгэрцэцэг нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, хэргээ хялбаршуулсан журмаар хянан  шийдвэрлэх хүсэлт гаргасан тул, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, Ч.Дэлгэрцэцэгт өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх, зэргийг шүүхийн шийтгэх тогтоолд тусгах нь зүйтэй байна.

      

Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  36.8 дугаар зүйлийн 1дэх хэсэгт заасныг  тус, тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

        1.Шүүгдэгч Тэрэгчин овгийн Чулуунхүүгийн Дэлгэрцэцэгийг хүний эрүүл, мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

        2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тэрэгчин овгийн Чулуунхүүгийн Дэлгэрцэцэгийг дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгосугай.   

        3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Дэлгэрцэцэг  нь  торгууль 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийг 6 сарын хугацаанд  хэсэгчлэн төлж биелүүлэхийг даалгаж энэ хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15000 төгрөгтэй тэнцэх хэмжээг нэг хоногийн хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй. 

        4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ч.Дэлгэрцэцэг нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.

5. Ч.Дэлгэрцэцэгт авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.        

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан, хүргүүлсэнээс өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Б.АЛТАНЦЭЦЭГ