Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 00149

 

149/2017/0173/Э        149                2017,11,17

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

                       Нарийн бичгийн дарга                           П.Нямсүрэн

            Улсын яллагч                                         Н.Дүүрэнжаргал

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                         Ч.Мөнгөнцэцэг

                        Шүүгдэгч                                                  Ч.В нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ч.Вд холбогдох 1732000000050 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.       

     

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1967 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн, 50 настай, эрэпгэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг Ялбаг гэх газарт оршин суух хаягтай, урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй, Онгон хайрхан овогт Чойжилсүрэнгийн В РД:/*/

 

Тодорхойлох нь:

 

Шүүгдэгч Ч.В нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ялбаг гэх газарт 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 17 цагийн орчим иргэн Б.Атай маргалдаж улмаар эрх чөлөөнд нь халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.В мэдүүлэхдээ: ..Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. мэдүүлэг өгөхгүй хэргээ хурдан шийдүүлмээр байна гэв.

Мөрдөн байцаалтанд хохирогч Б.А мэдүүлэхдээ: ... “...2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 17 цагийн үед намайг гэртээ байж байхад гэрийн гадаа хүмүүс хэрүүл маргаан хийгээд байх шиг байхаар нь гэрээсээ гараад харсан чинь манай гэрийн гадаа хөрш В нь манай нөхрөөс мөнгөө нэхээд байхаар нь би Вд хандаж та нар дандаа хүний эд зүйлийг авдаг биз дэ гэж хэлсэн чинь В чамд ямар хамаатай юм гичий минь гээд миний нүүррүү тулж ирээд миний толгой руу 2 удаа гараараа цохисон. Тэгээд намайг газарт унах уед миний өмсөж байсан цамцаар намайг боосон. Тэр үед манай нөхөр Б нь Вачинсүрэнг цохиод миний дээрээс босгосон. Тэгээд Вгийн охин нь ирээд аавыгаа аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч О.Б мэдүүлэхдээ:  манай эхнэр гарч ирээд та нар хүний юмыг олон  удаа авч байгаа шүү гэж Вд хэлэх үед В нь манай эхнэрийн урдаас тулж очоод чамд ямар ч хамаагүй шүү гичий минь гэж хэлээд манай эхнэрийн толгой руу 2 удаа цохиод газарт унагаад цамцаар нь боосон ..” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,

   Мөрдөн байцаалтанд гэрч Мөнхдархан мэдүүлэхдээ: нэг харсан чинь нөгөө махлаг ах Бы эхнэрийг 2-3 удаа цохиод газарт унах үед нь нөгөө махлаг ах дээр нь гараад гараараа хоолойг нь боож байхад нь Б нөгөө махлаг ахыг цохиж харагдсан. Тэгэхээр нь би машинаас буугаад очиж салгах гэж байхад толгой руу хоёр цохисон...” гэх мэдүүлэг/хх-ийн 14-р хуудас/,

Мөрдөн байцаалтанд гэрч В.Даваасүрэн мэдүүлэхдээ: “...Б ахын гэрийнх нь гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь харсан чинь манай аав байхаар нь яваад очсон чинь А, Б, нэг үл таних залуу нар байсан. Тэгээд А болон нөгөө үл таних залуу нар манай аавын хажууд зогссон манай аав цээж нүцгэн амнаас нь цус гарсан байдалтай Б ахтай барилцсан зогсож байсан. Тэгэхээр нь би аавыгаа салгаж аваад явсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 15-р хуудас/

Шинжээчийн №229 дугаартай дүгнэлтэн дэх “...Аын биед тархи доргилт, хамар, зүүн нүд, хүзүү, цээжинд зулгаралт, толгой, хүзүү, баруун эрхий хурууны зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” /хх-ийн 17-р хуудас/

   Шүүгдэгч Ч.Вгийн хувийн байдлыг тогтоосон баримт иргэний үнэмлэхний лавлагаа /ХХ-ийн 28 хуудас/, ял шалгах  хуудас /ХХ-ийн 29-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар:       

           

            Шүүгдэгч Ч.В нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ялбаг гэх газарт 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 17 цагийн орчим хөрш айлын эхнэр  Б.Атай маргалдаж улмаар эрх чөлөөнд нь халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай  болох нь нотлогдон тогтоогдож байна.

            Хохирогч Б.Аын тархи доргилт, хамар, зүүн нүд, хүзүү, цээжинд зулгаралт, толгой, хүзүү, баруун эрхий хурууны зөөлөн эдийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Ч.В нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, хэргээ хялбаршуулсан журмаар хянан  шийдвэрлэх хүсэлт гаргасан тул, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, Ч.Вд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх, зэргийг шүүхийн шийтгэх тогтоолд тусгах нь зүйтэй байна.

    

Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 1  дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч Онгон хайрхан овогт Чойжилсүрэнгийн Вг хүний эрүүл, мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

           2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Онгон хайрхан овогт Чойжилсүрэнгийн Вг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000  /дөрвөн зуун тавин мянган/   төгрөгөөр торгосугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.В  нь  торгууль 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэхийг даалгаж энэ хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15000 төгрөгтэй тэнцэх хэмжээг нэг хоногийн хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ч.В нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.

5. Ч.Вд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.        

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан, хүргүүлсэнээс өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Б.АЛТАНЦЭЦЭГ