| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батлайн Намхайдорж |
| Хэргийн индекс | 170/2021/0139/Э |
| Дугаар | 2022/ДШМ/04 |
| Огноо | 2022-02-11 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 2022/ДШМ/04
Ц.*******д холбогдох хэргийн талаар
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүхуралдааныг шүүгч Б.Ариунбаяр даргалж, Ерөнхий шүүгч Ж.Баттогтох, шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж, Прокурор Б.Төрболд ШүүгдэгЦ.*******Шүүгдэг чийн өмгөөлөгч Б.Алтангэрэл Хохирогчийн өмгөөлөгч Б.Баярцогт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүхуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Доржбалын даргалж шийдвэрлэсэн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/145 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Ц.*******, түүний өмгөөлөгч Б.Алтангэрэл нарын давж заалдах гомдлоор Ц.*******д холбогдох 2123000560152 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1958 оны 09 дүгээр сарын 18- ны өдөр Завхан аймгийн Яруу суманд төрсөн, 63 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, тэтгэвэрт, гэмт хэрэгт холбогдох үедээ Завхан аймгийн Яруу сумын засаг даргын тамгын газрын даргын ажил эрхэлж байсан, ам бүл 1, Завхан аймаг Яруу сум Чандмань баг ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтангадас одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор тус тус шагнуулж байсан, Хотгойд Ахиадынхан овогт *******ын *******, Регистрийн дугаар: /*******/,
Шүүгдэгч Ц.******* нь Завхан аймгийн Яруу сумын Засаг даргын тамггазрын даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өндөр насны тэтгэвэр тогтоолгож, тэтгэвэр, тэтгэмж авах хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор тус сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/05 дугаартай өөрийгөө ажлаас чөлөөлөх тухай захирамжид Засаг дарга Д.******* гарын үсгийг хуурамчаар үйлдэж, улмаар тухайн шийдвэрийг Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлж, өндөр насны тэтгэвэр тогтоолгон өөртөө давуу байдал олгосны улмаас нийгмийн даатгалын санд 6,545,267 /зургаан сая таван зуун дөчин таван мянга хоёр зуун жаран долоо/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүх: 1. Шүүгдэгч Хотгойд Ахиадынхан овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******г нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, 3. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******г 1 жил 2 сарын хугацаанд Завхан аймгийн Яруу сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, 4. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгЦ.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлаж, 5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 1 жил 2 сарын хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 6. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгЦ.*******гийн нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан хугацааг шүүхийн шийтгэх тогтоол гарсан үеэс эхлэн тоолж, 7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.*******гээс хуурамч бичиг баримт бүрдүүлж үндэслэлгүйгээр авсан тэтгэвэр болох 6,545,267 төгрөгийг түүний одоо авч байгаа тэтгэврээс сар бүр 50 хувиар суутгал хийж Нийгмийн даатгалын санд буцаан олгож, 8. Шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулаэрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, 9. Шүүгдэгч Ц.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэхэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, 11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйзааснаар шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлаж, 12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ. Шүүгдэгч Ц.*******, түүний өмгөөлөгч Б.Алтангэрэл нарын давж заалдах шүүхэд гаргасан гомдолдоо: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Борхүү овогтой Алтангэрэл миний бие (шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 1363) Ц.******* өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараахь гомдлыг гаргаж байна. Үүнд: Анхан шатны шүүх хэргийн зүйлчлэл, хэргийн бодит нөхцөл байдлыг буруу дүгнэсэн. Мөн анхан шатны шүүх нь хохирлыг тогтоохдоо Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлүүдийг буруу тайлбарласан хэрэглэж 6.545.267 төгрөгийг Ц.*******гээс гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй хэргийн бодит байдалд нийцээгүй байгааг харгалзан үзэж Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. Хохирогчийн өмгөөлөгч Б.Баярцогт давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий хуульд нийцсэн шийдвэр гарсан гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв. Прокурор Б.Төрболд дүгнэлтдээ: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэхэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх туххуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй болжээ. Шүүгдэгч Ц.******* нь Завхан аймгийн Яруу сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өндөр насны тэтгэвэр тогтоолгож, тэтгэвэр, тэтгэмж авах хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор тус сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/05 дугаартай өөрийгөө ажлаас чөлөөлөх тухай захирамжид Засаг дарга Д.******* гарын үсгийг хуурамчаар үйлдэж, улмаар тухайн шийдвэрийг Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлж, өндөр насны тэтгэвэр тогтоолгон өөртөө давуу байдал олгосны улмаас нийгмийн даатгалын санд 6,545,267 /зургаан сая таван зуун дөчин таван мянга хоёр зуун жаран долоо/ төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бадамханд мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Ц.******* гэж хүн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б\05 дугаартай захирамж дээрх Засаг даргынхаа гарын үсгийг дуурайлган зурж Яруу сумын НД-ын байцаагч ******* гарган өгч, улмаар сумаас тэтгэврийн хувийн хэрэг нээж ингээд аймгийн НД-ын хэлтэст ирүүлж тэтгэвэр тогтоолгож улмаар 2019 оны 12 сарын 31-ний өдрөөс 2020 оны 10 сарыг дуустал тэтгэврийн сангаас 6.545.267 төгрөгийг хууль бусаар авч тэтгэврийн санд хохирол учруулсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 224- 227-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/, Гэрч А.******* мөрдөн байцаалтад өгсөн: “******* гуайн хувийн хэрэг нь ирсний дараа ажил үүргийн хуваарийн дагуу тэтгэврийн олголт, өөрчлөн тогтоолт хариуцсан байцаагч ******* нь тэтгэврийн өөрчлөн тогтоолтыг хийсэн. ...Мөнхтөр даргын нэр дээр албан тоот хүргүүлсэн. Ингээд албан тоотын хариу нь 2020 оны 12 сарын 09-ний өдөр “Миний гарын үсэг биш байна” гэсэн утгаар албан бичиг ирсэн....******* гуайн хувьд 2019 ондоо багтааж өндөр насны тэтгэврээ тогтоох сонирхолтой байсан болоод Засаг даргыгаа байхгүй хойгуур гарын үсгийг нь дуурайлган зурсан байх гэж үзэж байна.” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 242-246-р хуудас/, Гэрч Д.******* мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний хувьд 2019 оны 12 сарын 31-ний өдрийн Б\05 дугаартай захирамж дээрх гарын үсэг минийх биш байсан. ...Би Солонгос улс руу 2019 оны 12 сарын 20-ны өдөр яваад 2019 оны 12 сарын 24-ний өдөр хилээр орж ирсэн. Хилээр орж ирээд УБ хотод нэг хоноод шууд нутагтаа ирээд ажлаа хийсэн. Иймээс би 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр сумандаа байсан, ажлаа хэвийн хийж байсан.” гэх мэдүүлэг /2 хх-ийн 17-24-р хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “... 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/05 дугаартай Завхан аймгийн Яруу сумын Засаг даргын “Ажлаас чөлөөлөх тухай” захирамж дахь гарын үсэг нь иргэн Д.Мөнхтөрөөс шинжилгээнд авсан адилтгалын загваруудын гарын үсэгтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна...” гэсэн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна. Анхан шатны шүүхээс Ц.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. Шүүхээс шүүгдэгч Ц.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байна. Шүүгдэгч Ц.*******, түүний өмгөөлөгч Б.Алтангэрэл нь ... Анхан шатны шүүх хэргийн зүйлчлэл, хэргийн бодит нөхцөл байдлыг буруу дүгнэсэн. Мөн анхан шатны шүүх нь хохирлыг тогтоохдоо Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлүүдийг буруу тайлбарлан хэрэглэж 6.545.267 төгрөгийг Ц.*******гээс гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй байгааг харгалзан үзэж анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү..” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.*******гийн үйлдсэн гэмт хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон. Шүүгдэгч Ц.******* хуурамч Засаг даргын захирамжаар нийгмийн даатгалын тэтгэврийн сангаас 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 10 сар хүртэл авсан 6.545.267 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдийг баримтлан шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр буруу биш байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэЦ.*******, түүний өмгөөлөгч Б.Алтангэрэл нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дхэсгийн 1.1 -т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь.
1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/145 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.*******, түүний өмгөөлөгч Б.Алтангэрэл нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР
ШҮҮГЧИД Ж.БАТТОГТОХ
Б.НАМХАЙДОРЖ