| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батлайн Намхайдорж |
| Хэргийн индекс | 170/2021/0148/Э |
| Дугаар | 2022/ДШМ/05 |
| Огноо | 2022-02-11 |
| Зүйл хэсэг | 17.5.1., 17.12.1., |
| Улсын яллагч | Н.Баасанжав |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 2022/ДШМ/05
Д.*******т холбогдох хэргийн талаар
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүхуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж, Прокурор Н.******* ШүүгдэгД.******* Шүүгдэгчий н өмгөөлөгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүхуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Доржбалын даргалж шийдвэрлэсэн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/03 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Б.******* нарын давж заалдах гомдлоор Д.*******т холбогдох 2123001220147 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 04- ний өдөр Завхан аймгийн Шилүүстэй суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Завхан аймгийн Шилүүстэй сумын Баян-Улаан багт оршин суудаг, урьд нь 1 удаа ял шийтгүүлж байсан, ******* овгийн *******ын *******, регистрийн дугаар/ *******/.
Шүүгдэгч Д.******* нь 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Завхан аймгийн Шилүүстэй сумын Баян-Улаан багийн нутаг Цагаан дэл гэх газраас иргэн Д.*******ын 1 тооны адууг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, мөн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Завхан аймгийн Шилүүстэй сумын иргэн Т. адуунд ирж нийлсэн иргэн Ч.*******ын 1 тооны адуу буюу алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргүүдэд холбогджээ. Анхан шатны шүүх: 1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2. Шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, 3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 9 /ес/ сарын хугацаагаар тогтоож, 4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, 5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.*******ын цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, 6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.******* нь хохирогч Д.*******ад төлөх төлбөргүйг дурдаж, шүүгдэгчээс 5,250,000 /таван сая хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Ч.*******ад олгож, 7. Шүүгдэгч Д.*******аас гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлаж, 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ. Шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Б.******* нар нь давж заалдах шүүхэд гаргасан гомдолдоо: Өмгөөлөгч Б.******* миний бие Д.*******т холбогдох эрүүгийн хэрэгт Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/03 дугаартай шийтгэх тогтоолыг 2022 оны 01-р сарын 06-ны өдөр хүлээн авч, зарим хэсгийг эс зөвшөөрөн энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Д.******* нь гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Харин шүүхийн шийтгэх тогтоолоор Д.*******т нийт эдлэх хорих ялыг 9 сарын хугацаагаар тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.******* нь хэргийн нөхцөл байдал, хувийн болон хохирлоо төлсөн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой байсан гэж үзэж байна. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Д.*******т хорихоос өөр төрлийн ял оногдуулж Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2022/шт/03 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ Шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Б.******* нар давж заалдах гомдогаргасан тайлбартаа: Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөбайна. Харин шүүхийн шийтгэх тогтоолоор нийт эдлэх хорих ялыг 9 сарын хугацаагаар тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэргийн нөхцөл байдал, хувийн байдал, хохирлоо төлсөн зэргийг харгалзан үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ. Прокурор Н.******* дүгнэлтдээ: Шүүгдэгч Д.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлбаримтуудаар тогтоогдсон. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдалд тохирсон гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх туххуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ. Шүүгдэгч Д.******* нь 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Завхан аймгиШилүүстэй сумын Баян-Улаан багийн нутаг Цагаан дэл гэх газраас Д.*******ын 1 тооны адууг хулгайлсан, мөн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Завхан аймгийн Шилүүстэй сумын иргэн Т. адуунд ирж нийлсэн Ч.*******ын 1 тооны адуу буюу алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хохирогч Д.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2021 оны 09 дүгээр сарын 04-06-ний хооронд Баянбулаг багийн нутаг Шилүүстэй гэдэг уулнаас том сартай зөв талын гуяндаа саран дэвсгэртэй S үсгэн тамгатай хүрэн морь хулгайд алдсан/хх-ийн 10-12-р хуудас/, Хохирогч Ч.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 10- ны орчимд уяж сойж байсан хээр халзан үрээ, хонгор халзан үрээ, хар үрээ, ягаан даага алдаад олохгүй эрж хайж байгаад 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Завхан аймгийн Шилүүстэй сумын нутаг дэвсгэр Уртын хавцал гэх газраас Хонгор халзан, Хар үрээ, Ягаан даага зэрэг 3 тооны адуугаа олж авсан. Саран дэвсгэртэй дормон тамгатай хээр халзан соёолон үрээгээ олоогүй учир Цагдаагийн байгууллагад хандсан. Би тухайн хээр халзан соёолон үрээгээ 8 сая төгрөгөөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумаас худалдаж аваад уяж уралдуулах гэж байсан битүү адуу байгаа юм. Саран тамгатай хээр халзан соёолон үрээ байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55-р хуудас/, Гэрч Д., Д. нарын мөрдөн байцаалтад өгсөн ”... ******* хашаа руу шахаж байгаад сартай хамар цагаан саран дэвсгэртэй S үсгэн тамгатай хүрэн зээрд морь, ширээтэй сэрээ тамгатай хүрэн морь хоёрыг миний адуу гээд барьж авсан гэсэн/хх-ийн 18-21-р хуудас/, Гэрч Б.ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 09- ний өдөр Завхан аймгийн Шилүүстэй сумын төвөөс 13 тооны адуу мөнгөөр нь нутгийн иргэдээс худалдан авч ачаад Улаанбаатар хот оруулж эмээлт зах дээр зарж борлуулсан. ******* гэх хүн ширээтэй сэрээ тамгатай хүрэн морь, сартай зөв талын гуяндаа саран дэвсгэртэй, S үсгэн тамгатай хүрэн морь, хар саарал үрээ 3 тооны адуу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр зарсан гэсэн/хх-ийн 22-25-р хуудас/, Гэрч Г.ын мөрдөн байцаалтад өгсөн: “...******* надад адуу зарж борлуулсан. 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр би Шилүүстэй сум дээр адуу авч байхад 1 тооны саран дэвсгэртэй дормон тамгатай зурвас сартай хамар цагаан хээр соёолон үрээ, шийр цагаан хар азарга хоёр надад 1,800,000 төгрөгөөр зарж борлуулсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62-р хуудас/, Шүүгдэгч Д.*******ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 оны 06 сард байх өдрийг нь сайн санахгүй байна.******* надад “Манай адуунд эзэнгүй хээр халзан үрээ ирсэн, эзэн нь олдохгүй байгаад байна гэхээр нь би “тэр адуу чинь миний хайгаад байгаад адуу гэж аваад агтанд 800.000 төгрөгөөр зарчихсан юм гэсэн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдон тогтоогдож байна. Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх, шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага журмыг зөрчөөгүй байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэсэлэн хэргийн үйл баримтыг зөв тогтоож, шүүгдэгчийн үйлдлийг зөв зүйлчилсэн байна. Шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Б.******* нь ...Д.******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Харин шүүхийн шийтгэх тогтоолоор Д.*******т нийт эдлэх хорих ялыг 9 сарын хугацаагаар тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.******* нь хэргийн нөхцөл байдал, хувийн болон хохирлоо төлсөн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой байсан. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Д.*******т хорихоос өөр төрлийн ял оногдуулж Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2022/шт/03 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг нь харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэх нь зохимжтой байна гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгэзүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь.
1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/03 дугаартай шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 2 дахь заалтад “Шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг, “Шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй” гэж, 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ял дээр гэснийг өөрчлөн, шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1/ нэг / жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхээс оногдуулсан 02/хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1/нэг/ жил 02/хоёр/ сарын хугацаагаар тогтоосугай” гэж, 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай” гэснийг “Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь 1/нэг/ жил 2/хоёр/ сарын хугацаанд Завхан аймгийн Шилүүстэй сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй” гэж, 5 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.*******ын цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай” гэснийг “ Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ын цагдан хоригдсон 54 /тавин дөрөв/ хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялаас нь хасч тооцсугай” гэж, 6 дахь заалтыг нэмж “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугазүйлийн 167.1, 167.2-т тус тус зааснаар шүүгдэгч Д.*******т зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 1/нэг/ жил, 02/хоёр/ сарын хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай” гэж, 7 дахь заалтыг нэмж “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорхи ялаар сольдог болохыг анхааруулсугай” гэж тогтоолын 7, 8, 9, 10, 11 дэх заалтыг 8, 9, 10, 11, 12 дахь заалт болгон тус тус өөрчлөлт оруулж, шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Б.******* нарын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ
ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР
Б.НАМХАЙДОРЖ