Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2024/02617

 

 

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 14 өдөр                Дугаар  183/ШШ2024/02617                          Улаанбаатар хот

  

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С дүүрэг, ** байрлах, **** банк ХХК /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг, ** тоотод байрлах, Э***** ХХК /РД:*******/,

Хариуцагч: Х дүүрэг, ** тоотод оршин суух, Б овогт Э.Б /РД:*********/,

Хариуцагч: Х дүүрэг, ** тоотод оршин суух, Д овогт С.Э /РД:*********/ нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 528 034 ам.доллар буюу 1 782 695 587 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М,

Хариуцагч нарын өмгөөлөгч Т.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.

Хариуцагчийн төлөөлөгч, хариуцагч Э.Б, хариуцагч С.Э нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаа*******гээр хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдаанд ямар нэгэн хүсэлт, санал ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.                    

            

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ******* банк ХХК нь хариуцагч Э******* ******* ХХК, С.Э*******, Э.Б******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 528 034 ам.доллар буюу 1 782 695 587 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Э******* ******* ХХК нь ******* ******* банк ХХК-тай 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр №ББГ-2018/ЗГ/51 тоот зээлийн гэрээ байгуулж, 1 748 000.00 ам.долларыг сарын 1.08%-ийн хүүтэй буюу жилийн 13%-ийн хүүтэйгээр 7 сарын хугацаагаар зээлж авсан болно. Улмаар ******* ******* банк ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр ББГ-2018/БГ/51/01 дугаар барьцааны гэрээг Э******* ******* ХХК-тай байгуулж тус компанийн эзэмшиж буй ******* аймаг, ******* сум, Тал булаг гэх газарт байрлах нүүрсний уурхайн 1*******А дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болсон бөгөөд зээлдэгч Э******* ******* ХХК нь Ковид 19 цар тахлын улмаас үйл ажиллагаа түр зогссон тул зээл төлөх хугацааг хойшлуулж өгнө үү хэмээн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр, 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр тус тус албан бичгээр бидэнд хандаж, улмаар манай банк тус компанийн албан бичигт дурдсаны дагуу 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш 6 сарын дотор зээл, зээлийн хүүг төлөх боломж олгосон боловч дээрх хугацаанд зээл төлөх үүргээ биелүүлээгүй болно. Э******* ******* ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1 дүгээр зүйлд болн зээлийн гэрээний дагуу 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 283.200.00 ам.доллар, үндсэн хүү 129 404.00 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 23 804.00 ам.доллар, нийт 436 408.00 ам.долларыг ******* ******* банкинд төлөх үүрэгтэй болно. Иймд хариуцагч Э******* ******* ХХК-иас 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Зээлийн гэрээний дагуу үндсэн зээл ба зээлийн хүүгийн төлбөрт 436 408 ам.доллар буюу 1 267 569 408            төгрөгийг гаргуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө 1*******А дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлөөр хангуулж өгнө үү гэсэн.

1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Э******* ******* ХХК нь ******* ******* банк ХХК-тай 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр №ББГ-2018/ЗГ/51 тоот зээлийн гэрээ байгуулсны дагуу 1 748 000 ам.долларыг жилийн 13%, сарын 08%-ийн хүүтэй, 7 сарын хугацаагаар зээлж авсан болно. Түүнчлэн манай банк 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр ББГ-2018/БГ/51/01 дугаар барьцааны, ББГ-2018/ФГ/51/01 фидуцийн гэрээг Э******* ******* ХХК-тай байгуулж, Сухбаатар аймаг, ******* сум, Тал булагийн нүүрсний уурхай, /Ашиглалтын тусгай зөвшөөрөлийн дугаар-1*******А,*******байн хэмжээ 1391гектар/, 24-15 УБО, 4632УБЕ, 4634УБЕ, 5933 УБӨ улсын дугаартай 4 ширхэг ачааны автомашин, 8087 УБ. 8085 УБ улсын дугаартай 2 ширхэг экскаваторыг тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр дууссан боловч зээлдэгч Э******* ******* ХХК нь авсан зээл, зээлийг ашигласны төлбөр болох хүүг бүрэн төлөх үүргээ биелүүлэлгүй өдийг хүрээд байна.

Зээлийн гэрээнд зааснаар гэрээнд заасан хувиар үндсэн зээлийн үлдэгдлээс хүү тооцоход 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 283 200 ам.доллар, зээлийн хүү 73 524 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 12 628 ам.доллар, нийт 369 353 ам.долларын төлбөр төлөх үүрэгтэй байгаа болно. Удаа дараа зээлдэгч Э******* ******* ХХК-иас зээл, зээлийн хүүг шаардахад удахгүй төлнө гэх саналыг гаргадаг ч бодитоор хэрэгжүүлэхгүй байх тул хэрэг маргаан үүсгэхгүйгээр шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар өр төлбөрийн асуудлаараа шийдэлд хүрэх боломжтой гэж үзэж энэхүү өргөдлийг гаргаж байна. Иймд Э******* ******* ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт нийт 369 353 ам.доллар буюу 1 054 871 132 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагатай энэхүү өргөдлийг хүлээн авч, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулж өгнө үү.

1.3.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар С.Э*******, Э.Б******* нарыг татсан. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш Э******* ******* ХХК нь эвлэрэн хэлэлцэх, өр төлбөрөө төлөх *******аар олон хувилбарыг манай банкинд санал болгож итгэл төрүүлсний дагуу бид тус компанид үүргээ сайн дураар гүйцэтгэх хангалттай хугацаа олгосон. Гэвч уг компанийн удирдах, төлөөлөх эрхтэй хүмүүс өнөөдрийг хүртэл хэлж ярьсан зүйлээ огт биелүүлээгүйн зэрэгцээ барьцаа хөрөнгө ашигт малтмалтын тусгай зөвшөөрөл хүчи******* болсныг ч нуун дарагдуулсан болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2 дугаар зүйл, Иргэний хуулийн 451.1, 453.1. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20.3 дахь хэсэг,  Э******* ******* ХХК-тай байгуулсан Зээлийн гэрээний 4, 6 дугаар зүйлүүдийг тус үндэслэн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 384 хоногийн хугацаанд зээлдэгч Э******* ******* ХХК-иас Зээлийн гэрээнд заасан жилийн 13% (сарын 1,08%) хувиар хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү тус тус тооцон дараах хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Үүнд: үндсэн хүү: 38 732.45 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүний 20% буюу 38 732.45/20%=7,746.49 ам.доллар нийт 46 478.94 ам.доллар болно. Ийнхүү хариуцагч Э******* ******* ХХК, С.Э*******, Э.Б******* нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа 46 478.94 ам.доллар буюу Монгол банкны 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн зарласан ханш (3515.02)-аар 266 414 108 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 1 533 983 516 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.4.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 191 хоног өнгөрсөн боловч хариуцагч нар зээлийг төлж барагдуулаагүй, хэрэг шийдвэрлэгдээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянна шийдвэрлэх тухай хуулийн 26.2 дугаар зүйл, Иргэний хуулийн 451.1, 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20.3 дахь хэсэг, Э******* ******* ХХК-тай байгуулсан Зээлийн гэрээний 4, 6 дугаар зүйлүүдийг тус тус үндэслэн дээрх 191 хоногийн хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж нэхэмжилнэ. Гэрээнд заасан жилийн 13% (сарын 1,08%) хувиар үндсэн зээлийн үлдэгдэл 283 200 ам доллараас дээрх 191 хоногт хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү тооцвол 23 119.00 ам.доллар буюу 2023 оны 10 дугаар саарын 13-ны өдрийн Монгол банкны зарласан ханшаар 79 838 567 төгрөг болж байна. Хэтэрсэн хугацааны үндсэн хүү 19 266.00 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүний 20% буюу 19,266.00/20%=3,853.00 ам.доллар нийт: 23 119.00 ам.доллар. Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаа 79 838 567 төгрөгөөр нэмэгдүүлснээр нэхэмжлэлийн нийт шаардлагын дүн 1 613 822 083 төгрөг болж байх тул уг мөнгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.

1.5.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. 2023 оны 10 сарын 13-ны өдрөөс 2024 оны 3 сарын 19-ны өдрийг хүртэл 158 хоног өнгөрсөн боловч хариуцагч нар зээлийг төлж барагдуулаагүй, хэрэг шийдвэрлэгдээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2 дугаар зүйл, Иргэний хуулийн 451.1, 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20.3 дахь хэсэг, Э******* ******* ХХК-тай байгуулсан Зээлийн гэрээний 4, 6 дугаар зүйлүүдийг тус тус үндэслэн дээрх 158 хоногийн хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж нэхэмжилнэ. Гэрээнд заасан жилийн 13% (сарын 1,08%) хувиар үндсэн зээлийн үлдэгдэл 283 200.00    ам.доллараас дээрх 158 хоногт хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү тооцвол 19,124.00 ам.доллар буюу 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Монгол банкны зарласан/1 ам.доллар 3,376.29 төгрөг/ ханшаар 64 568 170 төгрөг болж байна. Хэтэрсэн хугацааны үндсэн хүү: 15,937.00 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүний 20% буюу 15,937.00/20%=3,187.00 ам.доллар, нийт 19,124.00 ам.доллар. Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаа 64 568 170 төгрөгөөр нэмэгдүүлснээр нэхэмжлэлийн нийт шаардлагын дүн 1 678 390 253 төгрөг болж байх тул уг мөнгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.

1.6.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.  Хариуцагч нар нь манай банкны нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг өнөөдрийг хүртэл гардаж аваагүй байх тул 2024 ны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл 23 хоногт ногдох хэтэрсэн хугацааны хүү 2,420.00 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 484.00 ам.доллар нийт 2 904.00 ам.долларыг нэмж нэхэмжилнэ. Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаа 2 904.00 ам.доллараар нэмэгдүүлснээр Э******* ******* ХХК-ийн зээлийн үлдэгдэл 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар үндсэн зээл   283 200 ам.доллар, үндсэн /хэтэрсэн хугацааны/ хүү: 205 759.00 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 39 075 ам.доллар, нийт 528 034,00 ам.доллар буюу тухайн өдрийн Монгол банкны ам.долларын зарласан ханшаар 1 782 695 587  төгрөг болж байна. Иймд хариуцагч нараас 1 782 695 587 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

1.7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна Хариуцагч Э******* ******* ХХК нь ******* ******* банк ХХК-тай 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр №ББГ-2018/3Г/51 тоот зээлийн гэрээ байгуулж, 1 748 000 ам.долларыг сарын 1.08 хувь хүүтэй буюу жилийн 13 хувийн хүүтэйгээр 7 сарын хугацаагаар зээлж авсан болно. Улмаар ******* ******* банк ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр ББГ-2018/БГ/51/01 дугаар барьцааны гэрээг Э******* ******* ХХК-тай байгуулж тус компанийн эзэмшиж буй ******* аймаг, ******* сум, Тал булаг гэх газарт байрлах нүүрсний уурхайн 1*******А дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болсон бөгөөд зээлдэгч Э******* ******* ХХК нь Ковид 19 цар тахлын улмаас үйл ажиллагаа түр зогссон тул зээл төлөх хугацааг хойшлуулж өгнө үү хэмээн 2020 оны 4 дүгээр сарын 17, 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр тус тус албан бичгээр бидэнд хандаж, улмаар манай банк тус компанийн албан бичигт дурдсаны дагуу 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш 6 сарын дотор зээл, зээлийн хүүг төлөх боломж олгосон боловч дээрх хугацаанд зээл төлөх үүргээ Э******* ******* ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,453 дугаар зүйлийн  453.1 дүгээр зүйл болон зээлийн гэрээний дагуу зээлээ төлөөгүй байна. Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгээд Э******* ******* ХХК-ийн зээлийн үлдэгдэл 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 283 200 ам.доллар, хэтэрсэн хугацааны хүү 205 759.00 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 39 075  ам.доллар, нийт 528 034 ам.доллар буюу тухайн өдрийн Монгол банкны ам.долларын 2024 оны 4 дүгээр 11-ний өдрийн ханш 3 376.10 зарласан ханшаар нийт 1 782 695 587  төгрөг болж байна. Иймд хариуцагч нараас 528 034 ам.доллар буюу 1 782 695 587 төгрөгийг гаргуулж өгнө үү. ******* ******* банк ХХК-ийн банкны үйл ажиллагаа явуулдаг учраас зээл эргэн төлөгдөх хүртэл үндсэн зээлийн үлдэгдлээс хүү, нэмэгдүүлсэн хүү бодох эрхтэй байдаг. Үүний дагуу хүү бодсон байгаа. Хариуцагч Э******* ******* ХХК нь 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр, 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр бид нарт албан бичгээр хандаж зээлийг 6 сарын хугацаанд зээлээ төлнө гэсэн боловч төлөөгүй мөн эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч төлөөгүй. Ингээд шүүхэд хандсан. Банкны зүгээс 6 сарын хугацаа олгосон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Э******* ******* ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон эрхийг хүчи******* болгосон нь ил болсон. Маргаан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдэгдээгүй, мөн хамтран хариуцагч татсан. Хавтаст хэрэгт авагдсан компанийн дүрэмд заасны дагуу бид хамтран хариуцагчаар С.Э*******, Э.Б******* нарыг татсан. Компанийн тухай хуулийн 85 дугаар зүйл, 84 дүгээр зүйлийн 84.10-т Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нийт гаргасан хувьцааны 20 буюу түүнээс дээш хувийг нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшдэг этгээд нь энэ хуулийн 84 дүгээр зүйлд заасан хариуцлагыг эрх бүхий албан тушаалтны нэгэн адил хүлээнэ гэж заасны дагуу хамтран хариуцагчаар татсан. Иймд Компанийн тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.2.3-т мэдээлэл өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа. Яагаад мэдээлэл өгөөгүй гэж үзэж байгаа вэ гэхээр барьцааны гэрээний 8 дугаар зүйлийн 8.3-т заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Иймд хариуцагч Э******* ******* ХХК, С.Э******* нараас зээлийн гэрээний үүрэгт 528 034 ам.доллар буюу 1 782 695 587  төгрөгийг гаргуулж ******* ******* банк ХХК-д олгож өгнө үү, хамтран хариуцагч Э.Б*******гаас татгалзсан гэв.

 

2.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А****** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй ******* ******* банк ХХК-ийн  нэхэмжлэлтэй, Э******* ******* ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 436 408.00 ам.доллар буюу 1 267 569 408 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангуулах тухай дэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр болох 283 200 ам.доллар буюу 799 998 622 төгрөгийг хүлээн зөвшөөрч зээлийн хүү 570 738 763 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 109 219 533 төгрөгийг эс хүлээн зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Талуудын хооронд 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 2018/ЗГ/51 дугаартай зээлийн гэрээг 7 сарын хугацаатайгаар байгуулсан. Хариуцагчийн зүгээс 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 1093.747 ам.доллар, 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 371 053 ам.долларыг тус тус шилжүүлж 283 200 ам.долларын үндсэн зээлийн үлдэгдэлтэй үлдсэн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш буюу 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд хүү болон нэмэгдүүлсэн хүү шаардаж буй үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 283.3 болон 451.2-т заасны дагуу (зээлийн гэрээг бичгээр хийсэн байхыг шаарддаг. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх 7 сарын хугацаатайгаар байгуулагдсан байх бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш хүү төлөх үүрийг харилцан тохиролцсон гэрээ байгуулагдаагүй байна. Нэхэмжлэгч ******* ******* банк ХХК-ний зүгээс Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа дуусгавар болсон байхад гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй болно. Иймд ******* ******* банк ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

2.1.Хариуцагч нарын өмгөөлөгч Т.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай зүгээс нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй. Харин үндсэн зээлийн үлдэгдэл 283 200 ам.долларыг төлнө. Хүү 205 759.00 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 39 075  ам.доллар төлж чадахгүй.  Учир нь Иргэний эрх үйн харилцааны суурь зарчим байгаа. Талууд хоорондоо гэрээ байгуулаад гэрээний *******ууд барьцаа тавиад, Монгол Улсын хууль дүрэмд нийцүүлэн  7 сарын хугацаатай зээлийн гэрээг байгуулсан. 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэрээний хугацаа дуусгавар болчихсон. Хэдийгээр мөнгө төгрөг бусдад зээлдүүлэх, зээлийн үйл ажиллагааны эрхэлдэг боловч энэ олон жилийн хугацаанд гэрээ шинэчилдэг юм уу, ямар нэг зүйл хийгээгүй учраас хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ер нь бол манай зүгээс  3 790 ам.долларыг төлсөн. Ийм учраас хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй юм гэж үзэж байгаа. Мөн үүргийн гүйцэтгэлийн ашигт малтмалын лицензээр хангуулах хүсэлт гаргаж байгаа. 2018 онд ийм үйл явдал болсон боловч хариуцагч ******* мэдээгүй явж байсан юм билээ. Тэгээд одоо Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд 2 жил гаран явж байна. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан, давж заалдах шатны шүүхэд хандаад, хүлээгээд, шүүхийн шийдвэр нь түдгэлзчихсэн байгаа. Түүнчлэн С.Э*******г хамтран үүрэг гүйцэтгэгчээр татсан нь нэхэмжлэгчийн эрх байх гэхдээ иргэн С.Э*******ы хувьд үүрэг гүйцэтгэгчээр хариуцлага хүлээх нь хууль зүйн үндэслэлгүй байх гэж үзэж байна. Ийм учраас зээлийн гэрээний үүргийг С.Э*******гаас гаргуулах, хамтран хариуцагчаар татсан нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж, зөвхөн Э******* ******* ХХК-ийн хувьд үндсэн зээлийг төлнө гэв.  

 

 3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Зээлийн гэрээ, хавсралт, 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, №1*******А дугаартай Ашигт малтмал, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралт, Ашигт малтмал газрын тосны газрын 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 7/4124 тоот албан бичиг, хавсралт, Э******* ******* ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн албан бичиг, итгэмжлэл, итгэмжлэл, Монгол банкнас зарласан ханшийн лавлагаа, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн  хураамж төлсөн баримт, тооцоолын баримт, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн  хураамж төлсөн баримт, тооцоолын баримт, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, итгэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн  хураамж төлсөн баримт, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн  хураамж төлсөн баримт /хэргийн 3-21, 32, 49, 55-57, 102-107, 128-135, 146-153, 159-167-р хуудас/ гэсэн баримтуудыг,

 

хариуцагч Э******* ******* ХХК-иас хуулийн этгээдийн гэрчилгээ, компанийн дүрэм, итгэмжлэл, итгэмжлэл, хариу тайлбар /хэргийн 24, 29-31, 38, 48, 58 -р хуудас/ гэсэн баримтуудыг,

 

хариуцагч Э.Б*******, С.Э******* нараас олгосон итгэмжлэл, Улсын дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 32 дугаар тогтоол, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 558 дугаар магадлал, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2020/0453 дугаар шийдвэр /хэргийн 85, 89-100-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүхээс Ашигт малтмал газрын тосныг газраас ашигт малтмалтын тусгай зөвшөөрлийн  гэрчилгээний хүчинтэй эсэх лавлагаа, хавсралт /хэргийн 67-70-р хуудас/ гэсэн баримтуудыг бүрдүүлсэн байна.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ******* банк ХХК-ийн нэхэмжлэлээс  1 650 774 479 төгрөгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 131 921 108 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг болон хариуцагч С.Э*******д холбогдох  нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. 

 

1.1.Нэхэмжлэгч нь хариуцагчаар Э******* ******* ХХК, С.Э*******, Э.Б******* нарыг тус тус тодорхойлсон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Э.Б*******г хариуцагчаас хасахад татгалзахгүй, түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэсэн тул нэхэмжлэлийг Э******* ******* ХХК, С.Э******* нарт холбогдуулан шийдвэрлэсэн болно.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч Э******* ******* ХХК, С.Э******* нарыг зээлийн гэрээний үүргээ зөрчиж, ашигласан зээлээ хүүгийн хамт хугацаандаа буцаан төлж барагдуулаагүй тул үндсэн зээлийн үлдэгдэл 283 200 ам.доллар, үндсэн хүү 205 759.00 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 39 075 ам.доллар, нийт 528 034 ам.доллар буюу 1 782 695 587  төгрөг гаргуулж, үүргээ гүйцэтгэхгүй зохих ёсоор гүйцэтгэхгүй бол хариуцагч Э******* ******* ХХК-ийн барьцаа хөрөнгө болох ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан.

 

3.Хариуцагч Э******* ******* ХХК нь үндсэн зээлийн үлдэгдэл 283 200 ам.долларыг төлж барагдуулахад татгалзахгүй, *******уудын байгуулсан 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон, нэхэмжлэгч гэрээ дуусгавар болсноос хойш шаардах эрхээ хэрэгжүүлээгүй тул хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах үндэслэлгүй, барьцаа хөрөнгө болох ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой захиргааны хэргийн шүүхэд хэрэг үүссэн, актын үйлчлэл түдгэлзсэн тул хүлээн зөвшөөрөхгүй гэж үгүйсгэсэн.

 

4.Хариуцагч С.Э******* нь зээлийн гэрээг байгуулаагүй, компанийн байгуулсан гэрээний хариуцлагыг хүлээхгүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргасан.  

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1.Нэхэмжлэгч ******* ******* банк ХХК нь хариуцагч Э******* ******* ХХК-тай 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр №ББГ-2018/ЗГ/51 тоот Зээлийн гэрээ байгуулж, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 1 748 000 ам.долларыг сарын 1.08%-ийн хүүтэй буюу жилийн 13%-ийн хүүтэй, 7 сар буюу 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртлэх хугацаатайгаар зээлж, зээлийн барьцаанд 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн ББГ-2018/БГ/51/01 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр хариуцагч Э******* ******* ХХК-ийн эзэмшлийн ******* аймаг, ******* сум, Тал булаг гэх газарт байрлах нүүрсний уурхайн 1*******А дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл, 24-15УБО улсын дугаартай ачааны машиныг тус тус барьцаалсан болох нь зээлийн болон барьцааны гэрээ, зээл, зээлийн хүүг эргэн төлөх хуваарь, барьцаалбар, ашигт малтмалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралт, Ашигт малтмал газрын тосны газрын албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

            6.Талуудын үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах *******аар маргаж байна, зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулсан, мөнгөн хөрөнгийг хүлээн авсан, ашигласан *******аараа маргаагүй. 

 

7.Зохигч *******уудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 451.2-т “зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж зааснаар гэж зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан, *******уудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна.

7.1.Нэхэмжлэгч ******* ******* банк ХХК нь хариуцагч нарыг 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр №ББГ-2018/ЗГ/51 тоот Зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 283 200 ам.доллар, үндсэн хүү 205 759.00 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 39 075 ам.доллар, нийт 528 034 ам.доллар буюу 1 782 695 587 төгрөгийн үүргээ гүйцэтгээгүй гэсэн.

7.2.Хариуцагч нар нь нэхэмжлэгч зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулаагүй, цар тахалтай холбоотой зээлийг эргэн төлөхөд хүндрэлтэй байсан, гэрээний хугацаа дууссанаас хойш хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан нь үндэслэлгүй, гэрээний шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргасан.

            7.3.Зохигч *******уудын хооронд байгуулагдсан 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн №ББГ-2018/ЗГ/51 тоот Зээлийн гэрээний хугацаа нь 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр дууссан боловч Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан, мөн *******уудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.2-т “зээлийн хүү:жилийн 13.0 /арван гурван/ хувь, сарын 1,08 /нэг зууны найман/ хувь” төлөхөөр харилцан тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь зээлийг ашигласан хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардсан нь үндэслэлтэй байна.

7.4.Хариуцагчийн өмгөөлөгч нь зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон байхад нэхэмжлэгч хууль болон гэрээнд заасан шаардах эрхээ 3 жил хэрэгжүүлээгүй гэж тайлбарласан, ковид цар тахлын үед зээлийн үлдэгдлийг төлөхөд хүндрэлтэй байсан үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох *******аар хандаж

2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Хүсэлт гаргах тухай албан бичиг, 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн албан бичгийг хүргүүлж байсан тул үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.

7.5.Хууль зүйн мэдээллийн нэгдсэн системд байрлах “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №183 тоот Монгол улсын Засгийн газрын тогтоолын 8-д “банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг Монголбанк (Б.Л), Санхүүгийн зохицуулах хороо (Д.Б)-д тус тус зөвлөсүгэй” гэж заасан байх бөгөөд хариуцагч зээлийн гэрээний үүргийн зөрчилд цар тахал нөлөөлсөн гэж тайлбарласан нь үндэслэлтэй, улс орон даяар үүссэн цар тахлаас шалтгаалсан хөл хорионоос иргэдийн санхүүгийн байдалд хүндрэл учирсан гэдэг нь нийтэд илэрхий үйл баримт болно.

7.6.Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн цар тахалтай холбоотой санхүүгийн байдалд хүндрэл учирсан гэх тайлбар нь хэрэгт авагдсан 2020 оны 4 сарын 17, 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн албан бичгүүдээр тогтоогдож байх бөгөөд уг албан бичгийг нэхэмжлэгч хүлээн авсан *******аар итгэмжлэгдсэн төлөөлөгч нь маргаагүй тул хариуцагч Э******* ******* ХХК-иас 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн №ББГ-2018/ЗГ/51 тоот Зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 283 200 ам.доллар, үндсэн хүү 205 759.00 ам.доллар, нийт 488 959 ам.доллар буюу нийт 1 650 774 479 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүү 39 075 ам.доллар буюу 131 921 108 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

7.7.Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн зээлийн гэрээний шаардах эрх дуусгавар болсон буюу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх тайлбар нь үндэслэлгүй, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байх бөгөөд 76 дугаар зүйлийн 76.1-д “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно”, мөн 79 дүгээр зүйлийн 79.1-д “тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, ба*******гаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж зааснаар нэхэмжлэгч нь эвлэрлүүлэн зуучлагчид хандаж нэхэмжлэл гаргаж байсан болох нь 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Эвлэрлүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзсан тухай баримт, хариуцагч нь зээлийн төлбөрийн хугацааг хойшлуулах, төлж барагдуулах *******аар мэдэгдэж байсан болох нь Өмгөөллийн фирм ХХН-д гаргасан хүсэлтүүдээр тогтоогдож байна.

7.8.Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг хариуцагч Э******* ******* ХХК болон С.Э******* нараас гаргуулахаар шаардаж, компанийн бусдад төлөх төлбөрийг хувьцаа эзэмшигч нь хариуцах ёстой гэсэн боловч нэхэмжлэгч нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээг Э******* ******* ХХК-тай байгуулж, мөнгөн хөрөнгийг компанид шилжүүлсэн *******аар зохигч *******уудын хэн  аль нь маргаагүй тул хариуцагч Э******* ******* ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 1 650 774 479 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэж, хариуцагч С.Э*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн болно.

7.9.Мөн нэхэмжлэгч нь хариуцагч Э.Б*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн хариуцагч Э.Б*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн татгалзлыг батлаж, Э.Б*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

7.10.Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1-д “мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-д “гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно” гэж зааснаар нэхэмжлэгч нь ам.долларыг 2024 оны 4 сарын 11-ний өдрийн ханшаар тооцон нэхэмжилсэн нь үндэслэлтэй байх тул Монгол банкны албан ёсны ханшаар буюу 2024 оны 4 сарын 11-ний өдрийн ханш болох 1 ам.долларыг 3 376,10 төгрөгөөр тооцсон болно. /282 200+205 759=488 959х3 376,10=1 650 774 479 төгрөг/

 

8.Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан бөгөөд зохигч *******ууд 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн ББГ-2018/БГ/51/01 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж,  хариуцагч Э******* ******* ХХК-ийн эзэмшлийн ******* аймаг, ******* сум, Тал булаг гэх газарт байрлах нүүрсний уурхайн 1*******А дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл, 24-15УБО улсын дугаартай ачаааны машиныг барьцаалсан, барьцааны гэрээ нь *******уудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна. 

8.1.Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцааны гэрээгээр барьцаалсан 1*******А дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан байх бөгөөд *******уудын хооронд байгуулагдсан Барьцааны гэрээний 10-т энэ *******аар харилцан тохиролцжээ.

8.2.Хариуцагч нь барьцааны гэрээ байгуулсан *******аараа маргаагүй боловч барьцаа хөрөнгө болох ашигт малтмалын тусгай зөвшөөрөл цуцлагдсан бөгөөд  Захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа, актын үйлчлэл түдгэлзсэн тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

8.3.Зохигч *******уудын байгуулсан 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр №ББГ-2018/ЗГ/51 тоот Зээлийн гэрээний 12.1-т “Зээлдэгчийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа, батлан даалт зэрэг хуульд заасан аргаар хангуулахаар холбогдох гэрээг байгуулсан”, 12.2-т “Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ болон бусад гэрээг зээлдүүлэгчийн ашиг сонирхлоо хамгаалахад шаардлагатай гэж үзсэн бүх газарт бүртгүүлсэн” гэж, 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн ББГ-2018/БГ/51/01 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний 8.3-т “Барьцааны зүйлийг гэрээний үүрэг бүрэн биелэгдэх хүртэлх хугацаанд аливаа үүргийн гүйцэтгэлээс, бүхэлд нь болон хэсэгчлэн хураах, битүүмжлэх, төрийн өмчид шилжүүлэх, дайчлах, аливаа гуравдагч этгээдээс барьцаалуулагчид гаргасан хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэл ба бусад байдлаар халдах зэрэг адилтгах бусад хүчин зүйлээс ангид байлгаж дээрх нөхцөл байдал үүссэн тохиолдолд барьцаалуулагчид нэн даруй мэдэгдэнэ” гэж зааснаар гэрээ байгуулах үед барьцааны зүйл болох ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь хариуцагч Э******* ******* ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй, хүчин төгөлдөр байсан бөгөөд барьцааны гэрээг Ашигт малтмал газрын тосны газарт барьцааны гэрээг бүртгүүлж, тэмдэглэгээ хийлгэсэн болох нь тогтоогдож байна.

 

9.Хэрэгт нотлох баримтаар авагдсан Ашигт малтмал газрын тосны газрын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 5/5539 тоот албан бичигт “...Э******* ******* ХХК-ийн эзэмшлийн ******* аймгийн ******* суманд байрших Тал булаг нэртэй 692.42 гектар *******бай бүхий ашигт малтмалын ашиглалтын МВ-0142209 дугаар тусгай зөвшөөрөл нь Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 169 дүгээр шийдвэрээр хүчи******* болсон бүртгэлтэй байна” гэжээ.

9.1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2020/0453 дугаар шийдвэрээр “...Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5-д заасныг баримтлан Ашигт малтмал газрын тосны газрын хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1346 дугаар шийдвэрийн Э******* ******* ХХК-д холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гар******* 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэсэн байх бөгөөд Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 558 дугаар магадлалаар “…Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2020/0453 дугаар шийдвэрийг хүчи******* болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцааж” шийдвэрлэжээ.

9.2.Мөн Улсын дээд шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 32 дугаар тогтоолоор “…Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 558 дугаар магадлалыг хүчи******* болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2020/0453 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж” шийдвэрлэсэн байна.

9.3.Дээрх баримтуудаар зохигч *******уудын барьцааны гэрээний зүйл болох 1*******А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан, захиргааны акттай холбоотой захиргааны хэргийн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа *******аар хэн аль нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй болно.

9.4.Нэхэмжлэгчйн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийг *******уудын хооронд байгуулагдсан 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний 8.3-д заасныг зөрчиж барьцааны зүйлийн *******аарх мэдээллийг нэхэмжлэгчид нэн даруй мэдэгдээгүй гэсэн боловч *******уудын хооронд байгуулагдсан 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Зээлийн гэрээний 12.2-д заасан гэрээг хэрэгжүүлэх угтвар нөхцлийг биелүүлсэн гэж үзэж, нэхэмжлэгч нь хариуцагчид зээл олгосон байна.

            9.5.Иймд зээлийн болон барьцааны гэрээг байгуулагдсаны дараа барьцааны зүйл болох тусгай зөвшөөрөл нь Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 169 дүгээр шийдвэрээр хүчи******* болсон, уг шийдвэртэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа *******аар зохигч *******ууд маргаагүй тул нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. 

 

10.Шүүхээс хариуцагч Э******* ******* ХХК-ийн төлөөлөгч Э.Б*******, хариуцагч С.Э******* нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэж, тов мэдэгдсэн баримтад гарын үсгийг нь зуруулсан боловч товлон зарласан шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаа*******гээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 733 228 /6 495 797 + 30 000 + 1 490 021 + 557 143 + 480 790 + 679 477/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э******* ******* ХХК-иас 8 411 822 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* банк ХХК-д олгох нь хуульд нийцнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:

 

 1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Э******* ******* ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 1 650 774 479 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 131 921 108 төгрөгийг, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг болон хариуцагч С.Э*******д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* банк ХХК нь хариуцагч Э.Б*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг батлаж, хариуцагч Э.Б*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 733 228 төгрөг /6 495 797 + 30 000 + 1 490 021 + 557 143 + 480 790 + 679 477/-ийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э******* ******* ХХК-иас 8 411 822 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* банк ХХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

                                 

   

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ХУЛАН