Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 143/ШШ2024/00264

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******гийн *******ыг 1978 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал, 1986 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын *******д малчинаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Ц.*******ы нэхэмжлэлийн шаардлагаас 1980 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг дуустал, 1983 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн ******* сумын *******д малчинаар ажиллаж байсан гэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд эх хувиар шинжлэн судлагдсан ******* аймгийн ******* нэгдлийн даргын Б тушаал гэх архивын хэргийн эх хувийг ******* аймгийн Архивын тасагт буцаан олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ