Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 135/ШШ2024/00799

 

 

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 135/ШШ2024/00799

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2024/00342/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, 40******* байр, ******* тоотод оршин суух, *******,  ******* овогт ******* ын ******* ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, тоотод оршин суух, , овогт гийн д холбогдох

Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

Хариуцагч Д. гийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа,

Хариуцагч Д. ,

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болортуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х. *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч З. Энхтуяа нар нь нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.

Х. ******* миний бие Д. тай 2012 онд танилцаад үерхэж байсан үед Д. жирэмсэн болж бидний дундаас 2013 оны 06 сарын 11-ний өдөр хүү Г. төрсөн. Хүү төрсний дараа бид нэг гэрт орж 1 жил гаруй хугацаанд гийн гэрт хамт амьдарч байсан бөгөөд зах дээр сэлбэгийн лангуу ажиллуулдаг байсан тул хүүхдээ харах боломжгүй байна гээд намайг ажлаасаа гарч хүүхдээ харж ханд гэсэн шаардлага тавьсан тул би хүүхдээ харж асрахын тулд ажлаасаа гарч 1 жил гаран хүүхдээ харж гэр орны бүх ажлыг хийж байсан. Бид гэрлэлтээ бүртгүүлээгүй хамт амьдарч байсан бөгөөд намайг хүүхдээ харж ханд гэж шахаж байж ажлаас гаргачхаад намайг ажилгүй орлогогүй гэж байнга дарамталж элдвээр харааж загнаж гэрээсээ олон удаа хөөж гаргадаг байсан. Миний бие гийн ааш араншинг тэвчихийн аргагүй болж 2015 оны 3 сараас бид түс тустаа амьдрах болсон. Бид тусдаа амьдарснаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргаж хүү Г. ийг өөрийн асрамжид авч надаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах шүүхийн шийдээр гарсан. Үүнээс хойш хүү ээжийнхээ асрамжид 2 жил гаран байх хугацаанд хүү ийг хараа хяналтгүй гудамжинд гаргаснаас болж хүү авто машинд мөргүүлж элэг нь бяцарч, чамархайн яс цуурсан хүнд гэмтэл авч бүтэн жил гаран эмнэлгээр явж эмчлүүлсэн. Хүүг осолд орсон үед ээж шал согтуу эмнэлэг дээр ирээд хувцсаа солиод ирье гэж хэлээд 1 хоног алга болж байсан. Хүүг осолд орох үед би говьд ажиллаж байсан бөгөөд би ажлаасаа чөлөө авч хүүгээ эмнэлэгт сахиж сар гаран эмнэлэгт хэвтэж байсан. Хүүг эмнэлэгт хэвтэж байх үед наймаа арилжаа хэцүүдлээ гээд хүү бид хоёрыг эргэж тойрохгүй хааяа нэг хоол авчирч өгдөг байсан. 2017 оны зун хүү ийг аваад Солонгос явсан бөгөөд Солонгост ажил хийж байх үед нь хүү хараа хяналтгүй гадаа гудамжинд гарч яваад төөрч Цагдаагийн байгууллага олж өгч байсан гэж хүү өөрөө ярьж байсан. 2018 оны намар хүү ийг 5 настай байхад ээж нь надад хүүг авчирч өгөөд би Солонгос явж ажил хийх боллоо гэж хэлээд хүү ийг миний асрамжид орхиод Солонгос явсан. Солонгос яваад 5 жил ирээгүй Солонгос улсын иргэнтэй гэр бүл болсон гэдгээ надад хэлж байсан бөгөөд 2023 оны 1 сард Монголд ирсэн тухайгаа надад хэлж хүүтэйгээ уулзмаар байна гэж ярихад нь хүүгийн өвлийн амралт эхэлсэн байсан тул хүү ийг өөрийн машинаар хот руу ээжид нь хүргэж өгч байсан. Хүү маань 1 сар хиртэй ээжтэйгээ хамт байж байгаад Дарханд ирж сургуульдаа орсон. 2023 оны 6 сар хүртэл Улаанбаатар хотод байр авч амьдарч байсан бөгөөд хүүгийн зуны амралтаар хүүгээ ирж авч хэсэг хамт амьдаръя гэсэн тул хүүг ээж рүү нь явуулсан. 2023 оны зун 6 сард манай аав нас барж буяны ажил болох үед хотоос ирж надтай уулзаад " Чи хүүгээ олон жил харж хандлаа цаашид би Солонгос хүнтэй гэр бүл болсон тэр хүн илүү ам тэжээх дургүй болохоор хүүгээ өөр дээрээ авах боломжгүй байна, чи хүүхдээ харж хандаж өсгөх хэрэгтэй байна, би та хоёрыг орон сууцтай болоход чинь тусалж байрны урьдчилгаа өгье чи нийгмийн даатгал төлдөг юм чинь ипотекийн зээл аваад төлөөд яв" гэж хэлээд 2023 оны 06 сарын 22-ны өдөр надтай бэлэглэлийн гэрээ хийж 43,864,900 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн юм. Миний бие орон сууцтай болохын тулд 2023 оны 06 сарын 28-нд Голомт банкнаас 78,318,100 төгрөгийн ипотекийн зээл авч 15 жилийн хугацаатай, сар бүр 721,000 төлөхөөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын баг, хороолол, 40 байрны ******* тоотод 42.22 мкв талбай бүхий 2 өрөө орон сууц худалдан авч өөрийн нэр дээр нэг хүний өмчөөр улсын бүртгэлийн дугаарт бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ авсан бөгөөд энэ байрандаа хүүгийн хамт амьдарч байсан. 2023 оны 9 сард Солонгос явсан бөгөөд хүүтэйгээ цахимаар харьцдаг байсан. хааяа над руу утсаар ярьдаг байсан бөгөөд нэг ярихдаа " Чи олон жил ганцаараа явлаа одоо хань ижилтэй болбол зүгээр дээ" гэж хэлэхээр нь би түүнд " Би нэг эмэгтэйтэй танилцсан, тэр эмэгтэй Австрид байдаг бид чатаар харьцдаг" гэж хэлсэн. Гэтэл за сайн байна дэмжиж байна гэж хэлж байсан юм. Гэтэл 2024 он гарснаас хойш над руу утсаар яриад "Чи наад хүүхэнтэйгээ нийлж сууж болохгүй наад хүүхэн чинь миний хүүгийн байранд шунаад байна, чи байрнаас зайлсан байгаарай, би очиж байраа авна" гэж элдвээр дарамталж мессеж бичиж сүрдүүлдэг болсон. 2024 оны 1 сард хүү ий өвлийн амралт болоход гийн том дагавар охин дүүтэйгээ амралтаар нь хамт баймаар байна дүүг хот руу ирүүлээдхээч гэхээр нь би зөвшөөрч гийн хамаатны хүн ирж хүү ийг хот руу авч явсан. Гэтэл хүүгийн амралт дуусаж хичээлдээ орох болоход хүүг Дархан руу ирүүлэхгүй хоёр долоо хоног хиртэй хичээлийг нь таслуулсан. Би хүү рүүгээ ярьж "Чи хичээлээсээ хоцорлоо аав нь очоод хүүгээ авъя гэхэд хүү: "Ээж над руу яриад Солонгосоос намайг Монголд очтол Дархан руу явж болохгүй наанаа байж бай гэсэн" гэж хэлсэн. 2024 оны 02 сарын 7-ны өдөр микрт тог тасраад тог үгүй болсон үед би гэрээ цоожлоод толгойтод ээжийндээ очиж хонохоор явсан байсан. Энэ өдрийн шөнө намайг гэртээ байхгүй үед хүүд байсан гэрийн түлхүүрийг аваад манай байранд ирж орсон байсан. 2024 оны 02 сарын 08-ны өглөө 9 цагийн үед миний утас руу залгаж" чи гэртээ хүрээд ир би ирсэн байна чухал яриа байна" гэж хэлсэн. Би гэртээ хүрээд иртэл гэрт ирсэн байсан. надад хэлэхдээ: "Энэ байрыг зараад хотод хүүдээ байр авч өгнөө, би чамд өгсөн мөнгөө авъя" гэж хэлсэн. Би "Энэ байр ипотекийн зээлээр авсан байр зарах боломжгүй" гэж хэлсэн. Гэтэл "Чи хувцсаа аваад ээж рүүгээ яв байрнаас зайл гэж элдвээр доромжилж хөөсөн. Би арга буюу байрандаа хэрүүл уруул хийж айл хөршийн амгалан тайван байдлыг алдагдуулахгүйн тулд ажлын хувцсаа аваад гарч явсан. Гэтэл над руу залгаж үлдсэн хувцсыг чинь бэлдчихлээ ирээд аваарай, байрны бүх гэрээ, түлхүүрүүдийг надад өг гэж тулгасан. Би д "Чи шүүхдээд аваарай би чамд түлхүүрээ болон гэрээнүүдийг өгөхгүй гэж хэлээд гарсан. Энэ өдрөөс хойш Нарантолгойд байдаг ээжийн гэрт ирж ээжийн хажууд 2 цаг гаран хэрүүл хийж орилж хашхирч чамайг байранд оруулахгүй цоожны голыг солино гэж хашхирч байсан. Хоёр хоногийн өмнө би гэр лүүгээ очоод онгойлгох гэтэл цоожны голыг сольчихсон байсан тул гэртээ орж чадаагүй болно. хүү ийг өвлийн амралтаар нь авч явснаас хойш хүүтэй минь уулзуулахгүй утсаар ярих гэхээр утсыг нь таслаад, фейсбүүкийг нь устгаад миний бие хүүтэйгээ ч уулзах боломжгүй, өөрийн өмчлөлийн гэртээ ч орж чадахгүй айл амьтнаар хоноглож өөрийн эзэмшлийн орон байрнаасаа хөөгдөж хүнд байдалтай байгаа тул Д. гийн хууль бус эзэмшлээс орон сууцыг минь чөлөөлж өгнө үү.

Хариуцагч Д. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Х. ******* бид хоёр 2011 оноос хамтран амьдарч дундаасаа хүү Г. ийг 2013 оны 06 сарын 11-ны өдөр төрүүлж хамт амьдарч байхдаа таарч тохирохгүйн улмаас хэд хэдэн удаа салж нийлж байсан бөгөөд сүүлдээ намайг доромжилж бэлгийн замын өвчин халдааж байсан. Ингээд янз бүрийн асуудал гаргаад байхаар нь 2014.02.28-ны өдөр тус шүүхийн 147 дугаартай шүүхийн шийдвэрээр хүү ийг эх Д. миний асрамжид үлдээж, эцэг Х. ******* оос тэтгэлэг гаргуулах гэж шийдвэрлэсэн. Хүү Г. ийг би эцэгтэй нь ойр дотно байлгах, мөн Солонгос улсад би биеэ эмчлүүлэх зорилгоор хамгийн сүүлд 2023 оны 09 сарын 30-нд явсан. Явахын өмнө миний биед 2004 онд авто осолд орж дүү маань газар дээрээ өнгөрч би хүнд бэртсэн бэртлээс үүдэлтэй тархины хоргүй хавдар оноштой болоод байгаа үүнээсээ болоод хавдар авхуулах зорилгоор Солонгос руу эмчлүүлэхээр явахдаа хагалгааны эрсдэл яагаа ч билээ гээд санаа зовоод хүүгээ аавтай нь үлдээе, гэхдээ хүүдээ хоёр өрөө байр аваад орчин нөхцөл орон байр бүх зүйлийг нь бэлдээд арагшаа санаа зовох зүйлгүй гэдэг үүднээс хүү д зориулж авсан байраа хүүгийнхээ нэр дээр шилжүүлнэ гэж бодож байтал насанд хүрээгүй хүүхдийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарахгүй гэсэн учраас төрсөн эцэг Х. ******* ын нэг хүний нэр дээр хүүдээ авсан байраа бүртгүүлсэн юм. Энэ тухайгаа хүүдээ энэ байр бол чиний байр шүү гэж өөрт нь хэлж ойлгуулсан, ******* од болохоор за чи эхнэр авсан ч энэ байрныхаа тухайгаа хэлж болохгүй чи бид гурвын асуудал шүү гэж хэлж захиад явсан. Тэгээд 2023 оны 06 сарын 22-ны өдөр Д. , Х. ******* бид хоёрын хооронд бэлэглэлийн гэрээг бичгээр хийхдээ гэрээний гол нөхцөлийг тохирч бэлэглэх болсон үндэслэлд: хүү ******* овогтой ийг Монголд аавтайгаа амьдрах орон сууц худалдан авахад зориулж өгч байгаа гэж тусгасан юм. Учир нь хүүгээ аавтай нь үлдээхэд Х. ******* өөрийн гэсэн гэр орон байхгүй байсан юм. Ингээд би Х. ******* ын зээл 10,300,000 төгрөгийг мөн байрны урьдчилгаа 33,564,900 төгрөгийг төлөөд Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, хороолол, ардын өргөн чөлөөний 4 гудамж 40 байр, ******* тоот, 42,22 мкв, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, хоёр өрөө орон сууцыг Өгөөж Ерөө ХХК-ны барьсан барилгаас өмнө нь хүн амьдарч байгаагүй орон сууцыг байрны урьдчилгааг нь төлөөд авсан. Авсныхаа дараа доторх тохижилтыг нь бас би өөрөө хийж нийт 40 орчим сая төгрөг тавилга бусад сантехник, засвар бүх зүйлд зарцуулсан. Ингээд дахин дахин хүүгээ сайн хараарай намайг Солонгост байх хугацаанд хамгийн найдвартай нь төрсөн эцэг нь гэж би чамд итгээд энэ бүхнийг хүүгийнхээ төлөө хийлээ гээд явах өдрөө хөргөгчөө хүртэл дүүргээд бүх сэтгэлээ зориулаад явсан. Гэтэл Солонгосоос хүүтэйгээ видео дуудлагаар хүүгээ хараад орой болгон ихэнхдээ ярьдаг, заримдаа мессеж бичээд яаж байна сайн байгаа биз дээ гээд харилцах болгонд хүү маань дуу муутай нэг л нүүр лүү эгцэлж харахгүй гомдсон шинжтэй, маш их жин хассан турсан байдалтай байгаад байсан. Гэхдээ юу болоод байгааг хүү маань надад хэлэхгүй байсан ч, миний санаа эх хүний совингоор сайн биш байна гэж мэдэрч байсан. Ингээд хотод миний өмнөх амьдралын маань том охин ийг дүүгээ хичээл амрахаар хотод хэд хоног хамт бай гээд хэлээд хамт байлгасан. Тэгтэл аниадаа бүх юм аа ярьсан байсан бөгөөд аавтайгаа байхад хүү маань 1 сар 5 хоног хоол идээгүй ус уусан хоол ундаар гачигдуулсан, хүүхдэдээ хоол авахгүй хөргөгчийн 70 хувийг пиво архи дарс авч хийдэг, аав нь байрандаа согтуу байдаг хүүхдэд анхаарал халамж тавиагүй, эмэгтэй аниа нар орой болгон авчирдаг ямар ч байсан 4-5 аниа ирдэг бас зөндөө ах нар ирдэг, хоёр удаа гэртээ гав ганцаараа хоносон, хааяа орой хүнээр дамжлуулан согтуу ирж байсан зэрэг хүүхдээ үл хайхрах байдалд байлгаж байсныг нь би том охиноосоо сонсож мэдээд Солонгосоос 2024 оны 02 сарын 04-нд буцаж Монголд ирээд хүүгээсээ нэг түлхүүр яваад гэртээ орсон. Тэгтэл хөргөгчид идэх юм байхгүй 3 ш лаазтай пиво л байсан бөгөөд гэр бохир заваан энд тэндгүй хүн бөөлжөөд цэвэрлээгүй байдалтай, тагт дээр энд тэндгүй тамхины үнс, ор дэр ганхсан, янз бүрийн үс ноос зэргээр бохирлогдсон, сэнстэй гэрлийн бүрхүүл авсан байсан эвдэрсэн, шүршүүр эвдэрсэн, тагны хаалганы дээд түгжээ эвдэрсэн, гишгүүр эвдэрсэн гээд зөндөө юм эвдэж хаясан. Нөгөө шинэ тавилгатай шинэ байр маш аймшигтай муухай болсон байсан байсныг ******* од хэлэхэд тиймээ эвдэрсэн гэж өөрөө хэлсэн. Ингээд миний дургүй хүрээд хаалганыхаа голыг солиод гэрээ цэвэрлээд, уур хүрээд ******* ыг оруулаагүй. Тэгсэн чинь маргааш нь ядаж доторх өөрийнхөө юмнуудыг авъя гэхээр нь өөрийн гэсэн юмнуудыг нь өгөхөд аваад явсан. Сүүлд хэд хоногийн дараа ээжийн жигнүүр үлдсэн байна гээд жигнүүрээ аваад бас явсан. Тэр үед нь би чи хүүдээ арай ч дээ ингэж муу хандлаа гээд гэхэд юу ч хэлэхгүй гараад явсан. Тэгсэн чинь одоо итгэмжлэгдсэн төлөөлөгч өөртөө томилоод гийн хууль бус эзэмшлээс орон сууцаа чөлөөлүүлэх гэж нэхэмжлэл гаргасан байна яаж ичихгүй ингэж нэхэмжилдэг байна гэж бодож байна. Би бэлэглэлийн гэрээнд хүү ийг Монголд аавтайгаа амьдрах орон сууц худалдан авахад зориулж гэж нөхцөл тохирч энэ байрыг ******* ын нэр дээр гэрчилгээ авсан, өөрөөр хэлбэл хүүдээ зориулж авсан байр юм. Би ******* од гомдоод Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт өргөдөл гаргаад хүүхдээ асрамжлах явцад хүүхдийнхээ эрхийг зөрчсөн тухай гомдол гаргаж шалгуулсан бөгөөд энэ нөхцөл байдал тогтоогдож Х. ******* ыг Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйл ангийн 7 дахь хэсэгт зааснаар 300,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авсан байдаг. Иймд би салсан нөхөр Х. ******* од төрсөн хүү Г. ийг Монголд байх хугацаанд нь аавтайгаа амьдрах нөхцөл боломжийг нь хангуулах хүсэл зорилгоор өөрийн мөнгөөр авч өгсөн байр учраас би энэ байрыг чөлөөлж өгөхгүй. Хүүдээ зориулж өгсөн байр учраас хүү маань энэ байрандаа амьдардаг. Байраа буцааж авах учраас байрыг чөлөөлж өгөхгүй гэжээ.

Хариуцагч Д. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

Д. миний бие нь 2011 оноос Х. ******* той хамтран амьдарч бидний дундаас 2013 оны 06-р сарын 11-ний өдөр хүү Г. мэндэлсэн. Бид хамтын амьдралтай байх хугацаанаасаа эхлэн таарч тохирохгүйн улмаас байнгын хэрүүл, хэл амтай байдаг байсан бөгөөд энэ байдлаасаа болж хэд хэдэн удаа ч салж тус тусдаа амьдарч байсан удаатай. Х. ******* ын ааш зан хэрээс хэтэрч тэр ч байтугай надад бэлгийн замын халдварт өвчин халдааж гар хүрэн зодож байснаас болж цаашид бидний амьдралын зам нийлэхгүй болсон. Ингээд би шүүхэд хандсанаар шүүхийн шийдвэр гарч би хүү Х. ийг өөрийн асрамждаа авч, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон юм. Миний бие Солонгос улс руу эмчилгээ болон хагалгаа хийлгэхээр явахдаа хагалгааны эрсдэлээ тооцон амжилттай болоо ч уу үгүй ч үү гэсэн байдлаар бодож хүүгээ өөрийн гэсэн орон байртай болгохын тулд Дархан-Уул аймагт 2 өрөө орон сууц худалдан аваад хүү Г. ий нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ бичүүлэн авах гэтэл насанд хүрээгүй хүүхдийн нэр дээр гэрчилгээ гаргах боломжгүй гэсэн тул эцэг Х. ******* той харилцан ярилцаж тохиролцоод нотариатаар бэлэглэлийн гэрээ байгуулан 2 өрөө орон сууцыг эцэг Х. ******* ын нэр дээр болгож гэрчилгээг гаргуулсан. Гэтэл эцэг X. ******* нь Хүүхдийн эрх ашгийг зөрчиж хүүхдийг үл хайхран бие засах, хоол унд идэх уух нөхцөлийг хасаж, хүүхдийн орон гэрт архидан согтуурч, хүүхэд архинд явуулах, хоол ундаар гачигдуулахын зэрэгцээ эрүүл мэндээр нь хохироож, гэрт эмэгтэйчүүд авч ирэн хүүхдийн хажууд эвгүй харьцаа үүсгэж байсан учраас би гомдож байна. Би хүүхдээ орон байртай болгох үүднээс хүний нутагт ажил хөдөлмөр эрхэлж зовж зүдэрч байхад Х. ******* нь элдэв үгээр доромжилж, байрнаас албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасанд гомдолтой байна. Бэлэглэлийн гэрээнд заасан нөхцөлийг Х. ******* нь зөрчсөн учраас би бэлэглэлийн гэрээнээсээ татгалзаж байна. Иймд 2023 оны 06-р сарын 22-ны өдрийн 2811 дугаартай бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцож, байрны өмчлөгчөөс Х. ******* ын нэрийг хасуулахыг улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х. ******* сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа ...

... нь хүний хувьд хүн чанар муутай амьдралын зорилго нь зөвхөн мөнгөний төлөө байдаг хүн. Энэ хүн төрүүлсэн хүүхдээ нялх балчраас нь үл хайхарч зөвхөн наймаа арилжаа хийж мөнгө төгрөгтэй болох зорилгоор явдаг хүн. Солонгос нөхрөөсөө салж ирээд орох оронгүй болмогцоо миний байрыг өөрийн болгохын тулд төлөвлөгөө боловсруулж миний талаар Цагдаагийн байгууллагад үндэслэлгүй өргөдөл гаргаж зөрчлийн арга хэмжээ авхуулаад үүнийгээ шүүхэд нотлох баримт болгосон байна гэж үзэж байна. Х. ******* миний бие ганц хүү Г. ийг төрсөн цагаас нь ажлаасаа гарч харж асарч хүн болгосон бөгөөд эх хүний хувьд хүүгээ харж асардаггүй ажил бизнес гээд гэрийн бараа хардаггүй хүн байсан. Энэ хүн миний байрыг авахын тулд элдвээр гүтгэж байгааг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хүүгээ хэзээ ч хоол ундаар гачигдуулж байгаагүй, хэдийгээр би ээлжийн ажилтай байдаг боловч намайг ажилтай үед миний ээж гэрт ирж миний хүүд хоол унд хийж өгч , гэрийн даалгаврыг нь хийлгэж сургуульд нь хүргэж өгч авч байсан, миний хүү тарган цатгалан, онц сурдаг хичээлдээ дуртай хүүхэд байсан. Гэтэл хүүг минь авч явснаас хойш хичээлдээ муудаж юм бодоод суугаад байдаг болсон гэж ангийн багш нь надад хэлсэн. Тэр ч байтугай хэд хоногийн өмнө хүүтэйгээ уулзахаар сургууль дээр нь очиход агнийн багш нь танай хүүг ээж нь сургуулиас нь гаргаад аваад явсан цахимаар хичээл болон даалгаврыг нь хийлгэж байхаар болсон гэж хэлсэн. Би хүүгээ сургуулиас нь гаргасанд маш их санаа зовж байна. Жилийн өмнө миний гадаадад байдаг найз маань ганц шил виски бэлгэт явуулсныг би хадгалж байгаад шинэ жилийн баяраар л ганц нэг хундага уусан. Үүнийг хүүгээс асууж мэдээд үүгээр шалтаглаж Цагдаад өргөдөл өгсөн байна. Хундага виски уусныг минь ноцтой байдлаар гомдоосон гэж үзэж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй Харин гийн бичсэн хүүхдийн эрх ашгийг зөрчиж, хүүхдийг үл хайхран, бие засах, хоол унд идэх, уух нөхцөлийг хасаж, хүүхдийн орон гэрт архидан согтуурч хүүхэд архинд явуулах, хоол ундаар гачигдуулахын зэрэгцээ эрүүл мэндээр нь хохироож ,гэрт эмэгтэйчүүд авч ирэн, хүүхдийн хажууд эвгүй харьцаа үүсгэж байсан гэсэн гүтгэлгийн чанартай үйлдлүүдийг миний бие огт гаргаагүй энэ асуудлаар миний бие гэрч асуулгах, зөрчлийн арга хэмжээ авсан баримтыг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргаж өөрийн тайлбарыг нотлох болно. Миний өмчлөлд улсын бүртгэлд бүртгэгдсэн, ипотекийн зээлээр худалдан авсан орон сууцыг өөрийн өмчлөлд авах хууль эрх зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х. ******* ын нэр дээр байр авсан шалтгаан нь Г. насанд хүрээгүй, Д. өөрөө эрүүл мэндийн шалтгааны улмаас хагалгаанд ороод ямар эрсдэл үүсэхийг мэдэхгүй байсан тул хүүгийн ирээдүйд амьдралын баталгаа болгож байр авч өгсөн. Үүнд Х. ******* той хоорондоо тохироод хэлцэл хийсэн хүү Г. д авч өгсөн байр хүүхдээ насанд хүрэхээр байраа шилжүүлж өгөөрэй гэсэн агуулгаар тохиролцоо хийсэн тул энэ байрыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4 дэх тал, , Х. ******* оос З. Энхтуяа д олгосон итгэмжлэл /хх-5 дахь тал/, байрны гэрчилгээ /хх-6 дахь тал/, Х. ******* ын цахим үнэмлэхийн хуулбар /хх-7 дахь тал/, Дархан сумын 8 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-8 дахь тал/, Төрсний бүртгэлийн лавлагаа /хх- 9 дэх тал/, Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-10 дахь тал/, Дархан-Уул аймгийн тойргийн нотариатч Д. бэлэглэлийн гэрээ /хх-11 дэх тал/, Худалдах, худалдан авах гэрээ, орон сууцны зээлийн гэрээ /хх-12-16 дахь тал/, эргэн төлөлтийн график /хх-17-18 дахь тал/, ипотекийн гэрээ /хх-19-20 дахь тал/, ахуйн хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ /21-24 дэх тал/, Д. гийн хариу тайлбар /хх-19-40 дэх тал/, Х. ******* ын нэмэлт тайлбар /хх-42-43 дахь тал/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гэрч асуулгах хүсэлт /хх-44 дэх тэл/, Д. гийн гаргасан хүсэлт /хх-46 дахь тал/, дансны хуулга /хх-48-53 дахь тал/, Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материал, шийтгэлийн хуудас /хх-54-57 дахь тал/, Д. гийн амьжиргааны түвшнээс доогуур орлоготой гэсэн тодорхойлолт /хх-58 дахь тал/, Дархан сумын 8 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-59 дэх тал/, Г. төрсний гэрчилгээ /хх-62 дахь тал/, Д. гаас Л.Оюунсувд өмгөөлөгчид олгосон итгэмжлэл /хх-63 дахь тал/, Д. гийн гаргасан сөрөг нэхэмжлэл/хх-68, 87-92 дахь тал/, нотлох баримт гаргуулах нэхэмжлэгч талын хүсэлт /хх-69 дэх тал/, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар /хх-98 дахь тал/, Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материал /хх-105-129 дэх тал/, Л.Оюунсувдыг өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт, 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн шүүхийн шийдвэр, 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 107 дугаартай шүүхийн шийдвэр зэрэг нотлох баримтуудыг,

Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс дугаартай орон сууцны хувийн хэрэг /хх-78-85 дахь тал/, нэхэмжлэгчийн хүсэлтээр Д. , Х. нарыг гэрчийн мэдүүлэг /130-137/ зэрэг баримтуудыг бүрдүүлжээ.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Х. ******* нь хариуцагч Д. д холбогдуулан Дархан-Уул аймгийн Дархан сумын баг, хороолол, 40 байрны ******* тоот, 42.22 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 2023 оны 06-р сарын 22-ны өдрийн 2811 дугаартай бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцож, байрны өмчлөгчөөс Х. ******* ын нэрийг хасуулах Г. ий нэр дээр улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахыг улсын бүртгэлийн хэлтэст даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргаж байна.

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг ... Д. тай 2012 онд танилцаж, 2013 оны 6 сарын 11-ний өдөр Г. ийг төрүүлсэн. Гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч хүүгээ өөрийн нэрээр овоглосон, ажлаасаа гарч хүүгээ хардаг байсан боловч зан харьцааны таарамжгүй байдлаас болж 2015 оны 3 сараас тусдаа амьдарч байна. Тусдаа амьдарснаас хойш Д. шүүхэд хандан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлага гаргаж шийдвэрлүүлсэн. Гэвч эхийнхээ асрамжид байх хугацаандаа зам тээврийн осолд орж эмчлүүлсэн. 2018 онд Д. нь хүүгээ миний асрамжид үлдээж Солонгос явсан, тэнд Солонгос хүнтэй гэр бүл болж байгаагаа хэлсэн, тэндээ 4-5 жил болсон. 2023 оны 6 сард Д. хотоос ирж надтай уулзаад чи хүүгээ олон жил харж хандлаа, би Солонгос хүнтэй гэр бүл болсон, тэр хүн илүү ам бүл тэжээх дургүй, чи хүүхдээ харж хандаж өсгөх хэрэгтэй байна, би та 2г орон сууцтай болоход чинь тусалж байрны урьдчилгаа өгье гэж хэлээд 2023 оны 6 сарын 22-ны өдөр бэлэглэлийн гэрээ хийж 43,864,900 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн. Би орон сууцтай болохын тулд Голомт банкнаас 78,318,100 төгрөгийн ипотекийн зээл авч 15 жилийн хугацаатай, сар бүр 721000 төгрөг төлөхөөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, Дархан-Уул аймгийн Дархан сум баг, хороолол, 40 байрны 69 тоот, 42,22 мкв талбай бүхий 2 өрөө орон сууц худалдан авч өөрийн нэр дээр бүртгүүлсэн. Уг байрандаа хүүтэйгээ амьдарч байсан. ....гэтэл нь хүүгээ өөр дээрээ авсан ба уг байранд намайг оруулахгүй цоожны гол сольсон. Иймд Д.гийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлж өгнө үү гэж тайлбарласан.

Хариуцагч татгалзлын үндэслэлийг ...хүү Г. ийг би эцэгтэй нь ойр байлгах, мөн Солонгос улсад биеэ эмчлүүлэх зорилгоор хүү Г. д бай авч хүүгийнхээ нэр дээр шилжүүлнэ гэж бодож байтал хүүхдийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарахгүй гэсэн учраас төрсөн эцэг Х. ******* ын нэр дээр бүртгүүлсэн юм. Тэгээд ч энэ тухай бэлэглэлийнхээ гэрээ хийхдээ гэрээний гол нөхцөлийг тохирч хүү Г. ийг Монголд аавтайгаа амьдрах орон сууц худалдан авахад зориулж өгч байгаа гэж тусгасан. Ингээд Х. ******* ын нэр дээрх зээл 10,300,000 төгрөгийг төлж мөн урьдчилгаа 33,564,900 төгрөгийг төлөөд 2 өрөө орон сууцыг авсан. Авсныхаа дараа байрны тохижилтыг нь би өөрөө 40 орчим сая төгрөг гаргаж зарцуулсан. ...гэтэл аавтайгаа байхад хүү маань 1 сар 5 хоног хоол идээгүй ус уусан, хоол ундаар гачигдуулсан, хүүхдэдээ хоол авахгүй, хөргөгчийн 70 хувийг пиво, архи , дарс авч хийдэг. Аав нь байрандаа согтуу хүүхдэдээ анхаарал халамж тавиагүй, эмэгтэй хүн орой болгон авчирдаг, гэртээ ганцаараа хоносон, орой согтуу ирж байсан зэрэг үл хайхрах байдалд байлгасныг нь би мэдсэн. Би цагдаагийн байгууллагад хандаж Х. ******* од зөрчлийн тухай хуульд зааснаар торгуулах арга хэмжээ авагдсан. Иймд би хүүдээ өөрийн мөнгөөр авсан байр тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан төрсний бүртгэлийн лавлагаа, Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 2 сарын 28-ны өдрийн 147 дугаартай шийдвэр, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 сарын 13-ны өдрийн 107 дугаартай шийдвэр, мөн шүүхийн 2017 оны 8 сарын 15-ны өдрийн 851 дугаартай шийдвэр, 2017 оны 10 сарын 12-ны өдрийн 1048 дугаартай шийдвэр, талуудын тайлбараар нэхэмжлэгч Х. *******, хариуцагч Д. нар нь 2012 онд танилцаж, улмаар 2013 оны 6 сарын 11-ний өдөр хүү Г. ийг төрүүлсэн болох нь тогтоогдож байх ба талууд таарамжгүй байдлын улмаас 2015 оны 3 сараас тусдаа амьдарч, хүү Г. ийг шүүхийн шийдвэрээр эх Д. гийн асрамжид үлдээж, эцгээс нь тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч Д. нь Солонгос улсад эмчлүүлэх зорилгоор 2023 оны 9 сард явахдаа хүү Г. ийг эцэг Х. ******* ын асрамжид үлдээж, улмаар 2023 оны 6 сарын 22-ны өдрийн 2811 дугаартай бэлэглэлийн гэрээ байгуулж нийт 43,864,900 төгрөгийг өөрийн хүү Г. ийг Монголд аавтайгаа амьдрах орон сууц худалдан авах зорилгоор үүнээс 10,300,000 төгрөгийг цалингийн зээлийг хаахад нь зориулж 2023 оны 6 сарын 04-ний өдөр, 33,564,900 төгрөгийг байрны урьдчилгаанд зориулж өгсөн байх ба талууд энэ талаар маргаагүй болно. / хх-ийн 11 дүгээр тал/

Нэхэмжлэгч Х. ******* нь дээрх мөнгийг авсны дараа цалингийнхаа зээлийг хааж, байрны урьдчилгаанд 33,564,900 төгрөгийг төлж Өгөөж гурил ХХК-тай Худалдах, худалдан авах гэрээ байгуулан Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, хороолол, 40 байрны ******* тоот, 42,22 мкв талбай бүхий орон сууцны үлдэгдэл 78,318,100 төгрөгийг Голомт банктай 2023 оны 6 сарын 28-ны өдөр Орон сууцын зээлийн гэрээ, ипотекийн гэрээ байгуулан төлж, уг орон сууцны өмчлөгч болсон байна. / хх-ийн 12-20 дахь тал/

Хэдийгээр хариуцагч Д. нь тухайн орон сууцыг худалдан авах зорилгоор бэлэглэлийн гэрээний дагуу 43 864 900 төгрөгийг нэхэмжлэгч Х. ******* од шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх боловч түүнийг орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж үзэхгүй бөгөөд Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн маргаан бүхий орон сууцны лавлагаагаар нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээ болон банктай байгуулсан гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлж байрны өмчлөгчөөр бүртгэгдсэн байх тул уг байрны хууль ёсны өмчлөгч гэж үзнэ. / хх-ийн 78-82 дугаар тал/

Хариуцагч нь маргаан бүхий орон сууцыг Х. ******* ын өмчлөлд бүртгэгдсэн талаар мэдэж байсан боловч энэ талаар маргаж байсан эсэх нь тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д Эрх шилжүүлж авч байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж зааснаар нэхэмжлэгч Х. ******* ыг өмчлөгчөөр бүртгэсэн улсын бүртгэлийг үнэн зөв гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өөрийн өмчлөлийн орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна.

Сөрөг нэхэмжлэлийн талаар.

Хариуцагч Д. нь нэхэмжлэгч Х. ******* той байгуулсан 2023 оны 6 сарын 22-ний өдрийн бүртгэлийн 2811 дугаартай бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцож, байрны өмчлөгчөөс Х. *******ын нэрийг хасуулж хүү Г. ий нэр дээр улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахыг улсын бүртгэлд даалгуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргаж байна.

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...Солонгос улс руу эмчилгээ хийлгэхээр явахдаа хүүгээ өөрийн гэсэн байртай болгохын тулд Дархан-Уул аймагт 2 өрөө байр худалдан аваад хүү Г. ий нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ бичүүлэн авах гэтэл насанд хүрээгүй хүүхдийн нэр дээр гэрчилгээ гаргах боломжгүй гэсэн тул эцэг Х. ******* той харилцан ярилцаж тохиролцоод нотариатаар бэлэглэлийн гэрээ байгуулан 2 өрөө орон сууцыг эцэг Х. ******* ын нэр дээр болгож гэрчилгээ гаргуулсан. Гэтэл эцэг Х. ******* нь хүүхдийн эрх ашгийг зөрчиж хүүхдийг үл хайхран бие засах, хоол унд идэх, уух нөхцөлийг хасаж, хүүхдийн орон гэрт архидан согтуурч, хүүхэд архинд явуулах, хоол ундаар гачигдуулахын зэрэгцээ эрүүл мэндээр нь хохироож, гэрт эмэгтэйчүүд авчран хүүхдийн хажууд эвгүй харьцаа үүсгэж байсан учрааж гомдож байна. Бэлэглэлийн гэрээнд заасан нөхцөлийг Х. ******* зөрчсөн учраас бэлэглэлийн гэрээнээсээ татгалзаж байна гэж тайлбарласан.

Талуудын хооронд байгуулсан 2023 оны 6 сарын 23-ны өдрийн 2811 дугаартай бэлэглэлийн гэрээгээр гэрээний зүйл болох 43 864 900 төгрөгийг өөрийн хүү болох Г. ийг Монголд аавтайгаа амьдрах орон сууц худалдан авахад зориулалтаар, гэрээний 4.2-т бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн тохиолдолд бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохоор шаардах эрхтэй, гэрээний 4.3-д бэлэглэлийн гэрээ хүчингүй болсон бол бэлэг хүлээн авагч тал гэрээний зүйлийг бэлэглэгчид эсхүл өвлөгчид буцаан өгөх үүрэгтэй, бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэгч гэрээг хүчингүй болгохыг шаардах эрхгүй байхаар тохиролцсон байна.

Талууд гэрээний дагуу бэлэглэлийн гэрээний зүйлийг бэлэг хүлээн авагчийн өмчлөлд шилжүүлсэн байх ба уг гэрээ нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ, 276.2-т Эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан хуулийн шаардлагыг хангасан байх тул талуудын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Хариуцагч Д. нь 2024 оны 2 сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт Х. ******* од холбогдуулан хүү Г. ий дэргэд согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хоол ундаар гачигдуулсан үндэслэлээр гомдол гаргаснаас хойш тус шүүхэд 2024 оны 4 сарын 17-ны өдөр бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах шаардлага гаргасан байх ба энэ нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3-т Бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй, гэрээний 4,3-д заасан хугацааг хэтрүүлээгүй байх тул гэрээг хүчингүй болгуулахыг шаардах эрхтэй гэж үзэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас зөрчил шалган шийдвэрлэсэн материалыг ирүүлсэн байх ба уг баримтаар ...Дархан сумын баг 408 дугаар байрны ******* тоотод оршин суух Х. ******* нь өөрийн хүү Г. ий дэргэд согтууруулах ундаа хэрэглэсэн нь холбогдогч Х. ******* ын мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Г., гэрч Д. нарын мэдүүлэг, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл зэрэг баримтуудаар мөн холбогдогч Х. ******* нь зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэсэн үндэслэлээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, 300 нэгжээр торгох шийтгэл ногдуулсан байна.

Иймд нэхэмжлэгч Х. ******* нь бэлэглэгч Д. тай байгуулсан гэрээнд заасан хүү Г. ийг асрамжлах үүргээ хангалттай биелүүлээгүй, өөрийн асрамжид байх хугацаанд нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн насанд хүрээгүй хүүхдийг үл хайхарч бэлэглэлийн гэрээний 4.2-т заасан бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдэл гаргасан болох нь тогтоогдож байх тул талуудын хооронд байгуулсан 2023 оны 6 сарын 22-ны өдрийн 2811 дугаартай бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцох үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.2-т Бэлэглэлийн гэрээ хүчингүй болсон бол бэлэглэлийн зүйлийг бэлэглэгчид, эсхүл түүний өвлөгчид буцаан олгоно, 2811 дугаартай бэлэглэлийн гэрээний 4.3-т Бэлэглэлийн гэрээ хүчингүй болсон бол бэлэг хүлээн авагч тал гэрээний зүйлийг бэлэглэгчид, эсхүл түүний өвлөгчид буцаан олгох үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч Х. ******* оос бэлэглэлийн гэрээний зүйл болох 43 864 900 төгрөг гаргуулан хариуцагч Д. д олгох нь зүйтэй.

Хариуцагч Д. нь бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцож, 2 өрөө орон сууцнаас Х. ******* ын нэрийг хасуулж Г. ий нэр дээр бүртгэл хийлгүүлэхийг даалгах, цалингийн зээлийг хаалгах зорилгоор шилжүүлсэн 10 300 000 төгрөгийг гаргуулах гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч уг гэрээний дагуу орон сууц шилжүүлсэн үйл баримт тогтоогдохгүй байх ба зөвхөн орон сууц авахад зориулж урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн байх тул гэрээний дагуу гэрээний зүйлийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, 2 өрөө орон сууцнаас Х. ******* ын нэрийг хасуулж Г. ий нэр дээр бүртгэл хийлгүүлэхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Дархан-Уул аймгийн Дархан сумын баг, хороолол, 40 байрны ******* тоот, 42.22 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч Д. гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

2. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 280 дугаар зүйлийн 280.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х. *******, хариуцагч Д. нарын хооронд 2023 оны 6 сарын 22-ны өдөр байгуулсан 2811 дугаартай бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцож, нэхэмжлэгч Х. ******* оос 43 864 900 төгрөг гаргуулан хариуцагч Д. д олгож, 2 өрөө орон сууцнаас Х. ******* ын нэрийг хасуулж Г. ий нэр дээр бүртгэл хийлгүүлэхийг даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 533400 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 377274 төгрөг гаргуулан хариуцагчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.АЛТАНТУЯА