| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Будын Отгонсүрэн |
| Хэргийн индекс | 143/2023/00386/И |
| Дугаар | 143/ШШ2024/00181 |
| Огноо | 2024-05-08 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 143/ШШ2024/00181
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* овогт *******ы ******* /РД: *******/, ******* аймаг, ******* сум,******* баг, *******ын 2 дугаар гудамж 2 тоот
Хариуцагч: ******* овогт ийн /РД: /, ******* аймаг, ******* сум, баг, , ын 14 дүгээр гудамж 1412 тоот
Хариуцагч: овогт гийн /РД: /, ******* аймаг, ******* сум, баг, , ын 14 дүгээр гудамж 1412 тоот
Нэхэмжлэлийн шаардлага: Газар албадан чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлтэй; газрын шударга эзэмшигчээр тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Э.*******, хариуцагч Г., Н., хариуцагч Г.ын өмгөөлөгч Н., гэрч Ч., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Г., Н. нарт холбогдуулан ******* аймгийн ******* сумын баг, баян уул 14 гудамж 1412 тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, 750 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр ******* аймгийн ******* сумын 2 дугаар баг, баян уул 14 дүгээр гудамж 1412 (хуучин хаяг 15-8 тоот) тоотод нэгж талбарын дугаартай, 750 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч. Гэтэл хариуцагч Г. нь газар өмчлөх эрхийн гэрчилгээгүй боловч миний өмчлөлийн газарт Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин дураар авирлан, би энэ газрыг худалдаж авсан гэсэн зүйл ярьж, гэр барьж 10 гаруй жил амьдарч байна. Нэхэмжлэгч миний бие тухайн газрыг ашиглан захиран зарцуулах, цаашлаад амины орон сууц барих зорилготой байгаа бөгөөд одоогоор тухайн газартаа амьдардаггүй. Нэхэмжлэгч би хариуцагч Г.тай 2022 оны 2 дугаар сараас хойш биечлэн удаа дараа очиж уулзаж, миний газрыг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан, мөн худалдан авах саналыг мөн удаа дараа тавьсан боловч элдэв шалтаг тоочин цааргалсаар өнөөдрийг хүрч, миний өмчлөлийн газарт амьдарсаар байна. Нэхэмжлэгч миний бие өөрийн өмчлөлийн газраа эзэмшиж, ашиглан захиран зарцуулахаар хариуцагч Г.тай удаа дараа уулзсан боловч газар чөлөөлж өгөхгүй байсаар байна.
Иймд миний хууль ёсны өмчлөх эрхийг хангаж ******* аймгийн ******* сумын 2 дугаар баг, баян уул 14 дүгээр гудамж 1412 тоотод нэгж талбарын дугаартай, 750 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Г., Н. нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, Г., Н. нарыг нүүлгэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ын 14-1412 тоот газрын хууль ёсны өмчлөгч болсон. Тэрнээс өмнө 2008 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр тухайн үеийн газар өмчлөх үйл ажиллагаа явагдах үед манай эмээ зохих хууль журмынх нь дагуу өргөдлөө өгөөд, тухайн газрын өмчлөгч болсон. Тухайн үед хажуу хашааных нь Л.Батдэлгэр гэдэг хүн ын 15-8 гэх хаягт буух ёстой байж манай 15-7 тоотод буугаад, нөгөө 15-8 тоот газар хоосон үлдсэн байдаг. Манай аав тэр үед айл андуураад буучихлаа. Газраа алдчих вий гэж айсандаа Л.Батдэлгэрийн өмчлөлд байх ын 15-8 тоотод айл буулгасан байдаг. Сүүлд 2020 онд манай эмээ нэг газар байх ёстой. Чи үүнийг өөрийн нэр дээр шилжүүлж авах хэрэгтэй гээд надад зарж би өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Би 2021 оноос нэхэмжлэл гаргах хугацаа хүртэл би аавтайгаа хамт очиж 2-3 удаа Г.тай уулзсан. Г. хүртэл энэ газрыг өөрөө солигдсон гэдгийг мэдэж байгаа. Г. өөрөө энэ газрыг худалдаж авсан гэж хэлдэг. Гэхдээ тэр талаарх баримт байхгүй. Худалдаж авахдаа манай ааваас биш Б. гэх хүнээс худалдаж авсан гэж хэлдэг болохоос биш газар, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй. Тийм учраас энэ газар бол анхнаасаа манай гэр бүлийн өмчлөлд байсан газар юм. Газар сольж бууснаас болж үүссэн л асуудал байгаа. Манай эмээгийн газар өмчлүүлэх захирамж 2005 онд гарсан. Захирамж гарсны дараа 2008 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан. Тухайн үед буух гээд газар дээрээ очиход хажуу айлын Л.Батдэлгэр гэх хүн буусан байсан учраас бууж чадалгүй ын 15-8 тоотод өөр айл буулгаад явсан. Гэтэл Г. Б.Батмөнх гэдэг хүнээс 500 000 төгрөгөөр тухайн газрыг худалдаж авсан гэж хэлдэг. Тэр үеэс л энэ маргаан үүсэж эхэлсэн. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зааснаар би тухайн газрын хууль ёсны өмчлөгч учраас Г.аас удаа дараа газар чөлөөлж өгөх хүсэлт гаргасан гэв.
2. Хариуцагч Г. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Үйл баримтын тухайд:
Миний бие маргаан бүхий газрыг 2004 оны ийн гэдэг хүнээс 500 000 төгрөгөөр худалдан авснаас хойш тасралтгүй 19 жил амьдарч байна. Уг газрыг худалдан авч байхад газрын тухай хууль тогтоомж боловсронгуй болоогүй, иргэд ч энэ талаар мэдлэггүй, тэр хавьд айл ч байхгүй тийм л цаг үе байсан. Банк ч гэж байдаггүй. Мөнгөө бэлнээр өгч байсан санагдаж байна.
надад зарахдаа энэ газар миний газар биш. ******* гэдэг хүнээс авсан юм. Энэ газар бичиг баримт байхгүй. Бичиг баримтыг нь гарахаар ******* чамд бичиг баримтыг нь шилжүүлж өгнө гэж хэлсэн. Би тухайн үедээ газар дээрээ буучхаад бичиг баримтаа шилжүүлж өгөхийг хүлээж байгаад 2006 онд , *******, миний бие гурван биеэрээ уулзаад нүүр нүүрээ харалцаж байгаад ярилцсан. Тэгэхэд ******* нь энэ газрыг өд 300 000 төгрөгөөр зарсан нь үнэн. Энэ газар миний ээжийн нэр дээр бичиг баримт нь гарна. Ээж маань бие нь өвдөөд хот явсан ирэхээр нь шилжүүлээд өгнө гэж хэлсэн. ******* ч надад шилжүүлж өгнө л гэдэг байсан. Гэтэл түрүү жилээс буюу 2022 оноос *******ы хүү ******* гэх хүн энэ газрын гэрчилгээг өөр дээрээ шилжүүлсэн. Одоо нүү гэж шаардах болсон. Би ч *******ыг хүнд зарсан газраа хүүдээ шилжүүлчхээд гэнэт биднийг нүү гэж шаардана гэж бодоогүй учраас хүүтэйгээ ярилцаад ойлголцох байх гэж уужуу хандаж байсан. Одоо би энэ газрыг шилжүүлж өгч чадахгүй. Энэ бол миний худалдан авсан газар.
Эрх зүйн үндэслэлийн тухайд:
Миний хувьд би энэ газрыг хууль бусаар эзэмшээгүй. Эзэмших эрхийг шударгаар олж авсан шударга эзэмшигч юм. Хэрэв би хууль бус эзэмшигч юм бол 19 жил хууль бусаар эзэмшинэ гэж байх уу. Иргэний хуулийн 104 дүгээр зүйлийн 104.2-т зааснаар 15 жилийн хугацаанд уг үл хөдлөх хөрөнгийг өмчлөгчийн нэгэн адил эзэмшиж байсан бол дээрх хугацаа дууссанаар уг хөрөнгийг өмчлөх эрхийг олж авна гэж хуульчилсан. Би энэ газар дээр 19 жил амьдарсан. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Хариуцагч Г. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие ******* аймаг, ******* сум, ын 15-08 тоот газрыг 2004 онд ийн гэдэг хүнээс 500 000 төгрөгөөр худалдан авснаас хойш тасралтгүй 19 жил амьдарч байна.
надад зарахдаа энэ газар миний газар биш, ******* гэдэг хүнээс авсан юм, би аваад удаагүй учраас бичиг баримтыг нь ******* шууд чамд шилжүүлж өгнө гэж хэлсэн. Би тухайн үедээ газар дээрээ буучхаад бичиг баримтаа шилжүүлж өгөхийг хүлээж байгаад шилжүүлж өгөхгүй байхаар нь 2006 онд , *******, миний бие гурван биеэрээ уулзаад нүүр нүүрээ харалцаж байгаад ярилцсан. Тэгэхэд ******* нь энэ газрыг өд 300 000 төгрөгөөр зарсан нь үнэн. Энэ газар миний ээжийн нэр дээр бичиг баримт нь гарна. Ээж маань бие нь өвдөөд хот явсан ирэхээр нь шилжүүлээд өгнө гэж хэлсэн.
******* ч надад шилжүүлж өгнө л гэдэг байсан. Гэтэл түрүү жилээс буюу 2022 оноос *******ы хүү ******* гэх хүн энэ газрын гэрчилгээг өөр дээрээ шилжүүлсэн. Одоо нүү гэж шаардах болсон. Би ч *******ыг хүнд зарсан газраа хүүдээ шилжүүлчхээд гэнэт биднийг нүү гэж шаардана гэж бодоогүй учраас хүүтэйгээ ярилцаад ойлголцох байх гэж уужуу хандаж байсан ч надад холбогдуулан газар албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргаж би одоо хариуцагч болоод явж байна.
Би энэ газрыг шударгаар олж авсан. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Гэхдээ хууль бус эзэмшлээс. Харин миний хувьд бол би энэ газрыг хууль бусаар эзэмшээгүй. Эзэмших эрхийг шударгаар олж авсан шударга эзэмшигч юм. Хэрэв би хууль бус эзэмшигч юм бол 19 жил хууль бусаар эзэмшинэ гэж байх уу. Иргэний хуулийн 104 дүгээр зүйлийн 104.2-т зааснаар 15 жилийн хугацаанд уг үл хөдлөх хөрөнгийг өмчлөгчийн нэгэн адил эзэмшиж байсан бол дээрх хугацаа дууссанаар уг хөрөнгийг өмчлөх эрхийг олж авна гэж хуульчилсан. Би энэ газар дээр 19 жил амьдарсан. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрч Б.ийн нэрээр энэ үйл баримт тогтоогдоно. Тиймээс намайг маргаан бүхий газрын буюу ******* аймаг, ******* сумын 2 дугаар баг, ын 15-08 тоот газрын шударга эзэмшигчээр тогтоож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгч Э.******* сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Г. нь иргэн Б.өөс ын 15-08 тоот газрыг худалдаж авсан үйлдэл, Б. нь Г.т зарсан үйлдэл нь өөрөө газар өмчлөгч биш этгээд зарсан, өмчлөгч биш этгээдээс худалдаж авсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл байх тул хууль бус үйлдэл болж байгаа юм. Мөн М.*******аас Б. нь тус газрыг худалдаж авсан, Б. нь М.******* надад зарсан, авсан гээд байгаа үйлдэл нь мөн дээрх хуулийн заалтад хамаарах хүчин төгөлдөр бус хэлцэл буюу хууль бус үйлдэл юм.
Иргэн Б. нь Г.т тухайн газрыг зараад ашиг олсон нь үйлдэл нь Иргэний хуулийн 492 дугаар зүйл. Бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэгт хамаарч байх ба 500 000 төгрөг авсан үйлдэл нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үйлдэл болж байна. Мөн иргэн Б. нь бусдын хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсан үйлдэл нь иргэн Г.т хохирол учруулж 500 000 авсан байх тул иргэн Г. Б.өөс хохирлыг барагдуулахыг шаардах эрхтэй ба Б. хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байна.
Миний аав М.******* нь иргэн Б.ийг таньдаг нь үнэн, харин иргэн Г. гэдэг хүнийг огт танихгүй тус газар дээр хүн амьдардаг гэдгийг л мэддэг байсан ба аав бид хоёр 2021 оны намар Э.******* миний нэр дээр газар өмчлөх эрх үүссэнээс хойш хамт очиж иргэн Г.тай уулзсан ба царайг нь харж, мэддэг болсон.
Мөн Иргэний хуулийн 104 дүгээр зүйл. Эзэмшилд байх хугацаанаас шалтгаалж өмчлөх эрх олж авах, 104.2. Хуульд өөрөөр заагаагүй бол эзэнгүй үл хөдлөх эд хөрөнгийг олж авсан өмчлөгч бус этгээд уг эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш 15 жилийн хугацаанд уг эд хөрөнгийг өмчлөгчийн адил эзэмшиж байсан бол дээрх хугацаа дууссанаар уг этгээд өмчлөх эрхийг олж авна гэж заасан энэ заалтад газар хамаарахгүй гэж ойлгож байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйл, 2.Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн гэж заасныг ойлгохдоо Монгол Улсад эзэнгүй газар гэж нэг ч байхгүй, өмчлөл, эзэмшил, ашиглалтын зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагад олгосноос бусад газар төрийн нийтийн өмч юм. Энэ газрыг М.*******ы хамааралтай буюу ээжийнх нь газар гэдгийг нэхэмжлэлдээ дурдсан ба одоог болтол мэдэж байна. Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийг олж авсан өмчлөгч бус этгээд уг эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш 15 жилийн хугацаанд буюу өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүссэнээс хойш хугацааг ойлгож байгаа тул дээрх хуулийн заалтууд иргэн Г.т хамаарахгүй.
Иймд Г.ын сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь хууль тогтоомжид нийцэхгүй, газрын шударга эзэмшигчээр тогтоолгох ямар ч боломжгүй, нэхэмжлэлдээ хууль бус хэлцлийг дурдсан, илтэд худлаа, нэхэмжлэлийн шаардлага, үйл баримтыг нотлох нотолгоог хавсаргаагүй, хуулийн үндэслэлүүд Г.т хамаарахгүй нотлох баримтгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, харин үндсэн нэхэмжлэгч Э.******* миний газар өмчлөх хуулиар олгогдсон эрх болон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2004 онд Б. гэдэг хүнд би аймгийн төвд нэг газартай болмоор байна гэж хэлэхэд Б. би нэг газар зарна чи тэрийг авах уу гэж хэлсэн. Б. анх М.*******ыг мотоциклтой сундалж ирээд, бид уулзалдаж газар худалдах талаар хэлэлцсэн. Би тэр газрыг худалдаж авсан. Тэр газрыг худалдаж авахад М.******* манай ээж хотод байдаг, энд ирэхээр нь гэрчилгээг чинь гаргаж өгнө гэж хэлсэн. Удаа дараа гэрчилгээ гаргуулах талаар хэлэхэд Б. удахгүй гэсэн хариу хэлдэг. Би өдийг хүртэл гэрчилгээгээ гаргуулах гэж хөөцөлдөж байгаа. Би тэр газарт 17 жил амьдарсан. Би энэ газрын шударга эзэмшигчээр тогтоолгомоор байна гэв.
6. Хариуцагч Н. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие маргаан бүхий газар дээр 2008 оноос хойш амьдарч байна. Энэ газар бол миний хадам ах болох Г.ын газар гэж ойлгодог. 2003, 2004 оны үеэс л миний хадам ахынх амьдарч байсан. Энэ нэхэмжлэгч Э.******* гэдэг хүнийг танихгүй мэдэхгүй. Г. ах намайг нүү гэвэл татгалзах юм алга. Хэрэв шүүх нь намайг нүү гэсэн шийдвэр гаргавал би нүүнэ. Тиймээс би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхэд гаргасан тайлбараа дэмжиж байна. Хариуцагч Г.тай ижил саналтай байна гэв.
7. Хариуцагч Г.ын өмгөөлөгч Н. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсад 2000 онд Газрын тухайн хууль хэрэгжиж эхлээд 2000-2003 он хүртэл ******* аймагт газрыг бүртгэж, гэрчилгээ олгох ажил эрчимтэй өрнөж эхэлсэн байдаг. ******* аймгийн хэмжээнд хамгийн анхны захирамжууд 2004-2005 онуудад гарч эхэлсэн юм байна. Тэгэхээр нэхэмжлэгчийн 2008 онд энэ газрыг өмчилж авсан. 2008 оноос хойш өмчлөөгүй гэдэг тайлбар үндэслэлгүй байна. Тэгэхээр 2001-2003 онуудад тухайн газар М.*******ы ээжийн эзэмшилд ын 15-7 тоотыг өмчилж авсан байна. Хариуцагч бол энэ газрыг худалдаж аваар гэрчилгээгээ М.*******аас гаргуулах гэж удаа дараа үзсэн. М.******* гэдэг хүн тухайн газрыг Г.т зарсан. Б. гэдэг хүн гэрчийн мэдүүлэг өгсөн. Гэрчийн мэдүүлэг өгөхдөө би энэ газрыг М.*******аас худалдаж аваагүй юм. Г.ыг Б. газар авахад нь зуучилсан гэдэг. Ингээд Б., М.*******, Г. гэдэг 3 хүн сууж байгаад энэ маргаан бүхий газрыг худалдах, худалдан авахаар тохиролцсон байдаг. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа шиг тэр үед улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй байсан. Газрыг улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно. Тиймээс Г. газрыг улсын бүртгэлд бүртгүүлээгүй учраас эзэмших эрх тодорхойгүй гэж шударга бусаар тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлд хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлж өгсөн байгаа. Иймд үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил гэж байгаа юм. Үнэхээр тэр газарт Г.ыг хууль бусаар амьдарч байна гэж үзэж байсан бол нэхэмжлэгч өмнө нь шаардах эрхтэй байсан. 19 жилийн хугацаанд нэг ч шаардлага гаргахгүй явна гэдэг нь өөрөө эргэлзээтэй бөгөөд энэ хүний эзэмшлийг хүлээн зөвшөөрч байна гэж үзэхээс өөр арга байхгүй байна. Хэдийгээр гэрээ хийгээгүй байсан ч үл хөдлөх хөрөнгийн эзэмшилтэй холбоотой шаардах эрхийг хэрэгжүүлэх хугацаа 6 жил байна. Тэгэхээр 6 жилийн хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй бол энэ нь өөрөө хөөн хэлэлцэх хугацаа дуусах үндэслэл байна.
Миний үйлчлүүлэгч М.*******тай тохиролцсоны үндсэн дээр тухайн газрыг 500 000 төгрөгөөр худалдаж авч байсан. Г. тухайн газрыг худалдаж авлаа. Би энэ газрын хууль ёсны өмчлөгч гэж бодож байсан. Г. энэ газрыг хууль бусаар эзэмшээгүй, хууль ёсоор эзэмшиж байгаа. Харин намайг энэ газрын шударга эзэмшигчээр тогтоож, миний газрыг чөлөөлж надад шилжүүлж өгнө үү гэх тайлбарыг гаргадаг. Мөн Иргэний хуульд зааснаар шаардлага гаргах буюу хөөн хэлэлцэх 6 жилийн хугацаа нь дуусгавар болсон байхад нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь мөн 19 жил амьдарсан хүнийг хууль бусаар амьдарч байгаа гэж үзэх үндэслэлгүй байна гэв.
8. Гэрч Ч. шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: 2004 оны 08 дугаар сарын 26-ны аймгийн Засаг даргын 233 дугаар захирамжаар ын 15-8 тоот газрыг анх Ц.Батдэлгэр гэдэг хүнд өмчлүүлсэн байна. 2005 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 118 дугаар захирамжаар ын 15-7 тоот газрыг О.Сосорбарам гэх хүнд өмчлүүлсэн байна. Газар өмчлүүлсний дараа кадастрын зураг авахуулж, улсын бүртгэлээс гэрчилгээгээ авна. Тэгж байж хуулиараа гэрчилгээ баталгаажна гээд хуульд заасан байдаг. Ц.Батдэлгэр, О.Сосорбарам нар газрын гэрчилгээгээ авсан гэдэг талаарх мэдээллийг мэдэхгүй байна.
2004, 2005 онд энэ 2 хүнд газар олгосон байна. 2005 онд Ц.Батдэлгэр нь тухайн газар дээр очиж бууж, хашаа татсан байна. Ц.Батдэлгэр нь түрүүлж буухдаа ын 15-8 гэх тоотод бус, ын 15-7 тоотод байх газар дээр буусан. Уг нь Ц.Батдэлгэр гэх хүн өөрөө ын 15-8 тоотын өмчлөлтэй хүн байгаа. Энэ бол зүгээр газар дээр солигдоод буучихсан асуудал байгаа юм. 2007 оны 9 сар гэхэд нөгөө хажуу талын О.Сосорбарам гэдэг айл нь дээрээ бууж байгаа юм. Хоёр айл хоорондоо газраа нь солиод буучихсан тохиолдолд буцаагаад зөв болгоод бууж болно. Эсвэл хоорондоо тохиролцоод бичиг баримтаа сольж болно. Хаягжилтын журмаараа одоо хуучин хаяг өөрчлөгдаж шинэ хаягтэй болсон. Шинэчилсэн хаяг авахдаа манайхаас кадастрын зураг аваад, улсын бүртгэлд аваачиж өгнө. Ер нь хуучин хаяг одоо хамаагүй болж байгаа гэв.
9. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, ******* аймгийн ******* сумын 6 дугаар багийн Засаг даргын болон шилжин ирсэн тухай тодорхойлолт, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, газар эзэмших эрхийн лавлагаа, дугаартай газрын нэгж талбарын тодорхойлолт, кадастрын зураг зэрэг баримтуудыг; Хариуцагчаас ******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагч талын хүсэлтээр Б., Б., М.******* нараас гэрчийн мэдүүлэг авч, ******* аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрыг шинжээчээр томилж шинжээчийн дүгнэлт, газрын холбогдох баримтууд зэрэг нотлох баримтыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Э.******* хариуцагч Г., Н. нарт холбогдуулан ******* аймгийн ******* сумын баг, баян уул 14 гудамж 1412 тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, 750 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр ******* аймгийн ******* сумын 2 дугаар баг, баян уул 14 дүгээр гудамж 1412 тоотод нэгж талбарын дугаартай, 750 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч. Гэтэл хариуцагч Г. нь газар өмчлөх эрхийн гэрчилгээгүй боловч миний өмчлөлийн газрыг худалдаж авсан гэх зүйл ярьж, 10 гаруй жил амьдарч байна. Г.тай 2022 оны 2 дугаар сараас хойш уулзан газрыг чөлөөлж өгөхийг шаардсан боловч чөлөөлж өгөөгүй, мөн түүнд газрыг худалдан авах саналыг тавьсан. Иймд газрыг Г., Н. нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Г., Н. нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Маргаан бүхий газрыг 2004 онд Б.өөс 500 000 төгрөгөөр худалдан авснаас хойш тасралтгүй 19 жил амьдарч байна. Б. надад зарахдаа энэ газар миний газар биш, *******аас авсан юм, энэ газар бичиг баримт байхгүй, бичиг баримтыг нь гарахаар ******* чамд шилжүүлж өгнө гэж хэлсэн. Би тухайн үед газар дээрээ буугаад бичиг баримтаа шилжүүлж өгөхийг хүлээж байгаад 2006 онд , *******, миний бие гурван биеэрээ уулзахад ******* нь энэ газрыг өд 300 000 төгрөгөөр зарсан нь үнэн. Энэ газар миний ээжийн нэр дээр бичиг баримт нь гарна, ээжийн бие өвдөөд хот явсан ирэхээр нь шилжүүлээд өгнө гэж хэлсэн. Гэтэл 2022 оноос *******ы хүү ******* гэх хүн энэ газрын гэрчилгээг өөр дээрээ шилжүүлсэн, одоо нүү гэж шаардах болсон гэж маргаж байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эд хөрөнгийн эрхийн лавлагаа, шинжээчийн дүгнэлт, газрын холбогдох баримтууд зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
******* аймгийн Засаг даргын 2005 оны 04 сарын 29-ний өдрийн 118 дугаар захирамж, түүний хавсралтад зааснаар иргэн О.Сосорбарамд ын баг, хан-уулын 15-7 тоотод байршилтай, 150501915 нэгж талбарын дугаартай, 750 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг өмчлүүлсэн байна.
2008 оны 01 сарын 09-ний өдөр иргэн О.Сосорбарам нь дээрх төрөөс хувьчилсан газрын өмчлөх эрхийг анх удаа улсын бүртгэлд бүртгүүлжээ.
2021 оны 09 сарын 03-ны өдөр худалдагч О.Сосорбарам, худалдан авагч Э.******* нар нь ын баг, хан-уулын 15-7 тоотод байршилтай, 15051915 нэгж талбарын дугаартай, 750 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг худалдах, худалдан авах гэрээ байгуулан нотариатчаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлжээ.
Ийнхүү нэхэмжлэгч Э.******* нь ******* аймгийн ******* сумын баг, баян уул 14 гудамж 1412 тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, 750 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч болох нь газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эд хөрөнгийн эрхийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.
Хаягжуулалтын тухай хууль болон холбогдох журмын дагуу 15-7 тоот гэрчилгээтэй газрын хаяг Баян уул 14-1412 болж солигдсон байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр шинжээч томилж дүгнэлт гаргуулсан ба ******* аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2024 оны 03 сарын 11-ний өдрийн 86 тоот шинжээчийн дүгнэлтэд ******* аймгийн ******* сумын баг, Баян уул 14 гудамж 1412 тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, 750 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар дээр хариуцагч Г., Н. нар нь оршин сууж байгаа болох нь кадастрын зураг болон тухайн хаягт биеэр очсоноор нотлогдоно гэжээ.
Зохигч энэ талаар маргаагүй.
5. Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн газрыг албадан чөлөөлүүлэхийг хариуцагч нараас шаардсан байх бөгөөд хууль бус эзэмшил эсэх нь маргааны зүйл болжээ.
6. Нэхэмжлэгч Э.******* нь газар өмчлөгчийн хувьд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шаардах эрхээр нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж өмчлөгчийн өөрийн эд юмсыг эзэмшилдээ байлгах эрхийг хамгаалсан шаардах эрхийг хуульчилжээ.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан шаардах эрхийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохын тулд нэхэмжлэгч тухайн хөрөнгийн өмчлөгч мөн болох нь, хариуцагч хөрөнгийг хууль бусаар эзэмшиж буй нь тус тус тогтоогдсон байх учиртай.
7. Хариуцагч талаас тухайн газрыг 2004 онд худалдаж авсан тул газрын эзэмшил хууль ёсны гэж маргаж байна.
8. Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх үүсэх, эрхийг шилжүүлэх, дуусгавар болох харилцааг зохицуулсан ба тухайлбал, 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд мөн 110 дугаар зүйлийн 110.1-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.
Хариуцагч Г. нь уг газрыг 2004 онд Б.өөс худалдаж авсан гэж тайлбарлах боловч хэрэгт энэ талаарх гэрээ, хэлцэл авагдаагүй, хариуцагч нь тайлбараа баримтаар нотлоогүй байх тул хариуцагчийн эзэмшлийг хууль ёсны гэж үзэх боломжгүй юм.
9. Түүнчлэн, гэрч Б. ...Г. нь манай нөхөр, бид 2004 онд Баянаа гэх хүнээс Хан-уулын 15-08 тоот газрыг худалдаж авсан, 2004 оноос хойш амьдарч байна гэж,
Гэрч Б. ...Би 2004 онд нэхэмжлэгч Э.*******ын аав *******аас уг газрыг худалдаж аваад тэр ондоо Г.т худалдсан. Тухайн үед бичгээр гэрээ хэлцэл байгуулаагүй гэж, Гэрч М.******* ...Би Б.өд ын 15-08 тоот газрыг зараагүй, миний өмчлөлийн газар биш. Харин 2007-2008 оны үед би Б.ийг газар дээрээ түр буулгаж байсан гэж тус тус мэдүүлдэг ба тэдний мэдүүлгээр хариуцагч нарт хуульд заасан үндэслэл, журмын дагуу газар өмчлөх, эзэмших эрх үүсээгүй болох нь тогтоогдож байна.
10. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж заажээ. Хариуцагч Г.ын эзэмшил нь зөвхөн хууль болон гэрээнд заасан үндэслэлээр үүссэн тохиолдолд хууль ёсны эзэмшигч гэж үзэх бөгөөд энэ нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байх ба түүнчлэн өмчлөгчөөс олгосон эрхийн дагуу газрыг эзэмшиж байгаа эсэхийг баримтаар нотлоогүй.
Өөрийн хөрөнгөө чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах нь өмчлөгчийн туйлын эрх байдаг тул түүний хүсэл зоригоос гадуур эд хөрөнгийг нь эзэмшиж байгаа этгээдийн эзэмшил хууль бус байна.
11. Хариуцагч Г.ын өмгөөлөгч Н. Иргэний хуулийн 75 дугаар зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил ба нэхэмжлэгч нь энэ хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж талууд хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаж байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил гэж хөөн хэлэлцэх тусгай хугацаа заажээ.
Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Г. нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгө буюу газартай холбоотой гэрээ, хэлцэл байгуулагдаагүй, нэхэмжлэгч нь гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргаагүй тул дээрх хөөн хэлэлцэх тусгай хугацаа хамаарахгүй байна.
Харин Иргэний хуулийн 8 дугаар зүйлд иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлийг заасан ба зохигчийн хооронд 8.1.6-д заасан үндэслэлгүйгээр эд юмс олж авах, эзэмших үндэслэлээр иргэний эрх зүйн харилцаа үүсчээ.
Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил ба тухайн хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолохыг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт тус тус заасан.
Шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүсэх бөгөөд нэхэмжлэгч нь тухайн газрыг 2021 онд өмчилж авсан байх тул шаардах эрхтэй гэж үзлээ.
12. Иймд нэхэмжлэгч Э.******* нь газрын өмчлөгч мөн болох нь, уг газар нь бусдын хууль бус эзэмшилд байгаа болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байх тул тэрээр газрыг шаардах эрхтэй байна.
13. Хариуцагч Г. нь нэхэмжлэгч Э.*******ад холбогдуулан ******* аймаг, ******* сумын баг, ын 15-08 тоот газрын шударга эзэмшигчээр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...газрыг 2004 онд Б.өөс 500 000 төгрөгөөр худалдан авснаас хойш тасралтгүй 19 жил амьдарч байна. Б. надад зарахдаа энэ миний газар биш, *******аас авсан, би аваад удаагүй учраас бичиг баримтыг нь ******* чамд шилжүүлж өгнө гэж хэлсэн гэж тайлбарладаг.
Иргэний хуулийн 104 дүгээр зүйлийн 104.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол эзэнгүй үл хөдлөх эд хөрөнгийг олж авсан өмчлөгч бус этгээд уг эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш 15 жилийн хугацаанд уг эд хөрөнгийг өмчлөгчийн адил эзэмшиж байсан бол дээрх хугацаа дууссанаар уг этгээд өмчлөх эрхийг олж авна гэж зааснаар улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлснээс хойш 15 жил өнгөрсөн байхыг шаарддаг.
Түүнчлэн Иргэний хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-д Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмчид байна гэж зааснаас үзэхэд эзэнгүй үл хөдлөх эд хөрөнгө буюу газар гэж байхгүйгээс гадна Иргэний хуулийн 104 дүгээр зүйлийн 104.2-т заасан зохицуулалт нь үл хөдлөх эд хөрөнгийн эрхэд үйлчлэхгүй байна.
14. Иймд хариуцагч Г.ын газрын шударга эзэмшигчээр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
15. Шүүхийн шийдвэр нь хэрэг хянан шийдвэрэх ажиллагааны оролцогчдод үр нөлөөтэй байх зорилгын хүрээнд, Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасанчлан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх үүсэх, дуусгавар болох талаар хуульд заасан зохицуулалтыг хэрэглэхгүй байх, түүнчлэн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүйг тэмдэглэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар ******* аймгийн ******* сумын баг, баян уул 14 гудамж 1412 тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, 750 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хариуцагч Г., Н. нарын эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.
2. Иргэний хуулийн 104 дүгээр зүйлийн 104.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Г.ын ******* аймгийн ******* сумын баг ын 15-08 тоот газрын шударга эзэмшигчээр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Э.*******, хариуцагч Г. нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч Г., Н. нараас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.*******ад олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН