Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 143/ШШ2024/00188

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Нэхэмжлэгч: ******* ******* овогт *******гийн ******* /РД:*******/ ******* хот,******* дүүрэг, ******* хороо,******* байр 9-4 тоот

 Хариуцагч: овогт гийн /РД:/, аймаг, сум, баг, 10-р гудамж, 1005 тоот

 Хариуцагч: овогт ийн /РД:/, аймаг, сум, баг, 10-р гудамж, 1005 тоот

 Нэхэмжлэлийн шаардлага: Газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.*******, хариуцагч Л., А., хариуцагч А.гийн өмгөөлөгч Н., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З. нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: аймгийн сумын 2 дугаар баг, ын 10-10 тоотод байрлалтай, тоот нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний, 1046,2мкв газрыг миний ээж ын хууль журмын дагуу хувьчилж авсан. Миний ээж Д. нь 2011 онд нас барсан бөгөөд Л.******* миний бие 2013 онд өв залгамжлалаар шилжүүлэн авсан. Би 2003 оноос хойш гадаад улсад амьдарч, нутагтаа цөөн ирсэн бөгөөд ирэх үедээ тухайн газар дээр буусан айлд газар чөлөөлөх тухай шаардлага тавихад зөвшөөрдөггүй. Ажил, амьдралын нөхцөл байдал, ирж очих боломж бололцооноос шалтгаалж энэ асуудлыг нэг мөр шийдвэрлэж чадалгүй өнөөдрийг хүрсэн. Цаашид асуудлыг шийдвэрлэж, өмчийн эрхээ эдлэх шаардлагатай байгаа тул тухайн айлыг албадан нуулгэж, аймгийн сумын баг, ын 10-10 тоот хаягтай газрыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгч Л.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа хангуулах хүсэлтэй байна. 2013 онд өөрийн нэр дээрээ шилжүүлж авснаасаа хойш тус газрыг хөөцөлдөж асуухад газрын албанаас хаяг байршил зааж өгсөн боловч тухайн газар нь очиход байгаа хүмүүс нь манай газар гэдэг. Тиймээс энэ асуудлыг шүүхэд хандаж эцэслэн шийдвэрлүүлэхээр оролцож байна. Нэмж хэлэх тайлбаргүй гэв.

 Хариуцагч Л. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: овогтой миний бие сумын 2 дугаар багийн 10-10 тоотод үр хүүхэд, ач зээ нартайгаа амьдардаг. Манайх энэ газарт 2000 онд нүүж ирэхэд хашаагүй, хог ихтэй элс хурсан газар байсан. Газрын хаяг ын 10-9 тоот байсан. 2007 онд газрын өөрчлөлтөөс болж ын 10-10 тоот болсон. Энэ газарт 5-6 өрх айлууд байсан бөгөөд нэг нэгнийхээ алинд хүрснээр газрыг орхиж явсан байсан. 2010 онд газраа хөөцөлдөж өргөдөл өгсөн боловч тухайн үеийн газрын дарга байсан Багахүү өргөдлийг хойш тавьж хүний газар гээд гэрчилгээ гаргаж өгөөгүй. Уг нь газрын эзэд Л. надад бэлэглээд өөрсдөө хойшоо газартай болоод явцгаасан. Энэхүү газрын эзэд болох , , нар нь гэрчилж өгөх болно. Л. би энэ газар дээр 20 гаруй жил ажиллаж амьдарч ирсэн. Иймээс Л. би газраа чөлөөлж өгч чадахгүй болно гэжээ.

 Хариуцагч Л. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ газар анх А.гийн нэр дээр байсан. Урьд хүмүүс ирж уулзахад нь манай газар гэдгээ хэлээд явуулж байсан. Одоо захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлдэг юм уу гэсэн санаатай байгаа гэв.

 Хариуцагч А. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: овогтой нь сумын 2 дугаар багийн 10-10 тоотод үр хүүхэд, ач зээ нартайгаа амьдардаг. Манайх энэ газарт 2000 онд нүүж ирэхэд ямар ч хашаагүй, хог, элсэнд дарагдсан газар байсан. Газрын хаяг ын 10-9 тоот байсан бөгөөд 2007 онд газрын өөрчлөлтөөс болж ын 10-10 тоот болсон. Энэ газарт 5-6 өрх айлууд байж байгаад 1997 онд нэг нэгнийхээ аминд хүрч, амиа хорлосон гэх мэт үйл явдлаас болж газраа орхиж нүүсэн. 2010 онд газраа хөөцөлдөж өргөдөл өгсөн боловч тухайн үеийн газрын дарга Багахүү өргөдлийг хойш тавьж хүний газар гээд гэрчилгээ олгоогүй. Уг газрын эзэд нь А. надад бэлэглэж өгсөн юм. Энэ газрын эзэд нь хоёр , Зулзага, , гэх мэт айл өрхүүд байсан. Одоо бүгд амьд сэрүүн гэрч нар байгаа. Өөрсдөө тус тусын газраа аваад амьдарч байгаа. Манайх энэ газартаа 20 гаруй жил ажиллаж амьдарч байгаа. Иймээс манайх газраа чөлөөлж өгч чадахгүй гэжээ.

 Хариуцагч А. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед өрхийн тоогоор газар олгодог байсан тул анх нүүж ирэхэд том газар байсан. Мөн тодорхой хаягжаагүй байсан. Манай зүүн талд айл буугаад 2 хувааж хашаалсан. Тухайн үед тодорхой хаяггүй байсан. 2016 онд Мөнхсайхан ирээд манай ахын газар байгаа гэж ирэхэд нь энэ газар маргаантай газар эзэн нь тодорхойгүй гэсэн. Ер нь хаяг андуурсан байх магадлалтай гэж бодож байна. Хавтаст хэрэгтэй танилцахад нэхэмжлэгчийн ээжийнх нь паспортын ар талд нь 10-13 гэсэн хаяг байсан. Тиймээс захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлдэг юм уу гэсэн бодолтой байна гэв.

Хариуцагч А.гийн өмгөөлөгч Н. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үйлчлүүлэгчийнхээ саналыг тодруулахад анх д газрыг 2009 онд аймгийн Засаг даргын захирамжаар өмчлүүлэхдээ миний эзэмшлийн газрыг хууль бусаар өмчлүүлсэн эсэхийг Захиргааны хэргийн шүүхэд хандаж эцэслэн шийдвэрлүүлэх саналтай байгаа талаараа хүсэл зоригоо илэрхийлж байна. Мөн 10-10 тоот хаяг өмнө нь 10-9 тоот хаягтай байсан. Нэхэмжлэгчийн хэлээд байгаа 10-12 тоот хаяг буюу Отгонбаяраас шилжээд Чимгээгийн өмчилж авсан газартай давхцалтай байгаа гэв.

 Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, хүн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний лавлагаа, Г-1105002455 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 ҮНДЭСЛЭХ нь:

 1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар аймгийн сумын 2 дугаар баг, 10-10 тоот хаягт байршилтай нэгж талбарын дугаартай, 1046,2 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хариуцагч Л., А. нарын эзэмшлээс албадан чөлөөлүүлж чөлөөлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л., А. нараас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.*******т олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ОТГОНСҮРЭН