Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2022/ДШМ/08

 

Ц.*******т холбогдох хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүхуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ш.Баттогтох Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж, Прокурор Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүхуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Доржбалын даргалж шийдвэрлэсэн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/11 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлоор Ц.*******т холбогдох 2123000000206 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1983 оны 03 дугаар сарын 29- ний өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймаг Зүүнхангай сум Даланбулаг багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *******а ******* овогт *******ын *******, регистрийн дугаар *******.

Шүүгдэгч Ц.******* нь 2020 оны 12 дугаар сарын 15-наас 25-ны өдрүүдэд Завхан аймгийн Сантмаргаз сум Баяндавс багийн нутаг дэвсгэр “Цагаан толгой” гэх газар бэлчээрт байсан иргэн Б.*******ийн өмчлөлийн адуун сүргээс сартай “Т” үсгэн дормон тамгатай бор хээр зүсмийн нас гүйцсэн сувай гүү, сартай “Т” үсгэн дормон тамгатай хээр зүсмийн нас гүйцсэн сувай гүү болох 2 тооны адуу хулгайлж 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Түүний холбогдсон уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Олон тооны мал хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүх: 1. Шүүгдэгч *******а ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ц.*******ыг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, 3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******т оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, 4. Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг баримтлан шүүгдэгч Ц.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, 5. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******т 2 жил 1 сарын хугацаанд Увс аймгийн Зүүнхангай сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, 6. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлаж, 7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.2-т тус тус зааснаар шүүгдэгч Ц.*******т зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2 жил, 1 сарын хугацаанд түүнд хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 8. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.*******аас гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан хул зүсмийн нас гүйцсэн морины үнэ 1,100,000 /нэг сая нэг зуун мянган/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлж, 9. Шүүгдэгч Ц.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, 10. Шүүгдэгч Ц.******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлтөлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдаж, 11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, 12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйзааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлаж, 13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ. Шүүгдэгч Ц.*******ын давж заалдах шүүхэд гаргасан гомдлын агуулга: “Миний гэм буруутай үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэстэй ч надад оногдуулсан хорих ялыг 2021 оны Өршөөлийн хуулиар 2 жил 01 сарын хорих ялыг мөн хугацаагаар дүйцүүлэн сольсон. Зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлсэн нь миний оршин суух Увс аймгийн Зүүнхангай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт зарим газар сүлжээ барьдаггүй учраас хяналт тавихад хүндрэлтэй, өвөл гэрт сүлжээ барьдаггүй. Зун нь миний нутагладаг Хан хөхийн ар нуруунд ямар ч сүлжээ барьдаггүй... Иймд уг тогтоолд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчлөн хөнгөлж өгнө үү гэжээ. Прокурор Б.******* дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтаар яллагдагч Ц.*******ын үйлдэл нь хангалттай нотлогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн үеэр шүүгдэгч нь үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Тухайн хохиролтой холбоотой маргаан байхгүй. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 5 жил хүртэлх хугацаагаЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 5 жилээс бага хугацаагаар хорих ял оногдуулах юм бол тухайн хорих ялыг зорчих эрх хязгаарлахаар солихоор хуульчилсан байгаа. Яллагдагчийн тухайд 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулаад тухайн хорих ялыг шүүхээс хуульд заасан үндэслэл журмын дагуу зорчих эрхийг хязгаарлахаар сольсон байгаа. Шүүгдэгчийн тухайд тухайн нутаг дэвсгэрт сүлжээ байхгүй тул эдлэх ялыг нь өөр ялаар сольж өгнө үү гэсэн байгаа. Энэ нь хуульд зааснаар зорчих эрхийг өөр ялаар солих боломж байхгүй тул хуульд заасан үндэслэлээр давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэв

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.*******ын гомдлыг үндэслэн Ц.*******т холбогдох хэргидавж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасны дагуу анхан шатны шүүхийн үйл ажиллагаа шийдвэрийг бүрэн хянаж үзэв. Ц.******* нь 2020 оны 12 дугаар сарын 15-наас 25-ны өдрүүдэд Завхаймгийн Сантмаргаз сум Баяндавс багийн нутаг дэвсгэр “Цагаан толгой” гэх газар бэлчээрт байсан иргэн Б.*******ийн өмчлөлийн адуун сүргээс 2 тооны адуу хулгайлж 2000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатын шүүхиын дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн хууль зүйн үндэслэл бүхий болсон байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйзаасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. Шүүх нотлох баримтанд тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэхамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай бүрэн гүйцэт бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Ц.*******т холбогддох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, эрх зүйн ухамсарыг удирдлага болгон зөв үнэлж шийдвэрлэжээ. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэЦ.*******ын гэм бурууг хянан хэлэлцэж хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, түүний үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжэд хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Шүүх түүний үйлдсэн гэмт хэргйин нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжэучруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 -т зааснаар зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн солихоор шийдвэрлэсэн нь Эрүүгийн хууль, Өршөөлийн тухай хуульд нийцсэн байна. Шүүгдэгч Ц.******* нь “хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольсон миний оршин суух Увс аймгийн Зүүн хангай сумын 1 дүгээр багийн нутагт зарим газар сүлжээ барьдаггүй учраас хяналт тавиахад хүндрэлтэй өвөл гэрт сүлжээ барьдаггүй тогтоолд заасан ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэж давж заалдах гомдол гаргажээ. Шүүгдэгч У.*******ын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ял нь түүний гэм буруу, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон ял хүндэдээгүй байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал давж заалдах шатны шүүх хуралдааны явцад тогтоогдоогүй байна. Шүүхээс шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрхэн биелүүлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал биш болохыг дурьдах нь зүйтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн дазаалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дхэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь.

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/11 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дхэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Ш.БАТТОГТОХ

Ж.БАТТОГТОХ