Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 184/ШШ2024/03252

 

2024 06 07 184/ШШ2024/032*******2

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ******* дугаар хороо, MN товер ******* давхар, *******07 тоот хаягт байрлах, ******* финанс ББСБ ХХК /рд:*******832**************1/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, ******* 2 гудамж, *******а тоот хаягт оршин суух, ******* ******* овогт /рд:/

Зээлийн гэрээний үүрэгт 699,728 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Б. нь ******* финанс ББСБ ХХК-ийн цахим зээлийн аппликейшнд хүсэлт гаргаж, 2022.02.14-ний өдөр 133608 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээг баталгаажуулсан байна. ******* цахим зээлийг нэг удаагийн гэрээгээр зээлдэгч хэдэн ч удаа зээлжих эрхтэй ба хамгийн багадаа *******0,000 төгрөг авах боломжтой, зээлийн дээд хэмжээг программ тооцоолж зээлдэгчид мэдээлдэг. Мөн зээлийн хүү нь зээл авах өдрийн аппликейшнд зарласан хүү байх ба зээлийн хүсэлт илгээснээр программ тооцож зээлдэгч зөвшөөрсөнөөр олголт хийгддэг зарчимтай. Зээлдэгч Б. нь 2022.02.14-ний өдөр 200,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 8.7 хувийн хүүтэй зээлж авсан байна. Зээлдэгчийн зээлийн гэрээний үүргийг шаардан дугаарын утсаар холбогдож байсан ба зээлийг төлүүлэхээр удаа дараа шаардаж мэдэгдсэн боловч утас харилцаа тасалж төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Зээлдэгчийн мэдээлэлд тусгасан яаралтай үед холбоо барих аавын 99291074 дугаарын утсаар холбогдоход мэдэхгүй гэх хариу өгсөн ба харилцан тохиролцож шийдвэрлэх боломжгүйд хүрсэн. Б.гийн цахим зээлийн гэрээний үүрэг 2024.01.19-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 200,000 төгрөг, зээлийн хүү 419,340 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 80,*******8 төгрөг, нийт 699,728 төгрөгийг төлж барагдуулах үүрэгтэй байна. ******* финанс ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Б.гээс цахим зээлийн гэрээний үүрэгт 699,728 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага 699,728 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 06 сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 07 сарын 20-ны өдөр 399,728 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* финанс ББСБ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* финанс ББСБ ХХК нь Б.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 699,728 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага 699,728 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 06 сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 07 сарын 20-ны өдөр 399,728 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* финанс ББСБ ХХК-д төлж барагдуулахаар эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2024 оны 03 сарын 28-ны өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэгч ******* финанс ББСБ ХХК нь төлөөлүүлэх эрхээ О.Билгүүн, М.Сугармаа нарт олгосон нь хууль зөрчөөгүй байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэгчийг төлөөлөн эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,344 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 10,672 төгрөгийг улсын орлогоос, 10,672 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* финанс ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 7******* дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 699,728 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт, хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага 699,728 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 06 сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 07 сарын 20-ны өдөр 399,728 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* финанс ББСБ ХХК-д төлж барагдуулахаар эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,344 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 10,672 төгрөгийг улсын орлогоос, 10,672 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* финанс ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН