| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/04362/И |
| Дугаар | 184/ШШ2024/03276 |
| Огноо | 2024-06-10 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 184/ШШ2024/03276
2024 06 10 184/ШШ2024/03276
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, хороолол, 9 байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******/
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: *******, ******* 6 баг, Гэгээн ******* 6 гудамж, 5 тоот хаягт оршин суух, овогт /РД: ВП801118*******/
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, хороолол, 9 байр, ******* тоот хаягт оршин суух, овогт /РД: /
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах
Шүүх хуралдааны оролцогч: Нэхэмжлэгч Н.*******, гуравдагч этгээд О., Ө.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Аззаяа нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2000 онд Улаанбаатар хотод төрсөн. 2004 онд миний ээж, аав хоёр гэр бүлээ цуцлуулж, салсны дараа миний бие ээжийн ээж буюу эмээ Бадамжавын д үрчлэгдсэн. гэх овгийг минь н ******* гэж өөрчлөн сольсон байдаг. Эмээ маань 2021.10.04-ний өдөр нас барсан. Одоо би өөрийн төрсөн аав О.аар овоглох хүсэлтэй байгаа. Иймд Б.д үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О. шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ө.тэй 2000 онд гэрлэж, бидний дундаас хүү ******* төрсөн. 2002 оноос О.гээс салсан. Тухайн үед манай хадам ээж нь хүү *******ийг өргөж авсан. Овог сольж үрчилж авсан шалтгаан нь олон хүүхэдтэй бол өндөр тэтгэвэр авдаг гэж хүний амнаас сонсож *******ийн овгийг өөрийн гэж өөрчилсөн. Одоо энэ үрчлэлтийг хүчингүйд тооцохыг зөвшөөрч байна. *******ийг өөрийн нэрээр овоглоход татгалзах зүйлгүй гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О. шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие О.тай 2000 онд гэрлэсэн бөгөөд бидний дундаас хүү ******* төрсөн. 2002 оноос тусдаа амьдарч гэр бүл салсан. Хүү *******ийг өөрийн ээж д үрчлүүлсэн. Миний ээж нь тэтгэвэрт өндөр тогтоолгох зорилгоор хүү *******ийн овгийг өөрийн нэрээр солиулсан. Одоо энэ үрчлэлтийг хүчингүйд тооцож, аар овоглохыг зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.******* нь 2007 оны 05 дугаар сарын 03-ны өдөр О., Ө. нараас эх Бадамжавын д үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлт гаргажээ.
Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШЗ2024/12265 дугаар захирамжаар гуравдагч этгээдээр үрчлүүлэгч эх гэх Ө., эцэг гэх О. нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болно.
Үрчлүүлэгч О., Ө. нар нь 2000.02.12-ны өдөр хүү ын *******ийг төрүүлж, Б.д 2007.05.03-ны өдөр үрчлүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024.05.02-ны өдрийн CVL2411960001008881 дугаар нэхэмжлэгчийн төрсний бүртгэлийн лавлагаагаар, үрчилсний бүртгэлийн лавлагаа, хүү Н.*******ийн №0065201/03 дугаар төрсний гэрчилгээний хуулбар, гуравдагч этгээд нарын тайлбараар тус тус тогтоогдож байна. /хэргийн 3,5-8 тал/
Үрчлэн авсан эх Б. нь 2021.10.04-ний өдөр нас барсан болох нь нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Н.******* эцгээр овоглуулахыг хүсэлтийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэж заасан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6-д заасныг баримтлан *******ийг үрчилснийг хүчингүйд тооцуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, *******3 дугаар зүйлийн *******3.1.4-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн 145.6-д зааснаар ******* овогт Бадамжавын /рд:ВБ49060802/-ийн 2007 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүү ******* /рд:*******/-ийг /рд:ВП801118*******/, /рд:/ нараас үрчлэн авсан үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН