Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 184/ШШ2024/03340

 

2024 06 12 184/ШШ2024/03340

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, НҮБ-ын гудамж, *******, ******* тоот хаягт байрлах, *******капитал ББСБ ХХК /рд:*******/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, чулуут ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* /рд:ТЕ8*******081108/

Зээлийн гэрээний үүрэгт 2,103,600.62 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч *******капитал ББСБ ХХК болон хариуцагч А. нарын хооронд 2022.02.28-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдсан. Тус зээлийн гэрээгээр хариуцагч нь манай компаниас rap утас худалдан авах зориулалтаар 1,099,900 төгрөгийг 1 сарын 3,3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээл авсан. Тухайн зээлийг А. нь А52 маркийн гар утас худалдан авах зориулалтаар авсан. Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.1.2 дах хэсэгт зааснаар зээлийн зориулалтын дагуу А. худалдан авсан А52 маркын гар утасны төлбөр болох 1,099,900 төгрөгийг Сайн интернэшнл ХХК-д шилжүүлсэн. Мөн А. нь тус гар утсыг эрхийн болон аливаа доголдолгүйгээр хүлээн авсан болно. Гэвч хариуцагчийн зүгээс зээлийн гэрээний 4 дүгээр зүйл 4.2.3 дах хэсэгт заасан Зээлийн төлбөрийг Зээл эргэн төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах гэж заасныг зөрчиж хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Тодруулбал хариуцагч нь гэрээ байгуулснаас хойш эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөл зохих төлбөрийг төлөөгүй байгаа болно. Манай компанийн зүгээс хариуцагч А.г зээлийн гэрээний үүргээ биелүүлж төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл сайн дураар биелүүлэхгүй байх тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Хариуцагч А. нь зээлийн гэрээний үндсэн төлбөрт 1,05*******,09*******.8 төгрөг, зээлийн хүү 884,250.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 153,252.*******1 төгрөг байх бөгөөд нийт 2,094,600.62 төгрөг төлөхөөр байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авч, хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 2,094,600.62 төгрөг, мөн нотариатын зардал 9,000 төгрөг, нийт 2,103,600.62 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч А. нь нэхэмжлэлийн шаардлага 2,103,600.62 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 06 сарын *******-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 0******* сарын *******-ны өдөр 1,103,600.62 төгрөгийг тус тус нэхэмжлэгч *******капитал ББСБ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

*******капитал ББСБ ХХК нь А.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,103,600.62 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд хариуцагч А. нь нэхэмжлэлийн шаардлага 2,103,600.62 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 06 сарын *******-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 0******* сарын *******-ны өдөр 1,103,600.62 төгрөгийг тус тус нэхэмжлэгч *******капитал ББСБ ХХК-д төлж барагдуулахаар эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2024 оны 03 сарын 2*******-ны өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэгч *******капитал ББСБ ХХК нь төлөөлүүлэх эрхээ Д.Сайнбилэг, Д.Эрдэнэмандал, Б.Лхагвадорж нарт олгосон нь хууль зөрчөөгүй байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэгчийг төлөөлөн эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,608 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 24,*******4 төгрөгийг улсын орлогоос, 24,*******4 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч *******капитал ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.2, *******5 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. *******капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,103,600.62 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт, хариуцагч А. нь нэхэмжлэлийн шаардлага 2,103,600.62 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 06 сарын *******-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 0******* сарын *******-ны өдөр 1,103,600.62 төгрөгийг тус тус нэхэмжлэгч *******капитал ББСБ ХХК-д төлж барагдуулахаар эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,608 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 24,*******4 төгрөгийг улсын орлогоос, 24,*******4 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч *******капитал ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН