Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 184/ШШ2024/03342

 

2024 06 12 184/ШШ2024/0*******42

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, тахилт 5 гудамж, *******а тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:*******/

Хариуцагч: Баянгол дүүрэг, ******* хороо, нарны хороолол, 3 байр, ******* тоот хаягт оршин суух, овогт /рд:/

39,850,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч миний бие Улаанбаатар хот Өмнөговь аймгийн чиглэлд том оврын автомашинаар түлш тээвэрлэх ажил эрхэлдэг бөгөөд ингэж тээвэр хийж байхдаа хариуцагч ыг таньдаг болсон. нь ачаа тээврийн том оврын ачааны машин худалдан борлуулдаг үйл ажиллагаа явуулдаг ба үйл ажиллагаа явуулдаг тухайн хашаа нь манай гэрийн ойролцоо байдаг байсан. Нэхэмжлэгч миний өмчлөлийн УАМ улсын дугаартай SKANIA маркийн чирэгч толгойтой адилхан чирэгч толгой хариуцагчийн компанийн хашаанд 1 жил орчим зогссон бөгөөд хариуцагчтай уулзаж уг чирэгч толгой ямар учиртай эсэх, худалдан борлуулах эсэхийг нь асуухад 25 тонны даацтай, 2022 онд Монгол улсад оруулж ирсэн, улсын дугаар аваагүй байгаа, сонирхож байвал 50 000 000 төгрөгт авч болно гэдэг хариуг өгсөн. Тухайн үед буюу 2023 оны 5 дугаар сарын орчим миний бие чирэгч толгой, чиргүүл авахаар банкнаас 87,000,000 төгрөгийн зээл авчихсан байсан бөгөөд 2023 оны 5 дугаар сарын сүүлээр хариуцагчтай уулзаж чирэгч толгойгоо зарах хэвээрээ эсэхийг нь асуухад хүн авах гээд сонирхоод байгаа, чамайг бэлэн төлөлтөд авна гэвэл тэр хүнд зарахгүйгээр чамд 58 000 000 төгрөгт зарж болно гээд бид тохиролцож, урьдчилгаа төлбөрт 30,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг 2023.10.31-ний өдөр бүрэн төлж дуусахаар болж, амаар худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Улмаар 30,000,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг 2023.05.30-ны өдөр өөрийн найз Ш.Энхбаатараас 20,000,000 тегрөгийг 2023.06.02-ны өдөр өөрийн Хаан банкны 7599 тоот данснаас хариуцагчийн Хаан банкны 7873 тоот данс руу шилжүүлж, урьдчилгаа төлбөр төлөх үүргээ биелүүлсэн. Эхний 10,000,000 төгрөг шилжүүлсэн өдрөө буюу 2023.05.28-ны өдөр чирэгч толгойгоо авч явсан. Чирэгч толгойг авсныхаа дараа тос, маслыг нь солихоос эхлээд маслын шүүр, түлшний шүүр, будаа шүүр, 2 ширхэг шинэ дугуй авч тавьсан гээд нийт 2,280,000 төгрөгийн сервис үйлчилгээг хийсэн бөгөөд ачаа чирч, шалгаж үзсэнийхээ дараагаар улсын дугаар авъя гэж хаширлаад чирэгч толгойг шилжүүлж авснаас хойш 10 хоног орчмын дараа өөрийн чиргүүлийг зүүж 61-н гармаас эмээлт хүртэл ачаа чирч, шалгаж үзэхэд эмээлтийн өгсүүр замд хүч алдаад, моторын ус халаад явахгүй байсан. Ус халаад, хүч алдаад байгаа шалтгааныг тодруулахаар тухайн өдрөө 5 шарын Энхжин худалдааны төвийн хажууд байрлах завсарт очиж оношлуулахад моторын кольц муудсан байна, ачааллаас болоод үрэлт их үүсээд ус халаад байгаа юм байна, мотороо шинээр солиулахаас өөр аргагүй гэсэн. Энэ талаар хариуцагчид хэлэхэд зүгээр байсан, засуулахаар бол өөрөөсөө мөнгө гаргаад засуулчих, үлдэгдэл төлбөрөөс хасч тооцье гэж байсан. Ингээд би өөрийн засах хэмжээндээ үзэж термомувьтыг шинээр сольсон. Термомувьт нь 1,300,000 төгрөгийн үнэтэй байсан. Гэсэн хэдий ч ажиллахгүй яг хэвээрээ байгаад байсан учраас дахиж хариуцагчид хэлэхэд хариуцагч нь өөрөө сэлбэгийг БНСУ-аас оруулж ирж сольж өгье гэсэн болохоор нь тухайн засвараар засуулахаа больсон. Улмаар 2023 оны 11 дүгээр сарын орчим хариуцагч нь БНСУ-аас хүмүүс сэлбэг хэрэгслийг нь судалж, холбогдох сэлбэг материалын талаар над руу явууллаа, чиний фейсбүүк чатаар зургийг нь явуулъя гээд над руу явуулж байсан. Тухайн мотор нь эдэлгээний хувьд чанаргүй муу байсан болохоор энэ нь сайн ажиллахгүй, явахгүй байх гээд аваагүй бөгөөд шинэ чанартай мотор оруулж ирж засч өгье гээд хариуцагч нь таг болсон. Хэд, хэдэн удаа хариуцагчийн ажил дээр очиж шинэ мотор сольж өгөхийг шаардсан боловч БНСУ руу яриагүй байгаа, холбогдохоор нь хэлье гэх зэргээр шалтаг тоочоод сольж өгөхгүй байсаар бараг 2 cap орчим болсон. Ингээд шинээр мотор сольж өгөөгүй тул 2023 оны 12 дугаар сарын сүүлээр чирэгч толгойг нь хариуцагчид хүлээлгэж өгсөн. Хүлээж авахдаа өөрийн компанийн засварчин Одбаярын хамт ирж, бүрэн бүтэн байдлыг нь шалгаж авсан бөгөөд чирэгч толгойгоо зарчхаад миний урьдчилгаа төлбөрт өгсөн мөнгийг буцааж өгөхөөр болсон. Улмаар тухайн чирэгч толгойгоо янзалж зарчхаад миний мөнгийг гаргаж өгөөгүй. Мөнгөө шаардахад хүнд зээлээр зарчихсан, тэр хүн мөнгөө өгөхөөр нь чиний мөнгийг өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд өгөөгүй байна. Чирэгч толгойг авахын тулд миний бие Хаан банкнаас зээл авсан, хэрэв тухайн чирэгч толгой нь биет байдлын доголдолгүй байсан бол ачаа ачаад зээлээ хурдан төлөх боломжтой байсан боловч биет байдлын доголдолтой хөрөнгө шилжүүлээд намайг хохироосон тул cap бүрийн зээлийн төлбөрт 570,000 төгрөг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 11 сарын хүүгийн төлбөр 5,270,000 төгрөг төлж хохирсон мөнгөө хариуцагчаас гаргуулна. Мөн тухайн чирэгч толгойд тодорхой хэмжээний засвар үйлчилгээ хийсэн бөгөөд тухайн засвар үйлчилгээний төлбөрийг мөн нэмж хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна. Иймд худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 30,000,000 төгрөг, хариуцагч үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол болох 9,850,000 төгрөг, нийт 39,850,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 6,270,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх *******,580,000 төгрөгийг хариуцагч А. нь 2024.06.15-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024.06.25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024.07.01-ний өдөр 13,580,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Б.*******ад төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Б.******* нь А.т холбогдуулан 39,850,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 6,270,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх *******,580,000 төгрөгийг хариуцагч А. нь 2024.06.15-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024.06.25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024.07.01-ний өдөр 13,580,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Б.*******ад төлж барагдуулахаар эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 162,925 төгрөгийг улсын орлогоос, 162,925 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Б.*******ад олгох нь зүйтэй байна.

Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Б.*******ын нэхэмжлэлтэй, А.т холбогдох 39,850,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 6,270,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх *******,580,000 төгрөгийг хариуцагч А. нь 2024.06.15-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024.06.25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024.07.01-ний өдөр 13,580,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Б.*******ад төлж барагдуулахаар эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 162,925 төгрөгийг улсын орлогоос, 162,925 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Б.*******ад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН