Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 00133

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд   

Нарийн бичгийн дарга П.Нямсүрэн

Улсын яллагч Д.Уранчимэг

Хохирогч У.Ээ

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох 1732000000040 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дундговь аймаг Ээдалай суманд 1968 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Булгийн № 49 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ Алсын өртөө ХХК-ний төмрийн үйлдвэрт дэр төмөр зөөх ажилтай байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Балданнямын Б. /РД: ФЖ68090519/

 

           Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр 10 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг Алсын өртөө ХХК-ний төмрийн үйлдвэрийн хашаанд хохирогч У.Эээг шавар шидлээ гэх шалтгаанаар тал тоосго шидэснээс түүний нүүрэн тус газарт онож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бийн өгсөн…. ...  2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр би ажил дээр нүүрсний үнс аваад зогсож байхад Эээ дээр юм хийж байсан. Миний дээрээс Эээ шавар шидэх шиг болсон. Тэгэхээр нь би болиоч гэж 2 удаа хэлсэн. Тэгээд айлгах зорилгоор тал тоосго аваад шидсэн чинь Эээгийн нүүрэн тус газарт оносон. Би уул нь Эээг айлгая гэж бодоод л шидсэн юм гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч У.Эийн өгсөн ..... 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 10 цаг 30 минутын үед би ажлаа хийгээд байж байсан чинь Б ах Эээ битгий шавар шидээд бай гэхээр нь би шавар шидээгүй гэж хэлсэн. Тэгээд би үргэлжлүүлээд ажлаа хийгээд байтал гэнэт тоосго миний хамар орчимд оносон. Би Бийг тоосго аваад над руу шидэхийг нь мэдээгүй хараагүй. Миний хувьд гомдолтой байна. Шөнө унтахаар хамар битүүрээд амаар амьсгалахаар хоолой хуурайшаад байна. Би арав гаран хоног ажлаа хийж чадаагүй. Мөн эмчилгээний зардлаа нэхэмжилмээр байна. Би уул нь Бд эмчилгээний зардал өгчих гэж хэлж байсан гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Гэрч Лю овогт Шийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ............. 2017 оны 09 сарын 29-ний өдрийн өглөө 10 цагийн үед би ажлаа хийж байтал гэнэт миний ард чимээ гарахаар нь эргээд хартал У.Эийн хамарнаас цус гарч байсан. У.Ээ, Б.Б нар хоорондоо маргалдаж зодолдоогүй. У.Эийн хамраас цус гарч байхад тэр 2 хоорондоо юм яриад байсан би монгол хэл мэдэхгүй болохоор юу гэж ярьсныг нь мэдэхгүй байна.Би шавраар өрлөг хийж байсан. Б.Б миний яг доор зухны дотрыг цэвэрлэж байсан би шавар шидээгүй. Б.Бийн дээрээс миний хийж байсан шавар унасан байж магадгүй ээ.....Би Монгол улсад ирээд 7 жил болж байна ирээд л Зүүнхараад Төмрийн үйлдвэрт ажиллаж байгаа өөр газар очсонгүй хуулийн дагуу хөдөлмөрийн визийн дагуу ажиллаж байгаа гэх мэдүүлэг /Хх-н 16 дугаар хуудас/

Гэрч C.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .............2017 оны 09 сарын 29-ний өдрийн өглөө 10 цагийн орчимд би ажил дээрээ зуухны зүүн твлд ажиллаж байхад зуухны тохиргоочин намайг тоосго зөөгөөдөх гэхээр нь би тоосго зөөгөөд У Ээд өгөөд байсан тэгсэн гэнэт доор ажиллаж байсан Б.Б У.Ээлүү тоосго шидээд хамрыг нь оносон. У.Эий хамраас цус гараад байхаар нь эмнэлэгт үзүүлнэ гээд аваад явсан..... Би тухайн үед шалтгааныг нь мэдээгүй дараа нь У.Эээс асуусан чинь Б.Б ах намайг шавар шидсэн гээд уурлаад тоосго шидсэн гэж хэлсэн.... Б.Б тоосго шидээд л У.Эийг оноод хамар нь хугарсан өөр маргаан зодоон болоогүй ээ. Тэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл саруул байсан гэх мэдүүлэг /Хх-н 17 дугаар хуудас/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт № 204 ...... Дүгнэлт:

          1.Эийн биед хамрын ясны хугарал, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

          2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

          3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                             4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 19 дүгээр хуудас/

           Б.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 28 дугаар хуудас/

            Б.Б нь урд нь ял шийтгүүлсэн талаар ЦЕГ-ын МНБГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 31 дүгээр хуудас/ зэрэг болно.

         

            Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр 10 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг Алсын өртөө ХХК-ний төмрийн үйлдвэрийн хашаанд хохирогч У.Эээг шавар шидлээ гэх шалтгаанаар тал тоосго шидэснээс түүний нүүрэн тус газарт онож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Б.Бийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа торгох ялыг оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв. 

 

Хохирогч У.Ээ нь эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн боловч хавтаст хэрэгт эмчилгээний зардлаа нэхэмжилж гаргаж өгсөн нотлох баримтгүй тул шүүх эрүүгийн хэрэгтэй нь хамтруулан шийдвэрлэх боломжгүй байх ба харин  өөрт учирсан хохирлыг эмчлүүлэхэд гарсан зардлынхаа холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжилж шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд тусгаж өгөх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаад

 

 Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1.Шүүгдэгч Боржигон овогт Балданнямын Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгож шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б нь 450000 төгрөгийн торгох ялыг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг  дурьдсугай.

            6. Хохирогч У.Ээ нь өөрт учирсан хохирлын эмчилгээний зардалтай холбогдох нотлох баримтаа болон цаашид эмчлүүлэхэд гарах зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжилж шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.

            7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН