Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2024/03413

 

2024 06 14 184/ШШ2024/03413

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Эрх чөлөөний талбай, MN tower ******* дүгээр давхар, *******05 тоот хаягт байрлах, ******* капитал ББСБ ХХК /РД:*******/,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 10 хороо, ******* ******* уул 10 гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт /рд:/

Зээлийн гэрээний үүрэгт 1,773,655 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Зээлдэгч Г. нь 2021.04.09-ний өдөр манай банк бус санхүүгийн байгууллагын цахим зээлийн үйлчилгээнд №35445 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 800,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 28,900 төгрөгний шимтгэлтэй, *******0,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 20,900 төгрөгний шимтгэлтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд сарын 4 хувийн хүүтэй тохиролцож зээлсэн. Бидний хооронд байгуулагдсан зээлийн эрх нээх гэрээний 4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт Зээл тус бүрийн эргэн телөх хугацаанд тухайн ашигласан зээлийн дүнг, түүнд ноогдох шитгэлийн хамт үл маргах журмаар төлөх 4 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт Зээл, зээлийн шимтгэлийг тухайн зээлийн эргэн төлөх хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд хүү төлөх гэж заасан. Мөн Банк бус санхүүгийн байгуулдага нь зээлийн эрх нээх гэрээний 5 дугаар зүйлийн 1.5 дэх хэсэгт зааснаар Зээл болон зээлийн шимтгэлийг эргэн төлөх хугацаанд төлөөгүй тохиолдолд хүү тооцож эхлэх бөгөөд эдгээр төлбөрийг нийтэд нь төлүүлэх эрхтэй гэж заасан. Гэтэл зээлдэгч Г. нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулалгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Бид зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдэж, зээл хүүгийн төлбөрөө төлөх боломж олгосон боловч тодорхой үр дүн гараагүй тул игүүхэд хандаж байна. 2024.04.24-ний өдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээлийн үлдэгдэл 1,009,820 төгрөг, шимтгэл 22,*******0 төгрөг, хүү 741,435 төгрөг, нийт 1,773,655 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: ******* капитал ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,773,655 төгрөгийг хариуцагч Г. нь төлөхийг зөвшөөрч, 2024 оны 06 сарын 25-ны өдөр 350,000 төгрөг, 2024 оны 07 сарын 25-ны өдөр 350,000 төгрөг, 2024 оны 08 сарын 25-ны өдөр 350,000 төгрөг, 2024 оны 09 сарын 25-ны өдөр 350,000 төгрөг, 2024 оны 10 сарын 25-ны өдөр 373,655 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* капитал ББСБ ХХК нь Г.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,773,655 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд хариуцагч Г. нь нэхэмжлэлийн шаардлага 1,773,655 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2024 оны 06 сарын 25-ны өдөр 350,000 төгрөг, 2024 оны 07 сарын 25-ны өдөр 350,000 төгрөг, 2024 оны 08 сарын 25-ны өдөр 350,000 төгрөг, 2024 оны 09 сарын 25-ны өдөр 350,000 төгрөг, 2024 оны 10 сарын 25-ны өдөр 373,655 төгрөгийг нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК нь төлөөлүүлэх эрхээ Б.Цэцэнбэйлэ, Г.Жавхаа нарт олгосон нь хууль зөрчөөгүй байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэгчийг төлөөлөн эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,330 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 21,665 төгрөгийг улсын орлогоос, 21,665 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,773,655 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт, хариуцагч Г. нь нэхэмжлэлийн шаардлага 1,773,655 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2024 оны 06 сарын 25-ны өдөр 350,000 төгрөг, 2024 оны 07 сарын 25-ны өдөр 350,000 төгрөг, 2024 оны 08 сарын 25-ны өдөр 350,000 төгрөг, 2024 оны 09 сарын 25-ны өдөр 350,000 төгрөг, 2024 оны 10 сарын 25-ны өдөр 373,655 төгрөгийг нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,330 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 21,665 төгрөгийг улсын орлогоос, 21,665 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН