Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 184/ШШ2024/03522

 

2024 06 19 184/ШШ2024/032

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* байр, 7 давхар, ******* тоот хаягт байрлах, ******* ******* ******* ******* ББСБ ХХК /рд:557*******35/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг,  дүгээр хороо, Толгойт гудамж, тоот хаягт оршин суух, овогт /рд:/

Зээлийн гэрээний үүрэгт 1,301,584.65 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ******* ******* ББСБ ХХК нь И.тай 2022.12.19-ний өдөр ЗГ-202212190019******* дугаартай Цалингийн зээлийн гэрээ байгуулж 2,000,000 төгрөгийг сарын 2,88 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлүүлсэн. Зээлдэгч И. нь зээлийн барьцаанд 2022.12.19-ний өдөр ЦЗБГ-202212190019******* дугаартай Цалингийн зээлийн барьцааны гэрээ байгуулан өөрийн Худалдаа хөгжлийн банкны 412057408 дугаартай дансыг барьцаалсан болно. Зээлдэгч И. нь Зээлийн гэрээний хавсралтаар тогтоосон графикийн дагуу зээлийн эргэн төлөлтийг хийх ёстой байсан ч авсан зээлээ графикийн дагуу төлөхгүй явсаар өнөөдрийг хүрсэн нь зээлийн гэрээг цуцалж шүүхээр шийдвэрлүүлэх үндэслэл болж байна. Бидний зүгээс зээлдэгчээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зээлийн гэрээний хавсралтад заасан зээл төлөх графикийг зөрчиж байсан болно. Зээлдэгч И. нь 2024.04.22-ны өдрийн байдлаар үндсэн зээл 1,086,875.19 төгрөг, үндсэн хүү 190,384.77 төгрөг; нэмэгдүүлсэн хүү 24,324.69 төгрөг, нийт 1,301,584.65 төгрөгийн төлбөртэй байгаа болно. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нь зээлийг бүрэн төлж дуусах хүртэл тооцогдож нэмэгдэж байдгийг дурдах нь зүйтэй байна. Иймд Иргэний хуулийн 4 дугаар зүйл, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрэ******* заасны дагуу зээлдэгч И.ас зээлийн гэрээний төлбөрт 1,301,584.65 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрэ*******: Хариуцагч И. нь нэхэмжлэлийн шаардлага 1,301,584.65 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 07 сарын 05-ны өдөр 450,000 төгрөг, 2024 оны 08 сарын 05-ны өдөр 450,000 төгрөг, 2024 оны 09 сарын 05-ны өдөр 401,584.65 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* ******* ******* ******* ББСБ ХХК нь И.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,301,584.65 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрэ******* хариуцагч И. нь нэхэмжлэлийн шаардлага 1,301,584.65 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 07 сарын 05-ны өдөр 450,000 төгрөг, 2024 оны 08 сарын 05-ны өдөр 450,000 төгрөг, 2024 оны 09 сарын 05-ны өдөр 401,584.65 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ББСБ ХХК-д төлж барагдуулахаар эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2024 оны 04 сарын 19-ний өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ББСБ ХХК нь төлөөлүүлэх эрхээ Д.Соёл-Эрдэнэд олгосон нь хууль зөрчөөгүй байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг төлөөлөн эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,776 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 17,888 төгрөгийг улсын орлогоос, 17,888 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, И.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,301,584.65 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт, хариуцагч И. нь нэхэмжлэлийн шаардлага 1,301,584.65 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 07 сарын 05-ны өдөр 450,000 төгрөг, 2024 оны 08 сарын 05-ны өдөр 450,000 төгрөг, 2024 оны 09 сарын 05-ны өдөр 401,584.65 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ББСБ ХХК-д төлж барагдуулахаар эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,776 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 17,888 төгрөгийг улсын орлогоос, 17,888 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН