| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/03862/И |
| Дугаар | 184/ШШ2024/03529 |
| Огноо | 2024-06-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 184/ШШ2024/03529
2024 06 20 184/ШШ2024/03529
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байрлах, ******* ******* ХХК /рд:*******/
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, ******* хороолол, ******* байр, ******* тоот хаягт байрлах, гэрэл ХХК /рд:/
544,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Тодхүү шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* ******* ХХК-аас хариуцагч гэрэл ХХК-иас 544,000 төгрөг гаргуулахаар шаардлага явуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч гэрэл ХХК нь 2024.06.20-ны өдөр төлбөр тооцоог төлж барагдуулсан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг хүлээж авч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
******* ******* ХХК нь гэрэл ХХК-д холбогдуулан 544,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч гэрэл ХХК-д холбогдох 544,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,970 төгрөгөөс 8,485 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН