| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2024/04813/И |
| Дугаар | 184/ШШ2024/04042 |
| Огноо | 2024-08-09 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 184/ШШ2024/04042
2024 08 09 184/ШШ2024/04042
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,
Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***,
Хариуцагч: *** нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 32,060,697 төгрөг гаргуулж, фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, мөн оны 05 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч *******, ******* нар нь ******* ******* ХК-тай 2023 оны 10-р сарын 09-ний өдөр ******* тоот зээлийн гэрээ, БГ/1510201068 тоот фидуцийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийг сарын 1 хувийн шимтгэлтэй, 3.5 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр хүүгийн 20 хувь, 30 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь ******* тоот зээлийн гэрээ, БГ/1510201068 тоот фидуцийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт 1 буюу зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг утсаар болон зээлийн гэрээний үүрэг биелүүлэх мэдэгдэл өгсөн боловч үүргээ үл биелүүлж байгууллагад хохирол учруулсан. 2024 оны 5-р сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээл 30,000,000 төгрөг, үндсэн хүү 2,029,907.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,789.45 төгрөг, нийт 32,060,697 төгрөг болж хуримтлагдсан байна. Иймд хариуцагч нараас 32,060,697 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 32,060,697 төгрөг гаргуулж, фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 4,294,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 4,294,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 4,294,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 4,294,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 4,294,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 4,294,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 4,296,697 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар, төлөөгүй тохиолдолд фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь ******* ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 32,060,697 төгрөг гаргуулж, фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 32,060,697 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч *******, ******* нар бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 4,294,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 4,294,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 4,294,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 4,294,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 4,294,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 4,294,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 4,296,697 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар, төлөөгүй тохиолдолд фидуцийн гэрээний зүйл болох ******* ******* ХК-ийн өмчлөлийн ******* арлын дугаартай, УЕС улсын дугаартай, Lexus ES250 маркийн хар саарал өнгийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, *******, ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 32,060,697 төгрөг гаргуулж, фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 4,294,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 4,294,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 4,294,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 4,294,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 4,294,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 4,294,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 4,296,697 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар, төлөөгүй тохиолдолд фидуцийн гэрээний зүйл болох ******* ******* ХК-ийн өмчлөлийн ******* арлын дугаартай, 44-43 УЕС улсын дугаартай, Lexus ES250 маркийн хар саарал өнгийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******, ******* нараас 194,227 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 388,454 төгрөгөөс 194,227 төгрөгийг ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас буцаан гаргуулан ******* ******* ХК-ид тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч *******, ******* нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ ***