Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2024/02523

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2024/02523

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,  оршин байрлах,ГФ ХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар йн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, овогтЦ.Б /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 174,190 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ГФ ХХК нь 2021 оны 08 сарын 16-ны өдрийн 3207 тоот Зээлийн гэрээгээр хариуцагчид 1,099,900/Нэг сая ерэн есөн мянга есөн зуу/-н төгрөгийн барааг сарын 2,9 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай ББСБ-аас олгосон зээлээр Сайн Интернэшнл ХХК-с А52 маркийн гар утас худалдан авсан бөгөөд зээлийн гэрээгээр олгох мөнгөн дүнг Сайн-Интернэшнл ХХК-ийн Хаан банкин дахь дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн болно. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж эргэн төлөлт хийгээгүй болно.Зээлийн гэрээний 2.1.9-т зээлийн гэрээг зөрчих гэж зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч нь зээлийн гэрээний 4.2 дахь хэсгийн 4.2.3 дахь хэсгийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 7 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй.

Ийнхүү 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдэл: 128,940 төгрөг, төлөх ёстой хүү: 38,235 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,015 төгрөг, нийт: 174,190 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигч талуудаас шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:ГФ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Бт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 174,190 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагч Ц.Б нар 174,190 төгрөгийн хэмжээнд эвлэрч, дараах эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулав.

Хариуцагч Ц.Б 174,190 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулна. Тооцоолол дээр ямар нэгэн маргаан байхгүй тул зохигчдын эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

НэхэмжлэгчГФ ХХК нь хариуцагч Ц.Бт холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 174,190 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагч Ц.Бтай 174,190 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч Ц.Б 2024 оны 06 дугаар сарын 30-ний өдрийн дотор 174,190 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С нь дээрх хугацааг хүлээн зөвшөөрч, эвлэрсэн нь зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Мөн улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах үндэстэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.С, хариуцагч Ц.Бтай 174,190 төгрөгийн хэмжээнд эвлэрч, 174,190 төгрөгийг хариуцагч Ц.Б 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож, зохигч талууд эвлэрсэн байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь заалтыг баримтланГФ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,876 төгрөгийн 50 хувь буюу төгрөгийг буцаан олгож, үлдэх 2,938 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 2,938 төгрөгийг хариуцагч Ц.Баас гаргуулж, нэхэмжлэгчГФ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.АМАРТӨГС