Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2024/02524

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2024/02524

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, т оршин байрлах, МИФ ББСБ ХХК /5/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, оршин суух, овогт Н.У /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 929,567 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай МИФ ББСБ ХХК нь иргэн Н.У-тай 2020 оны 01 сарын 20-ны өдөр 202000010 дугаартай, Цахим зээлийн эрх нээх гэрээ, хавсралт гэрээг байгуулж, 2024 оны 01 сарын 22 өдөр түүний Худалдаа хөгжлийн банкинд байрших 418008566 дугаартай дансанд (790,000) /Долоон зуун ерэн мянга/ төгрөгийг шилжүүлсэн.

Иргэн Н.У нь 2024 оны 21-ний өдөр үндсэн зээл (790,000 төг) болон шимтгэлийг (47,400 төг) төлөх байсан ч ямар ч төлөлт хийхгүй явсаар (92,167 төг) нэмэгдэж гарсан байгаа болно.

2024 оны 05 дугаар сарын 07 өдрийн байдлаар төлөх дүн:

Эхэлсэн

огноо

 

Дууссан огноо

Нийт хоног

Үндсэн зээлийн үлдэгдэл

Шимтгэл

Хүү

Нийт үлдэгдэл

2024.01.22

2024.02.21

30

790,000 төг

47,400 төг

92,167 төг

929,567 төг

Нийт

 

 

790,000 төг

47,400 төг

92,167 төг

929,567 төг

Иймд Монгол улсын Иргэний хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, Банкны эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Цахим зээлийн эрх нээх гэрээ, түүний хавсралт гэрээний холбогдох хэсгийг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: МИФ ББСБ ХХК-с иргэн Насантогтох овогтой Урангоо (НИ91112709)-д холбогдуулан 926,567 төгрөгийн төлбөрийн нэхэмжлэл гаргасан. Шүүх ажиллагаа явагдаж байх үед хариуцагч Н.У нь дээрх төлбөрөө 2024 оны 05 сарын 28-ны өдөр бүрэн төлж барагдуулсан тул манай байгууллагын зүгээс нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч МИФ ББСБ ХХК нь хариуцагч Н.Уд холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 929,567 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч МИФ ХХК нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч Н.Уд холбогдох Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 929,567 төгрөг гаргуулах тухай МИФ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь заалтыг баримтлан МИФ ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,859.60 төгрөгийн 50 хувь буюу 13,429.8 төгрөгийг буцаан олгож, үлдэх 13,429.8 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 13,429.8 төгрөгийг хариуцагч Н.Угоос гаргуулж, нэхэмжлэгч МИФ ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.АМАРТӨГС