| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийгэрийн Амартөгс |
| Хэргийн индекс | 182/2024/03063/И |
| Дугаар | 182/ШШ2024/02525 |
| Огноо | 2024-06-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 182/ШШ2024/02525
| 2024 оны 06 сарын 04 өдөр | Дугаар 182/ШШ2024/02525 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, тоот хаягт оршин байрлах, П ББСБ ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Д.Ө /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,607,192.35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч П ББСБ ХХК болон хариуцагч Д.Ө нарын хооронд 2022 оны 04-р сарын 14-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдсан. Тус зээлийн гэрээгээр хариуцагч нь манай компаниас гар утас худалдан авах зориулалтаар 1,699,900 төгрөгийг, 1 сарын 3,3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээл авсан.Тухайн зээлийг Д.Ө нь Galaxy A53 маркийн гар утас худалдан авах зориулалтаар авсан. Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.1.2 дах хэсэгт зааснаар зээлийн зориулалтын дагуу Д.Өын худалдан авсан Galaxy A53 маркийн гар утас төлбөр болох 1,699,900 төгрөгийг Сайн интернэшил ХХК-нд шилжүүлсэн. Мөн Д.Ө нь гар утсаа эрхийн болон аливаа доголдолгүйгээр хүлээн авсан болно.Гэвч хариуцагчийн зүгээс зээлийн гэрээний 4 дүгээр зүйл 4.2.3 дах хэсэгт заасан ...Зээлийн төлбөрийг Зээл эргэн төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах... гэж заасныг зөрчиж хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Тодруулбал хариуцагч нь гэрээ байгуулснаас хойш эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөл зохих төлбөрийг төлөөгүй байгаа болно. Манай компанийн зүгээс хариуцагч Д.Өыг зээлийн гэрээний үүргээ биелүүлж төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл сайн дураар биелүүлэхгүй байх тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Хариуцагч Д.Ө нь зээлийн гэрээний үндсэн төлбөрт 1,598,649.4 төгрөг, зээлийн хүү нь 898,511.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 101,031.56 төгрөг байх бөгөөд нийт 2,598,192.35 төгрөг төлөхөөр байна.
Иймд нэхэмжлэлийг хүлээн авч, хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 2,598,192.35 төгрөг, мөн нотариатын зардал 9000 төгрөг, нийт 2,607,192.35 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч талуудаас шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: П ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Өт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,607,192.35 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, хариуцагч Д.Ө нар 2,607,192.35 төгрөгийн хэмжээнд эвлэрч, дараах эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулав.
Хариуцагч Д.Ө 2,607,192.35 төгрөгийг 4 хувааж төлөх буюу 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 500,000 төгрөгийг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 702,398 төгрөгийг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 702,398 төгрөгийг, 2024 оны 09 дугаар сарын 30-ны өдөр 702,398 төгрөгийг тус тус төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч П ББСБ ХХК нь хариуцагч Д.Өт холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,607,192.35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, хариуцагч Д.Өтай 2,607,192.35 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг мөнгийг хариуцагч Д.Ө 4 хувааж төлөх буюу 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 500,000 төгрөгийг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 702,398 төгрөгийг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 702,398 төгрөгийг, 2024 оны 09 дугаар сарын 30-ны өдөр 702,398 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С нь дээрх хугацааг хүлээн зөвшөөрч, эвлэрсэн нь зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Мөн улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.С, хариуцагч Д.Ө 2,607,192.35 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг мөнгийг хариуцагч Д.Ө 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 500,000 төгрөгийг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 702,398 төгрөгийг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 702,398 төгрөгийг, 2024 оны 09 дугаар сарын 30-ны өдөр 702,398 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, зохигч талууд эвлэрсэн байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь заалтыг баримтлан П ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,666 төгрөгийн 50 хувь буюу 28,333 төгрөгийг буцаан олгож, үлдэх 28,333 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 28,333 төгрөгийг хариуцагч Д.Өаас гаргуулж, нэхэмжлэгч П ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.АМАРТӨГС