Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 00147

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд   

Нарийн бичгийн дарга П.Нямсүрэн

Улсын яллагч Э.Энхбат

Хохирогч Ч.Ааа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Гд холбогдох 1732000970053 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дархан-Уул аймаг Дархан суманд 1989 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, замчин, гагнуурчин, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Завхан аймаг Улиастай сумын Жаргалант багийн Нефтийн хэсгийн 2-6 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, боксын спортын дэд мастер цолтой, 2 удаагийн шийтгэлтэй,

-2008 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн № 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар 08 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр хорих ялыг 05 жил 10 хоног болгож өөрчилсөн

- 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн № 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар 05 жил 01 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Болдын Г. /РД: ТИ89110376/

 

           Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө 03 цагийн орчимд эхнэр Ч.Аааг архи уулгасангүй гэсэн шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бөгс рүү нь өшиглөх, толгой руу нь гараараа болон шанагаар цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ггын өгсөн…. ...  2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө эхнэр Ч.Ааад гар хүрч зодсон. Миний буруу. А гэдэг залуутай архи ууж байгаад дэлгүүр явж архи авна гэхэд эхнэр явуулахгүй гэснээс болж эхнэрийнхээ зүүн шанаанд гараараа цохиж, бөгс рүү нь өшиглөж зодсон нь үнэн. Маш их гэмшиж байна гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Ааагийн өгсөн ....... 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө самранд явуулна гэсэн О.Г гэдэг айлын гэрт нөхөр Б.Г, Д.А нар архи уусан. Тэгээд тэр хоёр нэмж архи авч ууна гэхээр нь уулгахгүй гээд маргалдахад миний зүүн шанаа руу цохиод бөгс рүү өшиглөсөн. Тэгээд сайн мэдэхгүй байна нэг мэдэхэд би ухаан алдаад унасан байсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

            Гэрч Д.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .......  Би Увс аймгаас 10 хоногийн өмнө Сэлэнгэ аймгийн Мандал суманд самарт явах гэж ирсэн юм. Тэгээд Мандал сумын 6 дугаар багийн Дунд-Өлөнтийн 78б тоот хашааг гэрийн хамт түрээслэж байгаа юм. Өчигдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 13 цагийн орчимд гэрийн хажууд байдаг хүнсний дэлгүүрээс 0.5 литрийн нэг шил архи худалдаж аваад өдрийн 15 цагаас Ааа, Г бид гурав гэртээ хөзөр тоглож эхлээд 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 04 цаг хүртэл тоглож байгаад өдөр нь авсан нэг шил архиа хувааж ууж дуусгаад Г шөнө архинд яваад нэг шил архи авчраад задлахгүй байж байгаад Г, эхнэр Ааатайгаа архи ууна уухгүй гэснээс болж маргалдаж эхлээд толгой руу нь гараараа нэг удаа, дараа нь шанагаар нэг удаа цохиход Ааа ухаан алдаад газарт унасан. Тэгээд би Ггыг болиулах гээд очтол миний нүүр лүү баруун гараараа 7-8 удаа, шанагаар нүүр лүү 2-3 удаа цохисон. Тэгээд хажуу талын айлын Ганбаяр гээд ах цагдаад дуудлага өгсөн юм... Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 12-13 дугаар хуудас/

            Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт № 225 .....  

                                                        Дүгнэлт:

  1. Аын биед духны баруун дээд хэсгээс арагш чиглдэлтэй шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхи цус хуралт, баруун, зүүн хацар, уруулын зүүн тал, зүүн шанаа, эрүүний зүүн хажуу хэсэг, зүүн гарын алганы ар хэсэгт зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 18 дугаар хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 03-05 дугаар хуудас/

Дархан-уул аймгийн сум дундын шүүхийн 2008, 2011 оны шийтгэх тогтоолуудын хуулбар /Хх-н 42-48 дугаар хуудас/

Б.Ггын иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 55 дугаар хуудас/

Б.Гд боксын төрөлд спортын дэд мастер цол олгосон үнэмлэх, боксын төрлөөр байр эзэлж шагнуулж байсан өргөмжлөл /Хх-н 57-59 дүгээр хуудас/ зэрэг болно.

             Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө 03 цагийн орчимд эхнэр Ч.Аааг архи уулгасангүй гэсэн шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бөгс рүү нь өшиглөх, толгой руу нь гараараа болон шанагаар цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй  байна гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Б.Ггын хохирогч Ч.Аааг цохиж зодсон үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулж байх бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Ггын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасныг баримтлан торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн эрхэлсэн ажилгүй байдал, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 хувааж хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. 

 

Хохирогч Ч.Ааа нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаад

 

 Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1.Шүүгдэгч Боржигон овогт Болдын Ггыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасныг баримтлан Б.Ггыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгож шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Г нь 450000 төгрөгийн торгох ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг  дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Гд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН