| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2024/04643/И |
| Дугаар | 184/ШШ2024/03847 |
| Огноо | 2024-07-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 184/ШШ2024/03847
| 2024 07 25 184/ШШ2024/03847
Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* ******* ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* /регистрийн дугаар: УШ9*******082*******37/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, дүгээр хороо, - хороолол, 7*******0 байр, тоот хаягт оршин суух, Боржигин овогт /регистрийн дугаар: /-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,192,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 1*******-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч О. нь 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Novita Brand-ийн 750,000 төгрөгийн үнэ бүхий 50N загварын бидэ суултуурыг урьдчилгаагүй 3 сарын хугацаанд хуваан төлөх нөхцөлтэй зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан, гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд 0,5 хувийн алданги төлөх, гэрээний 1 дүгээр зүйлийн 1.*******-д "сарын 3 хувийн хүүтэй, гэрээний хугацаанд үлдэгдэл төлбөрийг өгсөн тохиолдолд сарын 3 хувийн хүү тооцохгүй байхаар тохиролцсон. Гэвч хариуцагч О. нь гэрээний үүргээс нэг ч төгрөг төлөөгүй байна. Бид удаа дараа шаардсан боловч утсаа авахгүй, энэ сард дуусгана гэх мэтээр худал хэлж гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийж байна. Иймд худалдах, худалдан авах гэрээний үндсэн үүрэгт 750,000 төгрөг, 100 хоногийн алданги 375,000 төгрөг, хүүгийн төлбөрт *******7,500 төгрөг нийт 1,192,500 төгрөгийг хариуцагч О.гээс гаргуулж өгнө үү. гэжээ. Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Хариуцагч О. миний бие нэхэмжлэлийн шаардлага болох 1,192,500 төгрөгөөс 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 500,000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл төлбөр болох *******92,500 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр *******,250 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр *******,250 төгрөгийг тус тус П.*******ид тус тус төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч О.д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,192,500 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О. нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,192,500 төгрөгөөс 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 500,000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл төлбөр болох *******92,500 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр *******,250 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр *******,250 төгрөгийг тус тус П.*******ид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч О. нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,192,500 төгрөгөөс 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 500,000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл төлбөр болох *******92,500 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр *******,250 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр *******,250 төгрөгийг тус тус П.*******ид төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33,170 төгрөгөөс ******* дүүргийн татварын хэлтсийн данс /100200900941/ тоот данснаас 1*******,585 төгрөг, хариуцагч О.гээс 1*******,585 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч П.*******ид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.*******-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР
|