Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 00106

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ  аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн  шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа

Улсын яллагч Э.Энхбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Т.Даваажаргал, А.Алтанцаг нарт холбогдох 1732000000001 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1990 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эксковаторчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, Баруун-Өлөнтийн № 141 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Төгсбаярын Даваажаргал. /РД:МИ90013019/

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Баянгол суманд 1991 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, Баруун-Өлөнтийн № 141 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Алтансүхийн Алтанцаг. /РД:МБ91041709/

 

Шүүгдэгч Т.Даваажаргал, А.Алтанцаг нар нь Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Гоё” авто сэлбэгийн дэлгүүрт 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд нэвтрэн орж 5 удаагийн үйлдлээр бусдын хөрөнгийг хулгайлж хохирогч Ц.Саранцэцэгт 4811000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

.

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Даваажаргалын өгсөн ......... 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Гоё авто машины сэлбэгийн дэлгүүрээс 3 ширхэг аккумлятор хулгайлж аваад Дархан явах замдаа Баруунхараагийн төвөөр дайрч хүмүүст бэлэн мөнгөөр зарсан. 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 4 ширхэг аккумлятор, 4 ширхэг аксент машины пүрш, 4 литр масло, 4 литр тосол зэргийг хулгайлж авсан. Дараа нь 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө дахин 4 ширхэг аккумлятор, 2 ширхэг салон өнгөлөгч, 1 ширхэг элгэн алчуур хулгайлж авсан. 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө аксент машины 4 ширхэг амартизатор, 4 ширхэг аккумлятор авсан. 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө 5 ширхэг аккумлятор, 1 литрийн тос, домакрат 1 ширхэг, автомат кропны 4 литрийн савлагаатай тос хоёрыг, 3 литр тосол, өөр нэрийг нь мэдэхгүй жижиг сажиг зүйл авсан. Тэгээд 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр цагдаад баригдаад зарим зүйлсийг нь буцааж өгсөн гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Алтанцагийн өгсөн ........ 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Гоё авто машины сэлбэгийн дэлгүүрээс 3 ширхэг аккумлятор авсан. 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 4 ширхэг аккумлятор, 4 литр тосол, 4 литр масло, малын шүүр, 4 ширхэг пүрш зэргийг хулгайлж авсан. 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө 3 ширхэг аккумлятор, 4 ширхэг амартизатор, илгэн алчуур 2 ширхгийг авсан. 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө 4 ширхэг аккумлятор, тоормозны накладка зэргийг авсан. 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө 5 ширхэг аккумлятор, нэрийг нь сайн мэдэхгүй жижиг зүйлсийг авсан. Тэгээд 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр цагдаад баригдаад уг зүйлсээ буцааж өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Ц.Саранцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн .....   Т.Даваажаргал, А.Алтанцаг нар нь манай хөрөө рам болон Гоё авто угаалгын газарт урьд нь ажиллаж байсан. А.Алтанцаг 5 жил, Т.Даваажаргал нь 4 жил ажилласан юм. Т.Алтанцаг, Т.Даваажаргал нар нь 2017.07.08-аас 2017.07.09-нд шилжих шөнө манай Гоё авто сэлбэгийн дэлгүүрт хууль бусаар нэвтэрч хулгайн гэмт хэрэг үйлдсэнийг нь бид нар камерынхаа бичлэгийг шүүж байгаад мэдсэн юм. Ингээд Т.Алтанцаг, Т.Даваажаргал нар нь

  1. 2017 оны 04 дүгээр сарын 21,22-ны орчим манай Гоё авто сэлбэгийн дэлгүүрт хууль бусаар нэвтэрч гурван ширхэг Делкорын акумлятор хулгайлсан. Үүнээс 100 ампертай нэг ширхэг, 80 ампертай 1 ширхэг, 40 ампертай нэг ширхэгийг тус тус хулгайлсан байсан.

Үүнээс-100 ампертай акумляторын үнэ нь 195,000 төгрөг,

-80 ампертай акумлятор нь 170,000 төгрөг

-40 ампертай нь 130,000 төгрөгийн эд зүйлүүд хулгайлсан.

Нийт 495,000 төгрөг нэхэмжилнэ.

  1. 2017 оны 05 дугаар сарын 27-оос 28-ны хооронд манай Гоё автосэлбэгийн дэлгүүрт хууль бусаар нэвтэрч доорх эд зүйлүүд алдагдсан.

-Дөрвөн ширхэг акумлятор,үүнээс 195,000 төгрөгийн үнэтэй 100 ампертай нэг ширхэг алдагдсан, 180,000 төгрөгийн үнэтэй 90 ампертай нэг ширхэг, 160,000 төгрөгийн  үнэтэй 60 ампертай нэг ширхэг, 130,000 төгрөгийн үнэтэй 40 ампертай нэг ширхэг тус тус хулгайд алдагдсан. Акумляторын нийт үнэ 670,000 төгрөг.

-Аксент машины дөрвөн ширхэг пүрш, нэг бүрийн үнэ нь 20,000 төгрөг, нийт 80,000 төгрөг.

-Аляска тосол 4 литр, нэг литрийн үнэ 3500 төгрөг, нийт 14,000 төгрөг.

-Драгон тос 4 литр, нэг бүрийн 8500 төгрөг, нийт 34,000 төгрөг.

-Аксент машины маслын шүүр 1 ширхэг 5000 төгрөг.

-Тоормосны шингэн нэг ширхэг,3000 төгрөгийн эд зүйлүүд хулгайлсан.

Нийт хохирол -806,000 төгрөг

  1. 2017 оны 06 дугаар сарын 17-ны шөнө манай Гоё авто сэлбэгийн дэлгүүрт хууль бусаар нэвтэрч

-Дөрвөн ширхэг акумлятор, үүнээс 195,000 төгрөгийн үнэтэй 100 ампертай акумлятор нэг ширхэг, 185,000 төгрөгийн үнэтэй 90 ампертай акумлятор нэг ширхэг, 160,000 төгрөгийн үнэтэй 60 ампертай акумлятор  акумлятор нэг ширхэг, 130,000 төгрөгийн үнэтэй 40 ампертай акумлятор нэг ширхэг тус тус хулгайд алдагдсан. Акумляторын нийт үнэ 670,000 төгрөг.

-Аксент маркын тээврийн хэрэгслийн свеча утас нэг хайрцаг, үнэ 20,000 төгрөг.

-Тоормосны шингэн нэг ширхэг, үнэ 3000 төгрөг.

-Шүршдэг хар өнгийн салон өнгөлөгч гурван ширхэг, нэг бүрийн үнэ үнэ 3500 төгрөг, нийт 10,500

-Элгэн алчуур 2 ширхэг, нэг бүрийн үнэ 5000 төгрөг, нийт 10,000 төгрөгийн эд зүйлүүд хулгайлсан.

Нийт хохирол 713,500 төгрөг

  1. Үүнээс хойш 2017 оны 07 дугаар сарын 01-ны шөнө манай Гоё автосэлбэгийн дэлгүүрт хууль бусаар нэвтэрч

-Гурван ширхэг акумлятор, үүнээс 195,000 төгрөгийн үнэтэй 100 ампертай акумлятор нэг ширхэг, 185,000 төгрөгийн үнэтэй 90 ампертай акумлятор нэг ширхэг , 160,000 төгрөгийн үнэтэй 60 ампертай акумлятор нэг ширхэг тус тус хулгайлагдсан, акумляторын нийт үнэ 540,000 төгрөг.

5. Ингээд хамгийн сүүлд 2017.07.08-аас 2017.07.09-нд шилжих шөнө манай Гоё авто сэлбэгийн дэлгүүрт хууль бусаар нэвтэрч

          - Таван ширхэг акумлятор, үүнээс 195,000 төгрөгийн үнэтэй 100 ампертай акумлятор хоёр ширхэг 185,000 төгрөгийн үнэтэй 90 ампертай акумлятор 1 ширхэг , 170,000 төгрөгийн үнэтэй 80 ампертай нэг ширхэгтэй акумлятор,130,000 төгрөгийн үнэтэй 40 ампертай акумлятор 1 ширхэг тус тус хулгайлсан. Акумляторын нийт хохирол 875,000 төгөрг.

-Автомат кропны тос 13 литр, нэг литрийн үнэ 9000 төгрөг, нийт 117,000 төгрөг.

-Дизиль моторын тос 12 литр, нэг литрийн үнэ 8500 төгрөг, нийт 102,000 төгрөг

-Аляска тосол 20 литр, нэг литрийн үнэ 3500 төгрөг, нийт 70,000 төгрөг.

-Нумтай пронтер машины урд амортизатор 4 ширхэг, нэг бүрийн үнэ 40,000 төгрөг ,нийт 160,000 төгрөг

- Зургаан ширхэг автомашины шилний алчуур, нэг бүрийн үнэ 40,000 төгрөг ,24,000 төгрөг

-Ослын гурвалжин 2 ширхэг, нэг бүрийн үнэ 3500 төгрөг, нийт 7000 төгрөг.

-Абро нэртэй төмрийн цавуу долоон ширхэг, нэг бүрийн үнэ 8000 төгрөг, нийт 56,000 төгрөг.

-Бонго машины мүвьт шаариг гурван ширхэг, нэг бүрийн үнэ 25,000 төгрөг, нийт 75,000 төгрөг

-Япон суудлын машины моторын тосны хавхлаг буюу VVTI 3 ширхэг,нэг бүрийн үнэ 65,000 төгрөг, нийт 195,000 төгрөг.

-Свеча 24 ширхэг, нэг бүрийн үнэ 5500 төгрөг, нийт 132,000 төгрөг.

-Авто машины гадна өнгөлөгч Хард нэртэй 4 ширхэг, нэг бүрийн үнэ 16,000 төгрөг, 64,000 төгрөг.

- Дөрвөн ширхэг тоормозны шингэн,нэг бүрийн үнэ 3000 төгрөг, нийт 12,000 төгрөг

-Авто машин техникийн АБ цавуу 7 ширхэг, нэг бүрийн үнэ 2500 төгрөг, нийт 17,500 төгрөг.

-Авто машины дугуйны нөхөөс 11 ширхэг, нэг бүрийн үнэ 2000 төгрөг, 22,000 төгрөг.

-Хар лент 10 ширхэг, нэг бүрийн үнэ 1500 төгрөг, 15,000 төгрөг.

-Солонгос Истана автомашины ремен чангалагч шкив нэг ширхэг, үнэ 30,000 төгрөг.

-Авто машины зүүдэг үнэртүүлэгч нэг ширхэг, 2500 төгрөг

-Эмийн сан нэг ширхэг,6000 төгрөг

-Авто машины дотор салоны өнгөлөгч 4 ширхэг, нэг бүрийн үнэ 8000 төгрөг, 32,000 төгрөг.

-УАЗ -469 маркын тээврийн хэрэгслийн хойд хоёр ширхэг дохио, нэг бүрийн үнэ 12,000 төгрөг, нийт 24,000 төгрөг

-Бахь нэг ширхэг, үнэ 4000 төгрөг

-Жижиг улаан өнгөтэй 4 тоннын данхраанд нэг ширхэг, үнэ 32,000 төгрөг

-Түргэн иш нэг ширхэг, 18,000 төгрөг

-Авто машины Эйр кондейшн цэнэглэдэг пирон нэг ширхэг, үнэ нь 15,000 төгрөг

-Авто машины галын хор нэг ширхэг,үнэ 5500 төгрөгийн эд зүйлүүдийг хулгайлсан.

Нийт хохирол 2,112,500 төгрөг.

Бүх хохиролуудаа нэмэхээр 4,811,000 төгрөг болж байна.

Манай дэлгүүрт хулгай ороод байсныг 2017.07.09-ний өдөр мэдээд урьд өдрүүдийн камераа шүүж үзэж байгаад урьд өмнө нэг бус удаа хулгай орж байсныг мэдэж Цагдаад хандсан юм. 2017.07.09-ний өдөр болтол хулгай орж байсныг мэдээгүй явж байсан. Бас 2017 оны 04 дүгээр сарын 22-ны орчим Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Цагдаагийн хэсгээс нэг цагдаагийн албан хааагч утсаар яриад “ Цагаан аксент машинтай, танай Гоё засварын газарт ажилладаг гээд хоёр залуу явж байна, цалин мөнгөнийхөө оронд  акумлятор авсан гэнэ, танайд ажилладаг нь үнэн юм уу?” Гэж асуусан би тухайн үед тэр цагдаад  “Манай Гоё авто сэлбэгийн дэлгүүрт цагаан өнгийн аксент машинтай залуучууд ажилладаггүй, тэгээд ч манайх цалингаа тухай бүр нь банкаар олгодог” гэж хэлээд утсаа салгасан юм гэх мэдүүлэг /Хх-н 32-34 дүгээр хуудас/

Гэрч Д.Ариунцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн .......  Би Азурай ХХК-ний Гоё авто засварын газарт 2009 оноос хойш байнгын сахиулаар ажиллаж байна. Тэгтэл өчигдар орой буюу 2017.07.08-аас 2017.07.09-нд шилжих шөнийн Сэлэнгэ аймгаас Мандал суманд 02 цаг 30 минутын галт тэргээр гэртээ ирсэн юм. Вокзал дээрээс такси авч Гоё авто засварын гадаа буугаад гэртээ орсон, гадаа оо-д бие засчихаад цай уугаад сууж байтал шөнө 03 цагийн орчим манай авто засварын хашааны баруун хойд талын мухар гудамжтай хашааны айлын нохой хуцаж боргоогоод байхаар нь Гоё авто засварын газрын обьектоо тойруулаад гэрэл тусгаж харахад ямар ч хүн амьтан харагдаагүй. Тэгэхээр нь би эргэж ороод гар утсаар тоглож байгаад 03 цаг 30 минут гээд унтсан, 03 цаг 30 минутанд нохой боргоож хуцахаа больчихоор нь унтсан. Ингээд 2017.07.09-ний өглөө худалдагч Ганчимэг, манай эзэн Саранцэцэг нар дэлгүүрээ онгойлгож хулгай орсон талаар мэдсэн юм байна лээ. Манай эзэн Саранцэцэг эхлээд “Зарж борлуулж байсан 3-4 ширхэг акумлятор лав алдагдсан байна, өөр юу алдагдсаныг мэдэхгүй байна”гэж яриад байсан. Дэлгүүрийн доторх камерийг шүүж үзэхэд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ороод хулгай хийж байгаа бичлэг байна лээ гэх мэдүүлэг /Хх-н 35 дугаар хуудас/

Гэрч Н.Ганчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн ......  Би Азурай ХХК-ний Гоё сэлбэгийн дэлгүүрт 2017.06.01-ний өдрөөс эхлэн худалдагчаар ажиллаж байна. Өчигдөр буюу 2017.07.08-ны орой 20 цагийн орчим Гоё авто сэлбэгийн дэлгүүрээ хаагаад Саранцэцэг эгч, тогооч Чимэгээ эгч бид нар гарцгаасан юм. Тэгээд Гоё авто засварын газрын ажилчид бид бүгдээрээ Хараа голын эрэг дээр очиж аялаж зугаалж амарсан юм. Дэлгүүрээ хаахдаа хаалга үүдээ сайн түгжиж гарсан. Маргааш нь өглөө буюу өнөөдөр /2017.07.09/-ний өглөө би 09 цаг 35 минутанд Гоё авто сэлбэгийн дэлгүүртээ хамгийн түрүүнд ирээд хаалгаа түлхүүрээр нь онгойлгоод орсон, би орохдоо эхлээд урд талын том хаалгаар ороод дотор талын ногоон өнгийн модон хаалгаа бас түлхүүрээр нь онгойлгож нээсэн юм. Манай дэлгүүр хоёр хаалгатай гэсэн үг л дээ. Ингээд 10 цагийн орчим дэлгүүрт худалдаж байсан акумляторууд хулгайлагдсан байгааг анзаарч харсан, тэгээд Саранцэцэг эгч дэлгүүртээ ирэхэд нь хэлж мэдэгдсэн, камераа шүүж үзэхэд эрэгтэй эмэгтэй хоёр хүн орж хулгай хийсэн байсан. Одоогийн байдлаар Гоё авто сэлбэгийн дэлгүүрээс 3 ширхэг акумлятор, 15,000 төгрөгийн үнэтэй бахь, 7000 төгрөгний үнэтэй гурван өнгийн алчуур гэх мэт зүйлүүд алдагдсан байна гэж үзэж байгаа. Гэхдээ Саранцэцэг эгч өөрөө юу юу алдагдсаныг хэлэх байх гэх мэдүүлэг /Хх-н 36 дугаар хуудас/

           Гэрч У.Мөнхбаатарын мөрдөн байцаалтад өгсөн ....... Би 2017 оны 04 дүгээр сарын сүүлээр Баянгол сум дахь Цагдаагийн хэсэг дээр мэдээлэл хүлээн авагч цагдаагаар ажиллаж байхад Цагдаагийн хэсгийн үүдэнд цагдаа Болд-эрдэнэ  Баянгол сумын Мөнхтүвшин гэдэг залуутай хамт зогсож байсан. Тэгээд Мөнхтүвшин гэдэг залуу нь надаас “ Акумлятор худалдаж авах уу? Манай хоёр дүү Зүүнхараагийн Гоё авто засварын газарт ажилладаг юм, цалингаа өгөхгүй болохоор нь акумлятор аваад зарах гээд явж байгаа гэнэ” гэхээр нь би Баянгол сумын Цагдаагийн хэсэгрүүгээ эргэж ороод Зүүнхараагийн Гоё авто засварын газрын эзэн Саранцэцэг гэдэг хүнтэй 99151720  дугаарын гар утсаар нь холбогдоод “Танай ажилтан гээд хүн цалингаа өгөхгүй болохоор оронд нь акумлятор зарах гээд явж байна, танайх акумлятор хулгайд алдсан уу” гэж асуухад Саранцэцэг  “Үгүй цалингаа сар бүрт нь өгдөг, акумлятор хулгайд алдаагүй, манай Гоё авто засварын газарт цагаан өнгийн авто машинтай хүн байдаггүй” гэж хэлэхээр нь эргээд Баянгол сумын Цагдаагийн хэсгийн үүдэндээ гараад ирэхэд Цагаан аксент машинтай акумлятор зарах гэж байсан хүмүүс явчихсан байхаар нь эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Мөнх-Од ахлагчийг гар утсаар нь залгуулаад “Акумляторыг чинь худалдаж авъя” гэж хэлүүлсэн чинь Мөнхтүвшин нь “Манай хоёр дүү дөнгөж сая Зүүнхарааруугаа явчихлаа, маргаашнаас ахиад ирэх байх ирэхээр нь уулзуулъя” гэж хэлээд өнгөрсөн юм гэх мэдүүлэг /Хх-н 38 дугаар хуудас/ 

            Гэрч С.Мөнхтүвшингийн мөрдөн байцаалтад өгсөн ......... 2017 оны 04 сарын сүүлээр байхаа хоног хугацааг нь сайн санахгүй байна би Баруунхараад явж байгаад А.Алтанцаг, Т.Даваажаргал нартай таарсан тэгээд юу хийж яваа талаар нь асуутал Дархан орох гэж байна гэж хэлсэн ямар ажлаар яваа юм гэсэн чинь акумлятор зарах гэж байгаа бид 2 Гоё дэлгүүрт ажилладаг цалингаа өгөхгүй орон нь акумлятор авсан юм авах хүн амьтан байна уу гэхээр нь би дагуулж яваад Баруунхараагийн цагдаа нараас акумлятор авах уу гэж асуутал аваагүй тэгээд би нэг акумляторыг нь Алтантулга гэх хүнд 120,000 төгрөгөөр зарж өгсөн үлдсэнийг нь Т.Даваажаргал өөрөө зарна гээд явсан тэрнээс хойш дахиж уулзуулаагүй ээ. 3 ширхэг акумлятортой явж байсан санагдаж байна ямар нэртэй, хичнээн хүчин чадалтай акумлятортой байсныг би одоо санахгүй байна тэгээд би нэгийг нь Алтантулга гэх хүнд зарж өгсөн. Алтанцаг, Даваажаргал нар Гоё-д  ажиллаж байсан болохоор нь нээрээ цалингийнхаа оронд өгсөн юм байхдаа гэж бодсон балай хогнууд вэ би хулгайн эд зүйл гэдгийг мэдсэн бол юу гэж цагдаа нар дээр дагуулаад очихов доо би мэдээгүй Алтанцаг, Даваажаргал нар ч өөрсдаа хэлэх байх гэх мэдүүлэг /Хх-н 39 дүгээр хуудас/

 Гэрч Ц.Дамбажанцангийн мөрдөн байцаалтад өгсөн ........  2017 оны 06 сарын дундуур байхаа би сайн санахгүй байна би Баруунхарааад явж байтал акумлятор зарна гээд эрэгтэй, эмэгтэй 2 хүн явж байсан тэгэхээр нь үзтэл 100 ампертай, 40 ампертай 2 ширхэг акумлятор байсан тэгэхээр нь хэдэд зарах юм бэ ах нь хониор авч болох уу гэсэн чинь бэлэн мөнгөөр нь зарна гэж хэлсэн утасных нь дугаарыг нь аваад ахиад залгаад асуутал танай хонь хэр юм бэ очиж харъя гайгүй байвал авъя гэхээр нь би гэрлүүгээ дагуулж яваад үзүүлсэн тэгсэн за болж байна гэхээр нь би 100 ампертайг нь 110,000 төгрөг, 40 ампертайг нь 70.000 төгрөгөөр нийт 180.000 төгрөгөнд 2 тооны эр хонь бодож өгөөд явуулсан тэрнээс хойш дахиж уулзаагүй ээ. Тэр эрэгтэй, эмэгтэй 2 акумлятор зараад явж  байхад нь би таарсан тэгээд асуусан чинь бэлэн мөнгөөр өгнө гэсэн тэгэхээр нь би утасных нь дугаарыг аваад жоохон байж байгаад эргээд залгатал очиж үзье гээд манай гэрлүү явсан. Би дээрх хоёр хүнээс нэг л удаа акумлятор авсан гэх мэдүүлэг /Хх-н 41 дүгээр хуудас/

 Гэрч Ц.Эрдэнэсүхийн мөрдөн байцаалтад өгсөн .......  Би 2011 онд сар өдрийг сайн санахгүй байна хавар Улаанбаатар хотын 21 орчмоос такси барих гээд зогсож байхад 0663 убц улсын дугаартай  тээврийн хэрэгсэл таксинд явж байхад нь гар өргөөд зогсоод таксинд суугаад тэр машин таалагдсан болохоор эзэнтэй ярьж байгаад маргааш нь 3 сая төгрөгөөр өөрийн нэр дээр худалдан авсан. Тээврийн хэрэгслийн  нэрийг нь шилжүүлээд авах ёстой ном журмаар нь авсан. Тэр үед надад машин зарсан хүнийг би танихгүй. Би өөрийн баз хүргэний дүү болох Баттөрд 2012 онд 2 сая төгрөгөөр 7 сарын үед зарсан. Би зарахдаа нэрийг нь шилжүүлж өгөөгүй. Хамаатан болохоор дараа болъё гэсэн. Одоо машин Зүүнхараад байдаг гэсэн. Шилжүүлж өгөөгүй болохоор миний нэр дээр байгаа гэх мэдүүлэг /Хх-н 42 дугаар хуудас/

             Гэрч Э.Баттөмөрийн мөрдөн байцаалтад өгсөн ....... Би 2012 оны 8 сард цалингийн зээл аваад өөрийн ахын баз Ц.Эрдэнэсүхээс 2 сая төгрөгөөр худалдан авсан. Хамаатан болохоор би 0663 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэр дээр шилжүүлж аваагүй.Тээврийн хэрэгслийн гэрчилгээ Ц.Эрдэнэсүх ахын нэр дээр байдаг. Би уужийн дүү болох Төгсбаярт 2014 онд өвөл 1 сая төгрөгөөр зарсан. Одоо тэр машин Зүүнхараад байдаг гэсэн. Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл бол бишээ. Одоог хүртэл Ц.Эрдэнэсүх ахын нэр дээр байдаг гэх мэдүүлэг /Хх-н 44 дүгээр хуудас/

             Гэрч Д.Төгсбаярын мөрдөн байцаалтад өгсөн ....... Сэлэнгэ аймгийн Мандал суманд амьдардаг өөрийн хүү болох Г.Даваажаргалд 2016 оны 8 дугаар сард өгсөн. Уг тээврийн хэрэгсэл нь манай дүү Баттөмөрийн баз болох Ц.Эрдэнэсүхийн нэр дээр байдаг. Намайг Баттөмөрөөс авахад тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь Эрдэнэсүхийн нэр дээр байсан. Одоог хүртэл Эрдэнэсүхийн нэр дээр байгаа гэх мэдүүлэг /Хх-н 45 дугаар хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 04-10 дугаар хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 12-15 дугаар хуудас/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 26-28 дугаар хуудас/

Алдагдсан эд зүйлийг 4811000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /Хх-н 47-49 дүгээр хуудас/

Битүүмжилсэн аксент маркийн машиныг 1300000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /Хх-н 55 дугаар хуудас/

Т.Даваажаргал, А.Алтанцаг нарын иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 72, 77 дугаар хуудас/

Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 73, 78 дугаар хуудас/

Т.Даваажаргал, А.Алтанцаг нар нь ял шийтгүүлсэн талаар ЦЕГ-ын МНБГ-ын Лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 76, 81 дүгээр хуудас/

Т.Даваажаргал, А.Алтанцаг нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /Хх-н 82 дугаар хуудас/

Боржигон овогт Даваажаргалын Билэгтийн төрсний гэрчилгээний хуулбар /Хх-н 83 дугаар хуудас/

2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хохиролд 800000 төгрөгийг төлсөн баримт /Хх-н 85 дугаар хуудас/

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн хохиролд 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр нэг сая төгрөг, 2017 оны т09 дүгээр сарын 11-ний өдөр 900000 төгрөгийг төлсөн баримт, мөн хохирогч Ц.Саранцэцэгийн тус шүүхэд гаргасан хохирол төлбөрөө бүрэн авсан тул шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хүсэлт зэрэг болно.

 

Шүүгдэгч Т.Даваажаргал, А.Алтанцаг нар нь Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Гоё” авто сэлбэгийн дэлгүүрт 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд 5 удаагийн үйлдлээр нэвтрэн орж нэвтрэн орж бусдын хөрөнгийг хулгайлж хохирогч Ц.Саранцэцэгт 4811000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Даваажаргал, А.Алтанцагнарыг бусдын хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуулийн дагуу эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, хууль сануулсан, хууль зөрчөөгүй байх тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

 

Шүүгдэгч Т.Даваажаргал, А.Алтанцаг нар нь бусдын хөрөнгийг хулгайлахдаа нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн байх ба энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна гэж үзэв.

 

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж өгнө үү гэсэн саналыг хүлээн авах боломжгүй ба учир нь шүүгдэгч нарын сүүлчийн хулгайн үйлдэл нь 2017 оны 07 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө болсон бөгөөд шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн үйлчлэл хамаарч байх тул 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй байна.

 

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Даваажаргал, А.Алтанцаг нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.3 дах хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах, мөн оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Т.Даваажаргал, А.Алтанцаг нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэх боломжгүй байна.

 

Хохирогч Ц.Саранцэцэг нь хохирол бүрэн төлөгдсөн тул нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СD-г хавтаст хэрэгт нь хадгалах, хохирол бүрэн төлөгдсөн тул 06-63 УБЦ улсын дугаартай Хьюндай аксент маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад  шүүх хуралдаанаас

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1. Шүүгдэгч Боржигон овогт Төгсбаярын Даваажаргал, Алтансүхийн Алтанцаг нарыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч  бусдын хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Даваажаргалыг 01 жил 01 хоногийн хугацаагаар хорих ялаар, А.Алтанцагийг 01 жил 01хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Даваажаргалд оногдуулсан 01 жил 01 хоногийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад, А.Алтанцаг-д  оногдуулсан 01 жил 01 хоногийн хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СD-г хавтаст хэрэгт нь хадгалах, Т.Даваажаргал, А.Алтанцаг нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

5. Энэ хэргийн улмаас 06-63 УБЦ улсын дугаартай Хьюндай аксент маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Даваажаргал, А.Алтанцаг нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг нь 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                       Б.ХЭРЛЭН.