| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2024/05611/И |
| Дугаар | 184/ШШ2024/03849 |
| Огноо | 2024-07-25 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 184/ШШ2024/03849
| 2024 07 2 | 184/ШШ2024/03849 |
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч *******.Хишигбаатар би,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* ******* ******* корпус ******* давхар, *******02 тоот хаягт байрлах, ******* ******* **************С******* ХХК /регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, *******аянголын ******* гудамж, тоот хаягт оршин суух, *******оржигин овогт *******атцэрэнгийн /регистрийн дугаар: УП9073137/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 206,*******8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* **************С******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн *******. нь манай ******* зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 220321-171229 дугаартай гэрээгээр 29,******* төгрөгийг 6 хувийн хүүтэй 30 хоногийн хугацаатай зээлсэн. Зээлдэгч *******. зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй бидний тавьсан удаа дараагийн зээл төлөх талаарх шаардлагыг үл биелүүлэн зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр 194 хоног хугацаа хэтрээд зээлээ төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. *******. нь 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 142,811 төгрөг, үндсэн зээлийн хүү 6,009 төгрөг нэмэгдүүлсэн хүү 7,198 төгрөг төлөхөөр байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 206.*******8 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагч *******.гаас гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч *******. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* ******* **************С******* ХХК-ийн нэхэмжилсэн 206.*******8 төгрөгийг бүхэлд хүлээн зөвшөөрч, төлж барагдуулна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* **************С******* ХХК нь хариуцагч *******.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 206.*******8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн дээрх шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар ******* ******* **************С******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 206.*******8 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 74 дүгээр зүйлийн 74., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,831 төгрөгөөс дүүргийн татварын хэлтсийн данс /Төрийн сан *******0200900941/-аас 3,41. төгрөг, хариуцагч *******.гаас 3,41. төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* **************С******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ *******.ХИШИГ*******ААТАР