| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2024/05731/И |
| Дугаар | 184/ШШ2024/03850 |
| Огноо | 2024-07-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 184/ШШ2024/03850
*******0*******4 07 *******5 184/ШШ*******0*******4/*******850
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* байр, ******* орц, ******* тоот хаягт байрлах, Өнөр-******* сууц өмчлөгчдийн холбоо /гэрчилгээний дугаар:№*******1-*******/*******5/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* байр, тоот хаягт оршин суух, овогт /регистрийн дугаар: /-д холбогдох,
Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 1,3*******6,*******0 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг *******0*******4 оны 06 дугаар сарын *******0-ны өдөр хүлээн авч, *******0*******4 оны 06 дугаар сарын *******5-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Өнөр-******* сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч байгууллага нь ******* дүүргийн ******* дугаар хорооны ******* дугаар байрын ашиглалтын хэвийн байдлыг хангах, дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундын өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор 1**************7 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар ирсэн билээ. Гэвч тус хотхоны цөөн хэдэн өмчлөгчид дундын өмчлөлийн засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг олон жилийн хугацаанд огт төлөхгүй байсаар өнөөдрийг хүрч бусад өмчлөгчдөд хохирол учруулсаар байна. Тухайлбал ******* байрны дугаар тоотын өмчлөгч В. нь сууц өмчлөгчдийн холбоонд төлбөл зохих төлбөрөө *******0*******1 оны 1 дүгээр сараас хойш төлөөгүй. Энэхүү нөхцөл байдал нь сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө хэвийн төлдөг бусад сууц өмчлөгч аж ахуйн нэгж, иргэдийн эрх, ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байна. Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт ... дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө гэж, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.*******.1-т "дангаар өмчлөх өмчлөлийн зүйлээ эзэмшиж, ашиглаж, хадгалж хамгаалахдаа бусад өмчлөгчийн хамтын аж байдлын хэв журмыг зөрчихгүй байх гэж, мөн зүйлийн 148.3 дахь хэсэгт Өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус заасны дагуу сууц өмчлөгчдийн холбооны ашиглалт, засвар, үйлчилгээний зардал 1,3*******3,*******0 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Мөн хариуцагчийн сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө төлөөгүй буруутай үйлдлийн улмаас нотариатын хөлсөнд 3,*******0 төгрөгийг төлсөн. Иймд В.ээс сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 1,3*******6,*******0 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Хариуцагч В. миний бие *******0*******4 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 465,334 төгрөг, *******0*******4 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 465,334 төгрөг, *******0*******4 оны 0******* дүгээр сарын 30-ны өдөр 465,33******* төгрөгийг тус тус Өнөр-******* сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Өнөр-******* сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч В.т холбогдуулан сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 1,3*******6,*******0 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч В. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг *******0*******4 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 465,334 төгрөг, *******0*******4 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 465,334 төгрөг, *******0*******4 оны 0******* дүгээр сарын 30-ны өдөр 465,33******* төгрөгийг тус тус Өнөр-******* сууц өмчлөгчдийн холбоонд төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******3 дугаар зүйлийн *******3.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар Өнөр-******* сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 1,3*******6,*******0 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хариуцагч В. нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг *******0*******4 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 465,334 төгрөг, *******0*******4 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 465,334 төгрөг, *******0*******4 оны 0******* дүгээр сарын 30-ны өдөр 465,33******* төгрөгийг тус тус Өнөр-******* сууц өмчлөгчдийн холбоонд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,*******86 төгрөгөөс ******* дүүргийн татварын хэлтсийн данс /1******************************************41/ тоот данснаас 18,643 төгрөг, хариуцагч В.ээс 18,643 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Өнөр-******* сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР