Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 184/ШШ2024/03982

 

2024 08 01 184/ШШ2024/03982

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* хороолол, ******* ******* ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* /регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүрэг, дүгээр хороо, гудамж, тоот хаягт оршин суух, овогт /регистрийн дугаар: /-т холбогдох,

Хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц., нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц. нь шүүхэд хандаж, хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Миний бие ******* дүүрэг, дүгээр хороо, гудамж, тоот хаягт байрлах 700 м.кв талбай газрын хууль ёсны өмчлөгч юм. Гэтэл хариуцагч Б. нь уг газарт дур мэдэн бууж, хууль бусаар уг газрыг ашиглаж, эзэмшиж байна. Иймд хариуцагч Б.ийн хууль бус эзэмшлээс уг газрыг албадан чөлөөлүүлэх нь үндэслэлтэй... гэж тодорхойлсон.

 

2. Зохигчдын шүүх хуралдаанд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр: Хариуцагч Б. нь ******* дүүрэг, дүгээр хороо, гудамж, тоот хаягт байрлах 700 м.кв талбай бүхий газрыг 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дотор чөлөөлж өгөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

1. Нэхэмжлэгч Ц. нь хариуцагч Б.т холбогдуулан хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргажээ.

 

2. Хариуцагч Б. нь ******* дүүрэг, дүгээр хороо, гудамж, тоот хаягт байрлах 700 м.кв талбай бүхий газрыг 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дотор чөлөөлж өгөхөөр нэхэмжлэгч Ц.тай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

3. Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.гийн хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хариуцагч Б. бүхэлд нь хүлээн зөвшөөрч, ******* дүүрэг, дүгээр хороо, гудамж, тоот хаягт байрлах 700 м.кв талбай бүхий газрыг 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дотор чөлөөлж өгөхөөр нэхэмжлэгч Ц.тай харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ******* дүүргийн татварын хэлтсийн данс /10020041 тоот данс/-аас 35,100 төгрөг, хариуцагч Б.ээс 35,100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэг зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ     Б.ХИШИГБААТАР