Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 75

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс: 114/2016/0060/З/

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Оюунчимэг би нэхэмжлэгч “*******” ХХК-аас Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 04 дугаар сарын 12-ны өдрийн А/85 дүгээр захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагатай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад  

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн захирал П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: -Манай “*******” ХХК нь 2012 оны 3 дугаар сард Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хүсэлт гаргаж Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах газрыг орон сууц барих зориулалтаар Дархан-Уул аймгийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 309 дүгээр захирамжаар 2 жилийн хугацаатай эзэмших болсон. Ингээд 2013 оны 3 сараас орон сууцны барилгын ажлыг эхлүүлэхээр Байршилын зургийг зуруулж эрх бүхий байгууллагуудаас холбогдох зөвшөөрлийг авч орон сууцны барилгын ерөнхий төлөвлөгөө зургийг зуруулж аймгийн Ерөнхий архитектороор батлуулсан. 2014 оны 4 дүгээр сард орон сууцны барилгын ажил эхлүүлэхээр эзэмшлийн газраа хамгаалж орон сууцны гадна хашааг 18.000.000 төгрөгөөр  барьж эхэлсэн боловч Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Д.Ганбаяр хашаа барих ажлаа зогсоох хэрэгтэй тус газар дээр 22-р хорооллын ерөнхий төлөвлөгөө шинээр хийгдэх шаардлагатай тэр үед эзэмшил газрын байршил тодорхой хэмжээгээр шилжин өөрчлөгдөх магадлалтай гэдгийг хэлсэн. Эрх  бүхий албан тушаалтны шаардлагыг хүлээн авч манай компани хашаа барих ажлаа зогсоосон ба Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтээ удаа дараалан өгсөн болов шалтаг тоочоод авахгүй байсаар 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар хүлээж авсан. Гэвч хуулийн дагуу хүсэлтийг минь шийдэж өгөхгүй удааширсан бөгөөд ямар шалтгаанаар ямар нэгэн шийдвэр гаргахгүй байгааг тодруулахад Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас “...22 дугаар хороололд газар авсан иргэн, аж ахуйн нэгжүүдийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг бүгдийг нь сунгана...,гэхдээ тус хорооллын ерөнхий төлөвлөгөөг дахин шинээр гаргах шаардлагатай ерөнхий төлөвлөгөөг боловсруулж батлуулсны дараа иргэн, аж ахуйн нэгжүүдийн газар эзэмших эрхийг сунгах шийдвэр гаргана. Ерөнхий төлөвлөгөөг  боловсруулах зураг хийх  ажлын хөлсийг тухайн хороололд газар эзэмшдэг иргэн, аж ахуйн нэгж гаргах ёстой” гэж тайлбарлаж байсан. Ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг зохион байгуулж Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас удаа дараа уулзалт зохион байгуулсан ба тус уулзалтанд манай компани цаг тухай бүрт нь оролцож байсан. Ингээд манай компани 2015 оны 5 дугаар сард Ерөнхий төлөвлөгөөний зургийг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас санал болгосны дагуу  “Нинж бар” ХХК-р хийлгэхээр болж ажлын хөлсний урдчилгаа 40%”ийг төлсөн.

Ийнхүү хуулийн дагуу газар эзэмшх эрхээ хэрэгжүүлж, орон сууцны барилгын ажлыг эхлүүлэх гэсэн боловч эрх бүхий төрийн захиргааны байгууллага болох Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ерөнхий  төлөвлөгөөг дахин шинээр хийнэ, газрын байршилд хөдөлгөөн орох магадлалтай барилгын ажлыг эхлүүлж болохгүй гэх шалтгаанаар эзэмшсэн газраа зориулалтын агуу ашиглах боломжыг хязгаарлаж, улмаар газар эзэмших эрхийг сунгуулах тухай хүсэлтийг минь биднээс үл шалтгаалах үндэслэлээр шийдвэрлэж өгөхгүй байсаар сүүлдээ газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргаж манай компанийг эдийн засгийн, эд матералын, цаг хугацааны хохиролд оруулаад байгаад гомдолтой байна.

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/85 дугаартай  “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжаар манай компанийн эзэмших эрхийн гэрчилгээг “Газар эзэмших гэрээний хугацаа дууссан, газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй” гэх үндэслэлээр хүчингүй болгосон байгаа нь хууль зүйн үндэслэлгүй манай компанийнг хохироосон шийдвэр гэж үзэж байна. Учир нь А/85 дугаар захирамжинд заасан 2 үндэслэл нь дээр бичсэнчлэн манай компаниас шалтгаалж үүсээгүй, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар өөрсдийн буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн шалтгаан юм. Хэрвээ Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2014 оны 4 сард барилгын ажлаа эхлүүлэх үед ямар нэгэн хориг саад тавиагүй байсан бол манай компани тус газартаа орон сууц барих бүрэн боломжтой байсан.

Эзэмшил газрыг хүчингүй болгосон Засаг даргын захирамж, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэдэгдэх хуудсыг “*******” ХХК”-ийн захирал П.******* миний бие 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн газар харилцаа, барилга хот байгуулалтын газраас өөрийн биеэр очиж гардан авсан бөгөөд тус шийдвэрийг эс зөвшөөрч ийнхүү  шүүхэд хандаж байна.

Иймд шүүх Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/85 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай“ захирамжийн “*******” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж  өгнө үү гэжээ.

             Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхсайханаас 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хүсэлтэндээ: Дархан-Уул аймаг Дархан сумын 16 дугаар багийн 15 дугаар байрны 88 тоотод үйл ажиллагаа “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016оны 04дүгээр сарын 12-ны өдрийн А/85 Дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна.

           Аймгийн засаг даргаас дээрх итгэмжлэлээр олгосон бүрэн эрхийн хүрээнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21-р зүйлийн 21.1.1, 28-р зүйлийн 28.2.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч “*******” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 67-р зүйлийн заасны дагуу шийдвэрлэж өнгө үү.

ҮНДЭСЛЭХ нь:         

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхсайхан нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрснийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2  дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн “*******” ХХК-аас Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 04 дугаар сарын 12-ны өдрийн А/85 дүгээр захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн 50 хувь болох 35100 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид  олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                              Ж.ОЮУНЧИМЭГ