Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2024/02685

 

 

 

 

 

 

 

2024он 06рын 10дөр

182/ШШ2024/02685

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа би,

Нэхэмжлэгч: .......... дугаар гудамж, 5 тоотод оршин суух А Т /РД: 000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .............тоотод оршин суух Гын О /РД: ........../-д холбогдох

 

Гэм хорын хохиролд 800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 05 цаг 16 минутад ................... байрны хажуу талын авто замд амины эзэмшлийн North benz 4190 маркийн *** УНМ улсын дугаартай ачааны авто машины жолооч .......... регистрийн дугаартай Гын О нь амины эзэмшлийн ТЛ 100 маркийн 2601 УНД улсын дугаартай авто машины жолооч ******регистрийн дугаартай А Т миний зогсоол дээр байсан тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргаж, миний машинд ноцтой гэмтэл учруулж, намайг хохироосон юм.

ИЭ ХХК-ийн үнэлгээгээр 6,850,000 төгрөгийн хохирол учирсан. Бид энэ тадаар ярилцаж тохиролцсон Г.О нь учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулахаар баталгаа гаргаж өгсөн боловч түүнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрч байна. Залгахаар утсаа авахгүй зугтаад байгаа нь ил тод байна.

Иймд хариуцагч Г.Оөөс нөхөн төлбөрийн үлдэгдэл болох 800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: А.Т нэхэмжлэлтэй Г.Оөд холбогдох гэм хорын хохиролд 800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.О нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор 800,000 төгрөгийг нэхэмжлэгч А.Тд төлж барагдуулахаар тохиролцов.

Нэхэмжлэгч нь дахин энэ асуудлаар хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхгүй, хариуцагч Г.О нь эвлэрлийн гэрээгээр тохиролцсон графикийг зөрчвөл нэхэмжлэгч нь шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх эрхтэйг талууд ойлгож байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч А.Т нь хариуцагч Г.Оөд холбогдуулан гэм хорын хохиролд 800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Г.О нь нэхэмжлэлийн шаардлага болох 800,000 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэгч А.Тд төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн болох нь талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,750 төгрөгийн 50 хувь болох 11,875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн данснаас 11,875 төгрөг, хариуцагч Г.Оөөс 11,875 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч Г.О нь нэхэмжлэлийн шаардлага болох 800,000 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэгч А.Тд төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,750 төгрөгийн тал хувь болох 11,875 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 11,875 төгрөг, хариуцагч Г.Оөөс 11,875 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч А.Тд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА