Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2024/02686

 

 

 

 

 

 

 

2024он 06с т 10өдөр

182/ШШ2024/02686

 

 

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа би,

Нэхэмжлэгч: ............ оршин суух Чын Д /РД: ****/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ..............тоотод оршин суух Бгийн Я /РД: *****/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 16,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн ирүүлсэн хүсэлтийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ:

...Ч.Д миний бие Монгол улсын иргэн Б.Яд холбодох 16,800,000 төгрөгийн зээлийг эргүүлэн төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр танай шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэлтэй холбоотой өр төлбөрийг иргэн Б.Я нь 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр бүрэн төлж дуусгасан тул өөрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ч.Д нь хариуцагч Б.Яд холбогдуулан 16,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгч нь нэхэмжлэлээс татгалзах тухай хүсэлт ирүүлжээ.

 

1. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Я нэхэмжлэлийн шаардлага болох 16,800,000 төгрөг төлж барагдуулсан гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байгаа болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан бичгийн хүсэлтээр тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээс татгалзах эрхтэй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241,950 төгрөгийн 50 хувь болох 120,975 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 120,975 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Ч.Дгийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Яд холбогдох 16,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241,950 төгрөгийн тал хувь болох 120,975 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 120,975 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Дд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА